Бид дижитал маркетингийн ямар үйлчилгээ үзүүлдэг вэ? DIMA-гийн 4 бүлэг үйлчилгээ

Дижитал маркетинг гэдэг нь вэбсайт, хайлтын систем, сошиал медиа, мессенжер, и-мэйл зэрэг дижитал сувгаар одоогийн болон боломжит хэрэглэгчиддээ хүрч, тэдэнтэй харилцаа үүсгэдэг маркетинг юм. Уламжлалт сурталчилгаанаас ялгарах гол давуу тал нь зорилтот хэрэглэгчээ нарийн сонгож, үр дүнгээ хэмжиж чаддагт оршдог.
Энэ нийтлэлийг анх 2020 онд 12 тусдаа үйлчилгээний жагсаалт байдлаар бичсэн. Одоо бид үйлчилгээгээ бизнест хэрэгтэй дарааллаар нь дөрвөн бүлэгт нэгтгэсэн. Учир нь сошиал пост, вэбсайт, чатбот тус тусдаа ажиллахаас илүү нэг систем болж холбогдохдоо үр дүн өгдөг.
Доор бүлэг бүрийг товч тайлбарлаж, дэлгэрэнгүй хуудас руу нь холбоос өгөв.
1. Брэнд ба стратеги
Хэрэглэгч танай брэндийг юугаар нь санаж, яагаад өрсөлдөгчөөс тань илүүд үзэх вэ гэдэг асуултаас бүх маркетинг эхэлдэг.
- Брэнд: брэндийн байр суурь, мессеж, нэр, лого, харагдах байдал. Брэнд бол хэрэглэгчийн ойд үлдэх, өрсөлдөгчөөс ялгардаг онцгой санаа юм.
- Олон нийтийн харилцаа: олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах, байгууллагын нэр хүндийг бий болгож хамгаалах ажил.
- Нөлөөллийн маркетинг: нэр нөлөө бүхий хүмүүсээр дамжуулан брэндээ таниулж, мессежээ зорилтот бүлэгтээ хүргэх. Нөлөөллийн маркетингийн амин сүнс бол итгэлцэл.
Холбоотой: Брэндээ хэрэглэгчийн тархинд хэрхэн байршуулах вэ?
2. Контент ба сошиал медиа
Хэрэглэгч худалдан авахаасаа өмнө судалдаг. Тэр судалгааны үед танай контент хажууд нь байх ёстой.
- Контент маркетинг: зорилтот хэрэглэгчийн сонирхол, хэрэгцээнд нийцсэн үнэ цэнтэй контентыг тогтмол хүргэж, итгэлийг нь олох маркетинг.
- Сошиал медиа маркетинг: Facebook, Instagram зэрэг сувгийг төлөвлөгөөтэй хөтөлж, пост, Reels-ээр хэрэглэгчтэйгээ тогтмол харилцах.
- Видео контент: Reels, богино видео, түүх өгүүлсэн урт видео. Facebook, Instagram-д эхний секундээсээ анхаарал татдаг богино видео, YouTube-д илүү гүнзгий видео сайн ажилладаг.
Холбоотой: Сайн контент маркетинг хэрхэн хийх вэ? AI-тай ажиллах 5 алхам
3. Вэбсайт ба хайлт
Сошиал сувгийн дүрэм өөрчлөгдөж болно, харин вэбсайт бол танай өөрийн эзэмшдэг суурь. Бүх контент, бүх сурталчилгаа эцэст нь энд хүргэдэг.
- Вэбсайт хийх: зөвхөн сайхан загвартай бус, сэжим татдаг, борлуулалтад ажилладаг вэбсайт.
- 3D ба видео scroll вэбсайт: гүйлгэх тусам бүтээгдэхүүн, орон зай нь хөдөлж харагддаг, сэтгэгдэл үлдээх вэбсайт. Үл хөдлөх хөрөнгө, аялал жуулчлал, үйлдвэрлэл зэрэг харагдах байдал чухал салбарт тохиромжтой.
- Хайлтын системийн оновчлол (SEO): хүмүүс Google-ээс хайхад танай сайт олдох боломжийг нэмэгдүүлэх. Одоо хүмүүс ChatGPT зэрэг AI туслахаас ч хариулт хайдаг тул контентоо бодит асуултын эргэн тойронд бүтэцтэй бичих нь улам чухал болсон.
4. AI ба автоматжуулалт
Маркетинг хүнийг татаж авчирлаа. Одоо түүнийг алдахгүй байх хэрэгтэй. Энэ бүлэг яг тэр ажлыг хийдэг.
- AI чатбот: вэбсайт болон Messenger дээр 24/7 хариулж, сонирхсон хүний нэр, утсыг CRM-д сэжим болгон бүртгэнэ. dima.mn сайтын баруун доод буланд байгаа чат бол манай өөрийн AI чатбот, та туршаад үзэж болно.
- CRM систем: хэрэглэгч, сэжим, борлуулалтын бүх мэдээллийг нэг дор төвлөрүүлж, хэн хаана явааг харах систем. Жишээ нь HubSpot CRM.
- Мэйл маркетинг: сонирхсон хүмүүст алхам алхмаар хэрэгтэй мэдээлэл хүргэдэг автомат мэйлийн цуваа.
CRM ашиглаж эхэлснээр хэрэглэгчийн мэдээлэл тархай бутархай байхаа больж, борлуулалтын явцыг хянах, маркетингийн үр дүнг бодит борлуулалтаар дүгнэх, хэрэглэгч бүрт тохирсон санал гаргах боломж бүрддэг.
Холбоотой: Мессежид оройтож хариулах бүрт хэрэглэгч алдаж байна: AI чатбот юугаараа өөр вэ?
Дөрвөн бүлэг яагаад хамтдаа ажилладаг вэ?
Бидний ажлын гол санаа бол инбаунд буюу татах маркетинг. Хэрэглэгчийг сурталчилгаагаар «шахах» биш, хэрэгтэй контентоор өөр рүүгээ татаж, итгэлийг нь олж, худалдан авагч болгох арга.
- Брэнд ба стратеги хэнд, юу хэлэхийг тодорхойлно
- Контент ба сошиал медиа тэр мессежийг хүргэж, анхаарал татна
- Вэбсайт ба хайлт сонирхсон хүнийг хүлээн авч, хайлтаас шинэ хүн авчирна
- AI ба автоматжуулалт сонирхсон хүнийг бүртгэж, борлуулалт хүртэл дагуулна
Аль нэг хэсэг нь дутвал бусад нь бүрэн үр дүнгээ өгдөггүй. Олон пост тавьсан ч мессежид хариулахгүй бол, эсвэл сайхан вэбсайттай ч хэн ч олж харахгүй бол хөрөнгө оруулалт тань дутуу ажиллана.
Холбоотой: AI-д суурилсан inbound marketing систем гэж юу вэ?
Багц, PlanAI, сургалт
Багцууд. Бид эхлээд системээ босгоод, дараа нь сар бүр ажиллуулдаг. Суурь багц Basic (1 сар, 4 сая ₮), Advanced (2 сар, 8 сая ₮), Professional (3 сар, 12 сая ₮) гэсэн гурван төрөлтэй. Сар бүрийн идэвхжүүлэлт S (сард 3 сая ₮), M (сард 4 сая ₮), L (сард 5 сая ₮) багцтай. Багцуудыг хольж сонгож болно. Facebook, Google-ийн сурталчилгааны төсөв багцын үнэд ороогүй. Дэлгэрэнгүйг багц ба үнэ хэсгээс харна уу.
PlanAI. PlanAI бол маркетингийн төлөвлөгөөг ойролцоогоор 30 минутад гаргадаг DIMA-гийн төлбөртэй бүтээгдэхүүн. Монгол хэрэглэгчийн худалдан авах зан төлөв, улирлын эрэлт, баяр ёслол, сувгийн бодит зардалд тулгуурлан бэлэн төлөвлөгөө, кампанит ажлын хуваарь гаргадаг. Маркетингийн мэргэжлийн мэдлэг шаардахгүй.
Сургалт. DMC 2026 бол 3 хүнтэй багуудад зориулсан нэг өдрийн практик сургалт. Оролцогчид өөрийн бизнес дээрээ ажиллаж, өдрийн эцэст 30 хоногийн төлөвлөгөө, хариуцагчтайгаа гарч явна. Байгууллагад зориулсан захиалгат хувилбар ч бий. Дэлгэрэнгүйг сургалтын хэсгээс харна уу.
AI бидний ажилд ямар үүрэгтэй вэ?
Бид өөрсдийгөө AI-д суурилсан дижитал маркетингийн агентлаг гэж тодорхойлдог. Энэ нь персонагийн ноорог, контентын санаа ба эхний хувилбар, чатботын хариулт, сарын дүн шинжилгээ зэрэг ажилд AI ашиглаж, хурд нэмдэг гэсэн үг.
Гэхдээ AI танай бизнесийн онцлог, үнэн зөв мэдээлэл, брэндийн дуу хоолойг өөрөө мэдэхгүй. Тиймээс стратеги, баримт шалгалт, эцсийн чанар манай багийн гарт байдаг.
DIMA хэрхэн ажилладаг вэ
Бид 2019 оноос хойш жижиг, дунд бизнест дижитал ба инбаунд маркетингийн үйлчилгээ үзүүлж байна. Эхлээд танай одоогийн байдал, зорилгыг хамтдаа харж, дөрвөн бүлгээс аль нь хамгийн түрүүнд хэрэгтэйг тодорхойлдог. Бүх үйлчилгээг нэг дор харах эсвэл үйлчилгээний танилцуулгыг татаж авах боломжтой (PDF, 15 хуудас).
Танай бизнест аль үйлчилгээ хамгийн түрүүнд хэрэгтэйг мэдмээр байвал үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.