Үнэгүй зөвлөгөө авах
DIMA

Түгээмэл асуулт

DIMA ямар компани вэ?

DIMA буюу Дижитал энд Инбаунд Маркетинг ХХК нь 2019 оноос хойш Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй AI-д суурилсан дижитал ба инбаунд маркетингийн агентлаг. Жижиг, дунд бизнест зөвхөн пост хийгээд зогсохгүй AI чатбот, CRM, вэбсайт, контентоор борлуулалт хийдэг систем босгож, сар бүр ажиллуулдаг.

Ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

Дөрвөн бүлэг үйлчилгээтэй. Брэнд ба стратеги: брэнд, олон нийтийн харилцаа, нөлөөллийн маркетинг. Контент ба сошиал медиа: контент маркетинг, сошиал медиа маркетинг, видео контент. Вэбсайт ба хайлт: вэбсайт хийх, 3D ба видео scroll вэбсайт, хайлтын системийн оновчлол (SEO). AI ба автоматжуулалт: AI чатбот, CRM систем, мэйл маркетингийн автомат цуваа.

Үнэ хэд вэ?

Маркетинг хоёр үе шаттай. Эхлээд системээ нэг удаагийн суурь багцаар босгоно: Basic 4 сая ₮ (1 сар), Advanced 8 сая ₮ (2 сар), Professional 12 сая ₮ (3 сар). Дараа нь сар бүрийн багцаар ажиллуулна: S 3 сая ₮, M 4 сая ₮, L 5 сая ₮. Багцуудаа хольж болно. Дэлгэрэнгүйг нүүр хуудасны «Багц ба үнэ» хэсгээс харна уу.

Facebook, Google-ийн сурталчилгааны төлбөр багцад багтсан уу?

Үгүй. Сурталчилгааны мөнгийг тухайн платформд шууд төлөх бөгөөд багцын үнээс тусад нь тооцно. Бид зорилгод тань тохирсон төсвийг зөвлөж, төлөвлөнө.

Вэбсайтгүй бол яах вэ?

Advanced, Professional багцад вэбсайт шаардлагатай. Вэбсайт байхгүй эсвэл хуучирсан бол эхлээд вэбсайтыг нь хийж өгнө. Basic болон сар бүрийн S, M, L багцыг вэбсайтгүйгээр ч эхлүүлж болно.

AI чатбот юу хийдэг вэ?

Танай бүтээгдэхүүн, үнэ, хаяг, ажлын цаг, түгээмэл асуултаар сургасан AI чатбот вэбсайт болон Facebook Messenger дээр 24/7 хариулна. Хэрэгцээг нь тодруулж, тохирох бүтээгдэхүүн санал болгоод, сонирхсон хүний нэр, утсыг CRM-д сэжим болгон бүртгэнэ. Шинэ сэжим ирэх бүрт танд мэдэгдэл очно.

Чатбот буруу хариулчихвал яах вэ?

Танай мэдээлэлд байхгүй зүйлийг зохиохгүй байхаар тохируулна. Мэдэхгүй асуултыг «мэргэжилтэн тань холбогдоно» гэж хүлээж аваад тэмдэглэнэ. Дараа нь хариултыг нь нэмж сургана. Ажилтан Messenger-ээс өөрөө хариулмагц бот тухайн хүнд түр чимээгүй болно.

Чатбот хийлгэхэд хэр удаан, хэдэн төгрөг вэ?

Танай мэдээллийн бэлэн байдлаас хамаарна. Эхлээд ярилцаж, хугацаа ба үнийн саналыг ажлын нэг өдрийн дотор илгээнэ. Мөн AI чатбот, сэжим бүртгэх автомат систем нь Basic суурь багцад багтдаг.

PlanAI гэж юу вэ?

PlanAI (planai.dima.mn) бол DIMA-гийн хөгжүүлсэн төлбөртэй систем. Монгол хэрэглэгчийн худалдан авах зан төлөв, улирлын эрэлт, баяр ёслол, сувгийн бодит үнэд тулгуурлан маркетингийн төлөвлөгөө, кампанит ажлын хуваарийг 30 минут орчимд гаргадаг. Маркетингийн мэргэжилтэн байх шаардлагагүй.

Сургалт зохион байгуулдаг уу?

Тийм. DMC 2026 бол 3 хүнтэй багаар оролцдог нэг өдрийн сургалт. Оролцогчид өөрсдийн бизнес дээр ажиллаж, PlanAI-аар стратеги, 30 хоногийн календар гаргаж, AI-аар бэлэн контент бүтээгээд, хэмжих самбартай 30 хоногийн төлөвлөгөөтэй буцна. Байгууллагын багт зориулсан захиалгат хувилбар бий.

Ямар салбарын бизнестэй ажилладаг вэ?

Ресторан, кофе шоп, эмнэлэг, гоо сайхан, үл хөдлөх хөрөнгө, аялал жуулчлал, сургалт боловсрол, санхүү ба B2B үйлчилгээ, худалдаа ба онлайн дэлгүүр, хүнс, спорт фитнес, үйлдвэрлэл зэрэг салбарын жижиг, дунд бизнест тохиромжтой.

Үр дүн хэр хугацаанд гарах вэ?

Чатбот, сэжим бүртгэх систем нэвтэрсэн даруйдаа хариулаагүй мессеж, мартагдсан сэжмийг багасгадаг. Харин контент, инбаунд маркетинг хуримтлагдаж үр дүнгээ өгдөг тул 3 сараас доош хугацаа тогтвортой үр дүнд хүрэхэд богино гэж бид үздэг. Үр дүнг сар бүрийн тайлангаар хэмжинэ.

Багцаа сольж болох уу?

Тийм. Багцуудыг хольж, улирлын идэвхжилээс хамааран сар бүрийн багцаа томруулж эсвэл багасгаж болно.

Хэрхэн эхлэх вэ?

Нүүр хуудасны формоор 30 минутын үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээх, 7211 9211 дугаарт залгах эсвэл info@dima.mn хаягаар бичээрэй. Ажлын 1 өдрийн дотор хариу өгнө. Оффис: Алтай билдинг 204 тоот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар. Ажлын цаг: Даваа-Баасан, 09:00-18:00.

Багц, үнийг эндээс, AI чатботын дэлгэрэнгүйг эндээс харна уу.

Эхний алхмаа өнөөдөр хийе.

Таны сошиал суваг, вэбсайт, борлуулалтын урсгал өнөөдөр ямар байгааг хамтдаа харна. Уулзалт дуусахад юунаас эхлэхээ мэдэж гарна.

Үнэгүй зөвлөгөө авах PlanAI туршиж үзэх
01Нэр, байгууллага, утсаа үлдээнэ.
02Ажлын нэг өдрийн дотор цагаа сонгоно.
03Онлайн эсвэл оффис дээр 30 минут уулзана.
04Ярьсан зүйлээ тэмдэглээд, зөвлөмжийн хамт мэйлээр илгээнэ.
ХаягАлтай билдинг 204 тоотСүхбаатар дүүрэг, 1р хороо, Улаанбаатар
Утас7211 9211
Мэйлinfo@dima.mn
Фэйсбүүкdigitalmarketingmongolia
Ажлын цагДаваа-Баасан, 09:00-18:00
Хариу өгөх хугацааАжлын 1 өдрийн дотор
ХэрэгсэлPlanAI