Бид зүгээр постер хийдэг агентлаг биш. Танай бизнесийг сошиал хуудастай түвшнээс борлуулалт хийдэг автомат системтэй түвшинд хүргэнэ. Аль ч салбарын жижиг, дунд бизнест тохиромжтой.
Таны сошиал суваг, вэбсайт, борлуулалтын урсгал өнөөдөр ямар байгааг хамтдаа харна. Юунаас эхлэх ёстойг шууд хэлнэ.
Сурталчилгаагаар араас нь хөөхийн оронд хэрэгтэй, сонирхолтой контентыг зорилтот хэрэглэгчиддээ зөв цаг үед хүргэнэ. Ингэснээр хэрэглэгч танайх руу өөрөө ирдэг болно.
Танайх руу орж ирсэн хүний ихэнх нь юу ч хийлгүй буцдаг. Богино форм, тод харагдах нэг товч, шөнө ч хариулдаг чатбот гурав тэднийг борлуулалтын сэжим болгон бүртгэж авна.
Бүртгэгдсэн хүн болгон өнөөдөр худалдан авахгүй. Зарим нь сар хоёр сар судална. Тэдэнд хэрэгтэй контентыг мэйл, чатботоор хүргэж, худалдан авалтын шийдвэр гаргахад нь бэлтгэнэ. Бэлэн болсныг нь борлуулалтын ажилтанд тань шууд дамжуулна.
Сар бүр гүйцэтгэлийн тайлан гаргана. Аль контент, аль суваг борлуулалт авчирсныг, аль нь үр ашиггүй байгааг тоогоор харуулна. Дараа сарын төлөвлөгөөг таамгаар биш, датад суурилж гаргана.
Салбар бүрийн зорилтот хэрэглэгч, худалдан авалтын зам өөр. Ресторанд үр дүн өгдөг арга эмнэлэгт тохирохгүй. Салбараа сонгоод, тэнд юу ажилладгийг уншаарай.
Бид инбаунд аргаар ажилладаг: хүмүүсийг сурталчилгаагаар хөөхийн оронд хэрэгтэй мэдээллээр өөрт нь татаж, сэжмээс худалдан авагч болтол нь хөтөлнө. Доорх 4 бүлэг яг энэ дарааллаар явна. Аль үе шатанд гацаж байгаагаа олоод тэндээсээ эхлээрэй. Үйлчилгээ бүрийг тусад нь ч, доод талын багцаар ч авч болно.
Брэндийн тань ялгарах санаа, өнгө аясыг тодорхойлж, хэвлэл мэдээлэл, нөлөөлөгчөөр дамжуулан нэр хүндийг бүтээнэ.
Хүмүүс итгэдэг брэндээсээ худалдан авдаг. Ялгарах зүйлгүй бол зөвхөн үнээр өрсөлдөхөд хүрнэ.
Харилцагчдын тань асуудаг асуултад хариулсан пост, Reels, видеог тогтмол бүтээж, сувгуудыг тань хөтөлнө.
Хүмүүс худалдан авахаасаа өмнө судалдаг. Тэр үед тусалсан брэнд нь хамгийн түрүүнд санагдана.
Захиалга авдаг вэбсайт, гүйлгэх бүрт түүх өгүүлдэг 3D ба видео scroll сайт хийж, Google дээр олддог болгоно.
Бүх суваг эцэст нь вэбсайт руу хөтөлдөг. Сайт сул бол бусад сувагт зарцуулсан мөнгө тань тэнд алдагдана.
24/7 хариулдаг AI чатбот, сэжим бүрийг бүртгэдэг CRM систем, автоматаар хөтөлдөг мэйл цувааг нэвтрүүлнэ.
Ихэнх сэжим хариу удаасан эсвэл мартагдсанаас алдагддаг. Автоматжуулалт хэнийг ч хүлээлгэхгүй.
Брэнд итгэл бий болгож, контент хүмүүсийг татаж, вэбсайт тэднийг сэжим болгож, AI тэр сэжмийг борлуулалт хүртэл хөтөлнө. Аль нэг шат сул бол бусдынх нь үр дүн тэнд алдагдана. Тиймээс бид маркетингийг тань хэсэгчлэн биш, бүхэлд нь зөв ажиллуулдаг.
Дээрх 4 шатны хамгийн сүүлийн үеийн хоёр шийдэл. Аль алиных нь амьд демог туршиж үзэж болно.
Вэбсайт болон Messenger дээр танай бизнесийг мэдэж хариулаад, сонирхсон хүний нэр утсыг CRM-д хадгална.
Туршаад үзэх →Бүтээгдэхүүнээ 3D эсвэл видео хөдөлгөөнөөр харуулдаг премиум сайт. Амьд демо, 2026 оны шилдэг жишээнүүд.
Демо үзэх →Маркетинг хоёр үе шаттай явдаг. Эхлээд системээ босгоно, дараа нь түүнийгээ сар бүр ажиллуулна. Багцууд ч мөн ийм хоёр эгнээтэй.
Багцуудаа хольж болно. Төлөвлөгөөндөө тааруулж төсвөө өөрсдөө зохионо, уулзахдаа хамтдаа тооцоолъё. Facebook, Google-д төлөх сурталчилгааны мөнгө багцын үнэд ороогүй, түүнийг тусад нь тооцно. Advanced, Professional багцад вэбсайт хэрэгтэй. Байхгүй бол, эсвэл хуучирсан бол эхлээд вэбсайтыг нь хийж өгнө.
Дээрх багц, үнэ, ажлын урсгал бүгд нэг файлд байна. Татаж аваад багтаа үзүүлээрэй.
Сонсоод өнгөрдөг сургалт биш. Байгууллагаараа ирээд өдөржин өөрсдийн бизнес дээр ажиллаж, орой батлагдсан төлөвлөгөөтэй буцна.
Модуль бүр богино илтгэлээр эхэлж, үлдсэн хугацаанд та өөрийн бизнес дээр шууд ажиллана.
DMC-ийн форматыг зөвхөн танай багт зориулж зохион байгуулна.
Маркетингаа хийхэд хэрэгтэй 104 нийтлэлийг 2019 оноос хойш бичсэн. Уншаад шууд ажил дээрээ хэрэглээрэй.
2026.10.02
2026.10.02
2026.09.30 Маркетингийн төлөвлөгөө гаргадаг тусдаа систем. Агентлаг хөлслөхгүйгээр ч, бидэнтэй хамт ажиллаж байхдаа ч ашиглаж болно.
Монгол хэрэглэгчийн худалдан авах зан төлөв, улирлын эрэлт, баяр ёслолын онцлог, сувгийн бодит үнэд тулгуурлаж DIMA engine таны хариулт бүрийг задлан шинжилнэ. Дэлгэрэнгүй, бодитой хариулах тусам төлөвлөгөө тань оновчтой гарна.