Үнэгүй зөвлөгөө авах
Үйлчилгээ

Вебсайт

Хурдан ачаалдаг, захиалга авдаг сайт хийж өгнө.

Вэбсайт бол дижитал маркетингийн хамгийн чухал суурь платформ юм. Байгууллага өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаа, мэдээ мэдээллийг хамгийн бүрэн дүүрэн хүргэх боломжийг вэбсайт олгодог.

Өнөө үед вэбсайт нь зөвхөн байгууллагын танилцуулга төдий биш, харин:

  • хэрэглэгч татах

  • борлуулалтын сэжим бүртгэх

  • хэрэглэгчтэй харилцаа үүсгэх

  • маркетингийн кампанит ажлыг дэмжих

зэрэг олон чухал үүргийг гүйцэтгэдэг маркетингийн стратегийн гол хэрэгсэл болсон.

Тиймээс орчин үеийн байгууллагууд зөвхөн дизайн сайтай вэбсайт биш, харин маркетингийн үр ашигтай, борлуулалтын сэжим татах чадвартай веб систем хөгжүүлэхийг зорьдог болсон.

AI ба вэбсайтын шинэ үе

Вэбсайт хөгжүүлэлт нь хиймэл оюун ухааны технологитой уялдан илүү ухаалаг болж байна.

AI технологи ашигласнаар вебсайт дараах боломжуудтай болдог.

  • хэрэглэгчийн зан төлөвийг анализ хийх

  • хэрэглэгчид тохирсон контент санал болгох

  • чатботоор шууд харилцах

  • автомат маркетингийн урсгал үүсгэх

  • борлуулалтын сэжимийг илүү оновчтой удирдах

Ингэснээр вебсайт нь зөвхөн мэдээлэл өгөх биш, харин борлуулалт, маркетингийн автомат систем болж хувирч байна.

Вэб маркетингийн амжилтын үндэс

Вэбсайтын амжилт нь зөвхөн дизайн биш харин контент, хэрэглэгчийн туршлага, маркетингийн стратеги дээр тулгуурладаг.

Зорилтот хэрэглэгчдэд:

  • хэрэгтэй

  • үнэ цэнтэй

  • сонирхолтой

контент тогтмол хүргэж чадсан үед вэб маркетинг амжилттай хэрэгждэг.

Маркетерууд удирдах боломжтой вэбсайт

Вэбсайт нь зөвхөн программист удирддаг систем байж болохгүй. Маркетерууд өөрсдөө контент нэмэх, өөрчлөх боломжтой үед л вебсайт:

  • илүү амьд

  • илүү шинэ

  • илүү сонирхолтой

байж чаддаг.

Иймээс орчин үеийн вебсайтууд нь контент удирдах систем (CMS) дээр суурилсан байдаг.

Орчин үеийн веб дизайны чиг хандлага

Өмнө нь вэбсайт:

  • олон тексттэй

  • олон өнгөтэй

  • мэдээллээр дүүрсэн

байх нь түгээмэл байсан.

Харин өнөөдөр хэрэглэгчийн туршлага илүү чухал болсон тул:

  • энгийн

  • цэгцтэй

  • минимал дизайн

  • ойлгомжтой бүтэц

хийцтэй вебсайтууд илүү үр дүнтэй байдаг.

Вэбсайтын урсгал буюу хэрэглэгчийн замнал

Вэбсайтад орж ирсэн хэрэглэгчийг дараагийн алхам руу чиглүүлэх урсгал маш чухал.

Жишээ нь:

  • блог нийтлэл унших

  • холбоотой контент руу орох

  • бүтээгдэхүүний мэдээлэл үзэх

  • форм бөглөх

Ингэснээр хэрэглэгчийг танилцах → сонирхох → шийдвэр гаргах шатуудаар дамжуулдаг.

Маркетингийн үр ашигтай вебсайт ямар байх ёстой вэ?

1. Responsive буюу бүх төхөөрөмж дэмждэг вебсайт

Хэрэглэгчид интернетэд ихэвчлэн гар утсаараа ханддаг болсон.

Тиймээс вебсайт:

  • гар утас

  • таблет

  • компьютер

дээр асуудалгүй ажиллах шаардлагатай.

Responsive дизайнтай вебсайт нь хэрэглэгчдэд илүү сайн туршлага өгч, хайлтын системийн эрэмбэд ч давуу талтай.

2. Вэбсайтын блог буюу зөвлөгөө хэсэг

Вэбсайт дээр блог буюу зөвлөгөөний хэсэг байх нь маш чухал.

Блог нь:

  • хэрэглэгчдэд хэрэгтэй мэдээлэл хүргэнэ

  • вэб хандалтыг нэмэгдүүлнэ

  • хайлтын системийн эрэмбийг өсгөнө

Сошиал медиад тавигдсан контент богино хугацаанд мартагддаг бол вебсайтад байршуулсан сайн контент нь олон жилийн турш хэрэглэгчдийг татах боломжтой.

3. Газардах хуудас болон форм

Вэбсайт зөвхөн мэдээлэл өгөхөөс гадна хэрэглэгчийн мэдээллийг бүртгэх боломжтой байх хэрэгтэй.

Үүнд:

  • газардах хуудас (Landing page)

  • холбоо барих форм

  • татаж авах контент

зэрэг орно.

Эдгээрийн тусламжтайгаар хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж маркетингийн үйл ажиллагаанд ашиглах боломжтой.

AI ашиглан вебсайтын маркетингийг сайжруулах

AI технологи нь вебсайтын маркетингийг илүү оновчтой болгоход тусалдаг.

Жишээ нь:

  • хэрэглэгчийн зан төлөвийг анализ хийх

  • ямар контент илүү үр дүнтэй байгааг тодорхойлох

  • хэрэглэгчид тохирсон санал өгөх

  • чатботоор хэрэглэгчтэй шууд харилцах

Ингэснээр вебсайт нь зөвхөн мэдээллийн сайт биш, харин маркетингийн автомат систем болж ажилладаг.

Хэрэглэхэд хялбар вебсайт

Сайн вебсайт нь зөвхөн харагдах байдлаараа биш, ашиглахад хялбар байх ёстой.

Жишээ нь:

  • контент нэмэхэд хялбар

  • зураг, текст өөрчлөх боломжтой

  • шинэ хуудас үүсгэх боломжтой

  • маркетерууд өөрсдөө удирдах боломжтой

Ингэснээр вебсайт байнга шинэчлэгдэж, маркетингийн хэрэгсэл болж ажилладаг.

Дүгнэлт

Вэбсайт нь байгууллагын дижитал орчин дахь хамгийн чухал маркетингийн платформ юм.

Зөв бүтэцтэй, хэрэглэгч төвтэй, AI технологитой уялдсан вебсайт нь:

  • хэрэглэгч татах

  • борлуулалтын сэжим бүртгэх

  • маркетингийн кампанит ажлыг дэмжих

  • борлуулалтыг нэмэгдүүлэх

чухал хэрэгсэл болж чаддаг.

Тиймээс орчин үеийн байгууллагууд зөвхөн үзэмжтэй вебсайт биш, харин маркетингийн үр ашигтай веб систем хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай.

Бидний хийсэн зарим вебсайтыг эндээс үзээрэй.

Эхний алхмаа өнөөдөр хийе.

Таны сошиал суваг, вэбсайт, борлуулалтын урсгал өнөөдөр ямар байгааг хамтдаа харна. Уулзалт дуусахад юунаас эхлэхээ мэдэж гарна.

Үнэгүй зөвлөгөө авах PlanAI туршиж үзэх
01Нэр, байгууллага, утсаа үлдээнэ.
02Ажлын нэг өдрийн дотор цагаа сонгоно.
03Онлайн эсвэл оффис дээр 30 минут уулзана.
04Ярьсан зүйлээ тэмдэглээд, зөвлөмжийн хамт мэйлээр илгээнэ.
ХаягАлтай билдинг 204 тоотСүхбаатар дүүрэг, 1р хороо, Улаанбаатар
Утас7211 9211
Мэйлinfo@dima.mn
Фэйсбүүкdigitalmarketingmongolia
Ажлын цагДаваа-Баасан, 09:00-18:00
Хариу өгөх хугацааАжлын 1 өдрийн дотор
ХэрэгсэлPlanAI