Үнэгүй зөвлөгөө авах
Шинэчилсэн: 2026.10.08 · Web

Бизнесүүд яагаад вэбсайттай болох хэрэгтэй вэ? Вэбсайтаа хэрхэн маркетинг, борлуулалтын цөм болгох вэ

Бизнесүүд яагаад вэбсайттай болох хэрэгтэй вэ? Вэбсайтаа хэрхэн маркетинг, борлуулалтын цөм болгох вэ

«Манайд Facebook пэйж байгаа, вэбсайт хэрэг байна уу?» гэсэн асуултыг бид олон удаа сонсдог. Пэйж бол хүмүүстэй харилцах сайн суваг. Гэхдээ тэр нь Meta-гийн дүрмээр ажилладаг, түрээсийн байр шиг. Харин вэбсайт бол танай өөрийн газар: агуулга, дизайн, хэрэглэгчийн мэдээлэл бүгд таны мэдэлд байна.

Энэ нийтлэлийг анх 2020 онд бичсэн. Түүнээс хойш вэбсайтын үүрэг улам томорсон. Хүмүүс худалдан авахаасаа өмнө Google, ChatGPT хайлтаар судалдаг, сайт дээр шууд асуулт асууж хариулт авахыг хүсдэг болсон. Тиймээс эхлээд вэбсайт бизнест юу өгдгийг, дараа нь түүнийг хэрхэн борлуулалтын цөм болгохыг тайлбарлая.

Вэбсайт бизнест юу өгдөг вэ?

1. Хайж буй хүмүүст олдоно

Хэрэглэгчид худалдан авахаасаа өмнө онлайнаар судалдаг болсон. Асуудлаа хайж, шийдлүүдийг харьцуулж, сэтгэгдэл уншаад дараа нь л холбогддог. Вэбсайттай бол яг тэр судалгааны үед танай үнэн зөв мэдээлэл хэрэглэгчийн өмнө гарч, шийдвэрт нь нөлөөлнө.

2. Итгэл, нэр хүнд нэмэгдэнэ

Хүмүүс байгууллагыг вэбсайтаар нь дүгнэдэг. Цэгцтэй дизайн, үнэн зөв мэдээлэл, бодит жишээтэй сайт «энэ байгууллага найдвартай» гэсэн сэтгэгдэл төрүүлдэг. Сайт огт байхгүй эсвэл хуучирсан байвал эсрэгээрээ.

3. Хэрэглэгчтэй харилцах байнгын суваг болно

Хүмүүс танайд янз бүрийн сувгаар ирдэг: хайлт, сурталчилгаа, найзын зөвлөмж, нэрийн хуудас. Вэбсайт энэ бүх урсгалыг нэг газар хүлээж авч, хэнийг ч алдахгүй холбоо тогтоох боломж олгоно.

4. Зорилтот хэрэглэгчийн мэдээлэлтэй болно

Вэбсайт бол хэрэглэгчийн мэдээлэл цуглуулах гол суваг. Хэн ямар хуудас үзсэн, ямар бүтээгдэхүүн сонирхсоныг мэдсэнээр сурталчилгаагаа илүү оновчтой, бага зардлаар чиглүүлж чадна.

5. Борлуулалтын шинэ суваг нээгдэнэ

Хэрэглэгчтэй харилцаа үүсгэж буй суваг бүр борлуулалтын суваг болж чадна. Сайтад ирсэн хүнийг хэрэгтэй контентоор шийдвэрт нь хөтөлж, одоо биш ч ирээдүйд худалдан авах хүмүүсийн жагсаалтыг бүрдүүлж болно.

Холбоотой: Байгууллагын вэбсайт ямар байх ёстой вэ? 2026 оны 7 шаардлага

Вэбсайтаа борлуулалтын цөм болгох 7 алхам

Дижитал маркетингийн хамгийн чухал хэмжүүр бол борлуулалтын сэжим. Танай борлуулалт хэр олон, хэр чанартай сэжим татаж байгаагаас шууд хамаардаг. Вэбсайтаа сэжим татдаг хэрэгсэл болгохын тулд дараах зүйлсийг бүрдүүл.

1. Тодорхой хүнд хариуцуул

Ихэнх байгууллагад вэбсайтыг хэн хариуцдаг нь тодорхойгүй байдаг. Үр дүнд нь сайт мартагдаж, мэдээлэл нь хуучирдаг. IT алба техникийн асуудлыг шийддэг ч контент шинэчлэх нь тэдний ажил биш. Сайтаа маркетингийн ажилтанд хариуцуулж, түүний үндсэн ажлын нэг хэсэг болго.

2. AI чатботоор шууд хариул

Ихэнх сайт дээр хэрэглэгч шууд холбогдож чаддаггүй: холбоо барих хуудас хайж, форм бөглөж, хариу хүлээдэг. Энэ хооронд сонирхол нь унтарна.

AI чатбот танай бүтээгдэхүүн, үнэ, түгээмэл асуултаар суралцаад вэбсайт болон Messenger дээр 24/7 хариулна. Ярианы явцад нэр, утсыг асууж, CRM-д сэжим болгон бүртгэнэ. Шинэ сэжим орж ирэх бүрт борлуулалтын ажилтанд мэдэгдэл очно.

3. Meta Pixel ба Conversions API суулга

Facebook дангаараа ч, вэбсайт дангаараа ч дижитал маркетингийг бүрэн хийж чадахгүй. Хоёулаа хамт ажиллахад үр дүн гардаг. Meta Pixel болон Conversions API нь сайтад хэн, ямар хуудас үзсэнийг Meta-д дамжуулдаг. Ингэснээр бүтээгдэхүүний хуудас үзсэн хүмүүсээс Custom Audience үүсгэж, тэдэнд дахин хүрэх, тэдэнтэй төстэй шинэ хүмүүст (Lookalike) хүрэх боломжтой болно.

Холбоотой: Фэйсбүүк дээр яагаад дахин чиглүүлэх маркетинг хийх хэрэгтэй вэ?

4. Хэрэгтэй контент тогтмол нэм

«Оны шилдэг боллоо», «гэрээ байгууллаа» гэсэн мэдээ байгууллагын хувьд чухал ч бүтээгдэхүүн сонирхож буй хүний шийдвэрт бараг нөлөөлдөггүй. Хэрэглэгчид хэрэгтэй нь яагаад танайхыг сонгох, ямар асуудлыг нь шийдэх, хэрхэн ашиглах тухай зөвлөгөө, мэдээлэл.

Facebook-ийн постыг хүмүүс тухайн үедээ уншаад өнгөрдөг бол вэбсайтад нэг нийтлэлээс нөгөө рүү шилжин уншиж, олон мэдээллийг нэг дор авдаг. Мөн ийм контент хайлт болон AI хариултад олдож, удаан хугацаанд зочин авчирдаг.

Холбоотой: Бизнесүүд яагаад блог бичих хэрэгтэй вэ? AI хайлтын үед блогийн үнэ цэнэ

5. Дараагийн алхмыг тодорхой зааж өг (CTA)

Сайтын бүтэц, контент нь зочныг аажмаар танай бүтээгдэхүүн рүү хөтөлж байх ёстой. Эхлээд асуудлыг нь ойлгуулж, дараа нь шийдлээ харуулж, эцэст нь юу хийхийг нь тодорхой хэл: үнийн санал авах, зөвлөгөө товлох, чатботоос асуух. Нэг нийтлэл уншсан хүнд холбоотой дараагийн нийтлэлийг санал болго.

6. Газардах хуудас ба богино форм

Нийтлэлүүдээр хөтлөгдсөн хүн эцэст нь газардах хуудсанд ирнэ. Тэнд зорилтот хэрэглэгчдэдээ тохирсон үнэ цэнтэй санал тавь: хөтөч, үнийн тооцоо, үнэгүй зөвлөгөө. Хамгийн чухал нь форм. Форм байхгүй бол сэжим байхгүй, сэжим байхгүй бол хэрэглэгч байхгүй. Талбараа цөөн байлгаж, бөглөсөн мэдээлэл CRM-д шууд ордог болго.

7. Хайлтын системийн оновчлол хий

Хүмүүс асуудлаа шийдэх, асуултдаа хариулт авахын тулд өдөр бүр хайлт хийдэг. Хайлтаар ирсэн хүн хэрэгцээгээ аль хэдийн ойлгосон, шийдэл сонгох шатандаа явж байдаг тул худалдан авагч болох магадлал өндөр. Түүнчлэн Google AI Overviews, ChatGPT хайлт хариултаа вэбсайтуудаас бүрдүүлдэг тул сайн оновчилсон сайт тэнд ч дурдагдах боломжтой.

Анхаарал татах дизайн: 3D ба видео scroll

Олон сайт бие биенээсээ ялгагдахааргүй адилхан харагддаг. Бүтээгдэхүүнээ гүйлгэх хөдөлгөөнөөр нээгдэх 3D загвар, видеогоор харуулдаг scroll вэбсайт зочныг илүү удаан байлгаж, брэндийг тод санагдуулдаг. Ялангуяа бүтээгдэхүүнээ нүдээр харуулах шаардлагатай бизнест тохиромжтой. Гэхдээ хурд, гар утасны хувилбар, ойлгомжтой CTA-аа хэзээ ч золиослож болохгүй.

Холбоотой: 3D scroll вэбсайт гэж юу вэ? Ямар бизнест хэрэгтэй вэ?

Тогтмол тууштай байх

Хэрэглэгчийн санаанд үлдэхийн тулд үргэлж харагдаж, холбоотой байх хэрэгтэй. Үе үе нэг нийтлэл бичээд таг болох бус, тогтмол хэрэгтэй мэдээлэл нэмж, сайтаа шинэчилж байгаарай.

AI-аар: Чатботод ирсэн асуултуудыг сар бүр AI-аар бүлэглүүлж, сайтад ямар мэдээлэл дутуу байгааг ол. Нийтлэлийн ноорог, газардах хуудасны текстийн хувилбарыг хурдан гаргуулж болно. Гэхдээ үнэ, нөхцөл, брэндийн дуу хоолойг заавал өөрөө шалгаж засаарай. Стратеги ба эцсийн шийдвэр хүний ажил.

DIMA вэбсайтыг хэрхэн борлуулалтын цөм болгодог вэ

Манай Advanced болон Professional суурь багц вэбсайттай ажилладаг. Сайт байхгүй эсвэл хуучирсан бол бид эхлээд түүнийг хийнэ. Ингэхдээ дизайнаас гадна SEO, AI чатбот, сэжим бүртгэх форм, CRM холболтыг нэг систем болгон төлөвлөдөг. Хүсвэл 3D ба видео scroll вэбсайт хийж болно. Дэлгэрэнгүйг вэбсайт хийх үйлчилгээ болон багц ба үнэ хэсгээс үзнэ үү.

Танай вэбсайт яагаад сэжим авчрахгүй байгааг хамтдаа харъя. Үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.

0 уншсан
PlanAI · дараагийн алхам

Маркетингийн төлөвлөгөөгөө 30 минутад гаргаж үзээрэй.

PlanAI нээх Үнэгүй зөвлөгөө авах
ХаягАлтай билдинг 204 тоотСүхбаатар дүүрэг, 1р хороо, Улаанбаатар
Утас7211 9211
Мэйлinfo@dima.mn
Фэйсбүүкdigitalmarketingmongolia
Ажлын цагДаваа-Баасан, 09:00-18:00
Хариу өгөх хугацааАжлын 1 өдрийн дотор
ХэрэгсэлPlanAI