3D SCROLL ВЭБСАЙТ ГЭЖ ЮУ ВЭ? ЯМАР БИЗНЕСТ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Apple-ийн бүтээгдэхүүний хуудсыг гүйлгэж үзэж байсан уу? Чихэвч эргэж, задарч, дотор талын хэсгүүд нь нэг нэгээрээ гарч ирдэг. Хүн гүйлгэх тусам түүх үргэлжилнэ. Үүнийг 3D scroll вэбсайт гэж нэрлэдэг.
Энгийн сайтаас юугаараа ялгаатай вэ
Энгийн сайт бол мэдээллийн хуудас: гарчиг, зураг, текст, товч. Хүн хэрэгтэй мэдээллээ хайж олоод гардаг, эсвэл олохгүй бол бүр эрт гардаг.
3D scroll сайт бол гүйлгэх үйлдлийг удирдлага болгосон түүх. Гүйлгэх бүрт:
- бүтээгдэхүүн эргэж, бүх талаасаа харагдана;
- давхаргууд задарч, дотор тал, онцлог нь ил гарна;
- камер хөдөлж, орон зай, байршлыг мэдрүүлнэ;
- мессеж алхам алхмаар гарч ирж, хэрэглэгчийг шийдвэр рүү хөтөлнө.
Үр дүнд нь зочин сайтад удаан үлдэж, брэндийг тань илүү сайн санадаг.
Ямар бизнест хамгийн тохиромжтой вэ
- Шинэ бүтээгдэхүүний нээлт. Нэг бүтээгдэхүүнийг бүх талаас нь харуулах хамгийн хүчтэй хэлбэр.
- Үл хөдлөх хөрөнгө. Төсөл, байрны дотор гадныг аялуулж харуулах.
- Аялал, агаарын тээвэр, зочид буудал. Чиглэл, туршлагыг кино мэт өгүүлэх.
- Автомашин, техник, тоног төхөөрөмж. Загвар, дэлгэрэнгүйг эргүүлж, задалж харуулах.
- Премиум брэнд. Чанар, түүхийг мэдрүүлж, үнэ цэнийг өсгөх.
Харин олон зуун бараатай онлайн дэлгүүр, мэдээллийн сайтад бүхэлд нь 3D хийх шаардлагагүй. Тэнд нүүр хуудас эсвэл онцлох бүтээгдэхүүний хуудсанд л ашиглах нь зөв.
Гоё харагдахаас гадна борлуулалт хийх ёстой
3D сайтын хамгийн түгээмэл алдаа бол хөдөлгөөнд хэт автаж, гол зорилгоо мартах. Сайн 3D scroll сайт:
- Хурдан ачаалдаг. Гар утсанд ч гөлгөр ажиллах ёстой. Удаан ачаалдаг бол хүн хөдөлгөөнийг нь үзэхээсээ өмнө гарна.
- Түүх нь тодорхой. Хөдөлгөөн бүр нэг мессежийг дамжуулна. Зүгээр гоё харагдах хөдөлгөөн хэрэггүй.
- Үйлдэлд хөтөлдөг. Түүхийн төгсгөлд хүсэлтийн форм, захиалгын товч тод харагдана.
- Хэмжигддэг. Meta Pixel, хандалтын хэмжилтээр зар бүр хэдэн хүсэлт авчирсныг харна.
- Чатботтой. Зочин асуулттай бол AI чатбот шууд хариулж, нэр утсыг нь бүртгэнэ.
Хийлгэхээсээ өмнө бэлдэх зүйлс
- Гол мессеж: зочин сайтаас гарахдаа юуг санах ёстой вэ? Нэг өгүүлбэрээр.
- Материал: бүтээгдэхүүний зураг, 3D загвар, видео байгаа эсэх. Байхгүй бол бүтээж болно.
- Зорилго: хүсэлт авах уу, захиалга авах уу, брэнд таниулах уу.
- Хугацаа: нээлт, кампанит ажилтай уялдах огноо.
Демог үзээрэй
DIMA-гийн 3D scroll вэбсайт хуудсанд амьд демо байгаа. Гүйлгээд үзээрэй, давхаргууд задарч, камер эргэж, түүх бүрэлдэх нь харагдана. Мөн дэлхийн шилдэг жишээнүүдийн холбоосыг тэндээс олно.