Байгууллагын вэбсайт яагаад сонирхолгүй байдаг вэ? Сайтаа амьд болгох арга

Зарим компанийн вэбсайт хэрэглэгчийн сонирхлыг огт татдаггүй гэдэгтэй та санал нийлэх байх. Ихэнх сайт байгууллагын тухай, бүтээгдэхүүн, үйл ажиллагааны танилцуулга гэсэн ерөнхий агуулгатай, нэрийн хуудас шиг л байдаг. Харин хэрэглэгчийг татах ажлыг сошиал медиа хийнэ гэж ойлгодог.
Гэтэл вэбсайт бол билэгдэл биш, маркетинг ба борлуулалтын хамгийн чухал суваг. Сошиал сувгууд хүмүүсийг татаж, вэбсайт тэднийг хүлээн авч, итгэл төрүүлж, холбоо тогтоох ёстой. Энэ хоёр нэг зорилгоор уялдаж байж л маркетинг үр дүнтэй ажилладаг.
Энэ нийтлэлийг анх 2020 онд бичсэн. Сонирхолгүй сайтын шалтгаанууд өөрчлөгдөөгүй ч сайтыг амьд болгох арга хэрэгсэл олон болсон: 3D ба видео scroll дизайн, асуултад шууд хариулдаг AI чатбот гэх мэт. Шинэчилсэн хувилбарт эдгээрийг нэмж оруулав.
Вэбсайт сонирхолгүй байх шалтгаанууд
Нэг хэвийн, өөрийгөө магтсан агуулга
Ихэнх сайтад үйл ажиллагааны танилцуулга, захирлын мэндчилгээ, түүхэн замнал, нийгмийн хариуцлагын ажлууд, ажлын байрны зар, бүтээгдэхүүний жагсаалт байдаг. Эдгээр мэдээлэл сайтад байх ёстой. Гэхдээ хэрэглэгчийн сонирхлыг татах уу? Үгүй.
Хүмүүс өдөр бүр олон сувгаас асар их мэдээлэл авдаг тул зөвхөн өөрт хэрэгтэй зүйлдээ анхаардаг болсон. Бүтээгдэхүүнээ шууд магтах нь өдөр бүр олон зуун сурталчилгаа хардаг хүнд сонирхолгүй. Харин хэрэглэгчийн асуудалд хариулсан, хэрэгтэй контент хүмүүсийг сайт руу татаж, итгэлийг нь олдог.
Холбоотой: Сайн контент маркетинг хэрхэн хийх вэ? AI-тай ажиллах 5 алхам
Хуучирсан, хэрэглэхэд төвөгтэй дизайн
Контент сайтай мөртлөө зочид сайтаас удалгүй гараад явдаг бол дизайнд асуудал байх магадлалтай. Дараах шинжүүд байвал шинэчлэх цаг болсон гэсэн үг:
- Бүх зүйлийг эхний дэлгэцэнд шахсан: хүмүүс доош гүйлгэж, хэрэгтэй зүйлээ л анзаардаг. Хоосон зай ашиглаж, гол мессежээ онцолсон дизайн илүү үр дүнтэй.
- Уншихад хэцүү текст: хэт жижиг фонт, хоосон зайгүй урт догол мөр, албархаг үг хэллэг. Энгийн үг, богино өгүүлбэр илүү ойлгомжтой.
- Дараагийн алхам тодорхойгүй: холбоосгүй, CTA-гүй хуудаснаас хүмүүс өөр хуудас үзэлгүй гарч явдаг.
- Зураг, видео дутуу: хүмүүс урт текст уншихаас илүү зураг, видеогоор мэдээлэл авахыг илүүд үздэг.
- Гар утсанд тохироогүй: утсаар ороход текст жижгэрч, цэс ажиллахгүй байвал зочин шууд гарна.
Хариу өгдөггүй сайт
Сайт руу орсон хүн асуулт асуух гэтэл холбоо барих хуудас, форм л байна. Хариу хэзээ ирэх нь тодорхойгүй. Ийм сайт зочинтой «ярьдаггүй», зөвхөн мэдээлэл харуулдаг.
Холбоотой: Байгууллагын вэбсайт ямар байх ёстой вэ? 2026 оны 7 шаардлага
Вэбсайтаа хэрхэн сонирхолтой болгох вэ?
1. Хэрэгтэй контентоор баяжуул
Бизнесийн блог хөтөлснөөр сайт тань зорилтот хэрэглэгчдэд хэрэгтэй мэдээллээр баялаг болно. Хүмүүс өдөр бүр тодорхой түлхүүр үг, асуултаар хайлт хийдэг. Тэр асуултуудыг олж, хариулсан контент бичвэл сайт тань хайлтад ч, Google AI Overviews, ChatGPT хайлтын хариултад ч олдох боломжтой.
2. Хөдөлгөөн оруул: 3D ба видео scroll
Хуудсыг доош гүйлгэхэд бүтээгдэхүүн эргэлдэж, задарч, онцлогоо нэг нэгээр харуулдаг 3D scroll сайт, эсвэл видео нь гүйлгэлттэй хамт өрнөдөг видео scroll сайт зочныг түүх үзэж байгаа мэт мэдрэмжид оруулдаг. Ийм сайт брэндийг тод санагдуулж, зочныг илүү удаан байлгадаг.
Хаана тохирох вэ? Бүтээгдэхүүнээ нүдээр харуулах шаардлагатай бизнес: тоног төхөөрөмж, тээвэр, үл хөдлөх хөрөнгө, хүнсний брэнд, аялал гэх мэт. Гэхдээ хөдөлгөөн хурдыг удаашруулж, гар утсан дээр эвгүй болох ёсгүй.
Холбоотой: 3D scroll вэбсайт гэж юу вэ? Ямар бизнест хэрэгтэй вэ?
3. Видео ашигла
Богино танилцуулга видео, бүтээгдэхүүнийг хэрэглэж буй бичлэг, харилцагчийн сэтгэгдэл зэрэг нь урт текстээс хурдан ойлгогддог. Reels-д зориулж хийсэн видеогоо сайтдаа ч ашиглаж болно.
4. AI чатботоор ярилц
AI чатбот сайтыг харилцан ярилцдаг болгодог. Зочин асуултаа өөрийн үгээр бичихэд чатбот шууд хариулж, тохирох бүтээгдэхүүн санал болгож, нэр утсыг нь CRM-д сэжим болгон бүртгэнэ. Шөнө ч, амралтын өдөр ч ажиллана. Энэ сайтын баруун доод буланд байгаа чатыг туршаад үзээрэй.
5. Байнга шинэчил
Олон компани сайтаа нэг удаа хийлгээд хэдэн жил хөндөхгүй байдаг. Хоёр гурван жилийн өмнөх мэдээ нүүрэнд нь байх нь ч элбэг. Ийм сайт орхигдсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Сайтаа нэг удаагийн төсөл бус, байнга хөгжүүлдэг хэрэгсэл гэж үз: шинэ контент, шинэ жишээ, шинэчилсэн үнэ.
6. Зочиндоо тохирсон агуулга харуул
Ухаалаг сайт гэдэг нь зөвхөн дэлгэцийн хэмжээнд тохирохыг хэлэхгүй. Зочин хаанаас, ямар сонирхолтой ирснээс хамааран түүнд хамгийн хэрэгтэй мэдээлэл, саналыг харуулах боломжтой болсон. Жишээ нь сурталчилгаанаас ирсэн хүнийг тухайн санал руу шууд хүргэдэг тусгай газардах хуудас.
Бусдын сайтаас санаа ав
Шинэ сайтаа төлөвлөхөөс өмнө өөрийн салбарын болон гадаадын шилдэг сайтуудыг үзэх нь сайн эхлэл. Ресторан, эмнэлэг, гоо сайхны төв, аялал жуулчлалын компани, стартап бүр өөр өөрийн хэрэгцээтэй. Тэд хэрхэн бүтээгдэхүүнээ харуулж, хэрхэн итгэл төрүүлж, хэрхэн захиалга авч байгааг ажигла. Гэхдээ хуулах биш, өөрийн хэрэглэгчдээ юу хэрэгтэйг бод.
Салбар бүрийн онцлогийг манай салбарын хуудсуудаас харж болно, жишээ нь ресторан, кофе шоп, эмнэлэг, гоо сайхан, аялал жуулчлал.
AI-аар сайтаа хэрхэн шинэчлэх вэ?
AI-аар: Нүүр хуудасныхаа текстийг AI-д өгөөд «шинэ зочин эхний хэдэн секундэд юу ойлгох вэ» гэж асуу. Чатботод ирсэн асуултуудыг бүлэглүүлж, сайтад дутуу мэдээллээ ол. Хуудасны текст, видеоны скрипт, зургийн санааны эхний хувилбарыг хурдан гаргуул. Гэхдээ брэндийн дуу хоолой, мэдээллийн үнэн зөв байдал, сайтын бүтцийн шийдвэр хүний ажил хэвээрээ.
DIMA сайтыг хэрхэн сонирхолтой болгодог вэ
Бид вэбсайтыг маркетингийн системийн цөм гэж үзэж, контент, SEO, AI чатбот, сэжим бүртгэх форм, CRM-ийг хамт төлөвлөдөг. Сайтаа илүү тод болгохыг хүсвэл 3D ба видео scroll вэбсайт хийж өгнө. Дэлгэрэнгүйг вэбсайт хийх үйлчилгээ хуудаснаас үзнэ үү.
Танай сайт яагаад зочдыг барьж чадахгүй байгааг мэдмээр байвал үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.