Үнэгүй зөвлөгөө авах
Шинэчилсэн: 2026.10.08 · Content Marketing

Сайн контент маркетинг хэрхэн хийх вэ? AI-тай ажиллах 5 алхам

Сайн контент маркетинг хэрхэн хийх вэ? AI-тай ажиллах 5 алхам

Контент маркетинг гэдэг нь зорилтот хэрэглэгчдээ хэрэгтэй, үнэ цэнтэй контентыг тогтмол бүтээж хүргэх замаар тэдний анхаарлыг татаж, итгэлийг нь олж, эцэст нь худалдан авагч болгох маркетингийн арга юм. Энгийнээр хэлбэл сурталчилгаагаар “биднээс ав” гэж хашгирахын оронд хэрэглэгчийнхээ асуултад хариулж, түүнд туслах замаар өөрийгөө сонгуулдаг.

Энэ нийтлэлийг анх 2020 онд бичсэн. Зарчим нь өөрчлөгдөөгүй ч хэрэгсэл нь эрс өөрчлөгдсөн. Өмнө нь долоо хоног зарцуулдаг судалгаа, төлөвлөгөө, эхний ноорог одоо AI-тай хамт хэдхэн цагт гардаг болсон. Тиймээс доорх 5 алхам бүрт “AI-аар яаж хурдасгах вэ” гэдгийг нэмж оруулав.

Нэг зүйлийг эхэнд нь хэлье. AI хурд өгдөг. Харин танай бизнесийг таних мэдлэг, үнэн зөв мэдээлэл, брэндийн өөрийн дуу хоолойг өгдөггүй. Тэр хэсэг үргэлж таных хэвээр үлдэнэ.

1. Зорилтот хэрэглэгчийн персона тодорхойл

Бид маркетинг хийхдээ бүтээгдэхүүнийхээ сайныг магтахаас эхэлчихдэг. Гэтэл хүмүүс бусдын магтаалаас илүү өөрөө судалж ойлгосон зүйлдээ итгэдэг. Тиймээс контент бичихээс өмнө хэнд бичиж байгаагаа тодорхой болго: тэр хэн бэ, ямар асуудалтай, юунаас эмээдэг, худалдан авах шийдвэрээ юунд тулгуурлаж гаргадаг вэ.

AI-аар: Хэрэглэгчдээс ирсэн мессеж, коммент, утасны дуудлагын тэмдэглэл, борлуулалтын ажилтны сонссон асуултуудаа цуглуулаад AI-д өгч “давтагддаг асуудал, айдас, хэрэглэсэн үг хэллэгийг бүлэглэ” гэж даалга. Персонаг зохиомлоор биш, бодит хэрэглэгчийн үгнээс гаргах нь хамгийн том давуу тал. Гарсан дүгнэлтийг борлуулалтын багтайгаа заавал тулгаж шалгаарай.

Холбоотой: Зорилтот хэрэглэгчдийн персона болон худалдан авалтын замнал гэж юу вэ?

2. Контентын төлөвлөгөө гарга

Олон контент хийх нь зорилго биш. Хэрэглэгч худалдан авалтын замналын аль шатанд байна, тэр шатанд ямар мэдээлэл хэрэгтэй, уншсаны дараа ямар алхам хийлгэх вэ гэдгийг урьдчилан тогтоосон төлөвлөгөө хэрэгтэй.

  • Танилцах шат: асуудлыг нь тайлбарласан нийтлэл, богино видео
  • Харьцуулах шат: шийдлүүдийн ялгаа, жишээ, үнийн тайлбар
  • Шийдэх шат: кейс, түгээмэл асуулт, үнэгүй зөвлөгөө, туршилт

AI-аар: Персона, улирлын онцлог, баяр ёслол, борлуулалтын зорилгоо оруулаад сарын контент календарийн ноорог гаргуул. DIMA-гийн PlanAI систем яг үүнд зориулагдсан. Монгол хэрэглэгчийн худалдан авах зан төлөв, улирлын эрэлт, баяр ёслолын онцлогт тулгуурлаж маркетингийн төлөвлөгөө, кампанит ажлын хуваарийг гаргадаг.

Холбоотой: Контент маркетинг

3. Сайн контент бүтээ

Сайн контентын гарчиг, агуулга, зураг, жишээ нь бие биеэ дэмждэг. Үүнээс гадна гурван зүйлд анхаар.

Контентын төрөл. Блог нийтлэлээр хязгаарлагдах албагүй. Reels, богино видео, инфографик, карусель пост, цахим ном зэргээс тухайн мессежийг хамгийн сайн хүргэх хэлбэрийг сонго. Нэг сайн нийтлэлээс хэд хэдэн пост, богино видео гаргаж болно.

Хэрэглэгчийн асуулт ба түлхүүр үг. Хүмүүс Google-ээс гадна ChatGPT зэрэг AI туслахаас хариулт хайдаг болсон. Тэд асуултаа бүтэн өгүүлбэрээр асуудаг. Тиймээс контентоо хэрэглэгчийн бодит асуултын эргэн тойронд бичиж, гарчиг, дэд гарчигтаа тодорхой хариулт өг. Ингэвэл хайлтын системд ч, AI-ийн хариултад ч гарах боломж нэмэгдэнэ.

Үйлдэлд уриалах (CTA). Таны контентыг уншсан хүн бол борлуулалтын боломжит сэжим. Уншсаны дараа юу хийхийг нь тодорхой хэл: зөвлөгөө авах, чатботоос асуух, танилцуулга татах гэх мэт.

AI-аар: Эхний ноорог, гарчгийн хувилбарууд, нэг нийтлэлийг пост болон видео скрипт болгон задлах ажлыг AI маш хурдан хийнэ. Харин тоо баримт, үнэ, жишээ кейсээ өөрөө шалгаж, брэндийнхээ өнгө аясаар засаж бич. Засварлаагүй AI текст ихэнхдээ нэг хэвийн, хүйтэн сонсогддог.

Холбоотой: Хайлтын системийн оновчлол (SEO) гэж юу вэ? Контентыг хэрхэн ашиглаж болох вэ?

4. Контентоо зөв сувгаар түгээ

Вэбсайтдаа тавиад, пэйждээ нэг постлоод л зорилтот хэрэглэгчдээ хүрнэ гэж найдах хэцүү. Түгээлтийн төлөвлөгөө контентын төлөвлөгөөтэй адил чухал.

  • Вэбсайтын блог: хайлтаас ирэх урт хугацааны урсгал, бүх контентын “гэр”
  • Facebook, Instagram: Reels, карусель, пэйжийн пост
  • Төлбөрт сурталчилгаа: сайн ажилласан контентоо илүү олон хүнд хүргэх, вэбсайтад зочилсон хүмүүст дахин хүрэх
  • И-мэйл: сонирхсон хүмүүстэй тогтмол холбоотой байх

Энд хамгийн их алддаг зүйл бол контентын дараах яриа. Пост сонирхсон хүн коммент, мессеж бичихэд хариулт хоцорвол тэр хүн өрсөлдөгч рүү шилжинэ. AI чатбот энэ завсрыг хаадаг: асуултад 24/7 хариулж, сонирхсон хүний нэр, утсыг CRM-д бүртгэнэ.

Холбоотой: Фэйсбүүк дээр яагаад дахин чиглүүлэх маркетинг хийх хэрэгтэй вэ?

5. Үр дүнгээ хэмжиж, сайжруул

Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхтэй зэрэгцээд тогтмол хэмж. Сар бүр дараах асуултад хариул:

  • Аль контент хамгийн олон хүнд хүрсэн бэ?
  • Аль төрөл (видео, нийтлэл, карусель) илүү үр дүнтэй байна вэ?
  • Аль суваг хамгийн их сэжим авчирч байна вэ?
  • Ямар контент уншсан хүмүүс бидэнтэй холбогдож байна вэ?

Лайк, хүрэлт хоёр зорилго биш. Эцсийн хэмжүүр бол хэдэн хүн холбогдож, хэд нь худалдан авагч болсон бэ гэдэг.

AI-аар: Сарын тоон мэдээллээ (хүрэлт, клик, мессеж, сэжим) хүснэгтээр AI-д өгөөд “юу ажиллаж, юу ажиллахгүй байна, дараа сард юуг өөрчлөх вэ” гэж асуу. Дүн шинжилгээнд зарцуулах цаг эрс багасна. Гэхдээ эцсийн шийдвэрийг өөрөө гарга.

Холбоотой: Сайн маркетинг гэдэг нь санамсаргүй хийгддэг зүйл биш

DIMA энэ 5 алхмыг хэрхэн хийдэг вэ

Манай ажил энэ зарчмаар явдаг. Суурь багцаар зорилтот хэрэглэгч, байр суурь, вэбсайт, чатбот, CRM-ээ босгоод, сар бүрийн багцаар контент бүтээж, сувгаа хөтөлж, сар бүр тайлагнана. Ажлын олон шатанд AI ашигладаг ч стратеги, эцсийн чанарыг манай баг хариуцна. Багц, үнийг эндээс харж болно.

Танай контент маркетинг хаана гацаж байгааг мэдмээр байвал үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.

0 уншсан
PlanAI · дараагийн алхам

Маркетингийн төлөвлөгөөгөө 30 минутад гаргаж үзээрэй.

PlanAI нээх Үнэгүй зөвлөгөө авах
ХаягАлтай билдинг 204 тоотСүхбаатар дүүрэг, 1р хороо, Улаанбаатар
Утас7211 9211
Мэйлinfo@dima.mn
Фэйсбүүкdigitalmarketingmongolia
Ажлын цагДаваа-Баасан, 09:00-18:00
Хариу өгөх хугацааАжлын 1 өдрийн дотор
ХэрэгсэлPlanAI