Үнэгүй зөвлөгөө авах
Шинэчилсэн: 2026.10.08 · Inbound Marketing

Зорилтот хэрэглэгчдийн персона болон худалдан авалтын замнал гэж юу вэ? AI-аар хэрхэн гаргах вэ

Зорилтот хэрэглэгчдийн персона болон худалдан авалтын замнал гэж юу вэ? AI-аар хэрхэн гаргах вэ

Маркетингийн мессеж бүх хүнд зориулагдсан бол хэнд ч хүрдэггүй. Тиймээс контент бичих, сурталчилгаа явуулахаасаа өмнө хэнд ярьж байгаагаа, тэр хүн ямар замаар шийдвэрт хүрдгийг ойлгох хэрэгтэй. Эхнийх нь персона, хоёр дахь нь худалдан авалтын замнал.

Энэ хоёр ойлголт 2020 онд бичсэн энэ нийтлэлээс хойш өөрчлөгдөөгүй. Харин гаргах арга нь өөрчлөгдсөн: өмнө нь хэдэн долоо хоног зарцуулдаг судалгааны ажлыг одоо AI-тай хамт хэдхэн цагт ноорог болгож болдог. Доор ойлголт, жишээ, AI-аар хийх практик алхмыг нэг дор тайлбарлав.

Персона гэж юу вэ?

Персона гэдэг нь зорилтот хэрэглэгчийнхээ нийтлэг зан төлөв, хэрэгцээг нэгтгэн бүтээсэн зохиомол дүр. Хүмүүс бие биеэсээ ялгаатай ч хүн ам зүй, зан чанар, сэдэл, зорилгоороо төсөөтэй бүлэгт хуваагддаг. Нэг бүлгийн хүмүүс ижил үг хэллэг хэрэглэж, ижил байдлаар шийдвэр гаргах хандлагатай.

Персонатай болсноор маркетер юун дээр төвлөрөх, ямар үг хэрэглэх нь тодорхой болж ажил хөнгөрдөг. Хамгийн гол нь хэнд гэдгээ сайн ойлгосон учир мессеж нь үр дүнтэй болно. Илүү үнэ цэнэтэй хэрэглэгчийг татаж, нөхцөл байдалд нь тохирсон мэдээлэл хүргэх боломж бүрдэнэ.

Персонаа хэрхэн гаргах вэ?

Нэг персона ихэнхдээ хангалтгүй. Хэрэглэгчид төсөөтэй ч яг ижил биш тул гол бүлэг бүрийг төлөөлөх хоёр, гурван персона гарга. Персона бүрд дараах мэдээлэл байна:

  • Нэр: санахад хялбар, жишээ нь «Батаа»
  • Ажил, амьдрал: худалдааны салбарт зөвлөх, 30 настай, хоёр хүүхдийн аав, хотын төвд амьдардаг, дээд боловсролтой
  • Тулгардаг асуудал: хүүхдүүдээ сургуульд хүргэж, авах цаг гаргахад хэцүү; хичээлээс гадуурх хөгжил, өдөр өнжүүлэх газар хайж байна
  • Айдас, эргэлзээ: хүүхэд маань аюулгүй байх уу, итгэж болох газар уу
  • Мэдээлэл авдаг газар: Facebook групп, найз нөхөд, Google хайлт
  • Танай шийдэл: хүүхдийг өглөө гэрээс нь авч сургуульд хүргэж, хичээл тарахад нь авч өдөр өнжүүлж, хөгжлийн сургалтад хамруулна

AI-аар персона гаргах нь

  1. Бодит өгөгдлөө цуглуул: хэрэглэгчдээс ирсэн мессеж, коммент, утасны дуудлагын тэмдэглэл, борлуулалтын ажилтнуудын сонссон асуулт, татгалзсан шалтгаанууд.
  2. AI-д бүлэглүүл: «Эдгээрээс давтагддаг асуудал, айдас, хэрэглэсэн үг хэллэгийг гарга, хэрэглэгчдийг 2-3 бүлэгт хувааж тус бүрд персонагийн ноорог бич» гэж даалга.
  3. Хүнээр шалга: ноорог персонаг борлуулалтын багтайгаа хэлэлц, хэд хэдэн бодит хэрэглэгчтэй ярилцаж тулга.

AI-ийн давуу тал нь хэрэглэгчийн өөрийн үгийг алдалгүй гаргаж ирдэгт оршино. Харин хоосон зохиомол персона бичүүлбэл ерөнхий, хэнд ч таарахгүй дүр гарна. Тиймээс заавал бодит өгөгдлөөс эхэл.

Холбоотой: Та хэрэглэгчээ юу хүсэж байгааг мэдэх үү?

Худалдан авалтын замнал гэж юу вэ?

Хүнд асуудал тулгарахад тэр эхлээд асуудлаа анзаарч, юу болохыг нь тодорхойлно. Дараа нь шийдэх арга замуудыг хайж, эцэст нь тэдгээрээс сонголтоо хийнэ. Энэ бүх явцыг худалдан авалтын замнал (buyer journey) гэдэг.

  • Анзаарах шат: «Надад асуудал байна»
  • Харьцуулах шат: «Ямар шийдлүүд байна вэ?»
  • Шийдэх шат: «Аль нь надад хамгийн тохирох вэ?»

Батаа эхлээд хүүхдүүдээ хүргэх, хичээлээс гадуур хөгжүүлэх асуудлаа хэрхэн зохицуулах вэ гэж бодно. Дараа нь хүүхэд хүргэх үйлчилгээ, өдөр өнжүүлэх төв, сургалтын төвүүдийг судална. Эцэст нь итгэл төрүүлсэн нэгийг нь сонгоно.

Танай үүрэг бол шат бүрт Батаад хэрэгтэй мэдээллийг өгөх. Мөн тэр ямар үг хэрэглэдэг, хэзээ, хаанаас мэдээлэл авдаг, ямар хэлбэрийн контентод дуртай вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.

Шат бүрийн контентын жишээ

  • Анзаарах: хүүхэд хүргэх үйлчилгээний постер, хичээлээс гадуурх хөгжлийн тухай блог нийтлэл, өдөр өнжүүлэх төвийн богино видео
  • Харьцуулах: «Хүүхдээ хүргэлт, хөгжлийн сургалттай үйлчилгээнд өгөх нь яагаад зөв бэ?» нийтлэл, «Хүүхдээ хичээлээс гадуур хэрхэн хөгжүүлэх вэ?» видео
  • Шийдэх: «Манай үйлчилгээ яагаад танд тохирох вэ?» танилцуулга, эцэг эхчүүдийн бодит сэтгэгдэл бүхий видео, үнэгүй туршилтын өдөр

AI-аар: персона бүрийг өгөөд «шат бүрт энэ хүн ямар асуулт асуух вэ, ямар контент хэрэгтэй вэ» гэж асуу. Гарсан жагсаалт контентын төлөвлөгөөний сайн эхлэл болно. Сэдэв, баримт, жишээгээ өөрөө шалгаж, сонго.

Холбоотой: Marketing funnel гэж юу вэ? Монгол бизнесүүдийн алдаж байгаа 90% хэрэглэгч

Хамгийн түгээмэл алдаа

Олон бизнес зөвхөн бүтээгдэхүүнийхээ тухай мессеж түгээдэг. Энэ бол бүтээгдэхүүн төвтэй маркетинг. Хэрэглэгч асуудлаа хараахан ойлгоогүй байхад шийдлийг нь магтах нь үр дүнгүй.

Харин персона, замналаа ашиглавал хэрэглэгч эхлээд асуудлаа олж харж, дараа нь өөрт тохирох шийдлээ олоход тань туслах контентыг өөрийн хүслээр үзэж, уншдаг. Ингэж байж бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг бүрэн ойлгуулж, илүү борлуулалт хийнэ.

Персонаас төлөвлөгөө рүү

Персона, замнал бэлэн болсон бол дараагийн алхам нь түүнийг сар бүрийн контент, кампанит ажлын төлөвлөгөө болгох. DIMA-гийн PlanAI яг үүнд зориулагдсан. Монгол хэрэглэгчийн худалдан авах зан төлөв, улирлын эрэлт, баяр ёслол, сувгийн бодит зардалд тулгуурлан ойролцоогоор 30 минутад бэлэн маркетингийн төлөвлөгөө, кампанит ажлын хуваарь гаргадаг. Маркетингийн мэргэжлийн мэдлэг шаардахгүй.

AI хурд өгдөг ч танай хэрэглэгчийг хамгийн сайн мэддэг хүн бол та өөрөө, танай борлуулалтын баг. Стратеги, баримтын үнэн зөв байдал, брэндийн дуу хоолойг хүн шийднэ.

Персона, контентын зураглалаа гаргах загвар хэрэгтэй бол Content Mapping Template-ийг ашиглаарай.

Холбоотой: Зорилтод хэрэглэгч, худалдан авагчиддаа маркетингийнхаа мессежээ хэрхэн хүргэх вэ?

DIMA персона ба замналыг хэрхэн гаргадаг вэ

Манай Advanced багц (2 сар, 8 сая ₮) Persona ба Buyer Journey зураглал, борлуулалтын funnel архитектур, чатбот, сэжмийн үнэлгээний урсгал, вэбсайт ба хайлтын системийн оновчлолыг багтаадаг. Бүх багцыг эндээс харьцуулж үзээрэй.

Танай зорилтот хэрэглэгч хэн бэ гэдгийг хамтдаа тодорхойлмоор байвал үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.

0 уншсан
PlanAI · дараагийн алхам

Маркетингийн төлөвлөгөөгөө 30 минутад гаргаж үзээрэй.

PlanAI нээх Үнэгүй зөвлөгөө авах
ХаягАлтай билдинг 204 тоотСүхбаатар дүүрэг, 1р хороо, Улаанбаатар
Утас7211 9211
Мэйлinfo@dima.mn
Фэйсбүүкdigitalmarketingmongolia
Ажлын цагДаваа-Баасан, 09:00-18:00
Хариу өгөх хугацааАжлын 1 өдрийн дотор
ХэрэгсэлPlanAI