Зорилтод хэрэглэгчээ хэрхэн өөрийн үйлчлүүлэгч болгох вэ? Зорилгоос чатбот хүртэлх 5 алхам

Зорилтот хэрэглэгч гэдэг нь танай бүтээгдэхүүн хэрэгтэй байж магадгүй ч танайхыг хараахан сонгоогүй хүн. Түүнийг үйлчлүүлэгч болгох нь нэг сурталчилгааны ажил биш, алхам алхмаар явдаг процесс: хэн бэ гэдгийг нь ойлгох, хаана байгааг нь олох, хэрэгтэй мессежийг нь хүргэх, сонирхсон мөчид нь хариулж, шийдвэр гаргахад нь хөтлөх.
Өнөөдөр AI энэ процессын олон хэсгийг хурдасгаж байна. Персонаг бодит хэрэглэгчийн үгнээс гаргах, хүн бүрт тохирсон мессеж бэлдэх, сонирхсон хүнд шөнө ч хариулж чатботоор хөтлөх боломжтой болсон. Доор алхам бүрийг нэг бүрчлэн тайлбарлая.
Эхлээд зорилгоо тодорхойл
Маркетингийн зорилго олон янз байж болно:
- Брэндээ илүү олон хүнд таниулах
- Зах зээлд эзлэх хувиа өсгөх
- Хэрэглэгч, түншүүдтэйгээ харилцаагаа бэхжүүлэх
- Шинэ зах зээл, шинэ бүс нутагт гарах
- Шинэ насны бүлэг, шинэ хэрэглэгчдэд хүрэх
- Орлогоо нэмэгдүүлэх
Зорилгоо сонгосныхоо дараа түүнийгээ SMART болго:
- Specific (тодорхой): нэг тодорхой хэмжүүр дээр төвлөр
- Measurable (хэмжигдэхүйц): тэр хэмжүүрийг хэмжих арга байх ёстой
- Attainable (хүрч болохуйц): өөрөө аяндаа гарах үр дүнгээс илүү, гэхдээ бодит
- Relevant (хамааралтай): бизнесийн зорилго болон бэлэн нөөцтэйгөө нийцсэн
- Timely (хугацаатай): тодорхой дуусах огноотой
«Илүү олон хэрэглэгчтэй болох» биш, «ирэх улиралд вэбсайтаас ирэх зөвлөгөөний хүсэлтийг өсгөх» гэх мэтээр тодорхой бич. Хэдэн хувиар өсгөхөө өөрийн өмнөх тоондоо тулгуурлан тогтоо.
1. Зорилтот сегментээ тодорхойл
Сегментчлэл гэдэг нь зах зээлээ нийтлэг шинж чанараар нь бүлэгт хуваах ажил: хэрэгцээ, сонирхол, амьдралын хэв маяг, хүн ам зүй, зан төлөв. Зорилго нь хамгийн ашигтай эсвэл хамгийн их өсөх боломжтой бүлгээ олж, түүндээ анхаарлаа төвлөрүүлэх.
Байгууллагад үйлчилдэг (B2B) бизнес зах зээлээ салбар, байгууллагын хэмжээ, байршлаар хувааж болно. Хэрэглэгчид үйлчилдэг (B2C) бизнес хүн ам зүй, амьдралын хэв маяг, худалдан авах зан төлөвөөр хуваадаг.
Холбоотой: Business to business ба business to consumer байгууллагуудын контент маркетингийн ялгаа
2. Сегментээ персона болго
Сегмент бол бүлэг, персона бол тэр бүлгийг төлөөлөх нэг «хүн». Нэр, ажил, өдөр тутмын амьдрал, тулгардаг асуудал, айдас, мэдээлэл хаанаас авдаг, шийдвэрээ юунд тулгуурлаж гаргадгийг нь бичнэ. Ингэснээр контент бичихдээ бүх хүнд биш, яг тэр нэг хүнд ярьж эхэлнэ.
AI-аар: хэрэглэгчдээс ирсэн мессеж, коммент, утасны дуудлагын тэмдэглэл, борлуулалтын ажилтнуудын сонссон асуултыг цуглуулаад AI-д өг. «Давтагддаг асуудал, айдас, хэрэглэсэн үг хэллэгээр нь бүлэглэж, 2-3 персонагийн ноорог гарга» гэж даалга. Зохиомол биш, бодит үгнээс гарсан персона хамгийн үнэ цэнэтэй. Гэхдээ ноорог персонаг борлуулалтын багтайгаа заавал тулгаж шалга.
Холбоотой: Зорилтот хэрэглэгчдийн персона болон худалдан авалтын замнал гэж юу вэ?
3. Хүргэх сувгаа сонго
Хэрэглэгчид худалдан авахаасаа өмнө мэдээлэл хайдаг бөгөөд сошиал медиа үүнийг улам хялбар болгосон. 2018 оны Internet Trends тайлангийн судалгаагаар оролцогчдын 55% нь сошиал медиагаас анх олж мэдсэн бүтээгдэхүүнээ дараа нь худалдан авсан гэж хариулжээ.
Сошиал медиа одоо зөвхөн брэнд таниулах, харилцаа үүсгэх газар биш. Хүмүүс тэндээ асуудлаа ойлгож, шийдлээ харьцуулж, мессежээр асууж, шууд захиалга өгдөг болсон. Тиймээс суваг бүрийн үүргийг тодорхой болго:
- Facebook, Instagram: Reels, пост, сурталчилгаагаар анхаарал татах, Messenger-ээр яриа эхлүүлэх
- Вэбсайт ба хайлт: Google болон ChatGPT зэрэг AI туслахаас хариулт хайсан хүнийг хүлээн авах
- Нөлөөлөгчид: итгэл хурдан төрүүлэх, шинэ бүлэгт хүрэх
- И-мэйл ба CRM: сонирхсон хүнтэй тогтмол холбоотой байх
Дэлгэрэнгүйг Сошиал медиа маркетинг болон Нөлөөллийн маркетинг хуудаснаас үзээрэй.
4. Контент ба хувийн мессежээ төлөвлө
Контентын стратеги гэдэг нь танай байгууллага хэрэглэгчдэдээ ямар түүхийг, ямар хэлбэрээр, хэнд, хаана өгүүлэх вэ гэдгийг тодорхойлсон төлөвлөгөө. Энэ байхгүй бол хэн ч сонирхохгүй контент олноор хийгдэнэ.
Персона бүрийн худалдан авалтын замналыг (асуудлаа анзаарах, шийдэл хайх, сонголт хийх) гаргасан бол танай түүхийн «араг яс» босно. Шат бүрт ямар асуулт асуудаг, ямар контент хэрэгтэйг тэр араг яс дээр өлгөнө.
AI-аар: нэг үндсэн мессежээс персона бүрт, шат бүрт тохирсон хувилбарыг AI хурдан гаргана. Жишээ нь залуу ээжид хүрэх Reels-ийн скрипт, байгууллагын худалдан авалт хариуцсан ажилтанд илгээх и-мэйл. CRM-д хэн юу сонирхсон нь бүртгэлтэй бол мессежээ хүний нэр, сонирхолд нь тааруулж автоматаар илгээх боломжтой. Харин үнэ, баримт, брэндийн өнгө аясыг хүн хянана.
Холбоотой: Сайн контент маркетинг хэрхэн хийх вэ? AI-тай ажиллах 5 алхам
5. Инбаунд аргаар татаж, чатботоор хөтөл
Инбаунд маркетинг хэрэглэгчийг хөөж биш, татаж авчирдаг:
- Татах: хэрэгтэй, сонирхолтой контентоо зөв цагт хүргэж анхаарлыг нь татна
- Сэжим болгох: гарын авлага, видео хичээл, үнэгүй зөвлөгөө санал болгож холбоо барих мэдээллийг нь авна
- Борлуулах: шийдвэр гаргахад хэрэгтэй мэдээллийг хүргэж сэжмээ арчилна
- Халамжлах: худалдан авсны дараа ч холбоотой байж, санал болгогч болгоно
Энэ урсгалын хамгийн эмзэг цэг бол сонирхсон хүн асуулт бичсэн мөч. Хариулт хоцорвол тэр хүн өөр газар очно. AI чатбот энд хөтөч болдог: сайт болон Messenger дээр 24/7 хариулж, хэрэгцээг нь тодруулах асуулт асууж, тохирох бүтээгдэхүүн санал болгоод, нэр утсыг нь CRM-д сэжим болгон бүртгэнэ. Дараа нь CRM систем болон мэйлийн автомат цуваа тэр хүнд дараагийн алхмыг цагт нь сануулна.
Энэ сайтын баруун доод буланд байгаа чат бол DIMA-гийн өөрийн AI чатбот. Туршаад үзвэл хэрэглэгчийг хэрхэн хөтөлдгийг өөрөө мэдэрнэ.
Холбоотой: Инбаунд маркетинг буюу татах маркетинг гэж юу вэ?
DIMA энэ процессыг хэрхэн босгодог вэ
Бид эхлээд зорилтот хэрэглэгч, байр суурийг тодорхойлж, вэбсайт, AI чатбот, CRM-ийг босгоод, дараа нь сар бүр контент бүтээж, сувгаа хөтөлдөг. Жишээ нь Basic багц (1 сар, 4 сая ₮) зорилтот хэрэглэгч, байр суурь тодорхойлох, постер 8ш, Reels 1ш, AI чатбот, сэжим бүртгэх автомат системийг багтаадаг. Бүх багцыг эндээс харьцуулж үзээрэй.
Танай зорилтот хэрэглэгч аль шатандаа гээгдэж байгааг мэдмээр байвал үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.