Сошиал медиа маркетингийн үйлчилгээ: AI-тай хамт хэрхэн ажилладаг вэ?

Сошиал медиа жижиг, дунд бизнест том компанитай өрсөлдөх боломж олгодог. Бага төсвөөр яг өөрийн зорилтот хэрэглэгчдэд хүрч, тэдэнтэй шууд харилцаж болно. Гэвч олон бизнес пэйжээ хөтөлж, пост тавьсаар байгаа ч борлуулалт нэмэгдэхгүй байна гэж гомдоллодог. Шалтгаан нь ихэнхдээ пост цөөн байгаадаа биш, систем байхгүйдээ байдаг.
Энэ нийтлэлд сошиал медиа маркетинг хэрхэн үр дүнтэй ажилладаг, бизнесүүдийн түгээмэл алдаа, AI ямар үүрэг гүйцэтгэж байгаа, DIMA энэ үйлчилгээг хэрхэн үзүүлдэг талаар тайлбарлая.
Хүмүүс логикоор асуугаад, сэтгэлээрээ худалдан авдаг
Хэрэглэгч юу хүсэж байгааг мэдэх нь хамгийн чухал. Гэхдээ хүмүүс юу хүсэж байгаагаа үргэлж хэлж чаддаггүй. Судалгаанд оролцохдоо логикоор хариулдаг ч бодит худалдан авалтаа сэтгэл хөдлөлөөр хийдэг. Үнэтэй машин сонгох шалтгааныг нь асуувал чанар, найдвартай байдал гэж хариулна. Үнэндээ олонх нь статус худалдан авч байдаг.
Ихэнх сурталчилгаа компанийн нэр, лого, “хамгийн сайн чанар”, үнэ, утас гэсэн бүтэцтэй байдаг. Ийм сурталчилгаа яг тэр мөчид хэрэгцээ нь үүссэн хүнтэй таарвал л ажиллана. Энэ бол тохиолдлын маркетинг.
Хүмүүс хамгийн шилдэг бүтээгдэхүүнийг биш, хамгийн хурдан ойлгосон бүтээгдэхүүнээ сонгодог. Тиймээс сошиал медиа маркетинг дараах шатаар явах ёстой:
- Анзаарах: хэрэглэгчид асуудал, боломжийг нь ойлгуулах
- Итгэл төрүүлэх: хэрэгтэй мэдлэг, зөвлөгөө өгч, мэргэжлийн гэдгээ харуулах
- Шийдвэрт туслах: харьцуулалт, жишээ, түгээмэл асуултаар сонголтыг нь хөнгөвчлөх
- Холбоо тогтоох: мессеж, коммент, зөвлөгөөний хүсэлтээр холбоо үүсгэх
- Борлуулалт руу хөрвүүлэх: холбогдсон хүнийг цаг алдалгүй дагаж, худалдан авалтад хүргэх
Энэ бүхний суурь нь персона: таны зорилтот хэрэглэгч хэн бэ, юунд санаа зовдог, ямар үгээр ярьдаг вэ. ХЭНД ярьж байгаагаа тодорхой мэдвэл юу ярих нь өөрөө тодорхой болдог.
Холбоотой: Зорилтот хэрэглэгчдийн персона болон худалдан авалтын замнал гэж юу вэ?
Магтаалаас илүү тусламж борлуулдаг
“Хамгийн шилдэг”, “VIP”, “манлай”, “топ” гэдэг үгс хэт олон давтагдсаар үнэ цэнээ алдсан. Бүтээгдэхүүнээ магтахын оронд хэрэглэгчийнхээ асуудлыг шийдэхэд тусалсан контент илүү үр дүнтэй. Хэрэглэгчийн асуудлыг ойлгож байгаагаа харуулж чадвал тэд өөрсдөө танай шийдлийг сонирхож эхэлдэг.
Видео, ялангуяа богино хэлбэрийн Reels одоо сошиал сувгуудын гол хэлбэр болсон. Facebook, Instagram-д эхний секундээсээ анхаарал татдаг богино видео, YouTube-д илүү гүнзгий, түүх өгүүлсэн видео сайн ажилладаг. Видео ашигладаггүй бол төлөвлөгөөндөө заавал оруул.
Холбоотой: Сайн контент маркетинг хэрхэн хийх вэ? AI-тай ажиллах 5 алхам
Холбоотой: Видео блог хөтөлж эхэлж байгаа хүмүүсийн гаргадаг 10 алдаа
Сошиал медиа маркетингийн түгээмэл 6 алдаа
1. Зөвхөн өөрийгөө магтах. “Монголын №1”, “манайх л таны асуудлыг шийднэ” гэх сурталчилгаанаас хүмүүс залхсан. Үүний оронд хэрэглэгчийн бодит үр дүн, түүх, харьцуулсан баримт харуул.
2. Зөвхөн шинэ хэрэглэгч хайх. Нэгэнт холбогдсон, сонирхсон хүмүүс бол хамгийн ойрхон борлуулалт. Тэдэнд дахин хүрэх, дараагийн бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, төрсөн өдрийн урамшуулал санал болгох ажлыг системтэй хий.
3. Том компанийг дуурайх. Том компани байр сууриа хадгалахад, жижиг бизнес танигдаж, борлуулалт хийхэд төвлөрдөг. Төсөв, зорилго өөр тул тэдний аргыг хуулах нь цаг, мөнгө үрдэг.
4. Ялгаралгүй байх. Өрсөлдөөн ширүүсэх эсвэл тод ялгаатай шинэ брэнд гарч ирэхэд нэгэн хэвийн бүтээгдэхүүн хурдан мартагддаг. Өөрийн ялгаатай талаа тодорхой, тод хэл.
5. Дата ашиглахгүй байх. Аль пост, аль суваг, ямар мессеж сэжим авчирч байгааг хэмжихгүй бол мэдрэмжээрээ шийдвэр гаргасаар байна. Сар бүр тоогоо хар.
6. Мессежид оройтож хариулах. Хүн пост сонирхоод асуулт бичлээ. Танайх завгүй байсан тул хэдэн цагийн дараа хариуллаа. Тэр хооронд хэрэглэгч өөр газраас авчихсан байна. Энэ завсрыг AI чатбот хаадаг: 24/7 хариулж, сонирхсон хүний нэр, утсыг CRM-д бүртгэнэ.
Холбоотой: Мессежид оройтож хариулах бүрт хэрэглэгч алдаж байна: AI чатбот юугаараа өөр вэ?
AI сошиал медиа маркетингийг хэрхэн өөрчилсөн бэ?
AI маркетингийн зарчмыг өөрчлөөгүй, харин ажлын хурдыг өөрчилсөн. Өмнө нь өдөр зарцуулдаг ажил одоо хэдхэн цагт багтдаг:
- Төлөвлөгөө: персона, улирлын онцлог, зорилгодоо тулгуурласан сарын контент календарь
- Санаа ба ноорог: пост, Reels-ийн скрипт, гарчгийн олон хувилбар
- Дизайн ба видео: зураг, видеоны эхний хувилбарыг хурдан гаргах
- Харилцаа: AI чатбот мессеж, коммент дээр шууд хариулж, сэжим бүртгэх
- Дүн шинжилгээ: сарын тоо баримтаас юу ажилласныг хурдан олох
Гэхдээ AI танай брэндийн дуу хоолой, бизнесийн онцлог, үнэн зөв мэдээллийг өөрөө мэдэхгүй. Засварлаагүй AI контент нэг хэвийн, хүйтэн харагддаг. Тиймээс стратеги, эцсийн чанарыг хүн хариуцах ёстой.
DIMA сошиал медиа маркетингийн үйлчилгээг хэрхэн үзүүлдэг вэ?
Манай ажил хоёр үе шаттай. Эхлээд системээ босгоно: зорилтот хэрэглэгч, байр суурь, вэбсайт, AI чатбот, CRM. Дараа нь түүнийгээ сар бүр ажиллуулна. Сошиал медиа маркетинг бол энэ сар бүрийн идэвхжүүлэлтийн хэсэг.
- S багц, AI Social Starter, сард 3 сая ₮: постер 8ш, Reels 1ш, сошиал сувгийн хөтлөлт, сарын тайлан
- M багц, AI Growth Activation, сард 4 сая ₮: постер 12ш, Reels 2ш, сувгийн идэвхжүүлэлт, сэжим бүртгэх CTA стратеги
- L багц, AI Performance Growth, сард 5 сая ₮: постер 16ш, Reels 3ш, видео 1ш, төлбөрт сурталчилгааны төлөвлөгөө, өсөлтийн дүн шинжилгээ
Facebook, Google-д төлөх сурталчилгааны мөнгө багцын үнэд ороогүй, түүнийг тусад нь тооцно. Хэрэв танд вэбсайт, чатбот, CRM хараахан байхгүй бол эхлээд суурь багцаар (4, 8, 12 сая ₮) системээ босгох нь зөв. Бүх багцыг эндээс харьцуулж үзээрэй.
Багц, үнэ, ажлын урсгалыг нэг дор харах бол үйлчилгээний танилцуулгыг татаж аваарай (PDF, 15 хуудас).
Танай сошиал медиа яагаад борлуулалт авчрахгүй байгааг хамтдаа оношлуулмаар байвал үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.