Үнэгүй зөвлөгөө авах
Шинэчилсэн: 2026.10.08 · Inbound Marketing

Жижиг дунд бизнесийн хамгийн үр дүнтэй маркетинг бол инбаунд маркетинг: AI автоматжуулалттай хамт

Жижиг дунд бизнесийн хамгийн үр дүнтэй маркетинг бол инбаунд маркетинг: AI автоматжуулалттай хамт

Хүмүүсийн худалдан авах зан төлөв эрс өөрчлөгдсөн. Өмнө нь телевизээр сурталчилгаа хараад дэлгүүрт очиж зурагт худалдаж авдаг байлаа. Одоо хүмүүс LED, OLED хоёр ямар ялгаатай вэ, хэдэн инчийн дэлгэц манай өрөөнд тохирох вэ, Netflix үзэж болох уу, утсаа холбож болох уу, найзууд маань авчихаад сэтгэл хангалуун байна уу, лизингээр авч болох уу гэх мэт олон асуултын хариуг интернетээс хайдаг. Шийдвэрээ бараг гаргачихсан хойноо л дэлгүүрт очдог.

Ийм үед хамгийн үр дүнтэй маркетинг бол хүний асуултад хариулж, асуудлыг нь шийдэхэд тусалдаг маркетинг юм. Үүнийг инбаунд буюу татах маркетинг гэдэг. Жижиг, дунд бизнест энэ арга онцгой тохирдог, учир нь мөнгөөр биш, мэдлэг, системээрээ өрсөлддөг.

Энэ нийтлэлийг анх 2020 онд бичсэн бөгөөд одоо «Хамгийн оновчтой маркетинг бол инбаунд маркетинг» нийтлэлтэй нэгтгэж, инбаунд аргачлалын шат бүрийг AI болон автоматжуулалтаар хэрхэн хийдгийг нэмж шинэчлэв.

Хэрэглэгч юу хүсэж байгаагаа үргэлж хэлж чаддаггүй

Жижиг бизнесийн хувьд хамгийн эхэнд зорилтот хэрэглэгч тань яг юу хүсэж байгааг мэдэх нь чухал. Гэвч олон хүн бодитоор харахаасаа өмнө юу хүсэж байгаагаа мэддэггүй. Судалгаа, санал асуулгад логикоор хариулдаг ч бодит худалдан авалтаа сэтгэл хөдлөлөөр хийдэг.

Үнэтэй машин сонгох шалтгааныг нь асуувал чанар, найдвартай байдал, тав тух гэж хариулна. Үнэндээ олонх нь статус худалдан авч байдаг. Хенри Фордынх гэж иш татдаг нэгэн үг бий: «Хэрэв би хүмүүсээс юу хүсэж байгааг нь асуусан бол тэд илүү хурдан морь гэж хариулах байсан». Тиймээс асуулгад хэт найдахгүй, хэрэглэгчээ ажиглаж, нэмэлт асуулт тавих хэрэгтэй.

Холбоотой: Та хэрэглэгчээ юу хүсэж байгааг мэдэх үү?

Тохиолдлын маркетингаас зорилготой маркетинг руу

Ихэнх жижиг бизнесийн сурталчилгаа компанийн нэр, лого, «хамгийн сайн чанар», үнэ, утас гэсэн бүтэцтэй байдаг. Сурталчилгаа гарсан өдрөөс хэрэгцээ нь яг тэр мөчид үүссэн хүн хариу үйлдэл хийнэ гэж хүлээдэг. Энэ бол тохиолдлын маркетинг.

Маркетингийг зорилготой хийхийн тулд хоёр асуултад хариулах хэрэгтэй:

  • Сурталчилгааны зорилго юу вэ? брэнд таниулах уу, бүтээгдэхүүнээ танилцуулах уу, борлуулалт хийх үү, холбогдох хүсэлт авах уу
  • Сурталчилгаа юуг онцолж байна вэ? хэрэглэгчийн асуудлыг уу, эсвэл өөрийгөө юу

Эдгээр зорилго бие биеэсээ их ялгаатай. Бүгдийг нэг сурталчилгаанд багтаавал алинд нь ч хүрэхгүй. Манай агентлагийн туршлагаар батлагдсан дүрэм бол нэг сурталчилгаанд нэг зорилго. Мөн маркетингийг эхний оролдлогоор төгс хийх хэцүү, туршлагатай маркетер ч хэд хэдэн хувилбар туршиж, хэмжиж байж зөвөө олдог.

Хамгийн сайн маркетинг хэрэглэгчийн асуудлыг тодорхой хэлж, шийдлээ санал болгоод, нотолгоогоо харуулдаг. Томьёолбол: Таны асуудал энэ. Бидний шийдэл энэ. Нотолгоо нь энэ. Энэ бол инбаунд маркетингийн аргачлал.

Инбаунд маркетингийн 4 шат

1. Татах

Хэрэгтэй, сонирхолтой контент бүтээж зорилтот хэрэглэгчдэдээ зөв цагт нь хүргэснээр тэд танайх руу өөрсдөө ирнэ. Хамгийн тохирох худалдан авагч хэн бэ, ямар асуудалтай вэ гэдгийг тодорхойлсон бол тэдний хайж буй контентыг бүтээж чадна. Бизнесийн блог, сошиал медиа, Reels, хайлтын систем, и-мэйл бүгд татах суваг болно. Өнөөдөр хүмүүс Google-ээс гадна ChatGPT зэрэг AI туслахаас хариулт хайдаг тул асуултад тодорхой хариулсан контент хоёуланд нь гарах боломжтой.

AI-аар: хэрэглэгчдийн асуулт, мессежийг бүлэглэж контентын сэдэв гаргах, нэг нийтлэлээс хэд хэдэн пост, видео скрипт задлах.

2. Сэжим болгох

Вэбсайтад зочилсон хүнд үнэ цэнэтэй зүйл санал болгоно: гарын авлага, загвар, видео хичээл, үнэгүй зөвлөгөө. Үүнийг авахын тулд хүн нэр, утас, и-мэйлээ үлдээж сэжим болно.

Сонгодог урсгал нь: үйлдэлд уриалах товч (CTA) дарахад газардах хуудас (landing page) руу очно, тэнд маягт бөглөөд баярлалаа хуудас руу шилжиж, санал болгосон материалаа авна. Өнөөдөр үүн дээр нэмээд AI чатбот ярилцлагын явцад нэр, утсыг эелдгээр асууж CRM-д сэжим болгон бүртгэдэг.

3. Борлуулах

Сэжим болсон хүн ихэнхдээ худалдан авахад хараахан бэлэн биш байдаг. Хэрэглэгч эхлээд хэрэгцээгээ ойлгож, дараа нь шийдэл хайж, эцэст нь сонголтуудаа харьцуулдаг. Шийдвэрийнхээ ихэнхийг борлуулалтын ажилтантай уулзахаас өмнө гаргадаг. Энэ замнал дахь шат бүрт хэрэгтэй мэдээллийг хүргэж шийдвэр гаргахад нь бэлтгэхийг сэжмийн арчилгаа гэнэ. Бэлэн болсон сэжмийг CRM системээр удирдаж борлуулалтад хүргэнэ.

Холбоотой: Инбаунд маркетингийн сэжмийн арчилгаа, түүнийг хэрхэн хийх вэ?

4. Халамжлах

Борлуулалт хийснээр бүх зүйл дуусахгүй. Хуучин хэрэглэгчээ хадгалах нь шинэ хэрэглэгч олохоос ихэнхдээ хямд байдаг. Бүтээгдэхүүнээ үр дүнтэй хэрэглэхэд нь туслах мэдээлэл хүргэж, санал сэтгэгдлийг нь сонсвол тэд дахин худалдан авахаас гадна найз нөхөддөө санал болгодог брэндийн элч болно. Утас, и-мэйл нь бүртгэлтэй бол Custom Audience үүсгэж сошиал медиа дээр ч тэдэнд дахин хүрч болно.

Холбоотой: Инбаунд маркетинг буюу татах маркетинг гэж юу вэ?

Инбаунд маркетингийг AI-аар автоматжуулах нь

Инбаунд маркетинг дижитал аргачлал тул хэрэглэгчийн мэдээлэл, үйлдэл, зан төлөвийн өгөгдөл их хуримтлагддаг. Өмнө нь энэ өгөгдлийг ашиглах нь том компанийн л боломж байсан. Одоо үүлэн технологи, AI-ийн ачаар жижиг бизнес ч ашиглах боломжтой болсон.

  • AI чатбот: сайт болон Messenger дээр асуултад 24/7 хариулж, сонирхсон хүнийг сэжим болгон CRM-д бүртгэнэ
  • CRM (жишээ нь HubSpot): хэн хэзээ юу сонирхсон, хэн хариу авсан, хэн худалдан авсныг нэг дор харуулна
  • Сэжмийн үнэлгээ: үйлдэлд нь тулгуурлан аль сэжим худалдан авахад ойр байгааг тодорхойлж борлуулалтын ажилтанд мэдэгдэнэ
  • Мэйлийн автомат цуваа: сэжим бүрт тохирох дараагийн мэдээллийг цагт нь хүргэнэ
  • Сегментчлэл: сонирхлоор нь бүлэглэж, бүлэг бүрт тохирсон мессеж илгээнэ
  • Дүн шинжилгээ: аль контент, аль суваг сэжим, борлуулалт авчирч байгааг харуулна

Маркетинг, борлуулалт, хэрэглэгчийн үйлчилгээ нэг системд уялдсанаар маркетингийн зардал хэдэн төгрөгийн борлуулалт авчирч байгааг тооцох боломжтой болно. Санхүүгийнхэн ч маркетингийг зардал биш, орлогын эх үүсвэр гэж харж эхэлдэг.

Гэхдээ автоматжуулалт стратегийг орлохгүй. Хэнд юу хэлэх, ямар санал тавих, брэндийн дуу хоолой ямар байх, мэдээлэл үнэн зөв эсэхийг хүн шийдэх ёстой.

Яагаад жижиг бизнест хамгийн тохиромжтой вэ?

  • Зардал бага: хэрэглэгч өөрөө хайж ирдэг тул бүх хүнд мөнгөөр хүрэх шаардлагагүй
  • Хэмжигдэхүйц: маркетингийн ажил бүр хэр борлуулалт авчирч байгааг харж болно
  • Хурдан: өнөөдөр бүтээсэн контентоо маргааш сайтдаа тавьж, сошиал болон и-мэйлээр түгээнэ
  • Амьд вэбсайт: сардаа нэг шинэчлэгддэг «үхмэл» хуудас биш, байнга шинэ контенттой, зочноо таньдаг сайт өдөр шөнөгүй ажилладаг борлуулагч болно
  • Хэрэглэгчээ илүү таних: цуглуулсан өгөгдөл бизнесийн бүх үйл ажиллагааг сайжруулахад тусална
  • Тэгш өрсөлдөөн: бизнесийн хэмжээнээс үл хамааран том корпорацитай эн зэрэгцэн маркетинг хийх боломж олгоно

Холбоотой: AI-д суурилсан inbound marketing систем гэж юу вэ?

DIMA инбаунд системийг хэрхэн босгодог вэ

DIMA 2019 оноос хойш инбаунд маркетингаар ажиллаж байна. Манай ажил хоёр үе шаттай: эхлээд суурь багцаар зорилтот хэрэглэгч, байр суурь, вэбсайт, AI чатбот, CRM-ээ босгоно, дараа нь сар бүрийн багцаар контент бүтээж, сувгаа хөтөлж, тайлагнана. Advanced багц (2 сар, 8 сая ₮) борлуулалтын funnel, Persona ба Buyer Journey зураглал, чатбот, сэжмийн үнэлгээний урсгалыг багтаадаг. Бүх багцыг эндээс харьцуулж үзээрэй.

Танай маркетинг аль шатандаа гацаж байгааг мэдмээр байвал үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.

0 уншсан
Инбаунд · дараагийн алхам

Хүн хаана чинь замаасаа буцаж байгааг 30 минутад хамтдаа олъё.

Үнэгүй зөвлөгөө авах PlanAI нээх
ХаягАлтай билдинг 204 тоотСүхбаатар дүүрэг, 1р хороо, Улаанбаатар
Утас7211 9211
Мэйлinfo@dima.mn
Фэйсбүүкdigitalmarketingmongolia
Ажлын цагДаваа-Баасан, 09:00-18:00
Хариу өгөх хугацааАжлын 1 өдрийн дотор
ХэрэгсэлPlanAI