Жижиг дунд бизнесийн маркетингийн онцлог: бага төсвөөр, AI-тай хэрхэн үр дүнд хүрэх вэ?

Жижиг, дунд бизнес эрхлэгчдээс хамгийн олон сонсдог асуулт бол «Сошиал медиа, интернетэд сурталчилгаагаа яаж хийх вэ, үндсэн ажил маань дийлэхгүй их байна» гэдэг. Том компани маркетингийн бүхэл бүтэн баг ажиллуулж чаддаг. Харин жижиг бизнесийн эзэн ихэнхдээ бүх ажлаа өөрөө хийдэг, төсөв нь ч хязгаартай.
Сайн мэдээ гэвэл интернет, сошиал медиа жижиг бизнест том компанитай өрсөлдөх бодит боломж олгодог. Өнөөдөр бага зардлаар яг өөрийн нарийн сегментэд хүрч болно. Үүн дээр AI нэмэгдсэнээр өмнө нь бүтэн баг шаарддаг байсан олон ажлыг нэг, хоёр хүн гүйцэтгэх боломжтой болсон.
Энэ нийтлэлд жижиг бизнест хамгийн тохиромжтой маркетингийн арга болох шууд хариу үйлдэлд дуудсан маркетингийн онцлог, түүнийг AI-ийн тусламжтайгаар бага төсвөөр хэрхэн хийх талаар тайлбарлая.
Жижиг бизнес яагаад том компанийг дуурайж болохгүй вэ?
Том компани брэндээ танигдсан байлгах, байр сууриа хадгалахад их мөнгө зарцуулж чаддаг. Телевизийн сурталчилгаа, билборд хэдэн сар явсны дараа ч үр дүнгээ шууд хэмжих шаардлагагүй байж болно. Жижиг бизнест ийм боломж байдаггүй. Зарцуулсан төгрөг бүр тодорхой хугацаанд эргэж ирэх ёстой.
Тиймээс жижиг бизнест тохирох маркетинг дараах шинжтэй байх хэрэгтэй:
- Хэмжигдэхүйц: аль сурталчилгаанаас хэдэн хүн холбогдсоныг мэддэг байх
- Нарийн чиглэсэн: бүх хүнд биш, яг хэрэгцээтэй хүмүүст хүрэх
- Үйлдэлд хөтөлсөн: үзсэн хүн дараагийн алхмаа шууд хийх
Энэ гурав бол шууд хариу үйлдэлд дуудсан маркетингийн (direct response marketing) гол шинж юм.
Шууд хариу үйлдэлд дуудсан маркетинг гэж юу вэ?
Энэ нь боломжит хэрэглэгчийг тэр дор нь тодорхой үйлдэл хийхэд урьдаг маркетинг. Утсаар залгах, мессеж бичих, захиалга өгөх, вэбсайт руу орох, үнэгүй материал татах гэх мэт.
Зорилтот хэрэглэгчийн тодорхой асуудалд төвлөрч, түүнийг шийдэх мэдлэг, шийдлийг санал болгодог тул ёс зүйтэй борлуулалтын арга гэж үздэг. Жижиг бизнест өөрийн нөөц бололцоогоор зорилтот хэрэглэгчдээ хүрэх хамгийн зөв арга бол энэ.
Сурталчилгаагаа ийм хэлбэрт шилжүүлбэл тэр нь зөвхөн танигдах хэрэгсэл байхаа больж, борлуулалтын сэжмийг шууд татдаг суваг болно.
Холбоотой: Шууд хариу үйлдэлд дуудсан маркетингийг хэрхэн хийх вэ?
Шууд хариу үйлдэлд дуудсан маркетингийн 8 онцлог
1. Үр дүн шууд харагдана
Хэн нэгэн хариу үйлдэл хийвэл тэр ямар сурталчилгаа, ямар сувгаас ирснийг та мэднэ. Энэ бол масс медиа, брэнд маркетингийн яг эсрэг тал. Та яг аль сурталчилгаанаас болж Кока-Кола авснаа өөрөө ч хэлж чадахгүй байх магадлалтай.
2. Хэмжих боломжтой
Сурталчилгаа тус бүр хэдэн хүн, хэдэн борлуулалт авчирсныг мэдэж байгаа тул үр дүнгүйг нь зогсоож, сайн ажилласанд нь мөнгөө шилжүүлнэ. Өнөөдөр Meta Pixel, Conversions API, вэбсайтын аналитик, CRM энэ хэмжилтийг өмнөхөөсөө хамаагүй хялбар болгосон.
3. Ятгах гарчиг, борлуулалтын текст ашигладаг
Мессеж нь хэрэглэгчийн хүчтэй хэрэгцээ, сонирхлоос эхэлдэг. Анхаарал татах гарчиг, асуудлыг нь ойлгосон текст бичнэ. Ихэнхдээ сурталчилгаа гэхээсээ илүү нийтлэл, зөвлөгөө мэт харагддаг тул энгийн сурталчилгаанаас илүү уншигддаг.
4. Нарийн бүлэгт чиглэнэ
Газар нутаг, сонирхол, хэрэгцээгээр нь тодорхой бүлэгт хүрэхийг зорьдог. Бүх хүнд нэг мессеж явуулахын оронд хязгаарлагдмал ч яг тохирох зах зээлд төвлөрнө. Facebook, Instagram дээр Custom болон Lookalike audience үүсгэж энэ бүлгээ илүү нарийвчилж болно.
5. Онцгой санал тавина
Шууд юм худалдах албагүй. Үнэгүй зөвлөгөө, гарын авлага, загвар (template), туршилт зэрэг үнэ цэнэтэй санал тавьж дараагийн алхамд урина. Ингэснээр гол дүр нь компани биш, хэрэглэгч болдог. Харин масс медиа нэг ижил мессежээр бүх хүнд хүрэхийг зорьж, компани дээрээ төвлөрдөг.
6. Хариу үйлдлийг хялбар болгоно
Утас, мессеж, вэбсайт, пэйж гээд холбогдох замыг аль болох хялбар болгоно. Click-to-Messenger сурталчилгаа, Instant Forms (lead form) яг энэ зорилгоор хийгдсэн. Хариу үйлдэл хийсэн хүний мэдээллийг бүртгэж авснаар дараа нь дахин холбогдох боломжтой болно.
7. Олон алхамт, богино хугацааны хөтөлсөн харилцаа
Мэдээллийг нь авсны дараа тухайн хүний асуудлыг шийдсэн мэдээлэл, зөвлөгөөгөөр дараагийн алхам руу хөтөлнө. Алхам бүр нь түүнийг «татгалзахын аргагүй санал» руу ойртуулах ёстой.
8. Шууд худалдан аваагүй сэжмийг орхихгүй
Хүн шууд худалдан авахгүй байх шалтгаан олон. Зарим нь шийдвэр гаргахад удаан хугацаа шаарддаг. Тэдэнд мэдээлэл, анхаарал халамжаа үргэлжлүүлэн хүргэх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй.
Холбоотой: Инбаунд маркетингийн сэжмийн арчилгаа, түүнийг хэрхэн хийх вэ?
AI-аар бага төсөвтэй маркетинг хэрхэн хийх вэ?
Өмнө нь дээрх алхам бүрт маркетер, дизайнер, текст бичигч, борлуулалтын ажилтан хэрэгтэй байсан. Одоо AI эдгээр ажлын ихэнхийг хурдасгадаг:
- Зорилтот хэрэглэгч: хэрэглэгчдээс ирсэн мессеж, коммент, асуултаа AI-д өгч давтагддаг асуудал, айдас, тэдний хэрэглэдэг үг хэллэгийг бүлэглүүлэх
- Санал ба текст: нэг саналд зориулж гарчиг, сурталчилгааны текстийн хэд хэдэн хувилбар гаргаж, сурталчилгаагаар туршаад хамгийн сайныг нь үлдээх
- Дизайн ба видео: Canva-гийн AI боломжууд зэрэг хэрэгслээр постер, Reels-ийн эхний хувилбарыг хурдан гаргах
- Хариу үйлдэл барих: AI чатбот мессеж, комментод 24/7 хариулж, сонирхсон хүний нэр, утсыг CRM-д сэжим болгон бүртгэх
- Хөтлөх: CRM болон мэйлийн автомат цуваагаар сэжимд дараагийн мэдээллийг цагт нь хүргэх
- Хэмжилт: сарын тоон мэдээллээ AI-д өгч юу ажиллаж, юу ажиллахгүй байгааг хурдан олох
Маркетингийн төлөвлөгөөгөө эхнээс нь гаргах бол DIMA-гийн PlanAI ойролцоогоор 30 минутад бэлэн төлөвлөгөө, кампанит ажлын хуваарь гаргадаг. Монгол хэрэглэгчийн худалдан авах зан төлөв, улирлын эрэлт, баяр ёслол, сувгийн бодит зардалд тулгуурладаг тул маркетингийн мэргэжлийн мэдлэг шаардахгүй.
Гэхдээ нэг зүйлийг санаарай. AI хурд өгдөг ч танай бизнесийн стратеги, үнэ болон тоо баримтын үнэн зөв байдал, брэндийн дуу хоолойг хариуцдаггүй. Энэ хэсэг үргэлж хүний ажил хэвээр үлдэнэ.
Холбоотой: Инбаунд болон уламжлалт маркетингийн ялгаа
Хамгийн чухал нь систем
Шууд хариу үйлдэлд дуудсан маркетингийн жинхэнэ үр өгөөж нь түүнийг CRM системтэй холбож автоматжуулахад гардаг. Сурталчилгаа хүнийг татна, чатбот хариулж бүртгэнэ, CRM хэн хэзээ юу сонирхсоныг хадгална, автомат цуваа дараагийн алхамд хөтөлнө. Энэ гинжин хэлхээ тасрахгүй бол жижиг бизнес ч том компанитай эн зэрэгцэн өрсөлдөж чадна.
DIMA жижиг, дунд бизнест энэ системийг эхлээд босгож, дараа нь сар бүр ажиллуулдаг. Жишээ нь Basic багц (1 сар, 4 сая ₮) зорилтот хэрэглэгч, байр суурь тодорхойлох, постер 8ш, Reels 1ш, AI чатбот болон сэжим бүртгэх автомат системийг багтаадаг. Бүх багцыг эндээс харьцуулж үзээрэй.
Бага төсвөөрөө хаанаас эхлэхээ мэдэхгүй байвал үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.