Үнэгүй зөвлөгөө авах
Шинэчилсэн: 2026.10.08 · Influencer marketing

Видео блог хөтөлж эхэлж байгаа хүмүүсийн гаргадаг 10 алдаа

Видео блог хөтөлж эхэлж байгаа хүмүүсийн гаргадаг 10 алдаа

Магадгүй эдгээр алдаанаас болж таны суваг олон дагагчтай болж чадахгүй байгаа юм болов уу.

YouTube болон бусад платформ дээр шинээр нээгдсэн олон суваг хэдэн сарын дараа таг чимээгүй болдог. Хүмүүс сувгаа анх нээхдээ ихэнхдээ ижил төстэй алдаа гаргадаг бөгөөд тэр нь цаашдаа сувгаа орхих шалтгаан болдог.

Эдгээр алдаатай танилцъя.

1-р алдаа. Сувгийн сэдэв өөрт тань сонирхолгүй. Ихэнх шинэ блогер олны анхаарал татаж байгаа сэдвээр контент хийх гэж хөөцөлддөг. Гэтэл тэр сэдэв нь өөрт нь огт сонирхолгүй байдаг. Жишээ нь видео блог хийх нь «моод» болсон тул хүн бүр л эхэлдэг. Зохиогч өөрийнхөө амьдралыг дэлгэх дургүй учраас бусдын тухай уйтгартай зүйл хийнэ. Хэсэг хугацааны дараа энэ нь дургүй ажлаа хийж байгаа мэт болж, суваг удалгүй хаягддаг.

2-р алдаа. Шинэ видео тогтмол гардаггүй. Үзэгч олон суваг дагадаг бөгөөд тэдгээр нь бүгд шинэ видео гаргасаар байдаг. Та тогтмол гаргахгүй бол таныг зүгээр л мартана. Тиймээс тогтмол хуваарьтай байх нь хамгийн гол дүрмийн нэг: жишээ нь долоо хоногт нэгээс доошгүй видео.

3-р алдаа. Чанар муутай видео. Гар утсаар бичсэн алдартай видео олон бий. Гэхдээ ингэж алдаршдаг нь маш цөөхөн гэдгийг санах хэрэгтэй. Өнөөдөр сайн гар утас ч хангалттай зураг гаргадаг. Харин дуу тод, гэрэлтүүлэг зөв байх ёстой. Чанараа боломжит хамгийн өндөр түвшинд байлгахыг хичээгээрэй.

4-р алдаа. Сонирхолгүй, уйтгартай контент. Буурьтай сэдвээр контент хийж байгаа бол заавал уйтгартай байх албагүй. YouTube дээрх видео хамгийн түрүүнд анхаарал татаж, үзэгчийг баярлуулахыг зорьдог. Хамгийн хүнд сэдвийг ч сонирхолтой, хөгжилтэй өнгө аясаар хийж болно. Өөрийн гэсэн өнгө төрхөө олж, шинэ байдлаар туршаад үз.

Холбоотой: Сайн контент маркетинг хэрхэн хийх вэ? AI-тай ажиллах 5 алхам

5-р алдаа. Алдартай блогеруудыг дуурайх. Энэ бол хамгийн түгээмэл алдаа. Зарим нь бүр алдартай блогерын студитэй адилхан фон, үг хэллэг, гар нүүрний хөдөлгөөн хуулдаг. Гэтэл үзэгчдэд хэн нэгний видеоны хуулбарыг үзэх сонирхол бага. Тэр тусмаа хуулбар нь эх хувилбараасаа бараг үргэлж сул байдаг. Тогтсон форматаар ажиллаж байсан ч өөрийн гэсэн шинэ зүйл заавал оруул.

6-р алдаа. Хөдөлгөөнгүй, статик кадр. Олон видео блогер, ялангуяа гоо сайхны болон техникийн сэдвээр хийдэг хүмүүс, нэг байрлалаас бичсэн статик кадраар эхэлдэг. Одоо энэ хэлбэр үеэ өнгөрөөсөн. Үзэгчийг уйдаахгүйн тулд хоёр камер ашиглах, өнцгөө сольж байх, нэмэлт зураг авах, орчноо өөрчлөх хэрэгтэй. Жишээ нь видео гудамжинд эхлээд студид дуусч болно. Видеондоо динамик оруулж, нэг кадр хэт удаан үргэлжлэхээс зайлсхий.

7-р алдаа. Муу монтаж. Сайн монтаж сул санаа, тааруухан зураг авалтыг ч өөд нь татдаг. Анхны материал нь чанар муутай байсан ч сайн монтажийн ачаар олон үзэгчид хүрсэн жишээ олон. Монтажийн ойлголтгүй бол сургалтад суу, эсвэл үнэгүй видео хичээл үзэж суралц. Бусад блогер монтажаа хэрхэн хийж байгааг ажиглаж, тэдний туршлагаас суралцаад, тэднийг давахыг зорь.

8-р алдаа. Видеогоо хүмүүст хүргэх ажил дутуу. Зарим хүн видеогоо YouTube-д байршуулахад л бүх юм болчих мэт боддог. Энэ бол том төөрөгдөл. Контент өөрөө алдаршдаггүй. Ядаж өөрийн сошиал сувгуудаар түгээж, найз нөхөд, танил хүмүүстээ хүргэ. Видеогоо богиносгоод Reels, Shorts хэлбэрээр тавих нь шинэ үзэгчид хүрэх сайн арга. Бага ч гэсэн төсөв гаргаж, төлбөрт сурталчилгаагаар зорилтот үзэгчдэдээ хүргэх нь бас үр дүнтэй.

Холбоотой: Фэйсбүүк сурталчилгааны оновчлолууд болон оновчлохын ашиг тусууд

9-р алдаа. Үзэгчидтэйгээ харилцдаггүй. Видеоныхоо талаар санал бодлоо бичихийг үзэгчдээсээ хүс, асуулт тавь, тэд хоорондоо ярилцах орчин бүрдүүл. Комментод заавал хариул. Харин доромжилсон, зөвхөн муулахын тулд бичсэн комментыг орхиж болно. Үзэгчидтэйгээ харилцаатай байвал тэд таныг илүү сайн таньж, танд үнэнч болно.

10-р алдаа. Видеогоо оновчлохгүй байх. Зөв гарчиг, товч тайлбар, түлхүүр үг, тег нь сувгийн амжилтад их нөлөөлдөг. Товч боловч сонирхолтой тайлбар бич, анхаарал татах гарчиг ол. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Бүх текст «хүнд зориулж» бичигдсэн, уншихад сонирхолтой байх ёстой. Видеотой бараг хамааралгүй сүржин үгсийн цуглуулга болгож болохгүй.

Холбоотой: Хайлтын системийн оновчлол (SEO) гэж юу вэ? Контентыг хэрхэн ашиглаж болох вэ?

AI засварын хэрэгслүүд ажлыг хэрхэн хөнгөвчилж байна вэ?

Энэ нийтлэлийг анх бичсэнээс хойш видео хийх ажилд AI их нэвтэрсэн. Одоо AI-д суурилсан засварлах хэрэгслүүд дуугүй хэсгийг автоматаар тайрах, хадмал бичвэр гаргах, урт видеоноос богино клип таслах, дуу чимээг цэвэрлэх зэргийг хэдхэн минутад хийдэг. Видеоны скриптийн ноорог, гарчиг, тайлбарын олон хувилбарыг ч AI хурдан гаргана. Canva AI зэрэг хэрэгслээр нүүр зураг (thumbnail) хурдан бэлдэж болно.

Гэхдээ AI дээрх 10 алдааны ихэнхийг шийдэж чадахгүй. Сэдвээ сонгох, өөрийн өнгө аясаа олох, үзэгчидтэйгээ чин сэтгэлээсээ харилцах, тогтмол байх нь таны л ажил хэвээр. AI хурд өгнө, харин санаа, баримт, дуу хоолой таных байх ёстой.

Эх сурвалж: Xopom

Бизнесдээ видео контентыг хэрхэн үр дүнтэй ашиглахаа мэдмээр байвал үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.

0 уншсан
PlanAI · дараагийн алхам

Маркетингийн төлөвлөгөөгөө 30 минутад гаргаж үзээрэй.

PlanAI нээх Үнэгүй зөвлөгөө авах
ХаягАлтай билдинг 204 тоотСүхбаатар дүүрэг, 1р хороо, Улаанбаатар
Утас7211 9211
Мэйлinfo@dima.mn
Фэйсбүүкdigitalmarketingmongolia
Ажлын цагДаваа-Баасан, 09:00-18:00
Хариу өгөх хугацааАжлын 1 өдрийн дотор
ХэрэгсэлPlanAI