Үнэгүй зөвлөгөө авах
Сургалт

DMC 2026: Нэг өдөр. Нэг төлөвлөгөө.

Байгууллагаараа 3 хүн ирээд, өдөржин өөрсдийн бизнес дээр ажиллана. Орой батлагдсан маркетингийн төлөвлөгөө, бэлэн контент, хэмжих самбартайгаа буцна.

09:00-16:30, Улаанбаатар. Дараагийн огноо, байршлыг бүртгэл нээгдэхэд зарлана.

09:00 ирэхэд, 16:30 гарахад

Ийм байдалтай ирнэ

  • Зорилт нь тодорхой бус маркетинг
  • Юу постлохоо өдөр бүр шинээр боддог
  • Зар ажиллаж байгаа эсэхийг мэдэхгүй

Ийм зүйлтэй гарна

  • Хэвлэсэн маркетингийн төлөвлөгөө
  • 30 хоногийн контент календар, 5 бэлэн контент
  • Хэмжих самбар, гарын үсэгтэй хэрэгжилтийн төлөвлөгөө

Ажилтнаа сургалтад явуулдаг. Буцаж ирээд юу ч өөрчлөгддөггүй.

Асуудал нь сургалтын агуулгад биш, форматад байдаг.

  • Сонсоод л өнгөрдөг. Өдөржин илтгэл сонсоод, гартаа юу ч үлдэхгүй буцдаг.
  • Ганцаараа мэдээлэл дутна. Нэг ажилтан байгууллагын бүх тоо, хэрэглэгчийн мэдээллийг мэддэггүй.
  • Шийдвэр хүлээгдэнэ. Санаа авч ирсэн ч эзэн нь байгаагүй тул батлагдахгүй, хэрэгжихгүй.

Тиймээс байгууллагаас 3 хүн ирнэ

Мэдээлэл, шийдвэр, гүйцэтгэл нэг ширээнд байхад төлөвлөгөө тэр өдөртөө батлагдана.

  1. Шийдвэр гаргагч. Эзэн эсвэл менежер. Зорилт, төсвийг тэнд нь батална.
  2. Маркетинг, контент хариуцагч. Төлөвлөгөөг маргаашнаас хэрэгжүүлэх хүн.
  3. Борлуулалтын ажилтан. Хэрэглэгчээ хамгийн сайн мэддэг, тэдний дуу хоолойг авчрах хүн.

Өдрийн хөтөлбөр

Модуль бүр 20-25 минутын илтгэлээр эхэлж, үлдсэн хугацаанд та өөрийн бизнес дээр шууд ажиллана. Өмнөх модулийн гаралт дараагийнх нь суурь болно.

1. Луужин · 09:30-10:30

Бид хаана байна, хаашаа явах вэ. Хуудасныхаа audit тайланг уншиж, бизнесийн зорилтоо тоо бүхий маркетингийн зорилт болгоно.

Гаралт: Батлагдсан зорилтын хуудас

2. Бай · 10:30-11:30

Хэнд, юу гэж, яаж хүрэх вэ. Зорилтот хэрэглэгчээ сонгож, байр сууриа тодорхойлоод, сурталчилгааны стратеги ба төсвөө хуваарилна.

Гаралт: Бай, мессеж, төсвийн хуудас

3. Зураг төсөл · 11:30-13:30

PlanAI-аар стратеги ба контент календар. Өглөөний ажлаа PlanAI-д оруулж стратеги, 30 хоногийн календар гаргаад, өөрсдөө шүүж засна.

Гаралт: Батлагдсан стратеги, контент календар

4. Үйлдвэр · 13:30-14:45

Контентоо AI-аар бүтээх. Календарийн эхний долоо хоногийн контентыг AI хэрэгслүүдээр хийж сурна: зураг, карусель, богино видео, зарын текст.

Гаралт: 5 бэлэн контент, файлаар

5. Самбар · 15:00-16:00

Хэмжих, харах, сайжруулах. Зорилт бүрт хэмжих үзүүлэлт сонгож, дашбордоо бэлдээд, 30 хоногийн ажлаа хариуцагчтай нь тохирно.

Гаралт: Дашборд, гарын үсэгтэй 30 хоногийн төлөвлөгөө

09:00 бүртгэл ба кофе. 12:15 үдийн хоол. 14:45 завсарлага. 16:00 төлөвлөгөөгөө хэвлэж авах, сертификат гардуулах.

Орой гартаа авч гарах зүйлс

Бүгдийг танай байгууллагын бодит мэдээлэл дээр хийнэ. Жишээ биш.

  • Хэвлэсэн төлөвлөгөө
  • 30 хоногийн контент календар
  • 5 бэлэн контент
  • Хэмжих дашборд. Танай суурь тоонуудыг оруулсан.
  • Хуудасны audit тайлан. Одоогийн байдлын бодит үнэлгээ.
  • Дараах уулзалт. 2 долоо хоногийн дараа онлайнаар хэрэгжилтээ шалгана.

Танай тоо, асуудал танай ширээн дээр үлдэнэ

  • Хуваалцахгүй. Борлуулалт, төсөв, хэрэглэгчийн мэдээлэл, дотоод асуудал. Эдгээр нь зөвхөн танай шаблон, PlanAI бүртгэлд байна.
  • Хүсвэл л. Өөрсдийн хийсэн контентоо бусдад үзүүлнэ.
  • Нэргүй. Илтгэлийн үеэр асуултаа QR кодоор нэргүй илгээнэ.
  • Өрсөлдөгчөөс хол. Ижил салбарын байгууллагуудыг зэрэгцүүлж суулгахгүй.

Танд тохирох уу

Тохирно

  • Facebook, Instagram-аар борлуулдаг эсвэл борлуулахаар төлөвлөж буй байгууллага
  • 3 хүнээ нэг өдөр гаргаж чадах баг
  • Сонсохоос илүү хийж үзэхийг хүсдэг

Тохирохгүй

  • Ганцаараа ажилладаг хувь хүн, фрилансер
  • Зөвхөн илтгэл сонсохыг хүсэж буй хүн
  • “3 хоногт борлуулалт 10 дахин өснө” гэсэн амлалт хайж буй хүн

Үнэ

Байгууллагаар бүртгүүлнэ. Нэг багцад 3 хүн багтана.

  • Эрт бүртгэл: 1,200,000₮ (нэг хүнд 400,000₮)
  • Энгийн бүртгэл: 1,500,000₮ (нэг хүнд 500,000₮), эвент хүртэл эсвэл суудал дуусах хүртэл

Багцад багтсан: 3 хүний оролцоо бүтэн өдөр, PlanAI-н төлөвлөгөөний багц, Facebook хуудасны audit тайлан, хэвлэсэн төлөвлөгөө ба хавтас.

Түгээмэл асуултууд

2 хүн ирж болох уу? Үгүй. Шийдвэр гаргагч, гүйцэтгэгч, хэрэглэгчийг мэддэг хүн гурвуулаа байж байж төлөвлөгөө тэр өдөртөө батлагдана. Энэ бол форматын гол нөхцөл. Харин 4 дэх хүн нэмж болно.

Манай бизнесийн мэдээллийг бусад байгууллага харах уу? Үгүй. Тоо, төсөв, асуудлаа бусадтай хуваалцах шаардлагагүй. Та зөвхөн өөрийн ширээн дээр, өөрийн багтайгаа ажиллана.

Юу бэлдэж ирэх вэ? Баг бүр 2-оос доошгүй лаптоп авчирна. Facebook хуудасны админ эрх, Business Manager, сүүлийн 3 сарын борлуулалтын ерөнхий тоо хэрэгтэй. Бүртгүүлсний дараа бэлтгэлийн жагсаалт болон PlanAI бүртгэлийн зааврыг илгээнэ.

Бүртгэл

Дараагийн DMC-ийн огноо, байршлыг бүртгэл нээгдэхэд зарлана. Мэдэгдэл авах хэсэгт и-мэйлээ үлдээвэл эрт бүртгэл нээгдэхэд хамгийн түрүүнд мэдэгдэнэ. Асуух зүйл байвал 7211 9211, info@dima.mn.

Энэ форматыг зөвхөн танай байгууллагад, танай оффис дээр зохион байгуулах бол байгууллагын захиалгат сургалтыг үзээрэй.

Эхний алхмаа өнөөдөр хийе.

Таны сошиал суваг, вэбсайт, борлуулалтын урсгал өнөөдөр ямар байгааг хамтдаа харна. Уулзалт дуусахад юунаас эхлэхээ мэдэж гарна.

Үнэгүй зөвлөгөө авах PlanAI туршиж үзэх
01Нэр, байгууллага, утсаа үлдээнэ.
02Ажлын нэг өдрийн дотор цагаа сонгоно.
03Онлайн эсвэл оффис дээр 30 минут уулзана.
04Ярьсан зүйлээ тэмдэглээд, зөвлөмжийн хамт мэйлээр илгээнэ.
ХаягАлтай билдинг 204 тоотСүхбаатар дүүрэг, 1р хороо, Улаанбаатар
Утас7211 9211
Мэйлinfo@dima.mn
Фэйсбүүкdigitalmarketingmongolia
Ажлын цагДаваа-Баасан, 09:00-18:00
Хариу өгөх хугацааАжлын 1 өдрийн дотор
ХэрэгсэлPlanAI