DMC 2026-ийн “Нэг өдөр. Нэг төлөвлөгөө.” форматыг зөвхөн танай байгууллагад зориулан зохион байгуулна. Нээлттэй сургалтад 3 хүн ирдэг бол энд танай маркетинг, борлуулалт, удирдлагын баг бүхэлдээ нэг өрөөнд суугаад, орой нь батлагдсан төлөвлөгөөтэй гарна.
Нээлттэй DMC-ээс юугаараа ялгаатай вэ
- Бүх баг оролцоно. 3 хүнээр хязгаарлагдахгүй. Маркетинг, борлуулалт, салбарын менежерүүд хамтдаа ажиллана.
- Бүрэн нууцлалтай. Өрөөнд зөвхөн танай хүмүүс байх тул тоо, асуудлаа нээлттэй ярина.
- Танай оффис дээр, таны товлосон өдөр.
- Танай онцлогт тааруулна. Олон бүтээгдэхүүн, салбар, брэндтэй бол модулиудыг тус бүрээр нь давтаж ажиллана.
Өдрийн хөтөлбөр
Нээлттэй DMC-тэй ижил 5 модуль. Модуль бүр богино илтгэлээр эхэлж, үлдсэн хугацаанд танай баг өөрсдийн бизнес дээр шууд ажиллана.
- Луужин. Хуудасны audit тайлан дээр тулгуурлан бизнесийн зорилтоо тоо бүхий маркетингийн зорилт болгоно.
- Бай. Зорилтот хэрэглэгч, байр суурь, мессеж, сурталчилгааны төсвөө тогтооно.
- Зураг төсөл. PlanAI-аар стратеги, 30 хоногийн контент календар гаргаж, багаараа шүүж засна.
- Үйлдвэр. Эхний долоо хоногийн контентыг AI хэрэгслээр бүтээнэ: зураг, карусель, богино видео, зарын текст.
- Самбар. Зорилт бүрийн хэмжих үзүүлэлт, дашборд, 30 хоногийн ажлын хариуцагчийг тохирно.
Модуль бүрийн дэлгэрэнгүй, цагийн хуваарийг DMC 2026 хуудаснаас харна уу.
Орой гартаа авч гарах зүйлс
- Батлагдсан, хэвлэсэн маркетингийн төлөвлөгөө
- 30 хоногийн контент календар, бэлэн контентууд
- Танай суурь тоонуудыг оруулсан хэмжих дашборд
- Facebook хуудасны audit тайлан
- Хариуцагч бүхий 30 хоногийн хэрэгжилтийн төлөвлөгөө
- 2 долоо хоногийн дараа онлайнаар хэрэгжилтээ шалгах уулзалт
Хэрхэн захиалах вэ
- Ярилцлага. Багийн бүрэлдэхүүн, зорилго, одоо ашиглаж буй сувгуудыг тань тодруулна.
- Бэлтгэл. Хуудасны тань audit-ыг урьдчилан хийж, бэлтгэлийн жагсаалт илгээнэ.
- Сургалтын өдөр. Танай оффис дээр, 09:00-16:30.
- Дараах уулзалт. 2 долоо хоногийн дараа хэрэгжилтийг хамтдаа шалгана.
Үнийн санал авах
Багийн тоо, хүссэн хугацаагаа бичээд хүсэлт илгээгээрэй. Ажлын нэг өдрийн дотор холбогдоно. Эсвэл 7211 9211 дугаарт залгах, info@dima.mn хаягаар бичих боломжтой.