МОНГОЛЫН СОШИАЛ МЕДИА 2026: БРЭНДҮҮД ХААНА, ХЭНД, ХЭРХЭН ХҮРЭХ ВЭ?

Монголд 3.04 сая хүн интернэт хэрэглэдэг, тэдний 85.6% нь дор хаяж нэг сошиал сүлжээ ашигладаг. Тиймээс асуулт нь «сошиалд гарах уу?» биш, «аль платформ дээр, хэнд, ямар контентоор хүрэх вэ?» гэдэг болсон.
Энэ нийтлэлд DataReportal-ийн Digital 2027 тайлан, NapoleonCat-ийн сар бүрийн статистик, DIMA-гийн багийн 2026 оны 11 дүгээр сард хийсэн судалгааг нэгтгэн, брэндүүд 2027 оны төлөвлөгөөгөө гаргахад хэрэгтэй гол тоог авч үзэж байна.
Тоон дүр зураг
Монголд сошиал сүлжээний 2.60 сая бүртгэл байгаа нь хүн амын 72.9%, жилийн өмнөхөөс 3.7%-иар багассан. Хүртээмжээр Facebook хол тэргүүлж, өсөлтөөр Threads тэргүүлж байна.
| Платформ | Хүртээмж (2026.10) | Жилийн өөрчлөлт |
|---|---|---|
| 2.60 сая | -3.7% | |
| 1.30 сая | +8.3% | |
| Threads | 716 мянга | +79.2% |
| 612 мянга | мэдээлэлгүй | |
| 400 мянга | +14.3% | |
| 172 мянга | +21.6% | |
| X | 115 мянга | -17.7% |
Хүртээмж бол идэвхтэй хэрэглэгчийн тоо биш, сурталчилгаагаар хүрч болох хүний тооцоо. Өөр аргачлалаар тоолдог NapoleonCat-ийн мэдээллээр Facebook-ийн хэрэглэгч 3.21 сая, Instagram-ийнх 1.54 сая байна.
Платформ бүр өөр хүнд хүрдэг
Facebook бүх насныхныг хамардаг бол Instagram, Threads залуу эмэгтэйчүүдээр, LinkedIn, X эрэгтэйчүүдээр давамгайлдаг. Facebook-ийн хамгийн том бүлэг нь 25-34 насныхан (бараг 1 сая хүн), Instagram-ийнх 18-34 насныхан.
| Платформ | Хүйс (эмэгтэй / эрэгтэй) | Гол аудитори | Брэндэд тохирох зорилго |
|---|---|---|---|
| 53.8% / 46.2% | Бүх нас, төв нь 25-44 | Хүртээмж, борлуулалт, Messenger-ээр захиалга | |
| 58.3% / 41.7% | 18-34 насны залуучууд | Брэндийн дүр төрх, Reels, инфлюэнсер | |
| Threads | 56.2% / 41.8% | Instagram-ийн хэрэглэгчид | Яриа, санал бодол, брэндийн дуу хоолой |
| 64.5% / 31.8% | Эмэгтэйчүүд | Загвар, гэр ахуй, хоол, санаа олох | |
| 46.7% / 53.3% | Мэргэжилтнүүд | B2B борлуулалт, ажилтан авах | |
| X | 32.2% / 67.8% | Эрэгтэйчүүд, мэдээ, улс төр | Хязгаарлагдмал, чиглэлийн аудитори |
TikTok, YouTube-ийн Монгол дахь хүртээмжийг DataReportal тайландаа оруулаагүй тул энд тоо гаргасангүй.
Дагагч олон байх нь нөлөө гэсэн үг биш
Facebook-ийн хамгийн том пэйжүүд бол телевиз, мэдээний сайт, харилцаа холбоо, банк: Mongol TV 1.4 сая, Unitel болон Mobicom тус бүр 1.2 сая, TV5 1.1 сая, TV9 960 мянган дагагчтай. Бидний шалгасан 63 том пэйжийн 26 нь ТВ болон мэдээний хуудас байсан нь монголчууд Facebook-ийг юуны түрүүнд мэдээ авах суваг болгон ашигладагийг харуулна.
Instagram, TikTok дээр дагагчийн тоо болон оролцоо (engagement rate) хоорондоо таардаггүй:
- 450 мянгаас 1.4 сая дагагчтай Instagram аккаунтуудын оролцоо ихэнхдээ 0.03-0.3% байна (Heepsy, 2026.11).
- 120-350 мянган дагагчтай, үзэгчид нь голдуу Монголд байдаг бүтээгчдийн оролцоо 2-9%, заримд нь 17% хүрдэг (Modash, 2026.11).
- TikTok-ийн хамгийн их дагагчтай «Монгол» аккаунтуудын зарим нь үзэгчидийнхээ ихэнхийг гадаадаас авдаг. Монгол хэрэглэгчдэд чиглэсэн кампанит ажилд дундаж үзэлт болон үзэгчийн улсыг заавал шалгах хэрэгтэй.
Инфлюэнсер сонгохдоо дагагчийн тоогоор биш, оролцоо, Reels-ийн дундаж үзэлт, үзэгчийн байршлаар нь сонговол зардал бүрийн үр дүн илүү өндөр гарна.
Reels-ийг түгээдэг 3 дохио
Instagram-ийн тэргүүн Адам Моссери 2025 оны 1 дүгээр сард хамгийн чухал гурван дохиог нэрлэсэн бөгөөд 2026 онд ч эдгээр нь гол хэвээр байна. Гуравуулаа нийт хүрсэн хүний тоонд харьцуулж хэмжигдэнэ.
- Үзэх хугацаа (watch time). Хүмүүс видеог хэр удаан үзсэн, дуустал үзсэн, дахин үзсэн эсэх. Бүх хэсэгт хамгийн жинтэй дохио.
- Хүрсэн хүнд ногдох илгээлт (sends per reach). Үзсэн хүмүүс хэдэн удаа найздаа DM-ээр илгээсэн бэ. Таныг дагаагүй шинэ хүмүүст хүрэхэд хамгийн хүчтэй нөлөөлдөг.
- Хүрсэн хүнд ногдох лайк (likes per reach). Одоо байгаа дагагчдад хүрэхэд илүү чухал.
Практик дүгнэлт: эхний хэдэн секундэд лого, мэндчилгээ биш хүчтэй hook тавьж, видеог дуустал үзүүлэхээр бүтээж, «үүнийг тэр хүнд явуулъя» гэх мэдрэмж төрүүлдэг байх. Бусдын видеог дахин нийтлэх биш өөрсдийн авсан оригинал контент илүү түгээгдэнэ.
2027 оны төлөвлөгөөнд тусгах 5 зүйл
- Facebook суурь хэвээр. Хүн амын дөрвөн хүний гурав нь энд байгаа тул борлуулалт, Messenger-ээр захиалга авах гол суваг байсаар байна.
- Instagram-д тусдаа стратеги гарга. Жилд 8% өсч байгаа, залуу эмэгтэйчүүд давамгайлсан аудитори. Facebook-ийн постоо хуулж тавих биш, Reels-д тулгуурласан контент хэрэгтэй.
- Threads-ийг ажигла. Жилд 79% өсөж 716 мянгад хүрсэн. Өрсөлдөөн цөөн байгаа дээр эрт орсон брэндүүд дуу хоолойгоо тогтоох боломжтой.
- Инфлюэнсерийг тоогоор нь биш, нөлөөгөөр нь сонго. Оролцоо, дундаж үзэлт, үзэгчид нь Монголд байгаа эсэхийг шалга. Дунд түвшний хэдэн бүтээгч нэг мега одоос илүү үр дүн өгөх нь бий.
- Контентоо алгоритмын дохионд тааруул. Үзэх хугацаа, илгээлт, лайкыг хүрсэн хүний тоонд харьцуулж сар бүр хэмжиж, сайн ажилласан форматаа давт.
Эдгээрийг танай бизнесийн зорилтот бүлэг, төсөвт тохирсон сар бүрийн төлөвлөгөө болгохыг хүсвэл PlanAI хэдхэн минутад маркетингийн төлөвлөгөө, контент календарь гаргаж өгнө. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Reels бүтээх, инфлюэнсер сонгох ажлыг DIMA баг тантай хамт хийнэ.