Аялал жуулчлалын агентлагийн маркетингдаа хэрэгжүүлэх 7 дижитал маркетингийн арга хэрэгсэл: видео сайтаас AI чатбот хүртэл

Аялал бол хүмүүс мөрөөдөж, төлөвлөж, удаан бодож байж авдаг үйлчилгээ. Хаашаа явах, хэдэн өдөр, хэнтэй, ямар үнээр гэдгээ шийдэхээсээ өмнө хүмүүс зураг, видео үзэж, сэтгэгдэл уншиж, хэд хэдэн компаниас үнэ асуудаг. Тэр бүх судалгаа одоо утсан дээр явагддаг.
Тиймээс аялал жуулчлалын компанийн маркетинг гэдэг нь аялагчийн судалгааны үе бүрт хажууд нь байж, асуусан мөчид нь хариулж, сонирхлыг нь захиалга болгох ажил юм.
Энэ нийтлэлийг анх 2020 онд бичсэн. Түүнээс хойш хэрэгслүүд нэлээд өөрчлөгдсөн: богино видео гол хэлбэр болж, AI чатбот захиалгын асуултад шөнө дунд ч хариулдаг болсон. Доорх 7 хэрэгслийг өнөөгийн байдлаар шинэчлэв.
1. Вэбсайт: аяллаа мэдрүүлдэг нүүр царай
Вэбсайт бол дижитал маркетингийн цөм. Аялалын хөтөлбөр, үнэ, нөхцөл, түгээмэл асуулт, захиалгын товч бүгд энд байх ёстой. Сошиал пост, сурталчилгаа, видео бүгд эцэст нь вэбсайт руу хүргэдэг.
Аялал жуулчлалд харагдах байдал шийдвэрт шууд нөлөөлдөг. 3D ба видео scroll вэбсайт дээр гүйлгэх тусам байгаль, буудал, маршрут хөдөлж харагдах тул зочин тухайн газарт очсон мэт сэтгэгдэл авдаг. Энэ нь энгийн зургийн галерейгаас хамаагүй хүчтэй.
Сайн аялалын вэбсайтад:
- аялал бүрийн хөтөлбөр, өдөр бүрийн дэлгэрэнгүй
- үнэ, юу багтсан, юу багтаагүй
- зураг, видео, аялагчдын сэтгэгдэл
- түгээмэл асуулт: виз, хувцас, цаг агаар, төлбөрийн нөхцөл
- захиалга эсвэл үнийн санал авах товч
Холбоотой: Байгууллагын веб сайт ямар байх ёстой вэ?
2. Хайлтын системийн оновчлол: аялагч таныг олох ёстой
Аялагч дараагийн аяллаа хаана өнгөрүүлэхээ шийдэхээсээ өмнө хайлт хийдэг. «Хөвсгөл аялал 3 өдөр», «Говийн аялал гэр бүлээр» гэх мэт хайлтад танай сайт олдох эсэх нь хайлтын системийн оновчлолоос хамаарна.
Одоо хүмүүс Google-ээс гадна ChatGPT зэрэг AI туслахаас ч аяллын зөвлөгөө авдаг болсон. Google хайлт дээр AI Overviews буюу AI-ийн товч хариулт гарч ирдэг. Ийм хариултад орохын тулд контентоо бодит асуултын эргэн тойронд, тодорхой хариулттай бичих хэрэгтэй.
- Google Business Profile: оффисын хаяг, цагийн хуваарь, зураг, сэтгэгдлээ бүрэн оруул
- Аялал бүрт тусдаа хуудас: нэг хуудсанд бүх аяллыг нийлүүлэхгүй
- Асуулт хариултын хэсэг: аялагчийн бодит асуултыг ашигла
Холбоотой: Хайлтын системийн оновчлол (SEO) гэж юу вэ? Контентыг хэрхэн ашиглаж болох вэ?
3. Сошиал медиа маркетинг: мөрөөдлийг өдөр бүр харуулах
Сошиал медиа аж ахуйн нэгж бүрт өөрийн «телевиз, сэтгүүл» ажиллуулах боломж олгосон. Аялал жуулчлалын компанид энэ бол өдөр бүр мөрөөдөл, урам зориг хуваалцах талбар.
Зөвхөн «аялал зарна» гэсэн пост бус, аялагчдад хэрэгтэй контент хий: хаашаа явах вэ, юу авч явах вэ, аль улиралд хамгийн сайхан бэ. Аялагчдын зураг, сэтгэгдлийг зөвшөөрөлтэйгээр хуваалцах нь итгэл төрүүлэх хамгийн сайн арга.
Сурталчилгаан дээр Custom Audience ашиглан вэбсайтад зочилсон, видео үзсэн хүмүүст дахин хүрэх нь аялал шиг удаан шийддэг үйлчилгээнд маш үр дүнтэй.
Холбоотой: Фэйсбүүк дээр яагаад дахин чиглүүлэх маркетинг хийх хэрэгтэй вэ?
4. Видео маркетинг: «очсон мэт» мэдрэмж
Видео бол аялагчид тухайн газарт очсон мэт сэтгэгдэл үлдээдэг хамгийн хүчтэй хэрэгсэл. Мянган үгээр тайлбарлахыг нэг богино видео харуулчихдаг.
- Reels, богино видео: аяллын хамгийн гоё агшин, эхний секундээсээ анхаарал татах
- Дрон бичлэг: байгалийн цар хүрээ, маршрут
- Хөтчийн видео: аялал хэрхэн явагдах, юу бэлдэх тухай
- Аялагчийн түүх: бодит хүний сэтгэгдэл
Холбоотой: Видео блог хөтөлж эхэлж байгаа хүмүүсийн гаргадаг 10 алдаа
5. Контент маркетинг: AI-тай хурдан, хүнтэй үнэн
Контент маркетинг гэдэг нь зорилтот хэрэглэгчдэд хэрэгтэй, үнэ цэнтэй контентыг тогтмол хүргэж, итгэлийг нь олох замаар худалдан авагч болгох арга. Аялал жуулчлалд энэ нь аяллын хөтөч, зөвлөгөөний нийтлэл, улирлын санал, газрын түүх зэрэг хэлбэртэй байна.
AI-аар: Аяллын хөтөлбөрөөс блог нийтлэл, пост, Reels-ийн скрипт, гадаад хэл дээрх хувилбарын эхний ноорог гаргах ажлыг AI хурдан хийнэ. Аялагчдын асуулт, сэтгэгдлийг AI-д өгөөд «давтагддаг санаа зоволт юу вэ» гэж асуувал контентын шинэ санаа олдоно.
Гэхдээ үнэ, огноо, виз, аюулгүй байдлын мэдээллийг заавал өөрөө шалга. AI буруу мэдээлэл өгөх тохиолдол бий, аялалд энэ нь шууд итгэл алдагдуулна. Брэндийнхээ өнгө аяс, газрын бодит мэдрэмжийг хүн л бичиж чадна.
Холбоотой: Сайн контент маркетинг хэрхэн хийх вэ? AI-тай ажиллах 5 алхам
6. И-мэйл маркетинг: аялагчтай урт хугацааны харилцаа
И-мэйл хуучирсан мэт санагдаж болох ч аялал жуулчлалд одоо ч чухал суваг хэвээр. Ялангуяа гадаад аялагчидтай захиалга, баталгаажуулалтын мэдээллээ солилцоход и-мэйл түгээмэл хэрэглэгддэг.
- Захиалгын дараа: баталгаажуулалт, бэлтгэлийн жагсаалт, сануулга
- Аяллын дараа: талархал, сэтгэгдэл үлдээх урилга
- Дараагийн улирал: шинэ аялал, эртэч захиалгын санал
Ийм цувааг мэйл маркетингийн автомат урсгалаар нэг удаа тохируулчихвал аялагч бүрт цагтаа очдог.
7. Мессеж ба AI чатбот: захиалга, асуултад 24/7
Аялагчид ихэнхдээ орой, амралтын өдөр төлөвлөдөг. Гадаадын аялагч таны шөнө дунд бичиж магадгүй. Хариулт маргааш очвол тэр хүн өөр компанийг сонгочихсон байна.
AI чатбот энэ асуудлыг шийддэг. Вэбсайт болон Messenger дээр 24/7 ажиллаж:
- Асуултад хариулна: хөтөлбөр, үнэ, юу багтсан, бэлтгэл
- Захиалгын хүсэлт авна: огноо, хүний тоо, аяллын төрлийг асууж бүртгэнэ
- Сэжим бүртгэнэ: сонирхсон хүний нэр, утсыг CRM-д хадгалж, менежерт хүлээлгэн өгнө
Click-to-Messenger сурталчилгаа ажиллуулж байгаа бол чатбот заавал хэрэгтэй. Messenger-ийн 24 цагийн харилцааны цонхны дотор хурдан хариулах нь захиалга болох боломжийг нэмэгдүүлдэг.
Холбоотой: Мессежид оройтож хариулах бүрт хэрэглэгч алдаж байна: AI чатбот юугаараа өөр вэ?
DIMA аялал жуулчлалын маркетингийг хэрхэн хийдэг вэ
Бид эхлээд систем босгодог: зорилтот аялагч, байр суурь, вэбсайт эсвэл видео scroll сайт, AI чатбот, CRM. Дараа нь түүнийг сар бүр Reels, постер, видео, сурталчилгааны төлөвлөгөө, тайлангаар ажиллуулна. Улирлын эрэлт, баяр ёслолд тохирсон маркетингийн төлөвлөгөөг өөрөө гаргаж үзмээр байвал PlanAI ашиглаж болно. Салбарын шийдлийг энд, багц, үнийг энд харна уу.
Танай аяллын компани хаана захиалга алдаж байгааг мэдмээр байвал үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.