Үнэгүй зөвлөгөө авах
Шинэчилсэн: 2026.10.08 · Branding, Digital marketing, Inbound Marketing, Social Media Marketing

Таны баримтлах маркетингийн дүрмүүд

Таны баримтлах маркетингийн дүрмүүд
  • Брэндээ компани төвтэй биш, хэрэглэгч төвтэй болго.

  • Нэг сурталчилгаанд нэг л зорилго тавь.

  • Мессежээ оновчтой болго. Хүргэх гэсэн санаагаа оновчтой болгоогүй цагт хэрэглэгч таныг сонсохгүй. Борлуулалтаа өсгөе гэвэл үгээ сайн сонго. Товч, тодорхой, ойлгомжтой, хоёрдмол утгагүй бай. Санаа тань энгийн, итгэж болохуйц, хэрэглэгчийн санаанд хоногшихоор байх ёстой. Мэдээлэл энгийн байх тусам тархи түүнийг амархан хүлээж авдаг.

  • Хурдан ойлгогдох нь хамгийн чухал. Хүмүүс хамгийн шилдэг бүтээгдэхүүнийг биш, хамгийн богино хугацаанд ойлгосон бүтээгдэхүүнээ авдаг. Түүх өгүүлэх (сторителлинг) арга бүтээгдэхүүнийг тань харагдахуйц, сонсогдохуйц болгохоос гадна яагаад сонгох ёстойг ойлгуулдаг. Хүмүүсийн анхаарлыг татах шаардлагатай бол энэ арга хамгийн зөв.

  • Асуудал, шийдэл, нотолгоо. Хамгийн сайн маркетинг боломжит хэрэглэгчийн асуудлыг танилцуулж, шийдлээ санал болгоод, түүнийгээ нотолдог. Томьёолбол: «Та энэ асуудлаа мэдэх үү? Бид шийдэл санал болгоно. Нотолгоо нь энэ байна».

  • Олон санал туршиж үз. Олон санал тавих тусам аль нь амжилттай болохыг мэдрэх чадвар сайжирдаг. Хандлагыг хялбархан тодорхойлж, жижиг туршилтуудыг системтэй хийж, зах зээлийн хариу үйлдлийг хэмж.

  • Сурга, сурга, сурга. Мэдлэг олгосноор та итгэл бий болгоно, харилцаа тогтооно, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хамгийн зөв сонголт гэж байршуулна. Шууд зарах гэж оролдохын оронд эхлээд хэрэглэгчийнхээ асуудалтай холбоотой үнэ цэнэтэй мэдлэг санал болго. Зарахаа больж, сургаж, зөвлөж эхэл.

  • Хариу үйлдлийн замыг ойлгомжтой болго. Сурталчилгааг үзсэн хүн дараа нь юу хийхээ, тантай хэрхэн холбогдохоо шууд мэдэж байх ёстой.

  • Зорилтот хэрэглэгчийнхээ персона, худалдан авалтын замналыг тодорхойл.

Персона ба худалдан авалтын замнал

Персона бол хэрэглэгчдийн зан төлөвт тулгуурлан бий болгосон зохиомол дүр юм. Энэ дүр танай бүтээгдэхүүнийг сонгох болон татгалзах шалтгаан, худалдан авах шийдвэрээ хэрхэн гаргадгаас эхлээд илүү нарийн зүйлсийг багтаадаг. Хүн бүр өөр ч худалдан авалт хийхдээ эдгээр шинжээрээ төстэй байдаг. Ийм төстэй бүлгийн хүмүүс ижил үг хэллэг хэрэглэж, ижил зан үйлтэй болсон байдаг.

Тиймээс маркетингийн мэдээлэл хүргэхээсээ өмнө заавал ХЭНД хүргэж байгаагаа маш сайн тодорхойлох хэрэгтэй. Персона гаргана гэдэг үүнийг хэлж байгаа юм. Персонатай болсноор юун дээр төвлөрөх, ямар үг хэллэг түлхүү ашиглахаа мэддэг болж, ажил хөнгөрч, илүү үр дүнтэй болно.

Худалдан авалтын замнал гэдэг нь тухайн персона асуудлаа анзаарахаас эхлээд шийдвэр гаргах хүртэл туулдаг зам юм. Энэ замнал дагуу тулгарч буй асуудал, шийдэх арга зам, гаргах шийдвэрийг нь ойлгуулсан контент илүү амьд, урт хугацааны харилцааг бий болгодог.

AI-аар: Хэрэглэгчдээс ирсэн мессеж, коммент, борлуулалтын ажилтны сонссон асуултуудыг цуглуулаад AI-аар давтагддаг асуудал, айдас, үг хэллэгийг бүлэглүүлж болно. Ингэвэл персона зохиомол биш, бодит хэрэглэгчийн үгнээс гарна. Гэхдээ гарсан дүгнэлтээ борлуулалтын багтайгаа заавал тулгаж шалгаарай.

Холбоотой: Сайн контент маркетинг хэрхэн хийх вэ? AI-тай ажиллах 5 алхам

Маркетинг, борлуулалт хоёрыг уялдуул

Маркетинг, борлуулалт хоёр нэг зүйлийн хоёр тал гэхэд буруудахгүй. Хамтарч ажиллаж байж бизнесийг амжилтад хүргэдэг. Гэвч бодит амьдрал дээр маркетинг, борлуулалт хоорондоо уялдаагүй байх нь элбэг. Бүр бие биедээ сөрөг хандлагатай байх нь ч бий.

Борлуулалтынхан: «Маркетингийнхан амьдралаас хол», «дэмий зардал», «хийсвэр онолддог», «авчирсан сэжим нь чанаргүй».

Маркетингийнхан: «Хамаг ажлыг бид хийдэг, зарах бол амархан», «авчирсан сэжим дээр олигтой ажилладаггүй», «борлуулах ур чадвар сул учраас бидний хөдөлмөр дэмий болдог».

Энэ хоёрын ажлыг уялдуулж чадсан компани сэжмээ илүү үр дүнтэй борлуулалт болгодог. Үүний эхний алхам нь «сайн сэжим гэж юу вэ» гэдгийг хамтдаа тодорхойлж, сэжим бүрийн түүхийг CRM-д нэг дор хардаг болох юм.

Холбоотой: Маркетинг, борлуулалтаа хэрхэн уялдуулах вэ?

Танай маркетинг эдгээр дүрмийн алийг нь алгасаж байгааг мэдмээр байвал үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.

0 уншсан
PlanAI · дараагийн алхам

Маркетингийн төлөвлөгөөгөө 30 минутад гаргаж үзээрэй.

PlanAI нээх Үнэгүй зөвлөгөө авах
ХаягАлтай билдинг 204 тоотСүхбаатар дүүрэг, 1р хороо, Улаанбаатар
Утас7211 9211
Мэйлinfo@dima.mn
Фэйсбүүкdigitalmarketingmongolia
Ажлын цагДаваа-Баасан, 09:00-18:00
Хариу өгөх хугацааАжлын 1 өдрийн дотор
ХэрэгсэлPlanAI