Үнэгүй зөвлөгөө авах
Шинэчилсэн: 2026.10.08 · Branding, Content Marketing

Танай маркетинг яагаад бүтэлгүйтдэг вэ? Ойлгомжгүй мессеж, систем ба хэмжилтгүй байдал

Танай маркетинг яагаад бүтэлгүйтдэг вэ? Ойлгомжгүй мессеж, систем ба хэмжилтгүй байдал

Олон компани маркетингийн төсвийнхөө нэлээд хэсгийг үр дүнгүй зарцуулдаг. Хүчир олсон мөнгөө зарцуулчихаад тайлангаа харахдаа юуг буруу хийснээ эргэцүүлж эхэлдэг. Зарим нь бүр бүтээгдэхүүнээ буруутгадаг. Гэтэл асуудал бүтээгдэхүүндээ биш, түүнийг хэрхэн хүргэж байгаадаа байвал яах вэ?

Ихэнх тохиолдолд маркетинг бүтэлгүйтэх шалтгаан гурав байдаг: мессеж ойлгомжгүй, ажил системгүй, үр дүн хэмжигддэггүй. Энэ нийтлэлд гурвууланг нь задалж, өнөөдөр AI-д суурилсан систем эдгээрийг хэрхэн засаж болохыг тайлбарлая.

Шалтгаан 1: Мессеж ойлгомжгүй

Компанийн вэбсайт, танилцуулгыг хийлгэхдээ бид дизайн сайн хийдэг хүнийг хөлсөлдөг. Гэтэл тэдний хэд нь маркетинг, борлуулалтыг судалсан, хэрэглэгчид хүргэх санааг хэрхэн оновчтой болгохыг мэддэг вэ?

Нүд унагам дизайнтай танилцуулга, вэбсайттай болсон нь бүтээгдэхүүнээ зарчихна гэсэн үг биш. Хэлэх гэсэн санаа тань ойлгомжгүй бол хэчнээн мөнгө зарж сурталчилсан ч хэрэглэгч сонсохгүй. Энэ нь хувиараа бизнес эрхлэгч, жижиг, дунд бизнес, том групп компани бүгдэд адил хамаатай.

Бид зөвхөн бүтээгдэхүүнээрээ өрсөлддөггүй. «Хэрэглэгч яагаад үүнийг авах ёстой вэ?» гэдэгт хамгийн тодорхой хариулт өгөхийн төлөө уралддаг. Хамгийн чанартай бүтээгдэхүүн ч санаагаа хүргэж чадаагүйн улмаас чанар муутай өрсөлдөгчдөө ялагдах нь бий.

Өөрөөсөө асуугаарай: танай хэрэглэгчид хүргэх гол санаа юу вэ? Түүнийгээ торолгүй нэг өгүүлбэрээр хэлж чадах уу? Энэ санаа энгийн, итгэж болохуйц, санахад амар уу?

Холбоотой: Брэндээ хэрэглэгчийн тархинд хэрхэн байршуулах вэ?

Тархи энгийн зүйлийг сонгодог

Хүний тархи юуны өмнө амьд үлдэх, өсөж хөгжихөд тус болох мэдээллийг хайдаг. Маслоугийн хэрэгцээний шатлалыг санаарай: анхдагч хэрэгцээгээ хангаж байж л дараагийнх руу шилждэг. Энэ үүднээс брэндүүд хоёр том алдаа гаргадаг.

  • Нэгдүгээр алдаа: хэрэглэгчийн амьдралыг хэрхэн илүү сайн болгохыг биш, компанийнхаа тухай ярих.
  • Хоёрдугаар алдаа: мэдээллийг ойлгоход хэцүү болгох. Мэдээлэл боловсруулахад их энерги шаардагдах үед тархи түүнийг үл ойшоож эхэлдэг. Эмх замбараагүй их мэдээлэлд бөмбөгдүүлсэн хэрэглэгч ихэнхийг нь чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг.

Хэрэглэгчийн толгойд олон асуулт эргэлддэг. Танай брэнд тэр асуултад хариулж чадахгүй бол тэд өөр брэндийг сонгоно.

Түүх өгүүлэх арга

Кино зохиолчид үзэгчийн анхаарлыг олон цагаар хэрхэн татахаа сайн мэддэг. Тэдний ашигладаг түүх өгүүлэх арга бизнест ч ажилладаг. Түүх хэрэглэгчийг баатар болгож, түүний асуудал, тулгарсан саад, шийдэл, өөрчлөгдсөн амьдралыг харуулдаг. Ингэснээр бүтээгдэхүүн тань яагаад хэрэгтэйг тайлбарлахгүйгээр ойлгуулна.

Сайн зохиолын үндэс нь юу хэлэх биш, юуг хэлэхгүй байхад оршдог гэж туршлагатай зохиолчид хэлдэг. Илүүц зүйлийг танах тусам мессеж хүчтэй болно.

Apple-ийн түүх үүний тод жишээ. Стив Жобс Lisa компьютерыг гаргахдаа техникийн үзүүлэлтээр дүүрэн урт сурталчилгаа хийж байсан ч энэ бүтээгдэхүүн зах зээлд амжилт олоогүй. Харин Apple-д эргэн ирснийхээ дараа брэндээ хэрэглэгч төвтэй болгож, олон хуудас тайлбарын оронд «Think different» буюу «Өөрөөр сэтгэ» гэсэн хоёрхон үгээр санаагаа илэрхийлсэн.

Хүмүүс хамгийн шилдэг бүтээгдэхүүнийг биш, хамгийн хурдан ойлгосон бүтээгдэхүүнээ авдаг.

Холбоотой: Зорилтод хэрэглэгч, худалдан авагчиддаа маркетингийнхаа мессежээ хэрхэн хүргэх вэ?

Шалтгаан 2: Ажил системгүй

Олон бизнесийн маркетинг «нэг пост, нэг сурталчилгаа» хэлбэрээр явдаг. Энэ сард идэвхтэй, дараа сард чимээгүй. Хэн ч хариуцдаггүй, өмнөх сарынхаас юу сурснаа хэн ч тэмдэглэдэггүй.

Системгүй маркетингийн шинж тэмдэг:

  • Төлөвлөгөөгүй: юу постлохоо тухайн өдөр нь шийддэг
  • Дараагийн алхамгүй: пост сонирхсон хүн юу хийхээ мэдэхгүй
  • Хариултгүй: мессеж, коммент цагтаа хариулагддаггүй, сонирхол унтардаг
  • Бүртгэлгүй: сонирхсон хүний нэр, утас хаана ч хадгалагддаггүй, дахин холбогдох боломжгүй
  • Дагалтгүй: «бодоод үзье» гэсэн хүнтэй хэн ч дахин холбогддоггүй

Хүмүүс маркетингийг сошиал медиа, вэбсайт, и-мэйлээр аль болох их мэдээлэл цацах гэж ойлгох нь бий. Үнэндээ маркетинг бол хэрэглэгчийг танихаас эхлээд худалдан авах хүртэл хөтлөх, давтагддаг процесс.

Холбоотой: Сайн маркетинг гэдэг нь санамсаргүй хийгддэг зүйл биш

Шалтгаан 3: Үр дүн хэмжигддэггүй

Хэмждэггүй зүйлээ сайжруулах боломжгүй. Олон бизнес лайк, хүрэлтийг хардаг ч хэдэн хүн холбогдсон, хэд нь худалдан авсан, нэг хэрэглэгч олоход хэдэн төгрөг зарцуулсныг мэддэггүй. Ийм үед мэдрэмжээрээ шийдвэр гаргаж, ажиллахгүй байгаа зүйлдээ мөнгө зарсаар байдаг.

Сар бүр дор хаяж дараах асуултад хариулах хэрэгтэй:

  • Аль суваг, аль контент хамгийн их сэжим авчирсан бэ?
  • Сэжмийн хэд нь худалдан авагч болсон бэ?
  • Сурталчилгааны зардал сэжим, борлуулалтад хэрхэн хөрвөсөн бэ?
  • Дараа сард юуг зогсоож, юуг нэмэх вэ?

Холбоотой: Яагаад танай постууд лайк аваад борлуулалт авчрахгүй байна вэ?

AI-д суурилсан систем хэрхэн засдаг вэ?

AI маркетингийн зарчмыг өөрчлөөгүй. Харин дээрх гурван асуудлыг шийдэх ажлыг жижиг бизнест ч хүртээмжтэй болгосон.

  • Тодорхой мессеж: хэрэглэгчийн мессеж, коммент, асуултаас AI-аар давтагддаг асуудал, хэрэглэсэн үгийг гаргаж, мессежээ тэдний хэлээр бичих
  • Төлөвлөгөө: DIMA-гийн PlanAI Монгол хэрэглэгчийн зан төлөв, улирлын эрэлт, баяр ёслол, сувгийн бодит зардалд тулгуурлан маркетингийн төлөвлөгөөг ойролцоогоор 30 минутад гаргадаг
  • Хариулт ба бүртгэл: AI чатбот мессежид 24/7 хариулж, сонирхсон хүний нэр, утсыг CRM-д сэжим болгон бүртгэнэ
  • Дагалт: CRM болон и-мэйлийн автомат цуваа сэжимтэй тогтмол холбоотой байлгана
  • Хэмжилт: сарын тоон мэдээллээ AI-д өгч юу ажиллаж, юу ажиллахгүй байгааг хурдан олох

Гэхдээ AI зөвхөн хэрэгсэл. Хэнд үйлчлэх, юугаараа ялгарах, ямар амлалт өгөх вэ гэдэг стратеги, үнэн зөв мэдээлэл, брэндийн дуу хоолой хүний ажил хэвээр.

DIMA үүнийг хэрхэн хийдэг вэ

Манай ажил хоёр үе шаттай. Эхлээд суурь багцаар зорилтот хэрэглэгч, байр суурь, мессеж, вэбсайт, AI чатбот, CRM-ээ босгоно. Дараа нь сар бүрийн багцаар контент, сувгаа ажиллуулж, сар бүр үр дүнгээ хэмжиж тайлагнана. Багц, үнийг эндээс харж болно.

Танай маркетинг яг хаана гацаж байгааг мэдмээр байвал үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.

0 уншсан
PlanAI · дараагийн алхам

Маркетингийн төлөвлөгөөгөө 30 минутад гаргаж үзээрэй.

PlanAI нээх Үнэгүй зөвлөгөө авах
ХаягАлтай билдинг 204 тоотСүхбаатар дүүрэг, 1р хороо, Улаанбаатар
Утас7211 9211
Мэйлinfo@dima.mn
Фэйсбүүкdigitalmarketingmongolia
Ажлын цагДаваа-Баасан, 09:00-18:00
Хариу өгөх хугацааАжлын 1 өдрийн дотор
ХэрэгсэлPlanAI