Үнэгүй зөвлөгөө авах
Шинэчилсэн: 2026.10.08 · Digital marketing, Social Media Marketing

Сошиал медиа маркетингийн анхаарах асуудлууд: стратегиас AI контентын эрсдэл хүртэл

Сошиал медиа маркетингийн анхаарах асуудлууд: стратегиас AI контентын эрсдэл хүртэл

Том, жижиг бүх бизнес сошиал медиагаар хэрэглэгчтэйгээ шууд харилцаж, кампанит ажлаа өрнүүлдэг болсон. Гэвч хүн бүр пост тавьдаг болсон тул ялгарч гарах нь улам хэцүү болж, нэг буруу алхам брэндэд хурдан сөргөөр нөлөөлдөг болжээ.

Энэ нийтлэлийг анх 2020 онд бичсэн. Түүнээс хойш AI контент бүтээлийн өдөр тутмын хэрэгсэл болсноор шинэ төрлийн эрсдэлүүд нэмэгдсэн. Тиймээс сошиал медиа маркетингийн үндсэн анхаарах асуудлууд дээр AI контент, брэндийн дуу хоолойтой холбоотой асуудлыг нэмж шинэчлэв.

1. Стратегигүйгээр ажиллах

Оновчтой стратегигүйгээр тодорхой төлөвлөгөө гаргах боломжгүй. Сошиал медиа төлөвлөгөө бол зорилгодоо хүрэх газрын зураг. Хаашаа явж, хэдий хугацаанд хаана хүрэхээ мэдэхгүй бол пост бүр санамсаргүй болно. Стратеги боловсруулахдаа дараах гурван асуултад хариулаарай.

  • Яагаад? Танай байгууллага яагаад сошиал медиа ашиглаж байна вэ, түүгээр юу бүтээхийг хүсэж байна вэ? Брэнд таниулах, мессежээр захиалга авах, сэжим цуглуулах уу?
  • Яаж? Ямар контент түгээх, хэдэн төгрөг зарцуулах, хэнтэй хамтрах вэ?
  • Хэрхэн хэмжих вэ? Амжилтыг ямар тоогоор харах вэ? S.M.A.R.T. зорилго, OKR (Objectives and Key Results) зэрэг арга нь үр дүнгээ долоо хоног, сар, жилээр хэмжихэд тусална. Meta-гийн Ads Manager, хуудасны статистик нь үндсэн үзүүлэлтүүдийг харахад хангалттай.

Хэмжүүрээ сонгохдоо лайк, хүрэлтээр хязгаарлагдахгүй. Хэдэн хүн мессеж бичсэн, хэд нь сэжим болсон, хэд нь худалдан авсан бэ гэдэг нь жинхэнэ хэмжүүр.

Холбоотой: Сошиал медиа маркетинг эхлэхэд баримтлах эхний алхам

2. Бусдыг хуулах

Сошиал медиад бусдыг хуулсан контент олон харагддаг. Хуулбар үргэлж эх хувиасаа дутуу үнэлэгддэг тул шинэ санааг өөрөө олох нь чухал.

Хэрхэн шинэ санаа олох вэ? Эхлээд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ персонаг тодорхойл. Дараа нь тэр персонагийн зан төлөв, хүсэл сонирхолд нийцсэн кампанит ажлыг төлөвлө. Монголд үйл ажиллагаа явуулж буй бол Монгол хүний онцлог, хэл яриа, баяр ёслол, улирлын хэмнэлд тохирсон санаа илүү үр дүнтэй.

AI-аар: Хэрэглэгчдээс ирсэн мессеж, коммент, асуултаа AI-д өгч давтагддаг асуудал, хэрэглэсэн үг хэллэгийг бүлэглүүлбэл бодит хэрэглэгчийн үгнээс шинэ санаа олдоно.

3. Тогтмол, сайн контент бүтээж чадахгүй байх

Контент бүтээх нь их цаг шаарддаг. Бусдаас хуулахгүй, бүтээлч байх, түүнийгээ тогтмол хийх нь бүр ч хэцүү. Хэсэг хугацаанд чимээгүй болоход л хэрэглэгчид биднийг мартаж эхэлдэг.

Үүнийг шийдэх хамгийн зөв арга бол урьдчилсан төлөвлөгөө. Сар бүрийн контент календарь, давтагддаг сэдвийн цуврал, нэг сайн нийтлэлээс хэд хэдэн пост гаргах зарчим ажлыг ихээхэн хөнгөвчилнө. Сэдвийн санаа хайхад Buzzsumo, Quora зэрэг сайт, мөн өөрийн хэрэглэгчийн асуултууд тус болно.

Холбоотой: Сайн контент маркетинг хэрхэн хийх вэ? AI-тай ажиллах 5 алхам

4. AI контентын эрсдэлийг үл тоох

AI пост бичих, зураг гаргах ажлыг маш хурдан болгосон. Гэхдээ хяналтгүй ашиглавал дараах эрсдэл гардаг.

  • Буруу мэдээлэл: AI үнэмшилтэй мэт харагдах ч буруу тоо, огноо, баримт зохиож болно. Нийтлэхээс өмнө заавал шалга.
  • Нэг хэвийн байдал: олон бизнес ижил хэрэгслээр, ижил аргаар бичихээр контент бие биенээсээ ялгагдахгүй болдог.
  • Зураг, эрхийн асуудал: AI-аар гаргасан зураг бодит бүтээгдэхүүнээс өөр харагдвал хэрэглэгчийг төөрөгдүүлнэ. Бусдын бүтээл, брэндтэй төстэй зураг ч эрсдэлтэй.
  • Нууцлал: хэрэглэгчийн хувийн мэдээлэл, дотоод тоо баримтыг AI хэрэгсэлд хуулж оруулахдаа болгоомжтой бай.
  • Хариуцлага: коммент, мессежид AI хариулж байгаа бол буруу амлалт өгөхгүй байхаар мэдээллийг нь тохируулж, хүн хянах ёстой.

Дүрэм энгийн: AI ноорог гаргана, хүн шалгаж, баталгаажуулж, нийтэлнэ.

5. Брэндийн дуу хоолойгоо алдах

Олон хүн, олон хэрэгсэл контент бэлдэх тусам брэнд өөр өөр хүн шиг ярьж эхэлдэг. Нэг пост албан ёсны, нөгөө нь хэт хөнгөн, гурав дахь нь AI-ийн орчуулга шиг сонсогдвол хэрэглэгч брэндийг танихаа больдог.

Үүнээс сэргийлэхийн тулд нэг хуудас брэндийн дуу хоолойн заавар гарга:

  • Бид хэн бэ: брэндийн зан чанар гурван үгээр (жишээ нь найрсаг, мэргэжлийн, шулуун)
  • Ингэж ярина: хэрэглэдэг үг хэллэг, хандах хэлбэр (та, чи)
  • Ингэж ярихгүй: хэрэглэхгүй үг, хэт магтаал, хошигнолын хил хязгаар
  • Жишээ: сайн, муу постын хоёр гурван жишээ

Энэ зааврыг AI хэрэгсэлдээ заавар болгон өгвөл ноорог нь брэндэд илүү ойр гарна. Гэхдээ эцсийн засварыг хүн хийнэ.

Холбоотой: Брэндээ хэрэглэгчийн тархинд хэрхэн байршуулах вэ?

6. Хүрэлт буурах

Цаг зав гаргаж бүтээсэн контент органик хүрэлт авахгүй байх нь сошиал маркетерын хамгийн түгээмэл бухимдал. Мөнгө төлж бүүстлэсэн ч цөөн хүнд хүрэх нь бий.

Шийдэл нь хоёр талтай. Нэгд, контент өөрөө хүмүүсийг зогсоож чадаж байна уу: эхний секундэд анхаарал татаж байна уу, хүмүүс хадгалах, хуваалцах, коммент бичих шалтгаан байна уу? Хоёрт, сурталчилгаагаа зөв хүнд чиглүүлж байна уу? Вэбсайтын зочид, мессеж бичсэн хүмүүс, видео үзсэн хүмүүсээр Custom audience, тэдэнтэй төстэй хүмүүсээр Lookalike audience үүсгэж хүрэлтээ оновчлох боломжтой.

Холбоотой: Фэйсбүүк хуудасны пост цөөн хүнд хүрдэг шалтгаанууд

7. Баг болон үзэгчидтэй харилцах

Харилцаа аль ч салбарт чухал. Сошиал медиа хариуцсан хүн дизайнер, борлуулалтын багтай өдөр бүр зохицож, үзэгчдийн асуултад хариулах шаардлагатай болдог. Үзэгчид нэгэнт бичсэн зүйлийг дахин асуух, хамааралгүй сэдвээр бичих, брэндийг шүүмжлэх зэрэг нь өдөр тутмын ажлын нэг хэсэг.

Эдгээрт тайван, хүндэтгэлтэй хариулах хэрэгтэй. Өнөөдөр асуулт асууж буй хүн маргааш үнэнч хэрэглэгч болох магадлалтай. Давтагддаг асуултад AI чатбот 24/7 хариулж, сонирхсон хүний мэдээллийг CRM-д бүртгэвэл баг илүү төвөгтэй асуудалд анхаарах цагтай болно.

Танай сошиал медиа маркетингт эдгээрийн аль нь саад болж байгааг хамтдаа олъё. Үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.

0 уншсан
PlanAI · дараагийн алхам

Маркетингийн төлөвлөгөөгөө 30 минутад гаргаж үзээрэй.

PlanAI нээх Үнэгүй зөвлөгөө авах
ХаягАлтай билдинг 204 тоотСүхбаатар дүүрэг, 1р хороо, Улаанбаатар
Утас7211 9211
Мэйлinfo@dima.mn
Фэйсбүүкdigitalmarketingmongolia
Ажлын цагДаваа-Баасан, 09:00-18:00
Хариу өгөх хугацааАжлын 1 өдрийн дотор
ХэрэгсэлPlanAI