Фэйсбүүк хуудасны пост цөөн хүнд хүрдэг шалтгаанууд ба органик хүрэлтээ өсгөх арга

Хуудас тань олон дагагчтай ч пост бүр цөөхөн хүнд хүрээд байна уу? Тэгвэл дагагчтай байх хэрэггүй юм уу гэсэн асуулт гарна. Хэрэгтэй. Гэхдээ дагагчийн тоо ганцаараа хүрэлт баталгаажуулдаггүй болсон.
Facebook-ийн мэдээллийн урсгал өнөөдөр AI-аар удирдагддаг. Хүн дагасан хуудасныхаа бүх постыг хардаггүй, харин дагаагүй хуудасны контент ч санал болголтоор түүнд харагдаж болдог. Reels тусдаа том урсгал болсон. Энэ нийтлэлд пост яагаад цөөн хүнд хүрдэг, хүрэлтээ хэрхэн өсгөх талаар өнөөгийн байдлаар тайлбарлая.
Дагагч олон байх нь юугаараа ашигтай вэ?
Facebook хуудаснууд лайкаас дагагч руу шилжсэн ч дагагчийн суурь үнэ цэнэтэй хэвээр:
- Бэлэн аудитори: дагагчид танайхыг аль хэдийн мэддэг. Тэдэнд чиглэсэн сурталчилгаа ихэвчлэн хямд, үр дүн нь сайн байдаг.
- Нийгмийн баталгаа: идэвхтэй, олон дагагчтай хуудас брэндэд итгэл нэмдэг.
- Хэрэглэгчээ таних: Meta Business Suite-ийн Insights хэсгээс дагагчдынхаа нас, хүйс, байршил, хэзээ онлайн байдгийг харж болно.
- Найзуудад нь хүрэх: дагагч тань постыг лайк, шэйр хийвэл найзуудад нь харагдах боломж нэмэгдэнэ.
- Хамааралтай брэндэд ашиглах: нэг хуудсанд идэвх гаргасан хүмүүсийг Custom Audience болгон нөгөө хуудасныхаа контентыг сурталчилж болно. Жишээ нь тансаг зэрэглэлийн хувцасны дэлгүүрийн хуудасны идэвхтэй хүмүүст гоёл чимэглэлийн дэлгүүрийнхээ зарыг харуулах.
Холбоотой: Фэйсбүүк дээр зорилтот бүлэг буюу Custom Audience хэрхэн үүсгэх вэ?
Facebook хэнд ямар постыг харуулахаа хэрхэн шийддэг вэ?
Хэдэн жилийн өмнө энэ алгоритмыг EdgeRank гэж нэрлэдэг байлаа. Одоо Meta олон төрлийн дохиог хиймэл оюунаар боловсруулж, хүн бүрийн хувьд тухайн постыг үзэх, түүнд хариу үйлдэл хийх магадлалыг урьдчилан тооцдог. Ерөнхийдөө дараах зүйлс нөлөөлдөг:
- Өмнөх харилцаа: тухайн хүн танай хуудастай өмнө нь хэр харилцаж байсан бэ.
- Контентын төрөл: тэр хүн видео, зураг, текстийн алийг нь илүү үздэг вэ.
- Бусдын хариу үйлдэл: бусад хүмүүс постыг хэр удаан үзэж, коммент бичиж, шэйрлэж, хадгалж байна вэ. Яриа үүсгэсэн пост зүгээр лайк авсан постоос илүү хүчтэй дохио болдог.
- Шинэ эсэх: саяхан нийтэлсэн пост илүү давуу талтай.
Тухайн хүн өчигдөр танай видеог үзээд шэйрлэсэн бол өнөөдрийн пост тань түүнд харагдах магадлал өндөр. Бидэнд байнга харилцдаг найз, групп, хуудасныхаа мэдээлэл харагдаад бусад нь бараг харагддаггүй нь ийм учиртай.
Органик хүрэлт яагаад буурдаг вэ?
Ойролцоо тооны дагагчтай хоёр хуудасны нэг нь олон хүнд, нөгөө нь цөөн хүнд хүрдэг нь элбэг. Гол шалтгаанууд:
- Сонирхолгүй контент: постууд дагагчдын сэтгэлд хүрэхгүй, хэрэггүй, эсвэл хэт ховор байна.
- Зөвхөн зарж байгаа контент: байнга бүтээгдэхүүн, үнэ, урамшуулал л тавивал хүмүүс хариу үйлдэл хийхээ болино.
- Идэвхгүй хуудас: өмнөх постууд хүрэлт аваагүй тул дараагийнх нь ч хүрэхгүй гэсэн тойрог үүснэ.
- Худалдаж авсан хуудас: нэрийг нь сольж авсан хуудасны дагагчид ихэнхдээ таны зорилтот хэрэглэгч биш тул шинэ контентод хариу үйлдэл хийхгүй, хүрэлт унадаг.
- Хуурамч идэвхжүүлэлт: “Лайк дарвал…, шэйрлэвэл…” маягийн пост хүрэлтийг сайжруулахын оронд Meta-гийн дүрмээр сөрөг нөлөөтэй байдаг.
Органик хүрэлтээ хэрхэн өсгөх вэ?
Reels хий. Богино босоо видео дагаагүй хүмүүст ч санал болгогддог тул шинэ хүнд органикаар хүрэх хамгийн бодит зам болсон.
Хэрэгтэй контент бүтээ. Дагагчдаа сонирхолтой, хэрэгтэй, хөгжилтэй, урам өгсөн контент хүргэх тусам бүтээгдэхүүний тань мэдээлэл ч тэдэнд илүү харагдана.
Ярилцаж бай. Комментод хурдан хариулж, асуулт асууж, хэлэлцүүлэг үүсгэ. Яриа үүссэн пост илүү олон хүнд хүрдэг.
Хүмүүс онлайн байх цагт тавь. Insights-аас дагагчид тань хэзээ идэвхтэй байдгийг хараад нийтлэх цагаа тааруул.
Групп хөтөл. Таны салбар, бүтээгдэхүүн хэрэгцээтэй хүмүүсийг нэгтгэсэн Facebook группын пост гишүүдэд илүү сайн хүрдэг.
Холбоотой: Сайн контент маркетинг хэрхэн хийх вэ? AI-тай ажиллах 5 алхам
Органик хангалтгүй үед сурталчилгааг ухаалаг ашигла
Байнга вайрал болдог контент бүтээх боломж ихэнх бизнест байдаггүй. Тиймээс сайн бүтээсэн контентоо түгээхэд мөнгө зарцуулах нь хэвийн зүйл. Контент бүтээхэд баг, цаг, мөнгө зарцуулчхаад түгээх зардлыг хэмнэвэл тэр контентыг хэн ч харахгүй. Түгээлтэд ч адил анхаарал, төсөв гаргаарай.
- Дагагчид рүүгээ сурталчил: нэгэнт дагасан хүмүүст пост харагддаг гэж бодоод олонх нь үүнийг хийдэггүй. Гэтэл дагагчид рүү чиглэсэн сурталчилгаа ихэвчлэн хямд, хариу үйлдэл сайтай, постод нийгмийн баталгаа бий болгодог. Дараа нь тэр постоо шинэ хүмүүст сурталчлахад илүү үр дүнтэй болно.
- Зорилтот бүлэгтээ чиглүүл: хямд гээд бүх хүнд цацвал нэг үр дүнгийн өртөг өндөр гарна. Сайн чиглүүлсэн, зөв оновчилсон зар бага зардлаар илүү үр дүн өгдөг.
- Дахин чиглүүл: сайт, хуудсаар тань зочилсон хүмүүст дараагийн контентоо харуул. Тэд таны хэрэглэгч болох магадлал илүү өндөр.
- Мессеж рүү хөтөл: Click-to-Messenger зараар хүмүүсийг шууд яриа руу урь.
Холбоотой: Фэйсбүүк маркетингийн практикт шалгарсан 5 арга
Холбоотой: Фэйсбүүк дээр яагаад дахин чиглүүлэх маркетинг хийх хэрэгтэй вэ?
AI контент: туслах уу, хор хүргэх үү?
AI-аар пост бичих, зураг гаргах хурдан болсон. Гэхдээ хүн бүр ижил хэрэгслээр ижил маягийн контент гаргаж байгаа тул нэг хэвийн, хүйтэн контент хүмүүсийн анхаарлыг татахгүй, хүрэлт ч авахгүй.
AI-г ингэж ашиглавал үр дүнтэй:
- Санаа ба төлөвлөгөө: персона, улирлын онцлогоо өгч сарын контент календарийн ноорог гаргуул. DIMA-гийн PlanAI Монгол хэрэглэгчийн худалдан авах зан төлөв, улирлын эрэлт, баяр ёслолд тулгуурлан маркетингийн төлөвлөгөө, кампанит ажлын хуваарь гаргадаг.
- Ноорог ба хувилбар: Reels-ийн скрипт, постын текстийн олон хувилбар гаргуулаад шилдгийг нь өөрөө засаж бич.
- Дүн шинжилгээ: Insights-ийн тоогоо AI-д өгч аль төрлийн контент хамгийн их хүрэлт, яриа авчирсныг олуул.
Харин бодит туршлага, хэрэглэгчийн түүх, үнэн зөв мэдээлэл, брэндийн дуу хоолойг AI өгч чадахгүй. Тэр хэсэг таных хэвээр.
DIMA сошиал хуудсыг хэрхэн хөтөлдөг вэ
Сар бүрийн S, M, L багцад постер, Reels, сувгийн хөтлөлт, сарын тайлан багтдаг бол L багцад төлбөрт сурталчилгааны төлөвлөгөө нэмэгддэг. Facebook-д төлөх сурталчилгааны мөнгө багцын үнэд ороогүй. Дэлгэрэнгүйг багц ба үнэ хэсгээс харна уу.
Танай хуудасны постууд яагаад цөөн хүнд хүрч байгааг хамтдаа шалгамаар байвал үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.