Фэйсбүүк хуудсаа хэрхэн үр дүнтэй ашиглах вэ? Reels, Messenger, AI контент

Facebook Монголд хамгийн өргөн хэрэглэгддэг сошиал платформ хэвээр байна. Олон бизнесийн хувьд Facebook хуудас бол дэлгүүрийн нүүр, хэрэглэгчийн үйлчилгээний цонх, сурталчилгааны суваг гурвыг нэг дор хослуулсан газар. Гэвч олон хуудас пост тавьсаар байгаа ч хүсэн хүлээсэн борлуулалтаа авч чаддаггүй.
Энэ нийтлэлийг анх 2020 онд, тухайн үеийн статистик дээр тулгуурлан бичсэн. Тэр тоонууд хуучирсан тул хассан. Харин хуудас хөтлөх арга барил мэдэгдэхүйц өөрчлөгдсөн: богино видео гол хэлбэр болж, Messenger-ийн харилцааг AI чатбот авч, контентын ноорогийг AI гаргадаг болсон. Доор Facebook хуудсаа өнөөдөр хэрхэн үр дүнтэй ашиглах талаар алхам алхмаар тайлбарлая.
1. Хуудсаа зөв тохируул
Хүн танай хуудсыг анх нээхэд хэдхэн секундэд та хэн бэ, юу санал болгодог вэ, хэрхэн холбогдох вэ гэдгийг ойлгох ёстой.
- Нэр, ангилал: хайхад олдохуйц, ойлгомжтой нэр, зөв салбарын ангилал.
- Профайл, ковер зураг: брэндийн өнгө, логотой нийцсэн, гар утсан дээр сайн харагдах.
- Танилцуулга: юу хийдгээ нэг хоёр өгүүлбэрээр, хэрэглэгчийн хэлээр бич.
- Холбоо барих мэдээлэл: утас, хаяг, ажлын цаг, вэбсайтын холбоос бүрэн, үнэн зөв байх.
- Үйлдэлд дуудах товч: мессеж илгээх, залгах, захиалах гэх мэт таны борлуулалтын замд тохирох товчийг сонго.
2. Контентын төлөвлөгөө гарга, Reels-ийг төвд нь тавь
Санаа орж ирсэн үедээ пост тавих нь тогтвортой үр дүн авчирдаггүй. Сар бүрийн төлөвлөгөөтэй байж, хэрэглэгчийн худалдан авалтын шат бүрт зориулсан контентыг тэнцвэртэй тавь.
- Reels: богино босоо видео дагаагүй хүмүүст ч санал болгогддог тул шинэ хүнд хүрэх хамгийн бодит зам.
- Карусель, зураг: алхам алхмаар заавар, харьцуулалт, бүтээгдэхүүний дэлгэрэнгүй.
- Хэрэглэгчийн түүх: сэтгэгдэл, өмнө, дараах үр дүн, ард талын бодит амьдрал.
- Шууд дамжуулалт: асуулт хариулт, бүтээгдэхүүний танилцуулга.
Байнга зөвхөн бараа, урамшуулал тавивал хуудас идэвхгүй болдог. Хэрэгтэй, сонирхолтой, урам өгсөн контент хүргэх тусам бүтээгдэхүүний тань мэдээлэл ч илүү олон хүнд харагдана.
3. Дагагч ба органик хүрэлтийг зөв ойлго
Олон дагагчтай хуудас ч постоо цөөн хүнд хүргэдэг. Facebook хүн бүрт тухайн постыг үзэх, түүнд хариу үйлдэл хийх магадлалаар нь эрэмбэлж харуулдаг. Тиймээс дагагчийн тооноос илүү контентын чанар, хүмүүсийн хариу үйлдэл чухал.
Гэсэн ч дагагчид үнэ цэнэтэй: тэд танайхыг мэддэг бэлэн аудитори, тэдэнд чиглэсэн сурталчилгаа хямд, Meta Business Suite-ийн Insights хэсгээс тэдний нас, хүйс, байршил, онлайн байдаг цагийг харж болно.
Холбоотой: Фэйсбүүк хуудасны пост цөөн хүнд хүрдэг шалтгаанууд ба органик хүрэлтээ өсгөх арга
4. Messenger: хариулт хурдан байх тусам борлуулалт ойр
Олон хүн пэйж рүү шууд бичиж асуудаг. Хариулт хоцорвол тэр хүн өөр газраас асуучихна. Тиймээс Messenger-ээ системтэй болго.
- Автомат хариулт: мэндчилгээ, ажлын бус цагийн хариулт, түгээмэл асуултын бэлэн хариултыг Meta Business Suite-д тохируулж болно.
- AI чатбот: танай бизнесийн мэдээллээр сурсан чатбот хүний өөрийн үгээр бичсэн асуултыг ойлгож хариулна. Хэрэгцээг тодруулж, нэр, утсыг CRM-д сэжим болгон бүртгэнэ.
- Коммент автоматжуулалт: пост доор “Үнэ хэд вэ?” гэж бичсэн хүнд Messenger-ээр дэлгэрэнгүй мэдээлэл автоматаар илгээнэ.
- 24 цагийн дүрэм: хэрэглэгч сүүлд бичснээс хойш 24 цагийн дотор л чөлөөтэй мессеж илгээж болно. Дагах мессежээ энэ хугацаанд төлөвлө.
Холбоотой: Бизнесдээ чатбот ашиглах давуу тал ба боломжууд
5. Сурталчилгаагаа зөв хүнд, зөв зорилгоор
Байнга вайрал болдог контент бүтээх боломж ховор тул сайн контентоо түгээхэд сурталчилгаа хэрэгтэй. Гэхдээ “Boost” товч дарахаас өмнө хэдэн зүйлийг бод:
- Хуудасны лайк биш, контентоо сурталчил. Хэрэгтэй контент хүрэлт авахын хэрээр дагагч ч нэмэгддэг.
- Зорилгоо сонго. Мессеж авах уу, сэжим цуглуулах уу, сайт руу хандуулах уу гэдгээс зарын тохиргоо хамаарна.
- Өөрийн аудиториудаа ашигла. Сайтын зочид, хуудсанд идэвхтэй хүмүүс, харилцагчийн жагсаалтаар Custom Audience үүсгэж, Lookalike-аар төстэй шинэ хүмүүсийг ол.
- Дахин чиглүүл. Сонирхоод худалдан аваагүй хүмүүст дараагийн контентоо харуул.
Холбоотой: Фэйсбүүк маркетингийн практикт шалгарсан 5 арга
6. Сонирхсон хүний мэдээллийг бүртгэ
Лайк, коммент бичсэн хүн хэн бэ гэдгийг мэдэхгүй бол дараа нь түүнтэй холбогдож чадахгүй. Instant Forms буюу сэжмийн зараар хүнийг сайт руу шилжүүлэлгүй нэр, утсыг нь авч болно. Messenger-ийн яриагаар ирсэн сэжмийг чатбот бүртгэнэ. Аль аль нь CRM-д автоматаар орж байвал хэн хэзээ юу сонирхсоныг хянаж чадна.
Холбоотой: Фэйсбүүкээс хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн бүртгэх вэ?
7. Зөв зүйлийг хэмж
Лайк, хүрэлт хоёр зорилго биш. Сар бүр дараах асуултад хариул:
- Аль контент хамгийн олон мессеж, асуулт авчирсан бэ?
- Хэдэн хүн нэр, утсаа үлдээсэн бэ, хэд нь худалдан авсан бэ?
- Мессежид дунджаар хэр хурдан хариулж байна вэ?
- Сурталчилгааны нэг сэжим ямар өртөгтэй гарч байна вэ?
AI контентыг хэрхэн зөв ашиглах вэ?
Төлөвлөгөө: персона, улирлын онцлог, баяр ёслолоо оруулаад сарын контент календарь гаргуул. DIMA-гийн PlanAI Монгол хэрэглэгчийн худалдан авах зан төлөв, улирлын эрэлтэд тулгуурлан маркетингийн төлөвлөгөө, кампанит ажлын хуваарь гаргадаг.
Ноорог: постын текст, Reels-ийн скрипт, гарчгийн олон хувилбарыг AI хурдан гаргана.
Дизайн: Canva-гийн AI боломжуудаар зураг, видеоны эхний хувилбарыг хурдан бэлдэж болно.
Харилцаа ба дүн шинжилгээ: AI чатбот мессежид хариулж, AI сарын тоо баримтаас юу ажилласныг олоход тусална.
Гэхдээ засварлаагүй AI контент нэг хэвийн, хүйтэн харагддаг бөгөөд хүмүүс үүнийг хурдан таньдаг. Үнэ, нөхцөл, жишээ зэрэг баримтыг өөрөө шалгаж, брэндийнхээ өнгө аясаар засаж бич.
DIMA Facebook хуудсыг хэрхэн хөтөлдөг вэ
Сар бүрийн багцуудад постер, Reels, сувгийн хөтлөлт, сарын тайлан багтдаг: S багцад постер 8ш, Reels 1ш; M багцад постер 12ш, Reels 2ш, сэжим бүртгэх CTA стратеги; L багцад постер 16ш, Reels 3ш, видео 1ш, төлбөрт сурталчилгааны төлөвлөгөө. Хэрэв танд AI чатбот, сэжим бүртгэх систем хараахан байхгүй бол суурь багцаар эхлэх нь зөв. Facebook-д төлөх сурталчилгааны мөнгө багцын үнэд ороогүй. Бүх багцыг эндээс харна уу.
Танай Facebook хуудас яагаад борлуулалт авчрахгүй байгааг хамтдаа оношлуулмаар байвал үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.