LOADING

ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН БАРИМТЛАХ МАРКЕТИНГИЙН СТРАТЕГИ, АРГА АРГАЧЛАЛ БОЛОН АЛДААНУУД

ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН БАРИМТЛАХ МАРКЕТИНГИЙН СТРАТЕГИ, АРГА АРГАЧЛАЛ БОЛОН АЛДААНУУД

by admin February 16, 2021

Стратеги:

Компаниудыг зах зээлд эзлэх хувь хэмжээгээр нь leader буюу манлайлагч, challenger буюу өрсөлдөгч, follower буюу дагалдагч, niche буюу зах зээлийн сул орон зайг эзлэгч гэж нэрлэдэг. Зах зээлийн хамгийн их буюу ойролцоогоор 40 орчим хувийг эзэмшигчийг leader буюу манлайлагч, 30 орчим хувийг эзэмшигчийг challenger буюу өрсөлдөгч, 20 орчим хувийг эзэмшигчийг follower буюу дагалдагч, niche буюу зах зээлийн сул орон зайг эзлэгч зах зээлийн  ойролцоогоор 10 орчим хувийг эзлэдэг. Мэдээж зах зээлд эзлэх хувь буюу market share-г дөрвөн компани өрсөлдөж хуваадаг гэж үзэх нь өрөөсгөл ойлголт буюу маш олон компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ зах зээлийнхээ эзлэх хувь хэмжээг ихэсгэх ашиг орлогоо нэмэгдүүлэхээр өрсөлдөж байдаг.

Үүнд жижиг дунд бизнес эрхлэгчид маань ихэвчлэн niche буюу зах зээлийн сул орон зайд төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг. Иймд тэдний гол баримтлах зарчим бол зах зээлд тэргүүлэгч болон өрсөлдөгчөөс бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ ялгарах, хамгийн өндөр үр ашиг үнэ цэн өгөх  зах зээлийн сул орон зай буюу сегмент дээр төвлөрөн ажиллах юм.

Арга аргачлал:

Жижиг дунд бизнес эрхлэгчдийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг бол тэдний маркетинг бөгөөд сошиал медиа, интернет дээр бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ зар сурталчилгааг хэрхэн хийх вэ? Үндсэн бизнесийн ажил их тул яг яавал дээр вэ?” гэж их асуудаг. Томоохон компаниуд маркетингийн бүхэл бүтэн баг ажиллуулчихна. Харин жижиг бизнес эрхлэгчид өөрсдөө голдуу бүх ажлаа хийдэг, ялангуяа эдийн засгийн хямралын энэ үед зардлаа хэмнэх талаас нь харахаас биш нэмэх боломж тун тааруухан.

Харин дижитал маркетинг, сошиал медиа нь жижиг дунд бизнесийнхэн, том бизнесүүдтэй хүчтэй өрсөлдөх боломжуудыг бий болгож өгдгөөрөө, олон давуу талтай зөв маркетинг юм. Өнөөдөр жижиг, дунд бизнесийнхэн маш бага зардлаар өөрийн niche буюу зах зээлийн сиймхийч сегментэд хүрэх маркетинг хийх боломжууд аль хэдийн бий болсон.

Жижиг дунд бизнесийнхний хувьд бага зардлаар илүү сайн үр дүнд хүрэх давуу тал олгодог маркетингийн арга бол шууд хариу үйлдэлд дуудсан маркетинг юм. Энэ арга нь хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг шууд хэмжигдэхүйц байлгаж чаддаг онцлогтой. Сурталчилгаанд зарцуулсан 10 төгрөг болгоныг борлуулалтын 1000 төгрөгийн орлого болгож хувиргах боломжтой гэсэн үг юм. Энэ нь нөгөө талаас маш ёс зүйтэй борлуулалтын арга хэрэгсэл гэж нэрлэгддэг. Учир нь зорилтот хэрэглэгчийн тодорхой асуудалд төвлөрч түүнийг нь шийдэхийн тулд мэдлэг болон шийдлийг санал болгодог. Энэ нь жижиг дунд бизнесийнхний хувьд өөрийн нөөц бололцоогоороо зорилтот хэрэглэгчдэдээ хүрэх хамгийн зөв арга юм. Та сурталчилгаагаа шууд хариу үйлдэлд дуудсан сурталчилгаанд шилжүүлбэл бусдад танигдах арга хэрэгсэл гэхээсээ илүүгээр борлуулалтын сэжимд шууд татсан маркетинг болно.

Хариу үйлдэлд маркетинг бол боломжит хэрэглэгчийг тэр дор нь хариу үйлдэл хийхийг сэдэлжүүлдэг бөгөөд утсаа аваад шууд залгаж нэмэлт мэдээлэл авах, захиалгаа өгөх, веб хуудасруу хандах зэрэг хэрэглэгчийг ямар нэг тодорхой үйлдэлд ятгаж байдаг. Тэгвэл шууд хариу үйлдэлд дуудсан зар сурталчилгаа яадаг вэ? Доор зарим нэг гол онцлогуудыг дурьдлаа.

Шууд үр дүнг харах боломжтой: Хэн нэгэн хариу үйлдэл хийвэл та ямар сурталчилгаа, ямар хэвлэл мэдээллээс болоод ингэснийг мэднэ. Энэ бол массын хэвлэл мэдээлэл эсвэл брэнд маркетингийн яг эсрэг тал юм. Таныг яг ямар зар сурталчилгаанаас болоод Кока-Кола ундаа авсныг мэдэх боломжгүй, та өөрөө ч үүнийгээ мэдэхгүй байж магад.

Хэмжих боломжтой: Нэгэнт та яг ямар зар сурталчилгаанаас хариу үйлдэл үүсэж буй, сурталчилгаа болгоноос хэр их борлуулалт хийгдсэнийг мэдэж буй тул сурталчилгаа тус бүрээр хэр зэрэг үр дүнтэй байгааг нь мэдэж болно. Ингэснээр үр дүн өгөхгүй байгаа зар сурталчилгааг хасах боломжтой.

Ятгасан гарчиг болон борлуулалтын зохиол ашигладаг: Шууд хариу үйлдэлд дуудсан маркетинг нь таны боломжит хэрэглэгчийн хүчтэй хэрэгцээ сонирхлоос үүдэж үүссэн ятгасан төрлийн мессежийг ашигладаг. Анхаарал татахуйц гарчиг бүхий хүчтэй борлуулалтын зохиолыг үзүүлдэг. Голцуу энэ нь зар сурталчилгаа гэхээсээ илүүгээр зохиол бүтээл мэт харагддаг. Тийм ч  учраас энгийн сурталчилгаанаас багадаа л гэхэд л 3 дахин илүү уншигдах магадлалтай болгодог.

Ямар нэг тодорхой niche хэрэглэгчдэд чиглэсэн: Тодорхой газар нутгийн бүс, онцгой сонирхол гэх мэтээр боломжит хэрэглэгчиддээ  тохируулсан байдаг онцлогтой. Сурталчилгаа нь хязгаарлагдмал зорилтод зах зээлрүү хүрэхийг эрмэлзэнэ.

Онцгой санал тавина:  Сурталчилгаа нь тодорхой үнэ цэнэ шингээсэн онцгой санал тавина. Гол төлөв зар сурталчилгаа нь шууд ямар нэг зүйл зарахыг санал болгох албагүй, харин үнэгүй цахим ном, темплэйт татаж авах гэх мэтчилэн боломжит хэрэглэгчийг дараагийн үйлдэлд нь уриална. Энэ арга хэрэгсэл нь компани өөртөө биш боломжит хэрэглэгчрүү илүү чиглэнэ гэсэн үг. Эсрэгээр, масс хэвлэл мэдээлэл эсвэл брэндийн маркетинг бол нэг ижил өгүүлэмжээр бүх хүмүүст ижил тэгш хүрэхээр тэмүүлж, компани дээрээ төвлөрдөг онцлогтой байдаг.

Хариу үйлдэл шаардаж байдаг: Шууд хариу үйлдэлд дуудсан сурталчилгаа нь “үйлдэлд уриалдаг” хэмнэлтэй бөгөөд боломжит хэрэглэгчийг ямар нэг тодорхой үйлдэл хийхийг ятгадаг. Эдгээр хариу үйлдлүүдийг хэрхэн барьж авах талаараа сайтар бодсон байх ба сонирхсон боломжит хэрэглэгч нь утсаар, мэйлээр, вебсайтаар, чатботоор, пэйж хуудсаар гэх мэт аргуудаар компанитай холбогдоход хялбаршуулсан байдаг. Боломжит хэрэглэгч хариу үйлдэл үзүүлэнгүүт тухайн хэрэглэгчийн талаарх аль болох боломжит бүх мэдээллийг цуглуулах бөгөөд ингэснээр дараагийн удаа холбогдох боломжтой болно.

Олон алхамт, богино хугацаан дахь хөтөлсөн харилцаа: Боломжит худалдан авагчийн мэдээллийг авсны дараа тухайн хүний асуудлыг шийдсэн боловсрол, мэдээлэл агуулсан контентоор тухайн хэрэглэгчээ дараагийн алхамруу хөтөлнө. Энэ үед ч өгч буй мэдээлэл нь боломжит хэрэглэгчдэд “татгалзахын аргагүй санал” тавих үйл явцтай хавсрах ёстой бөгөөд мөн дараа дараагийн үйлдлүүдэд хөтөлсөн байна.

Борлуулалтанд хөтлөөгүй сэжмийг хөөх: Богино хугацаан дахь хөтөлсөн харилцаанд хариу үйлдэл хийгээгүй боломжит хэрэглэгчид яагаад шууд худалдан авагчид болоогүйд олон янзын шалтгаан байж болно. Худалдан авагч болтлоо цаг их авдаг зарим боломжит худалдан авагч байдаг. Тэд танаас үргэлжлүүлэн мэдээлэл, халамж анхаарал авсаар байх ёстой гэдгийг та санах хэрэгтэй. Энэхүү шууд хариу үйлдэлд дуудсан маркетингийн арга хэрэгслийг CRM системтэй холбож автоматжуулж ашигласнаар жинхэнэ утгаараа маркетингийн үр өгөөж бий болдог.

Түгээмэл алдаанууд:

  • Зөвхөн өөрийгөө л магтах, дөвийлгөх:

Манай бүтээгдэхүүн хамгийн шилдэг Монголын №1, манайх хамгийн лаг, манайх л ганцхан таны асуудлыг шийднэ гэх мэт сурталчилгаануудаас хүн аль хэдийн залхсан байдаг. Үүний оронд олон шинэлэг, сонирхолтой аргуудыг ашиглаж үзээрэй. Жишээ нь: танай бүтээгдэхүүнийг хэрэглэснээр гарсан сайхан үр дүнг илтгэсэн сэтгэл хөдөлгөм түүхийг харуулах, танай бүтээгдэхүүнийг хэрэглэснээр бусдаас хоцрохгүй “ялсан” мэдрэмж төрүүлэх мөн баримт, статистикуудыг харьцуулан үр дүнг харуулах гэх мэт олон техникүүдийг судлан хэрэжүүлж туршиж үзээрэй.

Холбоотой мэдээ: БИЗНЕСҮҮД ЯАГААД БЛОГ БИЧИХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Холбоотой мэдээ: БИЗНЕСҮҮД ЯАГААД ВЕБСАЙТТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ ВЭ? ВЕБСАЙТАА ХЭРХЭН МАРКЕТИНГ БОРЛУУЛАЛТЫН ЦӨМ БОЛГОХ ВЭ?

  • Зөвхөн шинэ хэрэглэгч олж авах зорилго:

Бүх анхаарлаа шинэ хэрэглэгч, үйлчлүүлэгч дээр төвлөрүүлэхээ түр азнаад одоогийн хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ дахин мэдээлэл хүргэж, борлуулалт болгох тал дээр ажиллаад үзээрэй. Өөрөөр хэлбэл та ямар нэгэн маркетинг хийгээд “борлуулалтын сэжим”-үүдтэй болсон байгаа. Тэрхүү сэжмүүд дээр анхаарал хандуулж борлуулалт болгох маркетингийн ажлуудыг зохион байгуулаарай. Жишээ нь: Бүртгэлтэй байгаа борлуулалтын сэжим рүүгээ “Төрсөн өдрийн” мэндчилгээг мессежээр илгээн зөвхөн түүнд зориулсан хямдралтай бүтээгдэхүүн санал болгож болно. Мөн өмнөх худалдан авсан бүтээгдэхүүний дараагийн загвар эсвэл засвар үйлчилгээний хямдрал зэрэг мэдээллүүдийг санал болгох гэх мэт олон аргуудыг туршиж үзээрэй.

Холбоотой мэдээ: ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧИД МАРКЕТИНГАА ХЭРХЭН ҮР ДҮНТЭЙ ХИЙХ ВЭ?

  • Том компанитай адилхан маркетинг хийх гэж хичээх:

Том компанийн маркетингийн стратеги болон төсөв, жижиг компанийн маркетингийн стратеги болон төсөв өөр. Томчууд илүү байр сууриа тогтвортой хадгалах, үнэнч хэрэглэгчдийг бий болгох чиглэлд байдаг бол жижгүүд илүү бүтээгдэхүүнээ хөгжүүлэх, түгээлтийн сувгаа нэмэгдүүлэх, танигдах, борлуулалт хийх чиглэлд анхаарах нь зөв. Томчууд л зөвхөн сайн маркетингийн багтай учраас зөв маркетинг хийж байгаа гэж ойлгоод тэднийг дуурайх нь таны хөрөнгө, цаг хугацааг дэмий үрдэг тул тэднийг дуурайх гэж бүү оролдоорой.

  • Бүтээгдэхүүний ялгарал бага:

Урсгалаараа явдаг ихэнх брэндүүд тодорхой зах зээлтэй, өрсөлдөөн бага тулдаа л амьд байна. Зах зээл дээр бага зэрэг өрсөлдөөн ширүүсээд эхлэхэд эсвэл цоо шинэ бүтээгдэхүүн “ЯЛГАРЧ” гараад ирэхэд л бусадтайгаа нэгэн хэвийн бүтээгдэхүүн зах зээлээс маш хурдан арчигдах эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл “Бүтээгдэхүүн хөгжүүлэлт” дээрээ онцгой анхаарах шаардлагатай юм. Өөрийн гэсэн ялгарал давуу талуудыг илүү “ТОД”-орхой болгоорой.

  • Дата ашиглахгүй байх:

Дата буюу өгөгдөл нь та бүхнийг зөв шийдвэр гаргах хамгийн “үнэнч” туслах байх болно. Орчин үед маш олон хэлбэрээр датаг цуглуулж анализ /дүгнэлт/ хийх системүүд бий болж датаг ашиглан бизнесийн бүхий л асуудлаа шийдэх боломжтой болсон. Дата нь ирээдүйд бидэнд хамгийн хэрэгтэй зүйл болох бөгөөд одооноос л үүнийг бизнестээ нэвтрүүлж эхлэхгүй бол зах зээлээс арчигдах өндөр эрсдэлтэй

Холбоотой мэдээ: ДАТА БОЛ 21р ЗУУНЫ ГАЗРЫН ТОС

Холбоотой мэдээ: ЖИЖИГ ДУНД БИЗНЕСИЙН ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ МАРКЕТИНГ БОЛ ИНБАУНД МАРКЕТИНГ

  • Нийгмийн сүлжээний (Social media) ашиглалт хангалтгүй

Орчин үеийн маркетингийн хэрэгслүүдийг ашиглаж амжилтаа ахиулах маш олон боломж байдаг. Ихэнх нь зөвхөн мэдээлэл өгөх төдийд л ашиглаж байна. Та мэдээлэл өгөхөөс гадна тэднийг ойлгох цаг алдалгүй борлуулалт хийх, үр дүнгээ нарийвчлан хянах гэх мэт маш олон боломжуудыг ашиглалгүй алдсаар байна. Жишээ нь танай бүтээгдэхүүнийг хүн сонирхоод, худалдан авах шийдвэр гаргах гээд танай Facebook хуудас руу асуултууд явуулдаг. Гэтэл танайх завгүй, ачаалалттай байсан тул тэр дор нь хариулт өгч чадаагүйгээс болоод борлуулалтаа алддаг. Энэ асуудлыг ChatBot-н систем шийдэж өгч байгаа. Цаг алдалгүй мэдээлэл өгч, хүсэл сонирхолыг нь мэдэж шууд борлуулалт хийх, хянах боломжтой.

Холбоотой мэдээ: СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Холбоотой мэдээ: БИД ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН BASIC БАГЦЫГ ХЭРХЭН ҮЗҮҮЛДЭГ ВЭ?

Холбоотой мэдээ: БИД ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН САРЫН БАГЦЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭРХЭН ҮЗҮҮЛДЭГ ВЭ?

Холбоотой мэдээ: ЧАТБОТЫГ ИЛҮҮ ӨРГӨН ХҮРЭЭНД ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?

Холбоотой мэдээ: ДИЖИТАЛ МАРКЕТИНГАА САЙЖРУУЛАХ АЛХАМУУД

Хэрэв танай байгууллагад дижитал маркетингийн үйлчилгээ авах болон зөвлөгөө мэдээлэл авах хэрэгцээ байгаа бол бидэнтэй 7211-9211 утсаар болон info@dima.mn мэйл хаягаар бидэнтэй холбогдоорой.

Social Shares