LOADING

ЗОРИЛТОД ХЭРЭГЛЭГЧ, ХУДАЛДАН АВАГЧИДДАА МАРКЕТИНГИЙНХАА МЕССЕЖЭЭ ХЭРХЭН ХҮРГЭХ ВЭ?

ЗОРИЛТОД ХЭРЭГЛЭГЧ, ХУДАЛДАН АВАГЧИДДАА МАРКЕТИНГИЙНХАА МЕССЕЖЭЭ ХЭРХЭН ХҮРГЭХ ВЭ?

by admin March 31, 2022

Бид бодитоор хэрэгжүүлдэг өөрсдийн мэдлэг туршлагаа, та бүхэнд нийтлэл хэлбэрээр хүргэдэг билээ. Сүүлийн хэдэн сар бид томоохон төслүүд дээр ажиллаад ажил ихтэй зав муутай байгаад нийтлэл оруулж амжихгүй явсаар нилээн удчихлаа.

Энэ удаагынхаа нийтлэлээр жижиг дунд бизнес эрхлэгчид зорилтод худалдан авагч үйлчлүүлэгчиддээ хүргэж байгаа контентынхоо мессежийг хэрхэн зөв өгөх вэ? талаар нийтлэл орууллаа. Учир нь бидний анзаарсанаар ихэнх байгууллагуудын хүргэж байгаа контентууд, маркетингийн мессежүүд нь зорилтод худалдан авагч, хэрэглэгч, үйлчлүүлэгч, үзэгч сонсогчиддоо итгүүлэх мессежээ хэрхэн өгч байгаа нь тодорхойгүй харагддаг. Энэ нь тухайн контентыг зорилтод худалдан авагч, хэрэглэгч, үйлчлүүлэгчид нь тоож үзэхгүй, үзсэн ч өгч байгаа мессежийг нь ойлгохгүй, цаашлаад худалдан авалт борлуулалт хийгдэхгүй байх нөхцөлд хүргэж, маш их цаг хугацаа төсөв мөнгийг дэмий зарцуулдаг гэсэн үг юм. Ингээд олон зүйл нуршилгүй зорилтод хэрэглэгч худалдан авагчидаа өөрийн хүргэх мессежээ хэрхэн хүргэх итгүүлэх талаар 6н аргачлал хуваалцая

  1. Өөрт нь үүсэж байгаа асуудалд нь төвлөрсөн мессеж:

Хувиа хичээх болон өөрийгөө гол дүр болгох үзэл, бидний зан төлөв шийдвэрт маш их нөлөөлдөг гол хүчин зүйлүүдийн нэг юм. Иймд зорилтод хэрэглэгч худалдан авагчиддаа хүргэх контентынхоо мессежээ өөрт нь төвлөрсөн итгүүлэхүйц мессежийг ашиглах хэрэгтэй Үүнд:

  • Хэрэглэгч худалдан авагчаа онцол: Гол өгч байгаа мессежийнхээ гол дүрийг хэрэглэгч худалдан авагчаа болго. Бид өдөр бүр өөрсдийнхөө төлөө л ажиллаж амьдарч байдаг тул өөрсдийнхөө л асуудлыг байнга бодож байдаг. Компаниудын ихэнх өгч байгаа мессеж хэрэглэгч худалдан авагчынхаа асуудалд тулгархаасаа илүү бүтээгдэхүүн үйлчилгээгээ түлхүү онцолдог. Бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулахаас өмнө зорилтод хэрэглэгч худалдан авагчидаа тулгарч байгаа асуудал болон тулгарч болзошгүй асуудлыг сануулж танай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрхэн таны асуудлыг шийдвэрлэж чадахыг гол мессежээ болго. Бүтээгдэхүүн үйлчилгээгээ гоё сайхан гээд сурталчилаад байвал таны мессежийг нээх тусгаж авахгүй л болов уу? Оронд нь танай бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авах боломжтой зорилтод хэрэглэгчид тулгараад байгаа асуудал юу байж болох уу? Тэр асуудалд танай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрхэн туслаж чадах вэ? Гэдгийг ойлгуулаарай.

Хэрэглэгч худалдан авагчаа мессежийнхээ гол дүрд оруулах тэдний ямар асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа болон шийдвэрлэсэнээр хэрхэн ямар үр дүн гарч сэтгэл ханамжтай байгааг илэрхийлсэн мессеж өг.

2. Эрс тэс ялгаа:

Нэг нь нөгөөгөөсөө эрс тэс ялгарал байхгүй хэт олон сонголттой нүүр тулахаараа хэрэглэгчид түргэн сонгох чадамжгүй болдог. Хэрэглэгчид маш их сонголтын өмнө ирээд тээнэглзэж эхэлдэг. Олон төрлийн бүтээгдэхүүнтэй дэлгүүрээс илүү цөөн ижил нэр төрлийн бүтээгдэхүүнтэй дэлгүүрийн худалдан авалт бодит байдал дээр их байдаг.

Иймд хэрэглэгч худалдан авагчидынхаа асуудлыг шийдэх энгийн тов тодорхой эрс ялгарсан сонголтыг хэрэглэгчидээ өг. Гадны томоохон маркетингийн экспертүүд нэг брэндийг ижил төрлийн өөр брэндтэй харьцуулсан сурталчилгаанд эрс тэс ялгаралыг түгээмэл ашигладаг. Мессежийнхээ эрс тэс ялгаралыг нэмэх хялбар бөгөөд практик аргууд бол давуу талаа итгэл төрүүлэхүйц, өвөрмөц онцлогтой харуулах болон бусад брэндүүтэй харьцуулах явдал юм. Хэрвээ өрсөлдөөн байхгүй бол бүтээгдэхүүн үйлчилгээг тань худалдан аваагүйгээс үүдэх алдагдалтай нь харьцуул.

Мөн бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ өвөрмөц онцлогтой давуу талыг харуул. Энэ нь шийдвэр гаргалтыг түргэсгэдэг. Ерөнхийдөө хэрэглэгчийн үүсээд байгаа асуудал, санаа зовоосон зүйл болон шийдвэрлэх ёстой нүүр тулаад буй асуудал эрсдэл, нэн чухал аюул заналыг бүрэн тодорхойлж анхраалыг нь тат. Асуудлыг нь маш сайн харуулж танай бүтээгдэхүүн үйлчилгээ тань үүнийг хэрхэн шийдэхийг мэдрүүлж чадвал хэрэглэгч тань өөрөө худалдан авахыг хүснэ. Нэгэн алдартай маркетерийн хэлсэн үг байдаг. Сандал доор нь шууд гал өрд, тэгээд гал унтраагуураа танилцуул гэж.

Өөрийнхөө бүтээгдэхүүн үйлчилгээгээ өрсөлдөгчийнхөө бүтээгдэхүүн үйлчилгээтэй харьцуулах нь үр дүнтэй. Мөн өмнө болон дараа гэсэн харьцуулалт ч бас үр дүнтэй. Бүтээгдэхүүн үйлчилгээг тань хэрэглэхээс өмнөх хэрэглэгчдийнхээ асуудлыг харуул. Энэ нь харахаас стресстэй байх хэрэгтэй. Харин дараа нь уг дарамт, зовиураас ангижирсан эрс ялгааг харуул. Хэрэглэгчийнхээ сонголтонд туслах үүднээс өмнө болон дараа гэсэн ялгааг харуулах, эсвэл өөрийгөө өрсөлдөгчтэйгөө харьцуул.

3. Энгийн ойлгомжтой:

Контентынхоо өгөх мессежийг энгийн ойлгомжтой болго. Өгч байгаа мессеж тань энгийн хялбар аваас танайхаас өөр илүү сайн сонголт, илүү сайн шийдвэр, байхгүй гэдгийг тань хэдхэн секундын дотор ухаарна. Танай мессеж ойлгомжтой байснаар хэн ч танай сурталчилгааг үзээд ойлгоход хэтэрхий хялбар байлаа гэж хэлэхгүй. Эсрэгээрээ месссеж тань хэт хийсвэр, энгийн бус ойлгомжтой бус байвал анхаарал хандуулахаа больдог.

Мессежээ энгийн ойлгомжтой болгох, үр дүнтэй, дараах хэдэн аргууд бий.

  • Илэрхийлэх гэж буй зүйлийн гол утгыг шуудхан ойлгууулах зүйрлэл, харьцуулалт ашигла.
  • Тайлбартаа танил нэр томьёо, хэв маяг, нөхцөл байдлыг нь ашигла. Тэдний аль хэдийн мэддэг зүйлийг онцлох, үед хамгийн сайн ойлгодог.
  • Хэлж буй зүйлдээ хөдлөшгүй нотолгоо гаргаж байгаа бол хийсвэрлэл бүү ашигла.

4. Санан дурсах:

Та хамгийн анхны машинаа санаж байна уу? Бид бүгд ихэвчлэн санадаг. Харин 5дахь 6дахь машинаа санаж байна уу? Магадгүй та санахгүй байж магад. Бид хамгийн эхэнд болон хамгийн сүүлд тохиосон үйл явдлыг эргэн санах магадлалтай байдаг болов ч тэр хооронд юу болсоныг мартчихдаг. Хамгийн эхний нөлөөлөл нь зөвхөн эргэн санахад бус шийдвэр гаргалтад ч гол үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс таны өгүүлэх контентын мессежийн үргэжлэх хугацаанд эхлэл болон төгсгөл нь маш чухал юм.

Мөн контентын дуу чимээний тод чанга сул бас их чухал. Бид шивнэлтээс илүү хашгиралтыг санан дурсах магадлал өндөр. Мөн түүнчлэн сэтгэл хөдлөл нь бид сонссон зүйлээ хэр зэрэг эргэн санаж байгаад нөлөөлөх магадлалтай.Сэтгэл хөдлөлийн хүчтэй хариу үйлдэл бидний анхаарлыг өндөрсгөхөд бид бүхэл бүтэн өгүүлбэрийг хадгалж үлддэг. Иймд эхлэлдээ хүчтэй сэтгэл хөдөлгөх, ялангуяа асуудал дарамтыг хөндөх нь маш чухал юм. Мөн контентынхоо төгсгөлд мессежийнхээ хаалтыг ч мөн адил хүчтэй сэтгэл хөдлөлөөр дуусгах нь нэн чухал. Мессежээ санан дурсагдахуйц болгохын тулд тодорой хязгаартай, богино хугацаанд анхаарахуйц байдлаар хүүрнэн өгүүлэх, хүүрнэл бүрийн эхлэл болон төгсгөл дээр анхаарлыг нь татаж байхаар гүйцэтгэх хэрэгтэй.

5. Хараа:

Харах мэдрэхүй бол хүрээлэн буй ертөнцийг хүлээн авдаг бусад мэдрэхүйнээс илүү давамгайлах суваг билээ. Хамгийн их итгүүлэх чадамжтай мессеж нь нэн түрүүнд нүдэнд тусах зурган мэдээлэл дээр суурилдаг. Зарим сонирхолтой судалгаагаар бид хамгийн их харааны нөлөө үзүүлсэн эерэг зөв дүр төрхтэй хүмүүст саналаа өгөх хандлагтай байдаг.

Үзэгч сонсогчидоо итгүүлэн нөлөөлөхөд харгалзан үзэх чухал дөрвөн төрлийн харааны өдөөлт байдаг.

  • 3 хэмжээст хөдөлгөөнт обьект: үндсэн тархитай харилцах хамгийн чадамжтай харааны өдөөлт бол орон зайд хөдөлж буй гурван хэмжээст обьект юм. Мөн нүүр царайны хувирал тань өөр ямар ч обьектоос илүү анхаарал татах боломжтой. Иймд биеийн хэлэмж нэн чухал харааны өдөөлт болдог.
  • 3 хэмжээст хөдөлгөөнгүй обьект: Хоёр дахь чухал харааны өдөөлт нь гурван хэмжээст зураг
  • 2 хэмжээст хөдөлгөөнт зураг: Гурав дахь хамгийн нөлөөтэй харааны өдөөлт нь хоёр хэмжээст хөдөлгөөнт зураг дүрс болно. Мэдээж энэ бол видео бичлэг юм. Бидний таашаадаг шалтгаан бол үндсэн тархийг солигдож буй зураг дүрслэл хөгжөөдөг.
  • 2 хэмжээст хөдөлгөөнгүй зураг: Дөрөв дэх чухал харааны өдөөлт бол хоёр хэмжэээст зураг орно.Текст болон хүснэгт биш гэдгийг анхаарна уу.

Өнгөний хүч: Найман өөр улсын 243 хүнийг хамруулсан судалгаагаар цэнхэр, ногоон, цагаан өнгө нь үргэлж тайван, амгалан өгөөмөр сэтгэлийг илэрхийлж байгааг судлаачид илрүүлсэн байна. Өөр нэгэн судалгаанд тойрог, дөрвөлжин, өнцөг, долгион болон өөр өөр өнгүүд нь дараах шинж чанарыг илэрхийлдэг байна.

  • Улаан: аз жаргал баясал
  • Цэнхэр: амар амгалан, гуниг, сүр жавхлан
  • Долгион: тайван дэгжин, ялдам
  • Өнцөг: бөт бат, хүчтэй

Өнгө нь ой тогтоолтод чухал үүрэгтэй гэдгийг судлаачид нотолсон. Тухайлбал, улаан өнгө сөрөг үгийг цээжлэхэд, ногоон нь эерэг үгийг цээжлэхэд хүчтэй нөлөө үзүүлдэг.

Иймд савлагааны өнгө, бүтээгдэхүүнйи өөрийн өнгө, бүтээгдэхүүнийг танилцуулж буй арын дэвсгэр өнгө, текст дэх үсгийн хэвийн өнгө зэрэг бүгд үзэгчийн тань тархинд нөлөө үзүүлнэ. Тиймээс үр нөлөөтэй итгүүлэн нөлөөлөхийн тулд өнгөө зөв сонгож, ашиглах хэрэгтэй.

Итгүүлэх мессежэд харааны өдөөлтийг хэрхэн ашиглах вэ?

  • Нэгдүгээрт: үзэгч сонсогч тань харааны бүх өдөөлтийг боловсруулдаггүй гэдгийг санаарай. Таны үзүүлж буй өчүүхэн хэсгийг л харна. Илүү багаруу зорь. Нас хүйс боловсрол үл харгалзан ихэнх хүмүүс веб хуудас, савлагааны тун өчүүхэн хэсгийг хардгийг харааны төвлөрөл хэмжих судалгаагаар нотолсон байдаг.
  • Хоёрдугаарт: Зураг дүрслэлийнхээ тод томруун харагдах байдалд анхаар. Хараанд тод өртөх байдал нь үзэгчийнхээ анхаарлыг татаж, олзлох ёстой харааны уг мөн чанар болно.
  • Гуравдугаарт: Харааны боловсруулалт нь тод элементүүдийг ялгаж салган боловсруулахад төвөгтэй байдаг учраас хэт олон өнгө хольж ашиглахаас зайлсхий. Мессеж тань илүү зураг дүрслэлтэй байх тусам итгүүлэх чадамжтай байна. Таны бүтээсэн мессеж зарим тохиолдолд хүний амь аврах ч боломжтой. Нийгмийн эрүүл мэндийн салбарт хийсэн зарим нэг судалгаагаар текстээс илүү харааны анхааруулга давамгай нөлөөлж буйг харуулжээ. Дэлхий даяар 40 гаран улсад зурган анхааруулгыг ашиглаж, тэр дундаа тамхинд дөнгөж орж буй залуучуудад текстээс илүү зургаар анхааруулж, илүү сайн үр дүнд хүрсэн байна. Илүү залуу байх тусам зурган бөгөөд сэтгэл хөдлөл хөндсөн анхааруулга зан төлөвт нь илүү нөлөөлөх ач холбогдолтой. Аминд тулсан асуудал байх тусам мессеж тань үүнийг сайн илэрхийлж байх нь илүү чухал юм.

6. Сэтгэл хөдлөл:

Сэтгэл хөдлөл нь шийдвэр гаргахад түлхэц өгдөг үндсэн түлш учраас таны мессежийг үнэмшилтэй болгоход нэн чухал үүрэгтэй. Бид сэтгэл хөдлөлөөрөө эхэлж шийдээд дараа нь түүнийгээ зөвтгөдөг.

Хамгийн үр дүнтэй сэтгэл хөдлөлийн хөөрөл үүсгэхийн тулд эхлээд зайлсхийх сэтгэл хөдлөлийг хөндөх буюу харилцагчийнхаа асуудал дарамтыг сануулах, дараа нь хандах сэтгэл хөдлөл буюу давуу талыг тань мэдрэх боломж олгох явдал юм. Ямар ч итгүүлэх мессежийн үр нөлөөг өсгөх хамгийн хүчтэй сөрөг сэтгэл хөдлөл бол харамсахаас айх айдас юм.

Харамсахаас айх айдас: Бидний сонголт муугаар эргэх үед эсвэл бидний өнгөрөөсөн сонголт илүү сайн сонголт болж эргэх үед бид харамсалыг мэдэрдэг. Үзэгч сонсогчдын анхаарлыг ихээр татаж, эцэст нь эерэг сэтгэл хөдлөлөөр дуусгахын тулд эхнээс нь л “харамсах төрүүлэгч” агуулсан мессеж өг. Харамсахас айх айдасыг нь хөндсөний дараа мессежээ анхааралын төвд нь аваачих хамгийн шилдэг арга бол мэдээж үзэгч, сонсогчийнхоо тархинд хүлээлт үүсгэх явдал юм.

Хүлээлт үүсгэхийн хүч нөлөө: Хүлээлт гэдэг нь тодорхой нэгэн туршлага, мэдрэмжийн дараах сэтгэл хөөрөл, баясал, таашаал, аз жаргал мэдэрнэ гэсэн таамаглал, төсөөлөл юм. Эдгээр таамаг төсөөлөл нь допамин ялгаруулж байдаг.  Дүгнэхэд харамсахаас айх айдас болон хүлээлтийн хүч нөлөө нь маш энгийн боловч нэн хүчтэй сэтгэлийн хөөрөл үүсгэж чадна.

Сэтгэлийг хөөргөх нь үндсэн тархины анхаарлыг булаах, шийдвэр гаргах явцыг шуудхан эхлүүлэхэд нэн чухал. Мессежээ илүү сэтгэл хөдөлгөсөн болгох нь ой санамжид үлдэх, эргэн санах явцыг нь сайжруулдаг чухал давуу талтай. Сэтгэл хөдлөл нь шийдвэр гаргалт, зан төлөвт нөлөөлөөд зогсохгүй бидний амьдралын бүх чадал үйл явдал мессежүүдийг кодлон хадгалж байдаг. Сэтгэл хөдлөлийг мессежийг наах цавуу гэж нэрлэдэг. Сэтгэл хөдлөлгүйгээр таны юу хэлсэн, харуулсан, танилцуулсан зүйл наалдаж тогтохгүй гэсэн үг.

Үзэгч сонсогчоо өөрийн хүссэн зан төлөврүү зөв чиглүүлэхийн тулт мессеж тань тухайн нөхцөл байдлаас ангижруулахыг шаардахад хүргэхүйц сөрөг сэтгэл  хөдлөлийг нь эхлээд хөндөх шаардлагатай.

Жишээ нь: Сөрөг цочрол өгөх нь даатгал зэрэг эрсдэл, тодорхойгүй байдлыг бууруулдаг бүтээгдэхүүн, үйлчилгээг зарж борлуулахын тулд нийтлэг ашигладаг зайлсхийх сэтгэл хөдлөлийн нэг юм.

Хамгийн үр дүнтэй аргачлалын нэг нь харилцагчийнхаа дарамтыг дүрслэн үзүүлэх явдал бөгөөд ингэснээр тэд хэдхэн секундын хугацаанд өөр дээрээ тусган авна. Ийнхүү сөрөг сэтгэл хөдлөлийг хөндөж чадсан бол тэдний дарамтыг нь шийдэх шийдлээ танилцуулах замаар хандах сэтгэл хөдлөлийг идэвхжүүл. Энэ нь мэдээж айдасыг нь хөндсөнөөс үүдсэн сэтгэлийн зовнилоос нь ангижруулна. Энэхүү сэтгэл хөөрөл нь таны өгөх үнэ цэн, давуу талд илүү итгэх, найдах, баярлах, хайрлах, догдлох сэтгэлийг төрүүлдэг. Хайр болон итгэл нь окситосины түвшинг нэмэх бол инээд хөөр нь эндорфиныг, аз жаргал нь серотонин, хүлээлт нь допамины түвшинг нэмдэг.

Social Shares