LOADING

ЖИЖИГ ДУНД БИЗНЕСИЙНХЭН МАРКЕТИНГ, БОРЛУУЛАЛТАА ХЭРХЭН УЯЛДУУЛАХ ВЭ?

ЖИЖИГ ДУНД БИЗНЕСИЙНХЭН МАРКЕТИНГ, БОРЛУУЛАЛТАА ХЭРХЭН УЯЛДУУЛАХ ВЭ?

by admin April 28, 2021

Жижиг дунд бизнес эрхлэгчдийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг бол тэдний маркетинг борлуулалт бөгөөд сошиал медиа дээр бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ зар сурталчилгааг тавих болон борлуулалтаа хэрхэн хийх вэ? Томоохон компаниуд маркетинг болон борлуулалтын бүхэл бүтэн баг ажиллуулчихна. Харин жижиг бизнес эрхлэгчид өөрсдөө голдуу бүх ажлаа хийдэг, ялангуяа эдийн засгийн хүнд энэ үед зардлаа хэмнэх талаас нь харахаас биш нэмэх боломж хомс.

Харин дижитал, сошиал медиа нь жижиг дунд бизнесийнхэн, том бизнесүүдтэй хүчтэй өрсөлдөх боломжуудыг бий болгож өгдгөөрөө, олон давуу талтай зөв маркетинг юм. Өнөөдөр жижиг, дунд бизнесийнхэн маш бага зардлаар өөрийн нише сегментэд хүрэх маркетинг хийх боломжууд аль хэдийн бий болсон.

Гэхдээ дижитал, сошиал медиа маркетингийг сайн хийгээд бүх асуудал шийдэгдчихгүй. Маркетинг борлуулалт хоёроо уялдуулах хэрэгтэй. Энэ хоёр нэг зүйлийн 2 тал, байнга л хамт явдаг гэхэд буруудахгүй. Хамтарч ажиллаж байж бизнесийн амжилтыг авчирдаг.

Судалгаагаар маркетинг борлуулалтаа  уялдаалж чадсан компаниудын борлуулалт жилд дунджаар 20%-н өсөлттэй байдаг аж. Харин хэрхэн уялдуулах вэ?

  1. Эхлээд танай маркетингийн мессеж, контентыг үзнэ, харна, анзаарна. Өөрөөр хэлбэл хандалт авна. Энэ шатанд чухам хэн гэж хэрэглэгч гэдгийг ялгах тодорхойлоогүй байна.
  2. Үүний дараа контакт үүссэнээр танайх ирээдүйд худалдан авалт хийж болох сэжмийг олж авна. Жишээ нь: Танайхаас мэдээ, мэдээлэл, авахын тулд и-мэйл хаягаа өгсөн байж болох, эсвэл хямдралын купон авахын тулд бүртгүүлсэн байж болох, үзэсгэлэн яармаг дээр өөрийн нэрийн хуудсыг үлдээсэн байж болох юм.
  3. Шинэ үүссэн сэжим худалдан авалт хийхэд бэлэн биш байх магадлал тун өндөр. Маркетинг хийсний үр дүнд сэжмүүд борлуулалтад бэлтгэгддэг.
  4. Дараагийн шатанд хэрэглэгч ер нь худалдан авалт хийх зөв гэсэн шийдэлд хүрнэ. Энэ үед та яагаад танайх бусдаас илүү болохыг ойлгуулах нь чухал.
  5. Харьцуулалтын шат нь худалдан авалтын яг өмнөх нь юм. Энэ шатанд хэрэглэгч өөрийн хийж болох сонголтуудыг үзүүлэлт, функц, дизайн, чанар, үнэ, өмнөх худалдан авагчийн үнэлгээ ямар байсан гэх мэтээр харьцуулан судалдаг.
  6. Одоо харин худалдан авалт хийгдэх ба борлуулалтаа хурдасгахын тулд компаниуд хямдралын купон, бонус, демо, туршилт гэх мэт аргуудыг хэрэглэх нь элбэг

 

3 ба 4 дүгээр шатууд нь маркетинг борлуулалтын уялдаа чухал. Энэ холбоосыг шийдэхэд бид SMARKETING хэмээх аргыг хэрэглэдэг. Энэ нь маркетинг, борлуулалтыг уялдуулна гэсэн утгатай.

Sales + Marketing = Smarketing

Энэ уялдааг бий болгоход дараахь зүйлсийг хийх нь чухал. Үүнд:

Маркетинг, борлуулалтаа автоматжуулах

Маркетингаа масс руу хийх уламжлалт арга барил нэгэнт үеэ өнгөрөөж байгаа энэ цаг үед тухайн хэрэглэгчийн түвшинд орж маркетинг хийх арга техник, платформ, шийдлүүдийг түгээмэл хэрэглэх болжээ. Вэб сайт, дижитал контент, хайлтын системийн оновчлол, сошиал медиа, онлайн сурталчилгаа, блог, и-мэйл, персона, сегментчлэл, сэжмийн үнэлгээ, маркетингийн аналитик, автоматжуулалт зэрэг бүх л үйл ажиллагааг нэг дороос цогцоор удирдах маркетингийн автоматжуулалтын шийдлүүд ч олноор бий болсон.

CRM (хэрэглэгчтэй харилцах менежмент) систем борлуулалтын үйл ажиллагаандаа ашигладаг байгууллагууд маркетингийн шийдлээ уг CRM дээр суурилах эсвэл түүнтэй интеграци хийснээр маркетинг, борлуулалтын уялдаа, эргэх холбоог бий болгодог.

Мөн жижиг дунд бизнесийнхний хувьд бага зардлаар илүү сайн үр дүнд хүрэх давуу тал олгодог маркетингийн арга бол шууд хариу үйлдэлд дуудсан маркетинг юм. Энэ арга нь хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг шууд хэмжигдэхүйц байлгаж чаддаг онцлогтой. Жишээ нь: Сурталчилгаанд зарцуулсан 10 төгрөг болгоныг борлуулалтын 1000 төгрөгийн орлого болгож хувиргадаг гэсэн үг юм. Энэ нь нөгөө талаас маш ёс зүйтэй борлуулалтын арга хэрэгсэл гэж нэрлэгддэг. Учир нь зорилтот хэрэглэгчийн тодорхой асуудалд төвлөрч түүнийг нь шийдэхийн тулд мэдлэг болон шийдлийг санал болгодог. Энэ нь жижиг дунд бизнесийнхний хувьд өөрийн нөөц бололцоогоороо зорилтот хэрэглэгчдэдээ хүрэх хамгийн зөв арга юм. Та сурталчилгаагаа шууд хариу үйлдэлд дуудсан сурталчилгаанд шилжүүлбэл бусдад танигдах арга хэрэгсэл гэхээсээ илүүгээр борлуулалтын сэжимд шууд татсан маркетинг болно.

Хариу үйлдэлд маркетинг бол боломжит хэрэглэгчийг тэр дор нь хариу үйлдэл хийхийг сэдэлжүүлдэг бөгөөд утсаа аваад шууд залгаж нэмэлт мэдээлэл авах, захиалгаа өгөх, веб хуудасруу хандах зэрэг хэрэглэгчийг ямар нэг тодорхой үйлдэлд ятгаж байдаг. Тэгвэл шууд хариу үйлдэлд дуудсан зар сурталчилгаа яадаг вэ? Доор зарим нэг гол онцлогуудыг дурьдлаа.

Шууд үр дүнг харах боломжтой: Хэн нэгэн хариу үйлдэл хийвэл та ямар сурталчилгаа, ямар хэвлэл мэдээллээс болоод ингэснийг мэднэ. Энэ бол массын хэвлэл мэдээлэл эсвэл брэнд маркетингийн яг эсрэг тал юм. Таныг яг ямар зар сурталчилгаанаас болоод Кока-Кола ундаа авсныг мэдэх боломжгүй, та өөрөө ч үүнийгээ мэдэхгүй байж магад.

Хэмжих боломжтой: Нэгэнт та яг ямар зар сурталчилгаанаас хариу үйлдэл үүсэж буй, сурталчилгаа болгоноос хэр их борлуулалт хийгдсэнийг мэдэж буй тул сурталчилгаа тус бүрээр хэр зэрэг үр дүнтэй байгааг нь мэдэж болно. Ингэснээр үр дүн өгөхгүй байгаа зар сурталчилгааг хасах боломжтой.

Ятгасан гарчиг болон борлуулалтын зохиол ашигладаг: Шууд хариу үйлдэлд дуудсан маркетинг нь таны боломжит хэрэглэгчийн хүчтэй хэрэгцээ сонирхлоос үүдэж үүссэн ятгасан төрлийн мессежийг ашигладаг. Анхаарал татахуйц гарчиг бүхий хүчтэй борлуулалтын зохиолыг үзүүлдэг. Голцуу энэ нь зар сурталчилгаа гэхээсээ илүүгээр зохиол бүтээл мэт харагддаг. Тийм ч  учраас энгийн сурталчилгаанаас багадаа л гэхэд л 3 дахин илүү уншигдах магадлалтай болгодог.

Ямар нэг тодорхой нише хэрэглэгчдэд чиглэсэн: Тодорхой газар нутгийн бүс, онцгой сонирхол гэх мэтээр боломжит хэрэглэгчиддээ  тохируулсан байдаг онцлогтой. Сурталчилгаа нь хязгаарлагдмал зорилтод зах зээлрүү хүрэхийг эрмэлзэнэ.

Онцгой санал тавина:  Сурталчилгаа нь тодорхой үнэ цэнэ шингээсэн онцгой санал тавина. Гол төлөв зар сурталчилгаа нь шууд ямар нэг зүйл зарахыг санал болгох албагүй, харин үнэгүй цахим ном, темплэйт татаж авах гэх мэтчилэн боломжит хэрэглэгчийг дараагийн үйлдэлд нь уриална. Энэ арга хэрэгсэл нь компани өөртөө биш боломжит хэрэглэгчрүү илүү чиглэнэ гэсэн үг. Эсрэгээр, масс хэвлэл мэдээлэл эсвэл брэндийн маркетинг бол нэг ижил өгүүлэмжээр бүх хүмүүст ижил тэгш хүрэхээр тэмүүлж, компани дээрээ төвлөрдөг онцлогтой байдаг.

Хариу үйлдэл шаардаж байдаг: Шууд хариу үйлдэлд дуудсан сурталчилгаа нь “үйлдэлд уриалдаг” хэмнэлтэй бөгөөд боломжит хэрэглэгчийг ямар нэг тодорхой үйлдэл хийхийг ятгадаг. Эдгээр хариу үйлдлүүдийг хэрхэн барьж авах талаараа сайтар бодсон байх ба сонирхсон боломжит хэрэглэгч нь утсаар, мэйлээр, вебсайтаар, пэйж хуудсаар гэх мэт аргуудаар компанитай холбогдоход хялбаршуулсан байдаг. Боломжит хэрэглэгч хариу үйлдэл үзүүлэнгүүт тухайн хэрэглэгчийн талаарх аль болох боломжит бүх мэдээллийг цуглуулах бөгөөд ингэснээр дараагийн удаа холбогдох боломжтой болно.

Олон алхамт, богино хугацаан дахь хөтөлсөн харилцаа: Боломжит худалдан авагчийн мэдээллийг авсны дараа тухайн хүний асуудлыг шийдсэн боловсрол, мэдээлэл агуулсан контентоор тухайн хэрэглэгчээ дараагийн алхамруу хөтөлнө. Энэ үед ч өгч буй мэдээлэл нь боломжит хэрэглэгчдэд “татгалзахын аргагүй санал” тавих үйл явцтай хавсрах ёстой бөгөөд мөн дараа дараагийн үйлдлүүдэд хөтөлсөн байна.

Борлуулалтанд хөтлөөгүй сэжмийг хөөх: Богино хугацаан дахь хөтөлсөн харилцаанд хариу үйлдэл хийгээгүй боломжит хэрэглэгчид яагаад шууд худалдан авагчид болоогүйд олон янзын шалтгаан байж болно. Худалдан авагч болтлоо цаг их авдаг зарим боломжит худалдан авагч байдаг. Тэд танаас үргэлжлүүлэн мэдээлэл, халамж анхаарал авсаар байх ёстой гэдгийг та санах хэрэгтэй.

Энэхүү шууд хариу үйлдэлд дуудсан маркетингийн арга хэрэгслийг CRM системтэй холбож автоматжуулж ашигласнаар жинхэнэ утгаараа маркетингийн үр өгөөж бий болдог.

Холбоотой мэдээ: СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Холбоотой мэдээ: БИД ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН BASIC БАГЦЫГ ХЭРХЭН ҮЗҮҮЛДЭГ ВЭ?

Холбоотой мэдээ: БИД ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН САРЫН БАГЦЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭРХЭН ҮЗҮҮЛДЭГ ВЭ?

Танайд тулгамдаж байгаа маркетингийн асуудлууд байна уу? Та яг одоо 7211-9211 дугаарт залгаж бидэнтэй холбогдоод уулзалт товлож, үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл аваарай.

Social Shares