LOADING

СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

by admin June 22, 2021

Сошиал медиа нь жижиг дунд бизнесийнхэн, том бизнесүүдтэй хүчтэй өрсөлдөх боломжуудыг бий болгож өгдгөөрөө, олон давуу талтай зөв маркетинг бөгөөд өнөөдөр жижиг, дунд бизнесийнхэн маш бага зардлаар өөрийн нише сегментэд хүрэх маркетинг хийх боломжууд аль хэдийн бий болсон.

Хамгийн эхэнд зорилтод хэрэглэгч тань яг юу хүсэж байна вэ? гэдгийг мэдэх нь жижиг дунд бизнесийнхэний хувьд хамгаас чухал. Ихэнх хүмүүст бодитоор өөрт нь үзүүлэхээс нааш юу хүсэж байгаагаа мэддэггүй. Мөн хүмүүс санал асуулга зах зээлийн судалгаанд оролцохдоо логикоор ханддаг, харин яг бодит худалдан авалт дээр сэтгэл хөдлөлөөрөө үйлдэл хийдэг. Хэрэв та хүмүүсээс люкс зэрэглэлийн үнэтэй машинуудаас сонголт хийх талаар нь асуувал та гол төлөв логик хариултууд авах ба тэд чанар, найдвартай байдал, тав тух гэх мэтийг чухалчилна. Үнэндээ тэдний жинхэнэ хүсэж байгаа зүйл бол статус юм. Хенри Фордын хэлсэн үг байдаг. “Хэрэв би хүмүүсээс юу хүсэж байгааг нь асуусан бол тэд илүү хурдан морь гэж хариулах байсан.

Ихэнх жижиг дунд бизнесийн сурталчилгаанууд үр дүн муутай байдаг учир нь сурталчилгааны бүтэцдээ Компанийн нэр, Лого, Хамгийн сайн чанар, үйлчилгээ үнэ, холбоо барих гэх мэт мэдээллүүдийг багтаасан байдаг. Энэхүү сурталчилгаанд хэрэгцээ нь үүссэн боломжит хэрэглэгчид хариу үйлдэл хийнэ гэж хүлээдэг. Тохирсон боломжит хэрэглэгч яг тухайн цаг мөчид уг сурталчилгааг үзээд худалдан авалт хийх нь тохиолдолын шинж чанартай. Энэ бол тохиолдолын маркетинг юм

Мөн хүмүүс хамгийн шилдэг бүтээгдэхүүнийг худалдаж авдаггүй, хамгийн богино хугацаанд ойлголттой болж чадсан бүтээгдэхүүнийг л авдаг. Хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолыг зөв тодорхойлж тэдэнд хандсан зөв маркетинг хийж чадвал хэрэглэгч танайд хандах бөгөөд хэрэв бүтээгдэхүүн үйлчилгээ тань таалагдвал танай байнгын хэрэглэгч үйлчлүүлэгч болох нь дамжиггүй юм. Маркетингаа хийхдээ дараах шат дарааллаар хийх хэрэгтэй.

  • Анзаарах: Контент нь эхэн үедээ тухайн хэрэглэгчдэд асуудал, боломжуудыг ойлгуулахад анхаардаг
  • Боловсрол олгох: Асуудал боломжыг нь ойлгуулсаны дараа тухайн хэрэглэгчдэд боловсрол олгоход анхаардаг. Үүнийг өөрөөр итгэл төрүүлэх, итгэл олж авах ч гэж нэрлэдэг.
  • Мэдээлэл өгөх: Тухайн зорилтот хэрэглэгчдийг илүү сайн шийдвэр гаргахад нь туслах шийдэл, санаачлага өгөх дараа дараагийн үйлдэлд дуудах мэдээллээр хангана.
  • Холбоо үүсгэх: Сонирхолд нь нийцэх зүйлийн талаар холбоо тогтоох сэжүүрийг гарган ирээдүйд гаргаж болох шийдвэр рүү татах алхмыг эхлүүлнэ.
  • Борлуулалт руу хувиргах: Энэ үед түүнтэй холбоо тогтоон дараа дараагийн алхам борлуулалт руу хувиргах үйл явц руу шилжинэ. 

Маркетингаа үр дүнтэй хийхдээ хэрэглэгчдийн түгээмэл зан төлвөөр зохиомол дүр болох персона хөгжүүлэн уг персонад зориулан зорилготой контентыг бүтээгээрэй. Өөрөөр хэлбэл персона гэдэг бол та өөрийн зорилтот хэрэглэгчээ тодорхойлон түүний зохиомол дүрийг бүтээсэн зураглал гэж хэлж болно. Хүмүүсийг хүн ам зүйн мэдээлэл, зан чанарын болон сэдэлжих байдлын төсөөтэй чанар, зорилгоор нь бүлэглэн үзэх боломжтой. Хувь хүмүүс хоорондоо ялгаатай ч худалдан авалт хийхдээ эдгээр үзүүлэлтээрээ төсөөтэй байдаг бөгөөд тухайн төсөөт бүлэг хүрээ ижил үг хэллэг хэрэглэх, зорилгынхоо хүрээнд ижил зан үйлийн тогтолцоотой болсон байдаг. Тиймээс бид ямар нэг маркетингийн мэдээлэл хүргэхийнхээ өмнө заавал ХЭНД гэдгээ маш сайн тодорхойлон гаргах хэрэгтэй. Персона гаргах гэдэг нь үүнийг хэлж байгаа хэрэг. Боломжит худалдан авагчийн персонаг гаргаснаар маркетингийнхны хувьд юун дээр илүү төвлөрөх, ямар үг хэллэг түлхүү ашиглах зэргээр ажлаа илүү хөнгөвчилж, илүү ойлгомжтой болгоод зогсохгүй, ХЭНД гэдгээ маш сайн ойлгосон учир үр дүнтэй байж чаддаг. Өөрөөр хэлбэл Худалдан авагчийн персона нарийвчлан гаргаснаар илүү үнэ цэнтэй хэрэглэгчийг татаж, тэдэнд хүрч, нөхцөл байдалд тохирсон мэдээлэл хүргэх боломж бүрддэг.

Холбоотой мэдээ: ЗОРИЛТОТ ХЭРЭГЛЭГЧДИЙН ПЕРСОНА БОЛОН ХУДАЛДАН АВАЛТЫН ЗАМНАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Та хэрэглэгчдийнхээ асуудлыг тодорхойлж, тэдний хүсэл сонирхолыг ойлгодог гэдгээ харуулж чадвал аяндаа тэд танай бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхож эхэлнэ. Хэрэв та хэрэглэгчдийнхээ асуудлыг олж тогтоож чадахгүй бол тэдний анхаарлыг ч мөн татаж чадахгүй. Хэрэглэгчдийн чихэнд хоногшино гэдэг хамгийн чухал. Тулгарч буй асуудлынх нь талаар ахин дахин дурдах тусам тэд танай бүтээгдэхүүн үйлчилгээг илүү ихээр сонирхох болно.

Өнөөдөр хэрэглэгчээ амьдралд нь тулгарч буй асуудлуудыг олж харах, шийдэхэд нь тусласан контент хүний сэтгэлд хүрсэн хамгийн сайн маркетинг байж чаддаг. Бид өдийг хүртэл бүтээгдэхүүнийхээ хэр их гайхалтайг магтахдаа хамаг анхаарлаа зориулж ирсэн. Үр дүнд нь хамгийн шилдэг, VIP, чанартай, манлай, топ зэрэг үгс үнэ цэнээ алджээ. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлахаас илүүтэйгээр хүмүүсийн амьдралд үнэ цэнэ өгөх, сонирхолтой, хэрэглэгчийн боловсролыг хөгжүүлэх контентыг хөгжүүлэн түгээснээр компани, хэрэглэгчдийн аль алинд хэрэгтэй урт хугацааны тогтвортой харилцаа бий болдог.

Нийтлэл нь маркетингийн мессеж, контентыг зорилтот хэрэглэгчдэд сонирхолтой, өгөөжтэй байдлаар хүргэх төдийгүй вэб хуудсанд чанартай сайн хандалтуудыг авчирдаг. Бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулгаас ялгаатай нь хэрэглэгчийн боловсролд илүүтэй зориулагдсан байдаг. Маркетингийн зөвлөгөө нийтлэлүүд бичихэд ингэж цаг зав гаргаж үнэгүй зөвлөгөө өгөх ямар хэрэгтэй юм бэ гэж асуух хүмүүс байж магадгүй. Бизнесдээ яагаад нийтлэл бичих хэрэгтэй вэ гэдгийг ЭНДЭЭС дэлгэрүүлж уншаарай.

Бидний хийсэн зарим постерууд:

Холбоотой мэдээ: Бидний хийсэн зарим ПОСТЕРУУД
Cайн дизайн нь тэнцвэрт байдал болон хоорондын зохицлоор бий болдог.
1. АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ
Дизайны ажлаа хийхээс өмнө өөрийн үйлчлүүлэгч болон тэдний хэрэгцээ шаардлагыг судлах хэрэгтэй. Үйлчлүүлэгч тань юу хүсч, юунд зорьж байна вэ? Бүтээгдэхүүн,үйлчилгээндээ ямар өнгө төрх, бүтээлч үйл явцыг бий болгохыг хүсч байна вэ? Үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээ, зорилгын талаар тодорхой, сайн ойлголттой байх нь таныг зорилготой, сайн дизайн хийх боломжтой болгоно.
2. ФОКУСЫН ЦЭГИЙГ БИЙ БОЛГОХ
Фокусын гол цэг бол таны анхааралдаа авах дизайны хэсэг бөгөөд үл тоомсорлож болохгүй хэсэг юм. Компьютерийнхаа ард суун ажлаа эхлэхээсээ өмнө хамгийн чухал хэсгүүдийн талаар жагсаалт гаргаж дизайны ажлынхаа шатлалууд, анхаарлын тэргүүлэх чиглэл, онцлох хэсэг зэргүүдээ сайн ойлгосон эсэхээ шалгаж байгаарай.
3. ЦАГААН ЗАЙГАА АНХААРАХАА МАРТВАА
Орон зайг #whitespace (цагаан зай, сөрөг орон зай) ухаалаг зөв ашиглах нь тэнцвэртэй дизайныг бий болгодог.  Гурвын дүрэм #Rule_of_thirds, тэгш хэм #symmetry, ойролцоо байдал #proximity, зэрэгцүүлэлтийн #alignment дүрмүүдийг санаарай. Эдгээр дүрмүүд нь график дизайны гол үндсэн дүрмүүд юм.
4. ТОХИРОМЖТОЙ ҮСГИЙН ФОНТ СОНГОХ
Маш олон төрлийн үсгийн фонтууд байдаг. Тэгэхээр хэрхэн хамгийн тохиромжтой үсгийн фонтыг сонгох вэ? Тохирох фонтыг сонгоход хамгийн чухал хүчин зүйл бол тухайн дизайныхаа хэв маяг, брэндийн зан чанарыг ойлгох явдал юм. Үсгийн фонтны хэмжээ, хэв загварууд дизайны ерөнхий бүтэцтэй чинь тэнцвэртэй байж чадаж байгаа эсэхийг бас анхаарах хэрэгтэй. Эдгээр гол хүчин зүйлүүдийг анхаарснаар өөрийнхөө загварт бүрэн нийцэх үсгийн фонтуудыг сонгоход хялбар байх болно.
5. ӨНГӨНИЙ СОНГОЛТОО ЗӨВ ХИЙХ
Өнгөний буруу сонголт таны ажлыг нураах аюултай байдаг. Өнгө нь янз бүрийн сэтгэл хөдлөл, мэдрэмжийг илэрхийлдэг бөгөөд өнгөөр дамжуулан хүчтэй сэтгэл хөдлөлийг тусгах, өдөөх нь хамгийн сайн арга байдаг. Өнгө тань хангалттай сайн ялгарлыг бий болгож чадаж байна уу? Үйлчлүүлэгчийн хэрэгцээ, хэв маягт нийцэж байна уу гэдгийг сайн хараарай.
6. ЧАНАР, ЧАНАР, ЧАНАР
Гэрэл зургууд тань өндөр нягтралтай байна уу? Зургуудынхаа өнгийг зассан уу? Үсгийн хэмжээнүүд тохирсон, тууштай байж чадаж байна уу? Текстүүдийн мөр зэрэгцсэн, цэгцтэй байна уу, бүх элементүүдийг зорилготой, зөв нэгтгэж чадсан уу гэх мэт нарийн ширийн зүйлийг анхаарч үзэх нь таны ажлыг гайхалтай сайн загвар болгон хувиргадаг. Бидний хийсэн постерууд дээрх дүрмүүдийг баримтлаж хийдэг.

Бидний хийсэн зарим видео контентууд:

Видео контент бол хамгийн сэтгэл татам агуулгатай контентийн нэг бөгөөд сошиал медиа хэрэгслээр бусад бүх төрлийн контентийг бодвол илүү ирээдүйтэй төрлөөр шалгараад байгаа юм. Cisco-ийн хийсэн судалгаагаар 2024 он гэхэд бүх сошиал агуулгын 92% нь видео контент байх болно хэмээжээ. Энэ нь сошиал медиа-д видео контент ашиглаж эхлэх нь хичнээн чухал болохыг харуулж байгаа юм. Видео контентын хувьд дунджаар 44 секундээс ихгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Фэйсбүүкт илүү богино видео амжилт олох бол Youtube сувагт илүү түүх өгүүлсэн, үнэ цэнтэй видео ноёрхоно. Хэрвээ та видео ашигладаггүй бол одооноос эхлэн стратеги, төлөвлөгөөндөө тусгаж өгөх ёстой болж байна.

Яг ижилхэн мэдээлэлтэй текстэн нийтлэл болон видео хоёр байхад хүмүүсийн 82% нь видеог сонгосон байна.

Холбоотой мэдээ: Бидний хийсэн зарим ВИДЕО КОНТЕНТУУД

Одоо харин компаниудын сошиал медиа маркетингдаа гаргадаг түгээмэл алдаануудаас танилцуулвал:

  • Зөвхөн өөрийгөө л магтах, дөвийлгөх:

Манай бүтээгдэхүүн хамгийн шилдэг Монголын №1, манайх хамгийн лаг, манайх л ганцхан таны асуудлыг шийднэ гэх мэт сурталчилгаануудаас хүн аль хэдийн залхсан байдаг. Үүний оронд олон шинэлэг, сонирхолтой аргуудыг ашиглаж үзээрэй. Жишээ нь: танай бүтээгдэхүүнийг хэрэглэснээр гарсан сайхан үр дүнг илтгэсэн сэтгэл хөдөлгөм түүхийг харуулах, танай бүтээгдэхүүнийг хэрэглэснээр бусдаас хоцрохгүй “ялсан” мэдрэмж төрүүлэх мөн баримт, статистикуудыг харьцуулан үр дүнг харуулах гэх мэт олон техникүүдийг судлан хэрэжүүлж туршиж үзээрэй.

Холбоотой мэдээ: БИЗНЕСҮҮД ЯАГААД БЛОГ БИЧИХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Холбоотой мэдээ: БИЗНЕСҮҮД ЯАГААД ВЕБСАЙТТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ ВЭ? ВЕБСАЙТАА ХЭРХЭН МАРКЕТИНГ БОРЛУУЛАЛТЫН ЦӨМ БОЛГОХ ВЭ?

  • Зөвхөн шинэ хэрэглэгч олж авах зорилго:

Бүх анхаарлаа шинэ хэрэглэгч, үйлчлүүлэгч дээр төвлөрүүлэхээ түр азнаад одоогийн хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ дахин мэдээлэл хүргэж, борлуулалт болгох тал дээр ажиллаад үзээрэй. Өөрөөр хэлбэл та ямар нэгэн маркетинг хийгээд “борлуулалтын сэжим”-үүдтэй болсон байгаа. Тэрхүү сэжмүүд дээр анхаарал хандуулж борлуулалт болгох маркетингийн ажлуудыг зохион байгуулаарай. Жишээ нь: Бүртгэлтэй байгаа борлуулалтын сэжим рүүгээ “Төрсөн өдрийн” мэндчилгээг мессежээр илгээн зөвхөн түүнд зориулсан хямдралтай бүтээгдэхүүн санал болгож болно. Мөн өмнөх худалдан авсан бүтээгдэхүүний дараагийн загвар эсвэл засвар үйлчилгээний хямдрал зэрэг мэдээллүүдийг санал болгох гэх мэт олон аргуудыг туршиж үзээрэй.

Холбоотой мэдээ: ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧИД МАРКЕТИНГАА ХЭРХЭН ҮР ДҮНТЭЙ ХИЙХ ВЭ?

  • Том компанитай адилхан маркетинг хийх гэж хичээх:

Том компанийн маркетингийн стратеги болон төсөв, жижиг компанийн маркетингийн стратеги болон төсөв өөр. Томчууд илүү байр сууриа тогтвортой хадгалах, үнэнч хэрэглэгчдийг бий болгох чиглэлд байдаг бол жижгүүд илүү бүтээгдэхүүнээ хөгжүүлэх, түгээлтийн сувгаа нэмэгдүүлэх, танигдах, борлуулалт хийх чиглэлд анхаарах нь зөв. Томчууд л зөвхөн сайн маркетингийн багтай учраас зөв маркетинг хийж байгаа гэж ойлгоод тэднийг дуурайх нь таны хөрөнгө, цаг хугацааг дэмий үрдэг тул тэднийг дуурайх гэж бүү оролдоорой.

  • Бүтээгдэхүүний ялгарал бага:

Урсгалаараа явдаг ихэнх брэндүүд тодорхой зах зээлтэй, өрсөлдөөн бага тулдаа л амьд байна. Зах зээл дээр бага зэрэг өрсөлдөөн ширүүсээд эхлэхэд эсвэл цоо шинэ бүтээгдэхүүн “ЯЛГАРЧ” гараад ирэхэд л бусадтайгаа нэгэн хэвийн бүтээгдэхүүн зах зээлээс маш хурдан арчигдах эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл “Бүтээгдэхүүн хөгжүүлэлт” дээрээ онцгой анхаарах шаардлагатай юм. Өөрийн гэсэн ялгарал давуу талуудыг илүү “ТОД”-орхой болгоорой.

  • Дата ашиглахгүй байх:

Дата буюу өгөгдөл нь та бүхнийг зөв шийдвэр гаргах хамгийн “үнэнч” туслах байх болно. Орчин үед маш олон хэлбэрээр датаг цуглуулж анализ /дүгнэлт/ хийх системүүд бий болж датаг ашиглан бизнесийн бүхий л асуудлаа шийдэх боломжтой болсон. Дата нь ирээдүйд бидэнд хамгийн хэрэгтэй зүйл болох бөгөөд одооноос л үүнийг бизнестээ нэвтрүүлж эхлэхгүй бол зах зээлээс арчигдах өндөр эрсдэлтэй

Холбоотой мэдээ: ДАТА БОЛ 21р ЗУУНЫ ГАЗРЫН ТОС

Холбоотой мэдээ: ЖИЖИГ ДУНД БИЗНЕСИЙН ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ МАРКЕТИНГ БОЛ ИНБАУНД МАРКЕТИНГ

  • Нийгмийн сүлжээний (Social media) ашиглалт хангалтгүй

Орчин үеийн маркетингийн хэрэгслүүдийг ашиглаж амжилтаа ахиулах маш олон боломж байдаг. Ихэнх нь зөвхөн мэдээлэл өгөх төдийд л ашиглаж байна. Та мэдээлэл өгөхөөс гадна тэднийг ойлгох цаг алдалгүй борлуулалт хийх, үр дүнгээ нарийвчлан хянах гэх мэт маш олон боломжуудыг ашиглалгүй алдсаар байна. Жишээ нь танай бүтээгдэхүүнийг хүн сонирхоод, худалдан авах шийдвэр гаргах гээд танай Facebook хуудас руу асуултууд явуулдаг. Гэтэл танайх завгүй, ачаалалттай байсан тул тэр дор нь хариулт өгч чадаагүйгээс болоод борлуулалтаа алддаг. Энэ асуудлыг ChatBot-н систем шийдэж өгч байгаа. Цаг алдалгүй мэдээлэл өгч, хүсэл сонирхолыг нь мэдэж шууд борлуулалт хийх, хянах боломжтой.

Холбоотой мэдээ: ЧАТБОТЫГ ИЛҮҮ ӨРГӨН ХҮРЭЭНД ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?

Холбоотой мэдээ: ДИЖИТАЛ МАРКЕТИНГАА САЙЖРУУЛАХ АЛХАМУУД

Холбоотой мэдээ: БИД ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН BASIC БАГЦЫГ ХЭРХЭН ҮЗҮҮЛДЭГ ВЭ?

Холбоотой мэдээ: БИД ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН САРЫН БАГЦЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭРХЭН ҮЗҮҮЛДЭГ ВЭ?

Танай байгууллагад сошиал медиа маркетингийн үйлчилгээ хэрэгтэй бол 7211-9211 утсаар бидэнтэй холбогдоорой.

Social Shares