LOADING

ШУУД ХАРИУ ҮЙЛДЭЛД ДУУДСАН МАРКЕТИНГИЙГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

ШУУД ХАРИУ ҮЙЛДЭЛД ДУУДСАН МАРКЕТИНГИЙГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

by admin May 19, 2021

Жижиг дунд компаниуд олон сайн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг мөн оруулж ирдэг хэдий ч яг зорилтод худалдан авагч хэрэглэгчид нь  тэдний  бүтээгдэхүүний талаар сонсоочгүй, сонссон ч худалдан  авалт хийдэггүй байх нь элбэг. Бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаарх мэдээллийг зорилтод хэрэглэгчиддээ хүргэж борлуулалт хийх нь тэдний  хамгийн тулгамдсан асуудлуудын нэг байдаг. Манай агентлагаас  хэрхэн бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ маркетингийг хийх вэ? Үндсэн бизнесийн ажил их тул яг яавал дээр вэ?” танайхтай хамтран ажиллахаар бол маркетингийн үйлчилгээг хэрхэн үзүүлдэг вэ? гэж их асуудаг. Тэдгээр байгууллагад бид доорх зөвлөгөөг өгч мөн хамтран ажилладаг.

Хамгийн эхлээд зорилтот хэрэглэгчээ тодорхойлох ёстой. Зорилтод хэрэглэгчдээ тодорхойлоходоо ихэвчлэн хэрэгцээ, нийтлэг ашиг сонирхол, ижил төстэй амьдралын хэв маяг эсвэл ижил төстэй хүн ам зүйн профайл гэх мэт нийтлэг шинж чанаруудаар тодорхйолох нь зөв юм. Сегментчилэлтийн ерөнхий зорилго нь өндөр өгөөжтэй, өөрөөр хэлбэл хамгийн ашигтай эсвэл өсөлтийн боломжит сегментүүдийг олж тогтоох юм.

Орчин үед контент маркетинг үр дүнтэй хийхдээ хэрэглэгчдийн түгээмэл зан төлвөөр зохиомол дүр болох персона хөгжүүлэн уг персонад зориулан зорилготой контентыг бүтээхийг зөвлөдөг болсон. Өөрөөр хэлбэл персона гэдэг бол та өөрийн зорилтот хэрэглэгчээ тодорхойлон түүний зохиомол дүрийг бүтээсэн зураглал гэж хэлж болно.

Хүмүүсийг хүн ам зүйн мэдээлэл, зан чанарын болон сэдэлжих байдлын төсөөтэй чанар, зорилгоор нь бүлэглэн үзэх боломжтой. Хувь хүмүүс хоорондоо ялгаатай ч худалдан авалт хийхдээ эдгээр үзүүлэлтээрээ төсөөтэй байдаг бөгөөд тухайн төсөөт бүлэг хүрээ ижил үг хэллэг хэрэглэх, зорилгынхоо хүрээнд ижил зан үйлийн тогтолцоотой болсон байдаг.

Тиймээс бид ямар нэг маркетингийн мэдээлэл хүргэхийнхээ өмнө заавал ХЭНД гэдгээ маш сайн тодорхойлон гаргах хэрэгтэй. Персона гаргах гэдэг нь үүнийг хэлж байгаа хэрэг.

Холбоотой мэдээ: ЗОРИЛТОТ ХЭРЭГЛЭГЧДИЙН ПЕРСОНА БОЛОН ХУДАЛДАН АВАЛТЫН ЗАМНАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Боломжит худалдан авагчийн персонаг гаргаснаар маркетингийнхны хувьд юун дээр илүү төвлөрөх, ямар үг хэллэг түлхүү ашиглах зэргээр ажлаа илүү хөнгөвчилж, илүү ойлгомжтой болгоод зогсохгүй, ХЭНД гэдгээ маш сайн ойлгосон учир үр дүнтэй байж чадна. Өөрөөр хэлбэл Худалдан авагчийн персона нарийвчлан гаргаснаар илүү үнэ цэнтэй хэрэглэгчийг татаж, тэдэнд хүрч, нөхцөл байдалд тохирсон мэдээлэл хүргэх боломж бүрддэг.

Одоо гаргасан персонадаа хэрхэн шууд үйлдэлд дуудсан маркетинг хийх вэ?

Жижиг дунд бизнесийнхний хувьд бага зардлаар илүү сайн үр дүнд хүрэх давуу тал олгодог маркетингийн арга бол шууд хариу үйлдэлд дуудсан маркетинг юм.

Энэ арга нь хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг шууд хэмжигдэхүйц байлгаж чаддаг онцлогтой. Жишээ нь: Сурталчилгаанд зарцуулсан 10 төгрөг болгоныг борлуулалтын 1000 төгрөгийн орлого болгож хувиргадаг гэсэн үг юм. Энэ нь нөгөө талаас маш ёс зүйтэй борлуулалтын арга хэрэгсэл гэж нэрлэгддэг. Учир нь зорилтот хэрэглэгчийн тодорхой асуудалд төвлөрч түүнийг нь шийдэхийн тулд мэдлэг болон шийдлийг санал болгодог. Энэ нь жижиг дунд бизнесийнхний хувьд өөрийн нөөц бололцоогоороо зорилтот хэрэглэгчдэдээ хүрэх хамгийн зөв арга юм. Та сурталчилгаагаа шууд хариу үйлдэлд дуудсан сурталчилгаанд шилжүүлбэл бусдад танигдах арга хэрэгсэл гэхээсээ илүүгээр борлуулалтын сэжимд шууд татсан маркетинг болно.

Хариу үйлдэлд маркетинг бол боломжит хэрэглэгчийг тэр дор нь хариу үйлдэл хийхийг сэдэлжүүлдэг бөгөөд утсаа аваад шууд залгаж нэмэлт мэдээлэл авах, захиалгаа өгөх, веб хуудасруу хандах зэрэг хэрэглэгчийг ямар нэг тодорхой үйлдэлд ятгаж байдаг. Тэгвэл шууд хариу үйлдэлд дуудсан зар сурталчилгаа яадаг вэ? Доор зарим нэг гол онцлогуудыг дурьдлаа.

  • Шууд үр дүнг харах боломжтой: Хэн нэгэн хариу үйлдэл хийвэл та ямар сурталчилгаа, ямар хэвлэл мэдээллээс болоод ингэснийг мэднэ. Энэ бол массын хэвлэл мэдээлэл эсвэл брэнд маркетингийн яг эсрэг тал юм. Таныг яг ямар зар сурталчилгаанаас болоод Кока-Кола ундаа авсныг мэдэх боломжгүй, та өөрөө ч үүнийгээ мэдэхгүй байж магад.
  • Хэмжих боломжтой: Нэгэнт та яг ямар зар сурталчилгаанаас хариу үйлдэл үүсэж буй, сурталчилгаа болгоноос хэр их борлуулалт хийгдсэнийг мэдэж буй тул сурталчилгаа тус бүрээр хэр зэрэг үр дүнтэй байгааг нь мэдэж болно. Ингэснээр үр дүн өгөхгүй байгаа зар сурталчилгааг хасах боломжтой.
  • Ятгасан гарчиг болон борлуулалтын зохиол ашигладаг: Шууд хариу үйлдэлд дуудсан маркетинг нь таны боломжит хэрэглэгчийн хүчтэй хэрэгцээ сонирхлоос үүдэж үүссэн ятгасан төрлийн мессежийг ашигладаг. Анхаарал татахуйц гарчиг бүхий хүчтэй борлуулалтын зохиолыг үзүүлдэг. Голцуу энэ нь зар сурталчилгаа гэхээсээ илүүгээр зохиол бүтээл мэт харагддаг. Тийм ч  учраас энгийн сурталчилгаанаас багадаа л гэхэд л 3 дахин илүү уншигдах магадлалтай болгодог.
  • Ямар нэг тодорхой нише хэрэглэгчдэд чиглэсэн: Тодорхой газар нутгийн бүс, онцгой сонирхол гэх мэтээр боломжит хэрэглэгчиддээ  тохируулсан байдаг онцлогтой. Сурталчилгаа нь хязгаарлагдмал зорилтод зах зээлрүү хүрэхийг эрмэлзэнэ.
  • Онцгой санал тавина:  Сурталчилгаа нь тодорхой үнэ цэнэ шингээсэн онцгой санал тавина. Гол төлөв зар сурталчилгаа нь шууд ямар нэг зүйл зарахыг санал болгох албагүй, харин үнэгүй цахим ном, темплэйт татаж авах гэх мэтчилэн боломжит хэрэглэгчийг дараагийн үйлдэлд нь уриална. Энэ арга хэрэгсэл нь компани өөртөө биш боломжит хэрэглэгчрүү илүү чиглэнэ гэсэн үг. Эсрэгээр, масс хэвлэл мэдээлэл эсвэл брэндийн маркетинг бол нэг ижил өгүүлэмжээр бүх хүмүүст ижил тэгш хүрэхээр тэмүүлж, компани дээрээ төвлөрдөг онцлогтой байдаг.
  • Хариу үйлдэл шаарддаг: Шууд хариу үйлдэлд дуудсан сурталчилгаа нь “үйлдэлд уриалдаг” хэмнэлтэй бөгөөд боломжит хэрэглэгчийг ямар нэг тодорхой үйлдэл хийхийг ятгадаг. Эдгээр хариу үйлдлүүдийг хэрхэн барьж авах талаараа сайтар бодсон байх ба сонирхсон боломжит хэрэглэгч нь утсаар, мэйлээр, вебсайтаар, пэйж хуудсаар гэх мэт аргуудаар компанитай холбогдоход хялбаршуулсан байдаг. Боломжит хэрэглэгч хариу үйлдэл үзүүлэнгүүт тухайн хэрэглэгчийн талаарх аль болох боломжит бүх мэдээллийг цуглуулах бөгөөд ингэснээр дараагийн удаа холбогдох боломжтой болно.
  • Олон алхамт, богино хугацаан дахь хөтөлсөн харилцаа: Боломжит худалдан авагчийн мэдээллийг авсны дараа тухайн хүний асуудлыг шийдсэн боловсрол, мэдээлэл агуулсан контентоор тухайн хэрэглэгчээ дараагийн алхамруу хөтөлнө. Энэ үед ч өгч буй мэдээлэл нь боломжит хэрэглэгчдэд “татгалзахын аргагүй санал” тавих үйл явцтай хавсрах ёстой бөгөөд мөн дараа дараагийн үйлдлүүдэд хөтөлсөн байна.
  • Борлуулалтанд хөтлөөгүй сэжмийг хөөх: Богино хугацаан дахь хөтөлсөн харилцаанд хариу үйлдэл хийгээгүй боломжит хэрэглэгчид яагаад шууд худалдан авагчид болоогүйд олон янзын шалтгаан байж болно. Худалдан авагч болтлоо цаг их авдаг зарим боломжит худалдан авагч байдаг. Тэд танаас үргэлжлүүлэн мэдээлэл, халамж анхаарал авсаар байх ёстой гэдгийг та санах хэрэгтэй.

Холбоотой мэдээ: ИНБАУНД МАРКЕТИНГИЙН СЭЖМИЙН АРЧИЛГАА ТҮҮНИЙГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

Мөн шууд үйлдэлд дуудсан маркетингийг хийхдээ чатботыг посттойгоо холбож ашиглаарай. Энэ нь танай бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхосон болон худалдан авалт хийх боломжтой хүмүүст, мэдээлэл өгөх, захиалга өгөх, бүтээгдэхүүн үйлчилгээг тань авах, төлбөр тооцоо хийхэд маш хялбар шийдэл болж өгнө.

Холбоотой мэдээ: ЧАТБОТЫГ ИЛҮҮ ӨРГӨН ХҮРЭЭНД ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?

Эцэст нь компаниа биш хэрэглэгчээ гол дүр болгоорой. Хэрэглэгчээ юу хүсэж байгаа болон ямар асуудал тулгарч байгааг олж тогтоогоод хэрхэн шийдэх арга замыг нь өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ зааж өг.

Хүмүүс хамгийн шилдэг бүтээгдэхүүнийг худалдаж авдаггүй, хамгийн богино хугацаанд ойлголттой болж чадсан бүтээгдэхүүнийг л авдаг гэдгийг сайн санаарай.

Холбоотой мэдээ: СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Холбоотой мэдээ: БИД ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН BASIC БАГЦЫГ ХЭРХЭН ҮЗҮҮЛДЭГ ВЭ?

Холбоотой мэдээ: БИД ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН САРЫН БАГЦЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭРХЭН ҮЗҮҮЛДЭГ ВЭ?

Холбоотой мэдээ: ФЭЙСБҮҮК ДЭЭР ЯАГААД ДАХИН ЧИГЛҮҮЛЭХ МАРКЕТИНГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Холбоотой мэдээ: БАЙГУУЛЛАГЫН ВЕБ САЙТ ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ?

Танайд тулгамдаж байгаа маркетингийн асуудлууд байна уу? Та яг одоо 7211-9211 дугаарт залгаж бидэнтэй холбогдоод уулзалт товлож, үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл аваарай.

Social Shares