LOADING

Сошиал медиа маркетинг

Сошиалын нэг том боломж бол бараг зардалгүйгээр эхлүүлж болдог. Та өнөөдөр Фэйсбүүк пэйж хуудас, Твиттер, Инстаграм, Юүтүбээ нээгээд маркетингаа хийж эхэлж болно. Хамгийн түрүүнд профиль зураг, ковер зураг, товч танилцуулга зэрэг мэдээллийг заавал оруулаарай. Мэдээлэл оруулаад эхлээрэй. Гэхдээ хэт цөөн фэнүүд (хуудас лайк дарсан хүмүүс), дагагчидтай үед хамаг сайн контентоо оруулбал бас хайран гэдгийг бодолцоорой. Өөрийн салбарын холбоотой мэдээ, мэдээлэл, зөвлөгөө бэлтгэн оруулж болно. Дизайнергүй бол Canva мэтийн хялбар, хурдан дизайн бэлтгэдэг програмууд ашиглаж үзээрэй.

Заримдаа өөрийн салбарт хамаатай, зорилтот хэрэглэгчдэд сонирхолтой байж болох бусдын контентыг шэйр хийж болно.  Эхний хэдэн лайкыг найз нараа Фэйсбүүк хуудсаа лайк дарахыг уриад авч болно. Твиттер, Инстаграм дээр бол хүмүүсийг дагаад дагуулж бас болдог. 100 хүн дагавал эргээд 10 нь дагаж мэднэ. Хэт олноор дагавал Твиттер блок хийдэг тул цөөн цөөнөөр дагаарай.

Фэйсбүүкээр бүүст буюу зар сурталчилгаа хийх

Манай нийтэлж буй мэдээллүүд овоо жигдэрчихлээ. Одоо илүү олон хүнд хүргэе, олон лайктай ч болмоор байна гэж бодогдоод ирвэл бүүст хийж үзээрэй. Нэг анхаарах зүйл бол хэт их текст орсон зураг бүүст хийгддэггүй. Иймд текст багатай буюу мэдээллээ зураг, дүрслэлээр илэрхийлэхийг хичээх хэрэгтэй. Дээд талд нь бичих тайлбар хэсэгт текстээ бичээрэй.

Тухайн постын доор харагдах Boost товчийг дараад энийг хийх боломжтой. Энэ үед данс нээх хэрэг гарна. Олон улсын төлбөрийн карттай бол болчихно. Visa, Mastercard гэх мэт. Сурталчилгааны данс дараа төлбөрт гэдгийг анхаараарай. Олон хүмүүс надаас яагаад мөнгө татах гээд байна, би одоогоор сурталчилгаа хийх гээгүй байна гэж асуудаг. Үнэндээ өмнө хийсэн сурталчилгааных нь байдаг.

Хаашаа бүүст хийх вэ гэвэл эхний үед лайк хийсэн хүмүүс рүү гэсэн бүүст үр дүн багатай. Учир нь хэт цөөхөн лайктай учир. Лайк дарсан хүмүүс ба тэдний найзууд харин байж болох сонголт. Гэхдээ энийг хийхэд ядаж мянган лайктай байвал зүгээр. Бүүст хийж буй нэг доллар ядаж мянган хүнд хүрчихдэг тул хэт өндөр дүнгээр хэт цөөн хүнд сурталчилгаа хийх нь оновчгүй. Хэд хоног, нийт хэдэн доллар гэдгийг оруулаарай. Эхний үед цөөн дүнгээр хийн туршиж болох юм.

Монгол улсад байгаа, эр эм, тэдээс тэд хүртэл насны ийм зүйл сонирхдог хүмүүс гэсэн чиглүүлэлтийг бүүст товчноос хийж болдог. Эхний үед байж болох сонголт. Гэхдээ энд нарийн чиглүүлэлт хийх боломжууд хязгаарлалттай тул хэт өргөн хүрээний хэрэглэгчдийг чиглүүлчихсэн байх нь элбэг.

Холбоотой мэдээ: ФЭЙСБҮҮК МАРКЕТИНГИЙН ПРАКТИКТ ШАЛГАРСАН 5 АРГА

Холбоотой мэдээ: ФЭЙСБҮҮКИЙН ХУУДСАНД ИДЭВХТЭЙ БАЙСАН ХҮМҮҮСИЙГ ХЭРХЭН ОЛОХ ВЭ?

Холбоотой мэдээ: ФЭЙСБҮҮК ДЭЭР ЯАГААД ДАХИН ЧИГЛҮҮЛЭХ МАРКЕТИНГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Маркетингийн контентоо сайжруулах

Ямар мэдээлэл, контент хүмүүст хүрээд байна гэдгийг хараад дараа дараагийн контентуудаа сайжруулаад яваарай. Сошиалын давуу тал нь байнга хийж туршиж, хэрэглэгчидтэй үүссэн бодит харилцаанаас гарсан үр дүнгээс суралцаж цааш хөгжиж болдогт байдаг. Тэдний сэтгэлд хүрээд байвал зөв хийгээд байна, тоохгүй байвал тааруу байна гээд энгийнээр ойлгочихож болно.

Агуулга, дизайн, үг хэллэг, тоо, давтамжаа сайжруулаарай. Контентын өөр өөр форматуудаар хийж үзэж болно. Өнөөдөр график дизайн, инфографик, хөдөлгөөнт зураг, видео, подкаст, шууд нэвтрүүлэг зэргийг нарийн мэргэжлийн бус хүмүүс хийх боломжууд өдөр бүр нэмэгдэж байна.

Холбоотой мэдээ: САЙН КОНТЕНТ МАРКЕТИНГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

Контентоо төлөвлөдөг болж эхлээрэй. Энгийн мөртлөө хүчирхэг нэгэн арга бол персона юм. Танай төгс сайн хэрэглэгчдий түгээмэл шинжүүдийг агуулсан зохиомол дүр юм. Персонадаа зориулж контентуудаа төлөвлөх, бүтээх хэрэгтэй. Олон маркетерууд бүтээгдэхүүндээ зориулж контент бүтээчих гээд байдаг. Орчин үед хэрэглэгч төвтэй байж илүү амжилтанд хүрдэг болжээ.

Холбоотой мэдээ: СОШИАЛ МЕДИА КАЛЕНДАР

Холбоотой мэдээ: ЗОРИЛТОТ ХЭРЭГЛЭГЧДИЙН ПЕРСОНА БОЛОН ХУДАЛДАН АВАЛТЫН ЗАМНАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Хэрэглэгч танай бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах хүртэл ямар замуудыг туулдаг гэдгийг тодорхойлоод тэр замаар нь хөтлөх контентуудыг бүтээх, түгээх хэрэгтэй. Жишээ нь танайх Омега аминдэмтэй хүнсний нэмэлт худалдаалдаг бол уг амин дэм дутагдсаны шинжүүд, эрүүд мэндэд үүсдэг эрсдэл, гардаг сөрөг үр дагавруудын тухай эхлээд өгүүлж болох юм. Дараа нь уг аминдэмийн олж авах аргуудын тухай буюу ямар хоолноос авч болдог мөн хүнсний нэмэлтээс авч болдог тухай хэлж өгч болно. Сүүлд нь харин танай хүнсний нэмэлт яагаад үр дүнтэй зөв сонголт болох тухай ярина. Ихэнх хүмүүс яагаад манай бүтээгдэхүүн шилдэг болох тухай яриагаар эхэлчих гээд байдаг. Гэтэл хүмүүс яагаад ер нь тэр бүтээгдэхүүн хэрэгтэйг ойлгоогүй байх нь элбэг.

Зар сурталчилгаагаа сайжруул, оновчил

Хуудсанд дээрээс бүүст хийгээд байх нь хангалтгүй. Анх сурч байхад бол болж байна. Гаршаад ирэхээрээ илүү нарийн чиглүүлгүүдийг хийж сурах хэрэгтэй. Төсвөө бас оновчтой хийж сураарай.

Ads Manager буюу фэйсбүүкийн зар сурталчилгааны програмыг ашиглаж сураарай.

Create Ad буюу зар сурталчилгаа үүсгэх товчоор сурталчилгаа үүсгэнэ. Эхний үед Use existing post буюу пэйж хуудсан дээрээ аль хэдийн хийчихсэн постыг илүү олон хүнд харуулах байдлаар хийж үзээрэй. (Ер нь бол пэйж дээр харагдахгүй мөртлөө хүмүүст харагдах сурталчилгаануудыг нь энэ програмаар хийчихэж болдог.)

Анх хийж байх үед Engagement сурталчилгааг хийхийг зөвлөх байна. Энэ нь тухайн постын лайк, шэйр, коммент зэргийг өсгөдөг. Хуудсан дээрээс өөрийн фэнүүд рүүгээ чиглүүлээд бүүст хийчихсэн байгаа бол энд бүүст хийхдээ тэр хүмүүсийг хасах хэрэгтэй. Мөнгө төлөөд дахин дахин харуулаад байх хэрэггүй.

Уралдаан, Live, таавар, сугалаа гэх мэт идэвхжүүлэлт хийж үзээрэй

Уралдаан хийх үед мэдээж санаа, бас явуулах нь чухал. Гэхдээ хэцүү хэсэг нь шалгаруулалт хийхэд таарах нь олон. Авто лайк хийдэг хүмүүс тухайн постыг шууд олон лайктай болгочихдог тул маш их хэрүүл маргаантай болгочихдог. Иймд санамсаргүй сонгодог програмаар шалгаруулах, үүнийгээ Live хийж харуулан баталгаажуулаарай.

Холбоотой мэдээ: СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Холбоотой мэдээ: БИД ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН BASIC БАГЦЫГ ХЭРХЭН ҮЗҮҮЛДЭГ ВЭ?

Холбоотой мэдээ: БИД ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН САРЫН БАГЦЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭРХЭН ҮЗҮҮЛДЭГ ВЭ?

Та манай үйлчилгээний танилцуулга, үнийн мэдээлэл авах бол холбоо барих формыг бөглөн өөрийн мэдээллийг үлдээгээрэй. Бид ажлын 1 хоногт багтан эргэн холбогдох болно. Баярлалаа.
info@dima.mn
72119211
facebook.com/digitalmarketingmongolia
М офисс, Самбуугын гудамж-18, Чингэлтэй дүүрэг,  Улаанбаатар хот, Монгол улс