LOADING

Мэйл маркетинг

Технологийн үсрэнгүй хөгжлийг дагаад хүн төрөлхтний мэдээллийг олж авах арга, хэрэгсэл, боломжууд өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдсөөр. Сүүлийн 10 жилд бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болон хүч түрэн орж ирсэн ухаалаг утас, сошиал медиа, 4G, үүлэн тооцоолол зэрэг технологийн дэвшлүүдтэй харьцуулахад 40 гаруй жилийн настай и-мэйл хуучирч мөхөж буй мэт санагдаж мэдэх л юм.

Гэтэл өнөөдөр дэлхийд өдөр бүр 200 тэрбум шахам и-мэйл илгээж байна гэсэн судалгаа бий. Дээр дурдсан инновациуд нь эргээд и-мэйлийг өдөр, цаг, минут бүрт хармаан дотроосоо хаана ч явсан хялбархан хэрэглэж болох мэдээлэл, харилцааны нэгэн суваг болгон шинэ түвшинд гаргасан ажээ.

Хэрвээ танай компани өөрийн маркетингийн мэдээлэл, контентыг хэрэглэгчиддээ хүргэхдээ и-мэйлийг ашигладаггүй бол нэгэн чухал боломжийг орхигдуулж байна гэсэн үг. Ингээд и-мэйл маркетинг заавал хийх хэрэгтэйг нотлох олон шалтгаан байдгаас тавыг онцлон танилцуулъя.

1. И-мэйл маркетинг урт хугацааны харилцааг бий болгодог

Урьд нь та танихгүй хэн нэгнээс танд хаяглаагүй и-мэйл авч байсан уу? Зөвхөн тухайн хүнд зориулсан, түүнд хаягласан и-мэйлээр түүнд хэрэгтэй, үнэ цэнэтэй агуулга бүхий и-мэйл илгээх нь урт хугацааны харилцаа, улмаар итгэлийг бий болгодог. Аливаа харилцаа аль аль талуудад харилцан ашигтай үед тогтвортой, урт хугацаанд үргэлжилдгийн адилаар хэнд ч хамаагүй яаж ийгээд бүтээгдэхүүнээ зарахыг оролдох спамыг бид энд ярьсангүй.

Спам и-мэйлийг хэрэглэгчид “junk” гээд ялгаад сурчихсан тул үр дүнгүй. 

Танай бүтээгдэхүүн, үйлчилгээ зорилтот хэрэглэгчиддээ тулгарч буй асуудлуудыг шийдэж, зорилгодоо хүрэхэд нь тусалдаг нь танай байгууллагын амжилтын үндэс суурь нь болдог болов уу. Иймд хэрэглэгчиддээ ажил, амьдралынхаа зорилгуудад хүрэхэд туслах хэрэглэгчийн боловсролыг олгох контентуудыг и-мэйлээр илгээх нь тэдэнтэй урт хугацааны найдвартай харилцааг бий болгох боломжийг олгодог. Мэдээж өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй уялдуулан шүү дээ.

Хэрэглэгчидтэй харилцахдаа yahoo, gmail и-мэйл хаягаас илүүтэйгээр байгууллагынхаа албан ёсны хаягаас илгээх нь и мэйл нээлтийн хувийг 3–5 хувиар өсгөдөг ажээ.

2. Танай маркетингийн мэдээллийг хүргэж чадна

Экспертүүдийн үзэж буйгаар таны бүтээсэн контент танай хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн хамгийн их хэрэглэдэг, цагаа өнгөрөөдөг газар хүрэх, байрших ёстой гэдэг. И-мэйл хэрэглэгчдийн 91% нь өдөрт дор хаяж 1 удаа и-мэйлээ шалгадаг гэж үздэг тул зорилтот хэрэглэгчиддээ маркетингийн мэдээллээ хүргэх нэгэн боломж юм.

Өнөөгийн байдлаар дэлхий даяар бүртгэлтэй 4.3 тэрбум и-мэйл хаяг хэрэглэгдэж байгаа, интернэт хэрэглэгчдийн 95% нь и-мэйл ашигладаг ба тэдгээрийн 91% нь өдөрт 1 удаа и-мэйлээ шалгадаг гэсэн тоон үзүүлэлтүүд судалгаагаар гарчээ. Хамгийн гайхалтай нь энэ тоо Facebook хэрэглэгчдийн тооноос ч өндөр тоо гарч байгаа юм.

И-мэйл хэрэглэдэггүй эсвэл нээж үздэггүй хүмүүс олон шүү дээ гэж та бодож болох л юм. Ялангуяа манай Монголд и-мэйл нээгээд уншдаг, хэрэг гаргаад сурталчилгаа нээж үзээд суудаг хүн ховор.

Хэрэв та и-мэйл маркетингаа зөв хийвэл, өөрөөр хэлбэл өөрийн хэрэглэгчиддээ үнэ цэнэтэй мэдээллийг хүргэнэ гэдгээ ойлгуулж, мөн баталж чадвал тэд танай байгууллагаас үе үе хэрэгтэй мэдээлэл и-мэйлээр авахаас татгалзахгүй, бүр хэрэг болгон нээдэг, уншдаг болдог.

3. И-мэйл нь хэрэглэгчидтэй “хувийн” харилцаа үүсгэдэг

Хэрэглэгчид маркетингийн болон бусад зарим мэдээллийг и-мэйлээр хүлээн авахыг илүүд үздэг. Сошиал медиа, блог, хайлтын систем, онлайн зар сурталчилгаа зэрэг нь маш олон хүнд мэдээллийг хурдан хүргэх, харилцаа үүсгэх гэх мэт олон гайхалтай давуу талуудтай. Гэхдээ бүх хэрэглэгчдэд нээлттэй ижил мэдээллийг л хүргэдэг.

И-мэйл, мессенжер зэрэг сувгуудаар харин яг л тур хүнтэй мэдээллийн харилцаа үүсгэж болдог. Танд очсон и-мэйлийг бусад хүмүүс нээлттэй хараад байхгүй шүү дээ.

Хэдий олон хүнд нэг и-мэйлийг илгээж буй хэдий ч хүлээж авч буй хэрэглэгч бүрт тохируулан гарчиг, хэнээс илгээж буй, доторх агуулгыг өөрчлөх зэрэг боломжуудыг и-мэйл маркетингийн програмууд олгодог, үнэ төлбөрийн хувьд ч харьцангуй хямд байдаг.

И-мэйл маркетингийн програмыг сонгохдоо үнэ төдийгүй сегментчилэх, хүлээн авагчид хувьчлан тааруулах, үр дүнг шинжлэх, автоматжуулах, шинэ контакт бүртгэх зэрэг боломжуудыг нь судалж байж сонгоорой.

4. И-мэйл маркетинг бол спам маркетинг биш

Хүмүүсийн дийлэнх нь и мэйл маркетинг спамтай хольж ойлгодог. Үнэнийг хэлэхэд нийт и-мэйлийн 70% нь спам гэж ангилагддаг нь бодит факт. Үүний шалтгаан нь маркетерүүд хаа нэгтэйгээс и-мэйлийн жагсаалт худалдан авч бараа бүтээгдэхүүнийг нь сонирхох, сонирхохгүй нь огт тодорхойгүй хэдэн зуун мянган хүмүүс рүү спам и-мэйл явуулдаг.

Манай Монголд спам и-мэйл массаар илгээхийг и-мэйл маркетингийн үйлчилгээ хэмээн буруу зөрүү нэрлээд, ойлгоод сурчихсан байдаг. 

Харин өмнө дурдсанаар та өөрийнхөө зорилтот хэрэглэгчдийн хүсэл сонирхол, хэрэгцээнд нь нийцсэн, тэдний асуудлыг шийдэхүйц агуулга бүхий контентыг и-мэйлийн тусламжтайгаар санал болговол нь үр дүнтэй болохыг маркетингийн экспертүүд онцолж байна. Зөв хийвэл и-мэйл маркетингийн хөрөнгө оруулалтын үр өгөөж 4,300 хувь байж чаддаг ажээ.

5. И-мэйлээр зөв хүнд, зөв цагт, зөв контентыг хүргэж болдог

И-мэйлийг өөрт байгаа бүх контактууд руугаа илгээх нь маркетеруудын хийдэг хамгийн түгээмэл алдаа байдаг. Танай бүтээгдэхүүн цахилгаан бараа, зорилтот хэрэглэгчид дундаж давхаргын гэр бүлүүд байлаа гэж төсөөлье. Гал тогооны цахилгаан хэрэгслүүдтэй холбоотой мэдээлэл айлын эзэгтэйд хэрэгтэй сонирхолтой байж болох атал өрхийн тэргүүнд илгээх нь тийм ч оновчтой бус байж мэднэ. Зурагт, гар утас, компьютер зэрэгтэй холбоотой мэдээллийг тэр харин дуртайяа нээж үзнэ.

И-мэйлийг хэдийд илгээх нь оновчтой вэ? Өдрийн аль цагууд, долоо хоногийн аль гарагууд ялгаатай байж болох л юм. Ихэнх хүмүүс үдийн үед илгээх нь хамгийн тохиромжтой үе гэж боддог гэвч амралтын өдрүүдэд илгээх нь бусад өдрүүдээс илүү үр дүнтэй байдаг байна. И-мэйлийг мягмар гараг явуулбал даралтын хувь 58% тай байдаг бол бямба гарагт илгээснээр даралтын хувь 65% болон өсдөг байна. И-мэйл илгээх тохирсон цагаа олохын туршиж үзэн, нээлт, даралтын хувийн өсөлтийг шинжлэн аль цагт явуулах нь хамгийн зөв болохыг харж болох юм.

Гэхдээ зөв цагт гэдэг нь хэдэн цагт гэдгээс илүүтэйгээр тухайн хүн худалдан авалтынхаа аль шатанд явж байгаа тухай юм. Аль хэдийн орон сууц худалдан авчихсан харилцагчдаа өөрийн хотхоныг сонгон авах шалтгаанууд гэсэн агуулгатай и-мэйл илгээх нь үр дүнгүй. Худалдан авалт хийхээс өмнө хэрэглэгч асуудлаа анзаарах, хэрэгсээд шийдэл хайх, худалдан авалтын шийдвэр гаргах шатуудын контентууд ялгаатай байдаг. Хэрэглэгчдээ аль шатанд байгааг мэдэх, тухайн шатны контентуудыг л илгээх нь үр дүнтэй байдаг.

Та манай үйлчилгээний танилцуулга, үнийн мэдээлэл авах бол холбоо барих формыг бөглөн өөрийн мэдээллийг үлдээгээрэй. Бид ажлын 1 хоногт багтан эргэн холбогдох болно. Баярлалаа.
info@dima.mn
72119211
facebook.com/digitalmarketingmongolia
М офисс, Самбуугын гудамж-18, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс