LOADING

ДАТА БОЛ 21р ЗУУНЫ ГАЗРЫН ТОС

ДАТА БОЛ 21р ЗУУНЫ ГАЗРЫН ТОС

by admin January 22, 2020

Дийд дийд:

– Байна уу? “Марио Пицца” мөн үү?

– Үгүй ээ эрхэм ээ, “Dima Пицца” байна.

– Өө андуурчихаж.

– Үгүй ээ эрхэм ээ. Dima компани Марио гуайн пиццаны газрыг худалдан авсан болно.

– Өө тийм үү, тэгвэл пицца захиалъя.

– Бололгүй яахав. Та урьд нь авч байсан пиццагаа захиалах уу?

– “Урьд нь авч байсан” гэнэ үү? Миний юу авдагийг чи мэдээд байгаа юмуу?

– Бидэнд байгаа мэдээллийн дагуу та сүүлийн 15 удаа давхар бяслагтай, салямитай 12 хэрчимт пицца захиалсан байна.

– Хмм… Тийм шүү. Одоо ч гэсэн наадахыг чинь захиалъя даа тэгвэл.

– Би танд лооль, байцаа, брокколитой ногооны пицца санал болгож болохсон болов уу?

– Тэр дэмий, би ногоонд дургүй.

– Гэвч таны холестерин ихэссэн гэж байна шүү дээ!

– Чи яаж мэдэж байгаа юм???

– Сүүлийн 7 жилийн цусны шинжилгээний тань мэдээлэл энд байна л даа.

– Тэгдэг л юм байгаа биз, гэсэн ч ногоотой пицца авахгүй! Би холестерин буулгах эм ууж эхэлсэн.

– Гэхдээ, тогтмол уухгүй байгаа бололтой. 4 сарын өмнө Drugsale Net эмийн сангаас 30-хан ширхэгтэй эм авсан гэж байна.

– Өөр эмийн сангаас нэмээд авчихсын за?

– Таны картанд ийм гүйлгээ алга.

– Бэлэн мөнгөөр төлж болно биз дээ?

– Ийм хэмжээний мөнгө АТМ-с аваагүй байна?

– Орлогын өөр эх үүсвэртэй байж болохгүй хорвоо юу?

– Татварын тайланд чинь орлогын нэмэлт эх үүсвэр тусгагдаагүй байна?

– ДУУ ЧИ! Наад пиццатайгаа зайл чи! Би танай тэр google, facebook, twitter, instagram, тэр whatsapp-аас чинь залхаж байна! Утасны сүлжээгүй, интернэтгүй, намайг хэн ч тагнуулдаж чадахгүй арал руу явлаа мэдэв үү!

– Би таныг ойлгохын дээдээр ойлгож байна эрхэм ээ, гэвч та паспортоо сунгуулахгүй бол болохгүй нь. 5 долоо хоногийн өмнө хугацаа нь дууссан байна…

Дийд дийд дийд…

Эх сурвалж: Facebook-c

Тэгвэл зорилтод хэрэглэгч үйлчлүүлэгчийнхээ датаг хэрхэн цуглуулах вэ?

CRM гэж юу вэ ?

Хэрэглэгчийн тухай мэдээллийн сан үүсгэж хэрэглэгчийн хүсэл сонирхол дээр үндэслэн түргэн шуурхай харилцаж, мөн мэдээлэлд дүн шинжилгээ хийж цаашдын стратегидаа ашиглах зориулалттай интернэтэд суурилсан цогц системийг CRM гэнэ. СRM- Customer Relationship Management гэдгийн товчилсон үг бөгөөд Монголоор Харилцагчийн удирдлагын систем, Хэрэглэгчтэй харилцах удирдлагын систем хэмээн орчуулагддаг. Байгууллагын оршин тогтнох, бизнесийн амжилтанд хүрэх гол нөхцөл бол харилцагч, хэрэглэгч юм.

Танайд тулгамдаж байгаа маркетингийн ямар ямар асуудлууд байна, та яг одоо 7211-9211 дугаарт залгаж бидэнтэй холбогдож уулзалт товлоод, үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл аваарай.

Social Shares