МОНГОЛЧУУДЫН СОШИАЛ МЕДИА ХЭРЭГЛЭЭ
Монголын маркетингийн холбооноос зохион байгуулсан Covid Online Forum – 2020 онлайн форумын мэдээлэл дээрээс үндэслэн Монголчуудын сошиал медиа хэрэглээг танилцуулж байна.
Сүүлийн жилүүдэд бизнесийнхэн болон маркетингийнханы дунд түгээмэл яригдаж буй зүйл бол Generation юм. Сүүлийн 5н жилийн хугацаанд техник, технологийн салбар хурдацтай өсөн нэмэгдэж байна. Энэ үүднээс шинэ эрнийхэн буюу Generation Z үеийнхний худалдан авалт, медиа хэрэглээ бидний өмнө нь мэддэг байсан хандлагаас эрс өөрчлөгдөж байна. Харин нийгэмд худалдан авах шийдвэрийг голлон гаргаж буй нь 1980 – 1996 оныхон буюу Millenial-ууд юм.
Монголд 1,8 сая хүн ямар нэгэн байдлаар сошиал медиа ашиглаж байгаа ба энэ нь Монголчуудын 84% нь ашигладаг гэсэн үг юм. Харин Улаанбаатарчуудын 88% нь ямар нэгэн сошиал медиа ашиглаж байна.
Монголд фэйсбүүк идэвхитэй хэрэглэдэг 1,7 сая, Youtube хэрэглэдэг 879 мянган хүн байна. Tik tok-ийн хэрэглээ 9%-тай байгаа бөгөөд 189 мянган залуус идэвхитэй хэрэглэж байна. Инстаграммын хэрэглээ 5%-иар нэмэгдэж 526,000 хүрсэн байна.
Топ 50 компанийн сошиал медиад зарцуулж буй зардалын 65% нь фэйсбүүкт ноогдож байна. Сошиал медиа сувгийн хэрэглээнд фэйсбүүк 45%-г эзэлж байгаа бол юүтүб 24%, инстаграм 16%-г эзэлж байна.
Хамгийн үр өгөөжтэй топ 10 маркетингийн сувагаар Фэйсбүүк – 95%, инфлүнсер буюу нөлөөлөгчдийг ашиглах – 62%, Телевизийн сурталчилгаа – 56%, Инстаграмм – 48% гэх мэт гарсан байна. Топ инфлүнсерүүдийг жагсаавал Фэйсбүүк дээр Big Gee, Urankholboo, Naransolongo хамгийн их дагагчтай байгаа бол Инстаграм дээр Uka, Dulguun Odkhuu, Ider-Od гурав байна. Харин Юүтүб дээр Mesmerism, Gremix, Youtuber Tushig орсон байна.
- Уламжлалт медиа хэрэглээ 2016 оноос хойш тасралтгүй буурч, интернэтийн хэрэглээ өссөөр байна. Ялангуяа, телевиз үзэгчдийн тоо 2014 оноос хойш 100 орчим мянгаар буурсан бол ТВ үзэхэд зарцуулдаг хугацаа ажлын өдөрт 250 минутаас 111 минут болж, амралтын өдрүүдэд 364 минутаас 200 минут болж бараг 2 дахин буурчээ. Хэдийгээр үзэгчдийн тоо болон телевиз үзэхэд зарцуулж буй хугацаа буурч байгаа боловч орон нутаг болон 35+ насныхан үзсээр байна. Мөн телевизийн мэдээлэл итгэх хандлага өндөр байна.
- Хүмүүс хаа сайгүй сошиолдсоор байгаа бөгөөд сошиал медиад зарцуулж буй хугацаа 2014 оноос хойш 2дахин өсөж, Монголчууд өдөрт дунджаар 4-5 цагийг зарцуулах болжээ. Gen Z үеийн залуус өдөрт 7-9 цагийг зарцуулж байгаа нь хамгийн өндөр байна. Мөн сүүлийн жилүүдэд 40+ насны иргэдийн сошиал медиа хэрэглээ нэмэгдэж байна. Залуусын хувьд Instagram ашиглах хандлага хурдтай өсөж байна.
- Иргэдийн хамгийн түрүүнд мэдээлэл авдаг эх үүсвэр нь фейсбүүк болсон боловч сошиал сүлжээнд тавигддаг мэдээллийн дийлэнх нь худал байдаг гэж 70% нь дүгнэж байна. Мөн иргэд мэдээллийн үнэн зөвийг нь нягтлахгүй хэн нэгний сошиал постод итгэн цааш түгээх хандлага өндөр байна.
Холбоотой мэдээ: СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Холбоотой мэдээ: БИД ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН BASIC БАГЦЫГ ХЭРХЭН ҮЗҮҮЛДЭГ ВЭ?
Холбоотой мэдээ: БИД ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН САРЫН БАГЦЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭРХЭН ҮЗҮҮЛДЭГ ВЭ?
Манай агентлагын хувьд бид жижиг дунд бизнес эрхлэгчдэд, бүтээгдэхүүн үйлчилгээгээ зорилтод хэрэглэгчиддээ хүргэж борлуулалтаа нэмэгдүүлэхэд зориулсан, дижитал маркетингийн үйлчилгээний багцууд болон сар бүрийн тогтмол үйлчилгээг санал болгодог. Үүнд:
- Вебсайт
Холбоотой нийтлэл: БИЗНЕСҮҮД ЯАГААД ВЕБСАЙТТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ ВЭ? ВЕБСАЙТАА ХЭРХЭН МАРКЕТИНГ БОРЛУУЛАЛТЫН ЦӨМ БОЛГОХ ВЭ?
Холбоотой нийтлэл : БАЙГУУЛЛАГЫН ВЕБ САЙТ ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ?
2. Хайлтын системийн оновчлол
Холбоотой нийтлэл: ХАЙЛТЫН СИСТЕМИЙН ОНОВЧЛОЛООР БОРЛУУЛАЛТАА ХЭРХЭН ТОГТМОЛ ӨСГӨХ ВЭ!
Холбоотой нийтлэл: ХАЙЛТЫН СИСТЕМИЙН ОНОВЧЛОЛ (SEO) ГЭЖ ЮУ ВЭ? КОНТЕНТЫГ ХЭРХЭН АШИГЛАЖ БОЛОХ ВЭ?
3. CRM систем- Инбаунд маркетинг
Холбоотой нийтлэл: ЖИЖИГ ДУНД БИЗНЕСИЙН ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ МАРКЕТИНГ БОЛ ИНБАУНД МАРКЕТИНГ
Холбоотой нийтлэл: ХАМГИЙН ОНОВЧТОЙ МАРКЕТИНГ БОЛ “ИНБАУНД МАРКЕТИНГ”
Холбоотой нийтлэл: ИНБАУНД БОЛОН УЛАМЖЛАЛТ МАРКЕТИНГИЙН ЯЛГАА
Холбоотой нийтлэл: ИНБАУНД МАРКЕТИНГИЙН СЭЖМИЙН АРЧИЛГАА ТҮҮНИЙГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?
Холбоотой нийтлэл: ИНБАУНД МАРКЕТИНГ БУЮУ ТАТАХ МАРКЕТИНГ ГЭЖ ЮУ ВЭ?
Холбоотой нийтлэл: ЗОРИЛТОТ ХЭРЭГЛЭГЧДИЙН ПЕРСОНА БОЛОН ХУДАЛДАН АВАЛТЫН ЗАМНАЛ ГЭЖ ЮУ ВЭ?
4. Чатбот
Холбоотой нийтлэл: ЧАТБОТЫГ ИЛҮҮ ӨРГӨН ХҮРЭЭНД ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?
5. Сошиал медиа маркетинг – Facebook, Instragram, Youtube
Холбоотой нийтлэл: ФЭЙСБҮҮК ХУУДАСНЫ ПОСТ ЦӨӨН ХҮНД ХҮРДЭГ ШАЛТГААНУУД
Холбоотой нийтлэл: ФЭЙСБҮҮК ХУУДСАА ХЭРХЭН ҮР ДҮНТЭЙ АШИГЛАХ ВЭ?
6. Контент маркетинг
Холбоотой нийтлэл: САЙН КОНТЕНТ МАРКЕТИНГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?
Холбоотой нийтлэл: КОНТЕНТ МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА БОЛОН ТЕХНОЛОГИЙН НӨЛӨӨЛӨЛ
Холбоотой нийтлэл: BUSINESS TO BUSINESS БА BUSINESS TO CONSUMER БАЙГУУЛЛАГУУДЫН КОНТЕНТ МАРКЕТИНГИЙН ЯЛГАА
7. Инфлүнсер буюу нөлөөллийн маркетинг:
Холбоотой нийтлэл: INFLUENCER БУЮУ НӨЛӨӨЛӨЛӨГЧ ХҮМҮҮСИЙГ МАРКЕТИНГДАА АШИГЛА
Хэрэв танай байгууллагад дижитал маркетингийн үйлчилгээ авах болон зөвлөгөө мэдээлэл авах хэрэгцээ байгаа бол бидэнтэй 7211-9211 утсаар болон info@dima.mn мэйл хаягаар бидэнтэй холбогдоорой.