LOADING

ФЭЙСБҮҮК ХУУДСАА ХЭРХЭН ҮР ДҮНТЭЙ АШИГЛАХ ВЭ?

ФЭЙСБҮҮК ХУУДСАА ХЭРХЭН ҮР ДҮНТЭЙ АШИГЛАХ ВЭ?

by admin May 28, 2020

Өдөр бүр 2.5 тэрбум хүн фэйсбүүкийг ашиглаж, 60н сая бизнес эрхлэгчид өөрсдийн албан ёсны Фэйсбүүк хуудсыг идэвхтэй ажилуулж байна. Энэхүү сошиал медиа сувагын талаар хэдэн статистик тоо баримтаас танд сонирхуулвал. /2019 оны байдлаар/

  • Сард ордог идэвхитэй хэрэглэгчдийн тоо 2,5 тэрбум
  • Гар утсаар идэвхитэй ордог хэрэглэгчдийн тоо 2,26 тэрбум
  • Фэйсбүүк стори үздэг хэрэглэгчдийн тоо 500 сая
  • Фэйсбүүк хэрэглэгчдийн 54% нь эмэгтэй 46% нь эрэгтэй
  • Интернет хэрэглэгч эмэгтэйчүүдийн 83% нь, эрчүүдийн 75% нь фэйсбүүкийг ашигладаг.
  • Нэг хүн дундажаар 155н найзтай байдаг.
  • 17оос дээш насны хүмүүсийн 69% нь фэйсбүүк ашигладаг.
  • 18-29 насны хэрэглэгчидийн 88% нь байнгын идэвхитэй байдаг бол 30-49 насны хэрэглэгчидийн 84% нь тогтмол идэвхитэй байдаг байна.
  • Нийт фэйсбүүк хэрэглэгчдийн 90% нь өдөр бүр тогтмол фэйсбүүкрүүгээ ордог
  • Азийн идэвхитэй хэрэглэгчдийн тоо 1,1 тэрбум
  • Сард 5н тэрбум коммент бичигддэг
  • Нийт 1,13 триллион лайк дарагдсан
  • Өдөр бүр 100 сая цаг видеог хүмүүс үздэг
  • 60 секунд тутамд 317000 статус шинэчлэгдэж, 400 хэрэглэгч шинээр нэмэгдэж 147000 зураг орж, 54000 шэйр хийгддэг.
  • Өдөрт дундажаар нэг хүн 38 минутыг фэйсбүүкт өнгөрөөдөг.

Харин Монгол Улсын хувьд фэйсбүүк идэвхитэй хэрэглэгчдийн тоо 2 156 000 байна.  Нийслэлийн иргэдийн 84%, орон нутгийн иргэдийн 77% нь буюу 1 724 767 иргэн фэйсбүүкчин. Тэгвэл 15-60 насны 10 хүн тутмын 8 нь буюу 1,7 сая гаруй хүн сошиал медиа ашигладаг. Тэдний 95% нь гар утаснаас холбогддог. Ухаалаг гар утасны хэрэглээ 80 хувь болж нэмэгдсэн. 14-21 хүртэлх насны залуус ажлын өдрийн 6 цагийг буюу ухамсарт амьдралынхаа 50 хувийг сошиалд зарцуулж, амьдралынх нь 50 хувь сошиалд өрнөж байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд фэйсбүүк идэвхитэй хэрэглэгчдийн дийлэнх нь 18-34 насны залуучууд болсон. 2 секунд тутамд 1 бизнесийн хаяг үүсэж, маркетеруудын 93% нь өөрийн бизнес, бүтээгдэхүүн, үйл ажиллагааг фэйсбүүкээр дамжуулан сурталчилж байна. Иймд энэ удаагийн нийтлэлээр хамгийн өргөн хүрээнд ашиглагддаг сошиал медиа платформ буюу фэйсбүүкийг хэрхэн  үр дүнтэй ашиглах талаар хэдэн зөвлөгөөг хүргэж байна.

ФЭЙСБҮҮК ХУУДАСНЫ ПОСТ ЦӨӨН ХҮНД ХҮРДЭГ ШАЛТГААНУУД

Олон лайктай Фэйсбүүк хуудастай хэдий ч хийсэн постууд цөөхөн хүнд л хүрэх юм, одоо яах вэ? Тэгвэл олон лайктай хуудастай байх хэрэггүй юм уу? Хэрэгтэй. Дараах хэд хэдэн шалтгаанаар Фэйсбүүкийн хуудасныхаа лайкын тоог өсгөх нь ач холбогдолтой:

  • Тодорхой хувьд нь хүрэх тул илүү олон лайктай бол олон хүнд органикаар хүрэх боломжтой.
  • Олон лайктай гэдэг танай брэндийн престижийг илэрхийлж болно.
  • Зорилтот хэрэглэгчдийнхээ маш сайн бүлгийг үүсгэж байна гэсэн үг. Фэнүүд рүүгээ чиглүүлэн бүүст хийснээр борлуулалтаа өсгөх боломжтой. Энийг Boost товчийг дараад хялбархан хийчихэж болно.
  • Өөрийн зорилтот хэрэглэгчдийн демографик болон зан үйлийн мэдээллүүдийг олж мэдэх боломж өгдөг. Жишээ нь: Page Insights дотроос нас, хүйс, байршил гэсэн ерөнхий бүтэц харж болдог бол Audience Insight дотроос танай фэнүүд ямар төхөөрөмжнөөс голдуу Фэйсбүүк ордог, коммент хэр их бичдэг, гэр бүлийн байдал, ямар төрлийн ажил эрхэлдэг гэх мэт илүү нарийн статистик мэдээлэл харах боломжтой.
  • Лайк дарсан фэнүүдээрээ дамжуулан найзуудад нь нөлөөлөх боломжтой. Хуудсан дээрээсээ Boost товчоор сурталчилгаа хийхдээ Like хийсэн хүмүүс болон тэдний найзууд гэсэн сонголтыг хийнэ гэсэн үг.
  • Нэг хуудсаа лайк дарсан хэрэглэгчдийг чиглүүлэн нөгөө хуудасныхаа контентыг сурталчилж болно. Жишээ нь: тансаг брэндийн хувцасны дэлгүүрийн хуудасныхаа фэнүүдийг чиглүүлэн тансаг зэрэглэлийн гоёл чимэглэлийн дэлгүүрийнхээ сурталчилгааг хийж болох юм.

Илүү дэлгэрэнгүйг…

ФЭЙСБҮҮК МАРКЕТИНГИЙН ПРАКТИКТ ШАЛГАРСАН 5 АРГА

Фейсбүүк маркетинг хийхэд үр өгөөжөө өгч буй арга техникүүдээсээ та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо. Хэзээ ч туршаад үзэхэд болох энгийн мөртлөө үр дүнгээ өгөх зөвлөмжүүд тул та оролдоод үзээрэй.

1. Хуудасныхаа лайкыг бүүст хийхээс илүүтэй контентоо бүүст хий

Фэйсбүүк хуудас нь олон лайктай байхад л сошиал медиа маркетинг амжилттай болчихно гэсэн эндүүрэл элбэг байдаг. 50,000 лайктай болчихоод үнэгүй зар сурталчилгаа хийнэ гэж боддог дарга, захирлууд ч байдаг. Гашуун үнэн гэвэл мөнгө төлөөгүй үед бидний хийсэн пост лайк хийсэн хүмүүсийн за ойролцоогоор таван хувьд нь л харагдах магадлалтай. Хуудасны лайк долоо хоногт 500-гаар өсч байгаа мөртлөө тавьсан сонирхолтой постууд таван лайкаас хэтрэхгүй байх нь элбэг.

Шийдэл нь Фэйсбүүкийн төсвийнхөө дийлэнхийг хүмүүст сонирхолтой, хэрэгтэй, сайн контентоо бүүст хийхэд зарцуул. Контент маркетинг илүү үр дүнтэй байхаас гадна хуудасны лайк ч дагаж нэмэгддэг. Дараа дараагийн постуудын органик харагдац бас сайжирна.

2. Зорилтот хэрэглэгчээ байнга онилж бай

Их мөнгөтэй  бол Монголд байгаа Фэйсбүүкт бүртгэлтэй хоёр сая орчим хэрэглэгчид рүү чиглүүлээд мөнгө төлөөд зар сурталчилгаа хийгээд байж болно. Харин хөдөлмөрч бас ухаантай бол оруулж байгаа пост бүрийг сурталчлахдаа чухамд хэнд харуулах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Хэд дахин бага мөнгөөр хэд дахин илүү үр дүнд хүрч болно.

Өөрийн хуудсыг лайк хийсэн хүмүүсийг өөрийн хэрэглэгч мэтээр сэтгэж болно. Харин шинээр лайк хийлгэмээр байгаа хүмүүсийг шинээр авахыг хүсч буй хэрэглэгч мэтээр сэтгэж болно. Зорилтот хүмүүсээ сонгохдоо өөрийн хуудсын лайк хийсэн хүмүүс, бас лайк хийгээгүй хүмүүс гэж ялган сонгож болдог. Лайк хийгээгүй нөхдөд анхаарал, сонирхлыг нь татсан контент харуулж болох бол харин лайк хийчихсэн хүмүүст бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ илүү нарийн ширийнийг таниулсан контент харуулж болох юм.

Илүү дэлгэрэнгүйг…

ФЭЙСБҮҮК СУРТАЛЧИЛГААНЫ ОНОВЧЛОЛУУД БОЛОН ОНОВЧЛОХЫН АШИГ ТУСУУД

Та фэйсбүүкийн сурталчилгаанд төсөв гарган, зорилтот хэрэглэгчдэдээ мэдээлэлээ хүргэж байна уу? Гэвч явуулсан сурталчилгаа тань зорилтод хүмүүстээ тэр болгон сайн хүрэхгүй байна уу? Хэрэв тийм бол та фэйсбүүк сурталчилгааныхаа оновчлолыг илүү сайжруулаад үзээрэй. Сурталчилгаагаа бодит өгөгдөлд суурилан илүү оновчтой хийснээр зардлаа хэмнэх, үр дүнгээ өсгөх боломжтой.

1. Фэйсбүүкийн pixel кодыг вэб хуудсандаа байршуулаарай.

Энэ кодыг вэб хуудасныхаа дотор байршуулчихвал уг pixel нь танай вэб хуудсаар зочилсон фэйсбүүкийн хэрэглэгчдийг бүртгээд байдаг тул сурталчилгаа үүсгэхдээ уг хэрэглэгчдийг чиглэх боломжтой байдаг. Танай вэб хуудсаар зочилсон хүмүүс танай зорилтот хэрэглэгч байх магадлал өндөр тул маш үр дүнтэй байх нь тодорхой.

2. Сурталчилгааны төсвийг өдрөөр нь тогтоогоорой.

Туршлагаас харахад байхад фэйсбүүк сурталчилгааны төсвөө daily budget буюу өдөрт хэдийг зарцуулахаар тогтоох lifetime budget буюу нийт төсвөөр тохируулахаас илүү дээр байдаг. Нэгд долоо хоногийн өдрүүдэд хэрэглэгчид харьцангуй ижил тоогоор фэйсбүүктээ ордог тул нийт төсвөөр тохируулах нь том давуу тал өгдөггүй, хоёрт төсвөө илүү сайн хяналттайгаар жигд зарцуулах боломжтой.

Илүү дэлгэрэнгүйг…

ФЭЙСБҮҮКИЙН ХУУДСАНД ИДЭВХТЭЙ БАЙСАН ХҮМҮҮСИЙГ ХЭРХЭН ОЛОХ ВЭ?

Танай байгууллагын фэйсбүүкийн пэйж хуудсаар зочилсон, мессеж бичсэн, постууд дээр лайк дарсан, коммент бичсэн хүмүүсийг эргэж олохыг хүсч байна уу? Танай хуудсыг өмнө сонирхож байсан хүмүүст дараа дараагийн маркетингийн мэдээ, мэдээлэл, контентыг хүргэвэл тун үр дүнтэй байж чадна.

Танай хуудасны фэнүүд буюу лайк дарсан хүмүүсээс ямар ялгаатай вэ?

Танай фэнүүд мэдээж танай хуудсаар зочилсон, үйлдэл хийсэн байгаа. Фэнүүддээ контентоо хүргэх сурталчилгаа хийхэд хялбархан. Хуудсан дээрээсаа бүүст товч дараад л хялбархан хийчихнэ. Харин хуудсыг лайк дараагүй ч гэсэн танай мэдээллийг сонирхдог, танай бэлтгэсэн контентод дуртай хүмүүсийг олж чиглүүлэхэд энэ арга тусална.

Энэ боломжийг ашиглахыг тулд та юу хийсэн байх шаардлагатай вэ?

Фэйсбүүк сурталчилгааны данстай байхад хангалттай. Үүнийг олон улсын төлбөрийн VISA, Mastercard гэх мэт карттай бол холбоод л үүсгэчихнэ.Та сурталчилгаагаа удирдах програм болох AdsManager руугаа https://www.facebook.com/ads/manager хаягаар ороорой. Хэрэв сурталчилгааны олон данс удирддаг бол ашиглах гэж буй дансаа сонгоно. Үүний дараа зүүн гар талын дээд булангийн цэсэн дундаас Audiences цэсийн сонгоорой. Эсвэл https://www.facebook.com/ads/manager/audiences хаягаар ч орж болно.

Илүү дэлгэрэнгүйг…

ФЭЙСБҮҮК ДЭЭР ЗОРИЛТОД БҮЛЭГ БУЮУ CUSTOM AUDIENCE ХЭРХЭН ҮҮСГЭХ ВЭ?

Фэйсбүүк дээр зорилтот бүлэг буюу custom audience үүсгэх олон төрлийн аргачлал байдаг бөгөөд Хүн ам зүй болон Сонирхол, Зан төлөв гэсэн үндсэн 3н бүлгээс сонгож зорилтод бүлэг үүсгэх боломжтой. Мөн танай байгууллагын вебсайт болон фэйсбүүкийн пэйж хуудсаар зочилсон, мессеж бичсэн, постууд дээр лайк дарсан, коммент бичсэн хүмүүсийг дахин чиглүүлсэн зорилтод бүлэг болгон сурталчилгаагаа хүргэж боломжтой. Танай хуудсыг өмнө сонирхож байсан хүмүүст дараа дараагийн маркетингийн мэдээ, мэдээлэл, контентыг хүргэвэл тун үр дүнтэй байж чадна.

Харилцагчдын бүртгэл сайтай бол утасны дугаар эсвэл и-мэйл хаягаар нь зорилтод бүлэг үүсгэж болно. Танайхаас өмнө юм худалдан авч байсан бол дахиж авах магадлал өндөр шүү дээ. Хүмүүсийн бараг талаас илүү нь гар утасны бодит дугаараа Фейсбүүкт оруулсан байдаг. И-мэйл бол мэдээж бүр илүү үр дүнтэй.

Хуудас лайк хийсэн хүмүүстэй төстэй зан төлөвтэй хүмүүсийг бас олж custom audience үүсгэж ашиглаж болно. Бүгд утасны дугаараа Фэйсбүүк дээр оруулдаггүй тул ижил төстэй сонирхол, зан төлвөөр нь ийм хүмүүсийг олж болно.

Бас өөрийн видеонуудыг үзсэн хүмүүсийг фэйсбүүкийн чиглүүлэлтэй хослуулан ашиглаж болно.

Фейсбүүк нас хүйс, и-мэйл, утасны дугаар, вэб болон пэйж хуудасны хандалтаар зорилтот хэрэглэгчийг олохоос гадна өөр олон боломжууд байдаг.  Фейсбүүк хүмүүсийн төрсөн өдөр, сонирхлоос гадна гар утасны загвар, газар зүйн байршлыг маш сайн мэддэг. Ойр ойрхон гадаадад аялдаг хүмүүсийг онилж онгоцны билетны урамшуулал санал болгож болно. Экспатуудыг гэсэн сонголт ч бас байдаг.

Илүү дэлгэрэнгүйг…

ФЭЙСБҮҮК ДЭЭР ЗОРИЛТОТ СЕГМЕНТЭЭРҮҮГЭЭ ЧИГЛЭН СУРТАЛЧИЛГААГАА ХИЙХ ЭХНИЙ АЛХАМУУД

Дижитал маркетингийн амжилтын нэг гол хүчин зүйл бол сошиал медиагаар өөрийн зорилтод сегментрүү сурталчилгаагаа хэрхэн зөв хүргэхэд оршдог. Зөв хэрэглэгчийг зөв цаг үед олж контентоо хүргэвэл маш бага зардлаар өндөр үр дүнтэй маркетинг хийх боломжтой. Харин Фэйсбүүкд бүртгэлтэй 2 сая гаруй хэрэглэгч дундаас хэрхэн зорилтот сегментийн хэрэглэгчээ олж чиглэх вэ?

Бид өдөр тутам ашигладаг, үр өгөөжтэй нь практикт шалгарсан арга техникүүдээс та бүхэнтэй хуваалцъя. Туршаад үзэхэд энгийн мөртлөө шууд үр дүнгээ өгөх боломжтой тул та оролдоод үзээрэй.

Органикаар чиглүүлэх

Бид фэйсбүүк дээр хийж буй бүх постуудаа мөнгөөр сурталчлаад байдаггүй. Мөнгө төлөөгүй үед органикаар хэдэн хүнд хүрэх нь уг постыг хүмүүс хэр хүлээн авч байгаагаас хамаардаг. Тэгэхээр уг контентыг хэнд зориулсан гэдгээс нь хамааран чиглүүлэх нь илүү үр дүнд хүргэх боломжтой.

2. Газар зүйн байршлаар чиглүүлэх

Таны контент тухайн байршилд байгаа хэрэглэгчдэд илүү хамаатай бол ингэж чиглүүлж байгаарай. Бид Монгол гэсэн сонголтыг байнга хийдэг бол үүнийгээ илүү нарийвчилж болно гэсэн үг. Жишээ нь Улаанбаатарт байдаг ресторанууд өөрийн эргэн тойронд ойрхон байгаа хэрэглэгчдэд мэдээллээ хүргэх нь илүү үр дүнтэй байж болно. Байршлаар хэрэглэгчийг чиглэх нь Улаанбаатараас гадна орон нутагтай холбоотой мэдээллийг оновчтой хүргэх тун үр дүнтэй байдаг.

Та Drop pin товчийг ашиглан газрын зураг дээрээс тухайн байршлыг сонгоорой. Уг цэгээ эргэн тойрон хэр зайн дотор байхыг сонгохдоо miles гэсний өмнө зайгаа оруулна. Хамгийн багадаа 10 миль буюу 16км радиус оруулах боломжтой. Байршлаар тодорхойлсны дараагаар нас, хүйс, сонирхол, зан төлөв гэх мэт бусад шүүлтүүрийг ашиглан зорилтот сегментээ илүү нарийвчлах боломжтой.

Илүү дэлгэрэнгүйг…

ФЭЙСБҮҮКЭЭС ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХЭРХЭН БҮРТГЭХ ВЭ?

Вэб хуудсаар зочилсон хэрэглэгчийн мэдээллийг авах буюу сэжим болгон хувиргах зорилго бүхий тусгайлсан дизайнтай вэб хуудсыг газардах хуудас гэж нэрлэдэг. Газардах хуудас бүрд хэрэглэгчийн мэдээллийг авах форм байршсан байдаг. Харин фэйсбүүкэд нэгэн боломж байдаг нь заавал вэб хуудас руу шилжүүлэлгүй зөвхөн фэйсбүүкээс хэрэглэгчийн мэдээллийг бүртгэх боломжтой Lead ad буюу сэжмийн сурталчилгаа юм.

  • Уг сурталчилгааг хэрэглэгч
  • Цахим ном, гарын авлага, темплэйт, танилцуулга татах
  • Уралдаан, сугалаанд оролцох
  • Үнэгүй зөвлөгөө, үнийн санал авах хүсэлт гаргах
  • Subscribe хийлгэх буюу мэдээлэл хүлээж авахаар и-мэйл хаяг бүртгүүлэх
  • Сургалт, арга хэмжээнүүдэд бүртгүүлэх

Илүү дэлгэрэнгүйг…

ФЭЙСБҮҮК ДЭЭР ЯАГААД ДАХИН ЧИГЛҮҮЛЭХ МАРКЕТИНГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Фэйсбүүк дээр дахин чиглүүлэх нь маш үр өгөөжтэй маркетинг. Борлуулалтыг бодитойгоор өсгөнө. Харин яаж гэдгийг илүү дэлгэрэнгүй тайлбарлая.

Дахин чиглүүлэх маркетинг гэж юу вэ?

Та Amazon, Alibaba гэх мэт онлайн худалдааны сайтаар зочилсны дараа таны үзэж сонирхсон зүйлтэй холбоотой мэдээлэл өөр вэб хуудсууд бас фэйсбүүкээр дахин дахин харагдаад байхыг анзаарсан уу? Хэрэв тийм бол энд дахин чиглүүлэх маркетинг буюу Remarketing ажиллаж байна гэсэн үг.

Яагаад ингэж дахин чиглүүлэх маркетинг хийдэг вэ?

Зочилсон, сонирхсон гэдэг нь худалдан авалт хийх магадлал бий гэсэн үг. Жишээ нь: Манай агентлагийн вэб хуудсанд маркетинг, борлуулалтын, голдуу мэдээлэл бий. Манай бүтээгдэхүүн, үйлчилгээ бизнесийн байгууллагуудад зориулагдсан. Иймд манайхаар зочлон мэдээлэл үзэж буй хэрэглэгч огт өөр сегментийн, жишээ нь: огт ажил эрхэлдэггүй хүн, байх магадлал тун бага. Нэгэнт сонирхол нь илэрсэн хэрэглэгчдийг чиглүүлэн маркетинг хийх нь борлуулалтыг өсгөхөд илүү үр өгөөжтэй байж чадна.

Хүмүүс эхний хандалтаараа худалдан авалт хийдэггүй. Онлайн худалдааны сайтад хандалтын 96% нь худалдан авалт хийдэггүй гэсэн статистик тоо байдаг. Гэхдээ дээр дурдсанчлан тодорхой бүтээгдэхүүнийг сонирхсон тул эрэлт, хэрэгцээ байгааг илтгэх тул эдгээр хэрэглэгчдийг дахин олж мэдээлэл, сурталчилгааг хүргэснээр эргүүлэн авчрах нь худалдан авалт хийх хувийг өсгөдөг. Мөн брэндийн танигдах байдал, хоногшилтод нөлөөлдөг.

Илүү дэлгэрэнгүйг …

Танайд тулгамдаж байгаа маркетингийн асуудлууд байна уу? Та яг одоо 7211-9211 дугаарт залгаж бидэнтэй холбогдоод уулзалт товлож, үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл аваарай.

Social Shares