LOADING

ФЭЙСБҮҮКЭЭС ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХЭРХЭН БҮРТГЭХ ВЭ?

ФЭЙСБҮҮКЭЭС ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХЭРХЭН БҮРТГЭХ ВЭ?

by admin February 10, 2020

Монгол Улсад сошиал медиа идэвхитэй хэрэглэгч 2 156 000 байна.  Нийслэлийн иргэдийн 84%, орон нутгийн иргэдийн 77% нь буюу 1 724 767 иргэн фэйсбүүкчин. Тэгвэл 15-60 насны 10 хүн тутмын 8 нь буюу 1,7 сая гаруй хүн сошиал медиа ашигладаг. Тэдний 95% нь гар утаснаас холбогддог. Ухаалаг гар утасны хэрэглээ 80 хувь болж нэмэгдсэн. 14-21 хүртэлх насны залуус ажлын өдрийн 6 цагийг буюу ухамсарт амьдралынхаа 50 хувийг сошиалд зарцуулж, амьдралынх нь 50 хувь сошиалд өрнөж байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд фэйсбүүк идэвхитэй хэрэглэгчдийн дийлэнх нь 18-34 насны залуучууд болсон. 2 секунд тутамд 1 бизнесийн хаяг үүсэж, маркетеруудын 93% нь өөрийн бизнес, бүтээгдэхүүн, үйл ажиллагааг фэйсбүүкээр дамжуулан сурталчилж байна. Энэ удаагийн нийтлэлээр хамгийн өргөн хүрээнд ашиглагддаг сошиал платформоос хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн бүртгэх талаар хүргэж байна. 

Фэйсбүүк хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн бүртгэх вэ?

Вэб хуудсаар зочилсон хэрэглэгчийн мэдээллийг авах буюу сэжим болгон хувиргах зорилго бүхий тусгайлсан дизайнтай вэб хуудсыг газардах хуудас гэж нэрлэдэг. Газардах хуудас бүрд хэрэглэгчийн мэдээллийг авах форм байршсан байдаг. Харин фэйсбүүкэд нэгэн боломж байдаг нь заавал вэб хуудас руу шилжүүлэлгүй зөвхөн фэйсбүүкээс хэрэглэгчийн мэдээллийг бүртгэх боломжтой Lead ad буюу сэжмийн сурталчилгаа юм.

  • Уг сурталчилгааг хэрэглэгч
  • Цахим ном, гарын авлага, темплэйт, танилцуулга татах
  • Уралдаан, сугалаанд оролцох
  • Үнэгүй зөвлөгөө, үнийн санал авах хүсэлт гаргах
  • Subscribe хийлгэх буюу мэдээлэл хүлээж авахаар и-мэйл хаяг бүртгүүлэх
  • Сургалт, арга хэмжээнүүдэд бүртгүүлэх

Сэжмийн сурталчилгааны давуу ба сул талууд

Фэйсбүүкээс сэжим үүсгэх сурталчилгаа нь дараах давуу талуудтай:

  • Хийхэд хялбар. Вэб сайт руу оруулалгүй зөвхөн фэйсбүүкийг ашиглан сэжим авах боломжтой.
  • Форм бөглүүлэх амархан: Фэйсбүүкт бүртгэгдсэн мэдээлэл форм хэсэгт автоматаар бөглөгддөг тул хэрэглэгчийн цагийг хэмнэнэ.
  • Нэгж сэжим үүсгэх өртөг, зардал бага.
  • CRM системтэй холбосноор фэйсбүүк дээр форм бөглөсөн хэрэглэгчийн мэдээллийг автоматаар CRM системд бүртгэж болдог.
  • Хүйс, төрсөн огноо гэх мэт зэрэг чухал мэдээллүүдийг харьцангуй үнэн зөвөөр олж авах боломж өндөр.

Гэвч дараах сул талууд бий:

  • Вэб хуудсан дээр форм бөглөх үед cookie үүссэнээр уг хэрэглэгчийн дараа дараагийн хандалтыг бүртгэх, маркетингийн өгөгдлийн сан үүсгэх боломжтой болдог. Фэйсбүүкийн сэжмийн сурталчилгаа нь вэб хуудсаар дамждаггүй тул вэб хуудсаар хандах үед таних боломжгүй.
  • Төрөл бүрийн талбарууд үүсгэхэд бага зэрэг төвөгтэй. Олон талбарын мэдээлэл авах үнэхээр хэрэгтэй бол хүмүүс фэйсбүүк дээр бөглөхгүй байх магадлалтай.
  • Тухайн хэрэглэгч нэг бөглөчихвөл тэр формоо дахин бөглөж болдоггүй
  • Сурталчилгаа тул зардал гаргаж байж л хүнд хүрдэг. Вэбийн газардах хуудсууд органикаар буй үнэгүй хүрэх боломж илүү нээлттэй.

Иймд бид вэбийн газардах хуудсууд, фэйсбүүкийн сэжмийн сурталчилгааг хослуулан ашигладаг.

Сэжим үүсгэх сурталчилгааг хийхэд юу шаардлагатай вэ?

Сэжмийн сурталчилгааг үүсгэхэд дараах зүйлсийг бэлдсэн байх шаардлагатай. 

  • Фэйсбүүк хуудасны “АДМИН” эрхтэй байх. Хэрэглэгчийн мэдээллийг авдаг учир админууд л авахыг зөвшөөрдөг. Editor эрхтэй хэрэглэгч хийж болно гэхдээ сэжмийн мэдээллээ авч чаддаггүй тул үр дүнгүй сурталчилгаа болчихдог.
  • Вэб сайтынхаа нууцлалын бодлого бүхий хуудасны холбоосыг мэдэж байх. Хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдүүдэд өгөхгүй гэх мэт нөхцөлүүдийг энд оруулсан байх хэрэгтэй.
  • Сурталчилгаанд ашиглах зураг, дизайн, текст, файл зэргийг бэлтгэсэн байх.

Харин одоо уг сурталчилгааг хэрхэн хийх алхмуудтай танилцацгаая.

1-р алхам: Форм үүсгэх

Фэйсбүүк хуудасныхаа Publishing tools/ Leads ad forms/ Forms library хэсэгт формоо үүсгэх бөгөөд “шинээр үүсгэх”, “өмнө үүсгэсэн формоо ашиглах” гэсэн 2 сонголттой. Форм нь дараах хэсгүүдээс бүрдэнэ.

Хамгийн эхэнд Form Type сонгоно. Higher Intent нь хэрэглэгч мэдээлээ өгөх товч дарахаас өмнө оруулсан мэдээллээ нэг шалгаж харах шат нэмдэг. Илүү чанартай сэжмийн мэдээллийн бүртгэл хиймээр байгаа бол энэ шинэ хэлбэрийг сонгож болно. More Volume буюу эхний сонголт нь ийм шалгах шатгүй тул илүү олон бүртгэл авах боломжтой. Бид энэ сонголтоор хийдэг.

2-р алхам: Сурталчилгаа үүсгэх

Бусад сурталчилгааны адил “Ads manager” хэсэгт сурталчилгаа үүсгэн Create ad товчийг даран сурталчилгаагаа үүсгэх бөгөөд Lead generation сурталчилгааны төрлийг сонгоно. Үүсгэж буй сурталчилгааны кампанит ажилдаа нэр өгч, зорилтот бүлгээ тодорхойлон чиглүүлж, хугацаа, төсвөө тогтооно.

Хэрэглэгчийн мэдээллээ хэрхэн татах вэ?

Бүртгүүлсэн сэжмээ сурталчилгаатай холбогдсон фэйсбүүк хуудасны Publishing Tools/Forms Library хэсгээс татна. Уг хэсэгт таны үүсгэсэн бүх формууд хадгалагддаг бөгөөд сэжмийг CSV болон XLS өргөтгөлөөр татах боломжтой. Гэхдээ дараах зүйлсийг анхаарах шаардлагатай.

  1. Дата мэдээллийг зөвхөн админууд л татах эрхтэй учир та сурталчилгааны болон фэйсбүүк хуудасны админ эрхтэй байх ёстой.
  2. Сэжмээ татахад дараах 2 сонголт гарч ирнэ. Эхний сонголт нь зөвхөн шинэ сэжмүүд л татагдана гэсэн үг. Сурталчилгаа дуусахаас өмнө 1 удаа татаад сурталчилгаа дуусахад дахин татвал эхний татаж авсан сэжмүүд байхгүй бөгөөд зөвхөн шинээр бүртгэгдсэн сэжмүүд л татагдана гэсэн үг. Гэхдээ өмнөх дата нь устчихна гэсэн үг биш бөгөөд 2 дахь сонголтыг сонгосноор сурталчилгаа хийгдэж буй хугацаан дахь бүх сэжмийг татахаас гадна тодорхой хугацааны интервалд бүртгүүлсэн сэжмүүдийг татах боломжтой юм.

Фэйсбүүктэй интеграци хийгддэг CRM систем ашигладаг бол уг сэжмүүд автоматаар уг системд орно. Бид үйл ажиллагаандаа HubSpot CRM ашигладаг тул контакт мэдээллүүдийг шууд систем дээрээ бүртгээд авчихдаг.

Инбаунд маркетингийн үйлчилгээ

Бид танай зорилтот хэрэглэгчдийн анхаарлыг татах, ойлгоход хялбар, сонирхолтой, хэрэглэгчийн боловсрол олгох, бүтээгдэхүүн, үйлчилгээний даваа, ялгаралтай талуудыг таниулсан дижитал контентууд бүтээх, түгээх, идэвхжүүлэх маркетингийн үйлчилгээг санал болгодог.

Инбаунд маркетингийн үйлчилгээний нэгэн онцлог нь боломжит хэрэглэгчид, худалдан авагчдын датаг CRM системд үүсгэн дараа, дараагийн маркетинг, борлуулалтад ашиглах боломжийг бүрдүүлж өгдгөөрөө онцлогтой. 

Танайд тулгамдаж байгаа маркетингийн асуудлууд байна уу? Та яг одоо 7211-9211 дугаарт залгаж бидэнтэй холбогдоод уулзалт товлож, үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл аваарай.

Social Shares