СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГИЙН АНХААРАХ АСУУДЛУУД
2019 оны байдлаар дэлхий даяар нийт 4.388 тэрбум хүн интернет хэрэглэж байгаагаас 3.484 тэрбум хүн сошиал медиаг идэвхитэй хэрэглэж байна. Том жижиг дунд бүхий л бизнесийн байгууллагууд сошиал медиагаар дамжуулан маркетингийн компанит ажлыг идэвхтэй өрнүүлж хэрэглэгчидтэйгээ бат бөх холбоо тогтоосоор байгааг олон жишээнээс харж болно.
Бизнесийн ширүүн өрсөлдөөн дунд тунаж үлдэхийн тулд сошиал медиа маркетерүүдийн мэдээлэл хүлээн авах, хэрэгжүүлэх болон шинийг санаачлах чадвар өндөр байх хэрэгтэй. Дэлхийд сошиал медиа маркетерүүдийн гаргадаг алдаа олон сая доллартай тэнцэхүйц мөнгөн дүнгээр хэмжигддэг байна. Тиймээс ажилдаа амжилттай сошиал медиа маркетинг хийж, компанидаа хохирол учруулахгүйн тулд анхаарах асуудалуудын талаар нийтлэлийг танд хүргэе.
1. Сошиал медиа стратеги боловсруулах
Оновчтой сошиал медиа стратеги боловсруулалгүйгээр тодорхой төлөвлөгөөг бий болгох нь төвөгтэй. Танай байгууллагын сошиал медиа төлөвлөгөө нь та бүхний зорилгодоо хүрэх газрын зураг болж байх ёстой. Ингэхийн тулд хаашаа явж, хэдий хугацаанд хаана хүрэхээ тооцоолох шаардлага бий болно. Ийнхүү амжилттай сошиал медиа стратеги боловсруулахын тулд дараах 3 түлхүүр асуултад хариулахыг хичээгээрэй.
[wp-svg-icons icon=”checkmark-circle” wrap=”i”] Бид яагаад сошиал медиаг ашиглаж байна вэ? – Эхний асуулт бол яагаад? Танай байгууллага яагаад сошиал медиаг ашиглахаар шийдсэн болон сошиал медиагаар дамжуулан юуг бүтээх гэж буйгаа тодорхой болгох хэрэгтэй.
[wp-svg-icons icon=”checkmark-circle” wrap=”i”] Бид сошиал медиа дээр яаж амжилттай байх вэ? – Дараагийн хариулах хэрэгтэй асуулт бол яаж? Үүнд ямар контентыг сошиал медиа дээр түгээх болон түүнд хэдэн төгрөг зарцуулах, ямар ямар байгууллагуудтай хамтрах тухай асуудал яригдана.
[wp-svg-icons icon=”checkmark-circle” wrap=”i”] Сошиал медиад үр дүнтэй байгаа эсэхийг хэрхэн хэмжих вэ? – Сүүлийн асуулт бол хэрхэн? Нэгэнт яагаад сошиал медиаг ашиглах хэрэгтэй байгаа болон тэнд яаж амжилттай ажиллахаа шийдсэн бол одоо үр дүнг хэмжих нь чухал. Зорилго тодорхойлох буюу S.М.A.R.T болон Objective & Key Results (OKR) аргууд нь танд үр дүнгээ өдрөөр, долоо хоногоор, жилээр хэмжихэд тусална. Үүнээс гадна танай байгууллага Фэйсбүүк хуудсыг идэвхтэй ажилуулдаг бол Adsmanager хэсгээс хамгийн энгийн амархан байдлаар зарим нэг үзүүлэлтүүдийг харж болно.
2. Шинэ санаа олох
Сүүлийн үед сошиал медиагаар бусдыг хуулбарласан олон контентууд харагдах болсон. Гэвч хуулбар гэдэг үргэлж эх хувиасаа дутуу үнэлэгддэг тул сошиал медиа маркетерүүд бусдыг хуулбарлан дууриахаас зайлсхийх хэрэгтэй. Үүний тулд тухайн компанит ажилтай холбогдсон шинэ санаа оноог бодож олох нь чухал.
Хэрхэн шинэ санаа олох вэ? Оновчтой шинэ санаа оноог бий болгохын тулд өөрийн бизнесийн байгууллага болон бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ персонаг тодорхойлж мэдэх нь чухал. Үүний дараа тухайн персонагийн зан төлөв дээр тулгуурлан тэдний хүсэл сонирхолд нийцэхүйц компанит ажлыг нарийн төлөвлөх хэрэгтэй.
Монголд үйл ажиллагаа явуулж буй байгууллагын хувьд Монгол хүний онцлог, зан төлөвт тохирсон компанит ажлыг зохион байгуулах нь илүү үр дүнтэй.
3. Тогтмол сайн контентыг бүтээх
Контент бүтээнэ түүнийгээ персонадаа хүргэнэ гэдэг бол сошиал медиа маркетерүүдын ажлын нэг хэсэг. Контент бүтээх нь ихээхэн цаг хугацааг шаарддаг төдийгүй ялангуяа бусдаас хуулбарлахгүй бүтээлч байх түүнийгээ тогтмол хугацаанд бий болгон тууштай авч явах нь сонирхолтой бөгөөд хариуцлагатай ажлын нэг билээ. Хэсэг контент бүтээхгүй явахад л хэрэглэгчид биднийг мартаж эхэлдэг. Тиймээс бүтээлч, шинэлэг контентыг тууштай бүтээж байх нь өрсөлдөгчдөөсөө ялгарч үлдэх хамгийн том зэвсэг юм. Үүнийг хялбархнаар шийдвэрлэхийг хүсч буй бол Buzzsumo болон Quora сайтууд танд тусална гэдэгт итгэлтэй байна.
4. Сошиал медиа сувгийн хандалт буурах
Сошиал медиа маркетерүүдэд тулгардаг олон асуудлуудын нэг нь цаг заваа зориулан бүтээсэн контент нь органик хандалт авахгүй байх тухай асуудал юм. Нэмээд хэдэн төгрөгөөр бүүст хийсэн ч гэсэн бага хүмүүст хүрээд байх нь сэтгэл гонсойлгодог. Харин үүнийг шийдвэрлэхийн тулд Facebook Audience Insights болон Twitter Audience Insights-ийг ашиглан персонагаа сайтар таньж аваарай. Нэгэнт өөрсдийн зорилтот үзэгчдийг мэдэж авсан бол тэдэнрүү болон тэдэнтэй төсөөтэй хүмүүс рүү чиглүүлснээр илүү хандалтыг авч чадна.
5. Маркетингийн баг, дизайнер болон үзэгчидтэй харилцах
Харилцааны талаарх асуудал аль ч салбарт чухал үүргийг гүйцэтгэдэг болохыг туршлагатай ажилчид мэдэж байгаа бизээ. Харин сошиал медиа менежерүүдийн хувьд багийнхан тэр дундаа дизайнеруудтай харилцах мөн үзэгчидтэй холбоо тогтоох, тэдний асуултад хариулах зэрэг шаардлагууд өдөр тутам тулгардаг. Үзэгчдийн хувьд нэгэнт тодорхой бичсэн зүйлсийг дахин дахин асуух, хамааралгүй сэдвээр харилцаа үүсгэх, брэнд бүтээгдэхүүнийг гоочлох зэргээс эхлэн олон асуудлыг бий болгодог.
Гэхдээ сошиал медиа менежерүүд эдгээрийг зөөлөн аргаар зохицуулж, үзэгчдийн асуусан асуулт бүрт хариулж тэднийг хүндэтгэж харьцах хэрэгтэй. Хэдий төвөгтэй мэт санагдавч тэд хэзээ нэгэн цагт танай бүтээгдэхүүн үйлчилгээний үнэнч хэрэглэгч болох магадлалтай.
Холбоотой мэдээ: СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Холбоотой мэдээ: БИД ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН BASIC БАГЦЫГ ХЭРХЭН ҮЗҮҮЛДЭГ ВЭ?
Холбоотой мэдээ: БИД ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН САРЫН БАГЦЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭРХЭН ҮЗҮҮЛДЭГ ВЭ?
Танайд тулгамдаж байгаа маркетингийн асуудлууд байна уу? Та яг одоо 7211-9211 дугаарт залгаж бидэнтэй холбогдоод уулзалт товлож, үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл аваарай.