LOADING

БИД ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН САРЫН БАГЦЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭРХЭН ҮЗҮҮЛДЭГ ВЭ?

БИД ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН САРЫН БАГЦЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭРХЭН ҮЗҮҮЛДЭГ ВЭ?

by admin June 15, 2021

Дижитал маркетинг нь бизнесийн байгууллагуудын хувьд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хайлтын систем, сошиал медиа, имэйл, өөрийн вэб хуудас гэх мэт дижитал сувгуудыг ашиглан одоогийн болон боломжит хэрэглэгчиддээ мэдээлэл хүргэж, харилцаа үүсгэдэг маркетингийн аргачлал. Дижитал сувгуудад зөвхөн интернэтээр хязгаарлахгүй бидний өдөр бүр ашигладаг гар утас, зөөврийн компьютер, суурин компьютер, таблет, телевизийн сувгууд, видео тоглоом, апп, дижитал брошур гэх мэт зүйлсийг ч хамруулж болно. Уламжлалт маркетингийн хэрэгслүүд нь хэрэглэгчийг тогтсон цагт хэрэгцээт мэдээллээ авахад тусалдаг бол дижижал маркетинг нь ухаалаг төхөөрөмжөөр дамжуулан хэрэглэгчид хэзээ ч, хаанаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээлэл, контентыг хүлээн авах боломж олгодог. Дижитал маркетингийн бас нэгэн гол давуу тал нь харьцангуй бага зардал, хэмжиж болох үр дүн гэж хэлж болох юм. Дижитал сувгууд хурдацтай хөгжих болсноор маркетинг, сурталчилгааны шинэ боломж, арга хэрэгслүүд гарч ирсээр байгаа. Интернэт хэрэглэгчдэд нийцсэн сурталчилгаа явуулахын тулд онлайн зан төлөвт суурилсан сурталчилгаа ч хурдацтай хөгжиж байна. Дижитал маркетингийн онцлог нь технологиос шууд хамааралтай. Тиймээс технологи тасралтгүй хөгжихийн хэрээр дижитал маркетингийн дэвшил, стратеги нь байнга өөрчлөгдөн, шинэчлэгдсээр байдаг. Мөн энэхүү маркетинг нь өөрийн гэсэн хэд хэдэн онцлогтой. Тухайлбал, сегментчлэл. Энэ нь зорилтот хэрэглэгчид рүү чиглэсэн сурталчилгаа явуулах боломж илүү өргөн байдаг гэсэн үг. Энэ удаагийн нийтлэлээр “БИД ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН САРЫН БАГЦЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭРХЭН ҮЗҮҮЛДЭГ ВЭ?” гэдгийг орууллаа.

Сарын багцын үйлчилгээmo
  • Дижитал & Инбаунд маркетинг зөвлөгөө
  • Segment, Target, Position (Persona, Buyer's Journey)
  • Фото зураг авалт /Нэмэлт/
  • Постер
  • Видео, Reels
  • Сошиал медиа маркетинг төлөвлөгөө
  • Сошиал медиа сувгуудын идэвхжүүлэлт

Жижиг дунд бизнес эрхлэгчид хамгийн эхэнд зорилтод хэрэглэгч тань яг юу хүсэж байна вэ? гэдгийг мэдэх нь хамгаас чухал. Ихэнх хүмүүст бодитоор өөрт нь үзүүлэхээс нааш юу хүсэж байгаагаа мэддэггүй. Мөн хүмүүс санал асуулга зах зээлийн судалгаанд оролцохдоо логикоор ханддаг, харин яг бодит худалдан авалт дээр сэтгэл хөдлөлөөрөө үйлдэл хийдэг. Тиймээс та ажиглалтан дээрээ  үндэслэн нэмэлт асуултууд тавих хэрэгтэй. Хэрэв та хүмүүсээс люкс зэрэглэлийн үнэтэй машинуудаас сонголт хийх талаар нь асуувал та гол төлөв логик хариултууд авах ба тэд чанар, найдвартай байдал, тав тух гэх мэтийг чухалчилна. Үнэндээ тэдний жинхэнэ хүсэж байгаа зүйл бол статус юм.  Хенри Фордын хэлсэн үг байдаг. “Хэрэв би хүмүүсээс юу хүсэж байгааг нь асуусан бол тэд илүү хурдан морь гэж хариулах байсан” гэж.

Мөн ихэнх жижиг дунд бизнесийн сурталчилгаанууд үр дүн муутай байдаг. Учир нь сурталчилгааны бүтэц нь Компанийн нэр, Лого, Хамгийн сайн чанар, үйлчилгээ үнэ, холбоо барих гэх мэт мэдээллүүд байдаг. Сурталчилгаа явуулсан өдрөөсөө эхлээд л шууд хэрэгцээ нь үүссэн боломжит хэрэглэгчид нь хариу үйлдэл хийнэ гэж хүлээдэг. Энэ бол тохиолдолын маркетинг юм. Тохирсон боломжит хэрэглэгч яг тухайн цаг мөчид уг сурталчилгааг үзээд худалдан авалт хийх нь тохиолдолын шинж чанартай.

Одоо маркетингийг зорилготой хийх цаг нь болсон. Маркетингийг зорилготой хийхийн тулд хоёр чухал элементийг мэдэх хэрэгтэй.

  • Таны сурталчилгааны зорилго юу вэ?
  • Таны сурталчилгаа юуг онцолж байна вэ?

Жижиг дунд бизнесийнхээс сурталчилгааны зорилгыг нь асуухад:

  • Брэндинг
  • Нэрээ сурталчилах
  • Өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах
  • Борлуулалт хийх
  • Бүтээгдэхүүн үйлчилгээг нь асууж холбоо барих гэж мэтээр хариулдаг.

Эдгээр нь бүгд хоорондоо асар их ялгаатай бөгөөд та энэ бүгдийг ганц сурталчилгаанд багтаах боломжгүй юм. Бүх зорилгоо нэг контент дээр төвлөрүүлэх нь зорилгынхоо алинд ч хүргэхгүй. Манай агентлагын хувьд шалгарсан дүрэм бол нэг сурталчилгаанд нэг л зорилго тавих юм. Мэдээж нэг удаагын оролдлогоор маркетингаа төгс зөв хийх нь хэцүү. Туршлагтай маркетерууд ч анхны оролдлогоор алддаг. Хэд хэдэн оролдолгууд хийж үзсэний дараа л хэмжиж байж мэддэг.  Хамгийн сайн маркетинг бол боломжит хэрэглэгчийн асуудлыг танилцуулдаг ба шийдэл нь эцсийн нотолгоо нь болж өгдөг.

Энийг томъёолбол: Та асуудлаа мэдэх үү! Бид шийдэл санал болгоно. Нотолгоо нь энэ байна, гэх юм. Энэ нь инбаунд маркетингийн аргачлал юм.

Инбаунд маркетинг нь боломжит хэрэглэгчдийг контентоор татах, сэжим болгон хувиргах, борлуулах, халамжлах гэсэн үндсэн дөрвөн үе шаттай. Эдгээр үе шатуудад чиглэсэн контент маркетинг хийснээр танихгүй хэрэглэгчийг өөрийн үнэнч хэрэглэгч болгоход чиглэдэг.

  1. Персона дүр болон худалдан авалтын замнал тодорхойлох: Орчин үед контент маркетинг үр дүнтэй хийхдээ хэрэглэгчдийн түгээмэл зан төлвөөр зохиомол дүр болох персона хөгжүүлэн уг персонад зориулан зорилготой контентыг бүтээхийг зөвлөдөг. Өөрөөр хэлбэл персона гэдэг бол та өөрийн зорилтот хэрэглэгчээ тодорхойлон түүний зохиомол дүрийг бүтээсэн зураглал гэж хэлж болно.

Хүмүүсийг хүн ам зүйн мэдээлэл, зан чанарын болон сэдэлжих байдлын төсөөтэй чанар, зорилгоор нь бүлэглэн үзэх боломжтой. Хувь хүмүүс хоорондоо ялгаатай ч худалдан авалт хийхдээ эдгээр үзүүлэлтээрээ төсөөтэй байдаг бөгөөд тухайн төсөөт бүлэг хүрээ ижил үг хэллэг хэрэглэх, зорилгынхоо хүрээнд ижил зан үйлийн тогтолцоотой болсон байдаг.

Тиймээс бид ямар нэг маркетингийн мэдээлэл хүргэхийнхээ өмнө заавал ХЭНД гэдгээ маш сайн тодорхойлон гаргах хэрэгтэй. Персона гаргах гэдэг нь үүнийг хэлж байгаа хэрэг.

Боломжит худалдан авагчийн персонаг гаргаснаар маркетингийнхны хувьд юун дээр илүү төвлөрөх, ямар үг хэллэг түлхүү ашиглах зэргээр ажлаа илүү хөнгөвчилж, илүү ойлгомжтой болгоод зогсохгүй, ХЭНД гэдгээ маш сайн ойлгосон учир үр дүнтэй байж чадна.

Өөрөөр хэлбэл Худалдан авагчийн персона нарийвчлан гаргаснаар илүү үнэ цэнтэй хэрэглэгчийг татаж, тэдэнд хүрч, нөхцөл байдалд тохирсон мэдээлэл хүргэх боломж бүрддэг.

Холбоотой мэдээ: ЗОРИЛТОТ ХЭРЭГЛЭГЧДИЙН ПЕРСОНА БОЛОН ХУДАЛДАН АВАЛТЫН ЗАМНАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

2. Фото зураг авалт:

3. Постер:

Бидний хийсэн зарим постеруудыг та эндээс үзээрэй.

4. Видео:

Бидний хийсэн зарим видеог та эндээс үзээрэй.

5. Мэйл маркетинг: Технологийн үсрэнгүй хөгжлийг дагаад хүн төрөлхтний мэдээллийг олж авах арга, хэрэгсэл, боломжууд өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдсөөр. Сүүлийн 10 жилд бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болон хүч түрэн орж ирсэн ухаалаг утас, сошиал медиа, 4G, үүлэн тооцоолол зэрэг технологийн дэвшлүүдтэй харьцуулахад 40 гаруй жилийн настай и-мэйл хуучирч мөхөж буй мэт санагдаж мэдэх л юм.

Гэтэл өнөөдөр дэлхийд өдөр бүр 200 тэрбум шахам и-мэйл илгээж байна гэсэн судалгаа бий. Дээр дурдсан инновациуд нь эргээд и-мэйлийг өдөр, цаг, минут бүрт хармаан дотроосоо хаана ч явсан хялбархан хэрэглэж болох мэдээлэл, харилцааны нэгэн суваг болгон шинэ түвшинд гаргасан ажээ.

Хэрвээ танай компани өөрийн маркетингийн мэдээлэл, контентыг хэрэглэгчиддээ хүргэхдээ и-мэйлийг ашигладаггүй бол нэгэн чухал боломжийг орхигдуулж байна гэсэн үг.

Холбоотой мэдээ: Мэйл маркетинг

6. Сошиал медиа маркетинг төлөвлөгөө: Жилээс жилд сошиал медиад илүү олон хүн орж, илүү их дуу, шуугиантай болж байна. Өнгөрсөн жил үр дүнгээ өгч байсан арга, техник 2024 онд үр ашиггүй ажил болж хувирч магадгүй. Facebook, Instagram, LinkedIn, Twitter зэрэг сошиал платформууд хуурамч, олны анхаарал татаж, дуулиан дэгдээх гэсэн контентыг ялгаж, хэрэгтэй, сонирхолтой, илүү харилцаа, харилцан яриа үүсгэх контентыг хэрэглэгчдэдээ хүргэхээр тус тусын алгоритмыг өөрчилсөн. Тиймээс 2024 онд контент маркетингийн үр дүнгээ дээшлүүлэхийн тулд урьдчилан төлөвлөсөн, нарийн төлөвлөгөөний дагуу гаргасан КОНТЕНТ ТӨЛӨВЛӨГӨӨ хэрэгтэй.

Сошиал медиад зориулсан сайтар бэлтгэсэн контент төлөвлөлт нь дараах давуу талыг олгох болно.

  • Танай сошиал медиа маркетингийн үйл ажиллагаа тогтвортой, жигд хөтлөлтийн хэмнэлд орно. Тогтвортой байдал сошиал медиа маркетингт маш чухал. Тогтмол хугацаанд пост хийж хэвших нь хэрэглэгчдэд хүлээлт бий болгохоос гадна хэрэглэгчидийн танай байгууллагатай харилцах харилцааг тогтворжуулж өгдөг.
  • Цаг үетэй холбоотой контентыг эртнээс бэлтгэх боломж олгоно. Үйл явдал, баяр ёслол, шинэ бүтээгдэхүүн зах зээлд гаргах, уралдаан тэмцээн гэх мэт тухайн цаг хугацаатай үйл явдлыг төлөвлөгөөндөө тусгаж өгөх боломжыг олгоно.
  • Ажлын архив бий болгох боломжтой. Календарчилсан төлөвлөгөө гарган мөрдөх нь дараа нь ажлын гүйцэтгэл, хийсэн ажлын жагсаалт гаргахад хэрэгтэй байдаг. Хөтлөлтийн тогтвортой байдал, түүний үр дүнг сар, улирлаар харьцуулан гаргах боломжтой.
  • Хөтлөлтийн баримтлах шаардлагатай тодорхой дүрэм гарган тогтвортой хэрэгжүүлэхэд тань туслана. Жишээ нь нийт гаргаж буй нийтлэл, постын бүтцийг зохистой барихад хэрэгтэй харьцаа гарган мөрдөж болно.

Холбоотой мэдээ: 2024 оны Сошиал Медиа Календар татаж авах

7. Сошиал медиа сувгуудын идэвхжүүлэлт: Дижитал маркетингийн амжилтын нэг гол хүчин зүйл бол сошиал медиагаар өөрийн зорилтод сегментрүү сурталчилгаагаа хэрхэн зөв хүргэхэд оршдог. Зөв хэрэглэгчийг зөв цаг үед олж контентоо хүргэвэл маш бага зардлаар өндөр үр дүнтэй маркетинг хийх боломжтой. Харин Фэйсбүүкд бүртгэлтэй 2 сая гаруй хэрэглэгч дундаас хэрхэн зорилтот сегментийн хэрэглэгчээ олж чиглэх вэ?

Холбоотой мэдээ: ФЭЙСБҮҮК ХУУДСАА ХЭРХЭН ҮР ДҮНТЭЙ АШИГЛАХ ВЭ?

Та доорх формыг бөглөн манай багцын үйлчилгээнүүдийн үнийн саналыг өөрийн бүртгүүлсэн мэйл хаягаараа аваарай.

Social Shares