ЗӨВХӨН ШИЛДЭГ КОМПАНИУД ЯЛАХ БОЛТУГАЙ
Маркетингийн загалмайлсан эцэг гэгддэг Филип Котлерийн 2019 онд Бээжинд болсон Маркетингийн ирээдүй чуулга уулзалт дээр тавьсан “Зөвхөн шилдэг компаниуд ялах болтугай” гэсэн илтгэлийг хүргэж байна.
Ирээдүйн хэрэглэгчид дэндүү ухаантай болно. Тэдэнд улиг болсон зар сурталчилгаа таалагдахаа больж худалдааны зөвлөхийн үгэнд итгэхээ больж ирнэ. Интернет Фэйсбүүк ашиглан тэд ямар ч бүтээгдэхүүн үйлчилгээний талаар хангалттай мэдээлэл авч чаддаг байх болно.
ФЭЙСБҮҮК ХУУДСАА ХЭРХЭН ҮР ДҮНТЭЙ АШИГЛАХ ВЭ? эндээс уншаарай.
ХАЙЛТЫН СИСТЕМИЙН ОНОВЧЛОЛ (SEO) ГЭЖ ЮУ ВЭ? КОНТЕНТЫГ ХЭРХЭН АШИГЛАЖ БОЛОХ ВЭ? эндээс уншаарай
Тэд юу хүсэж байгаагаа хэнээр ч хэлүүлэлтгүй мэддэг болно. Тэгэхээр маркетинг ирээдүйд ямар үүрэг рольтой байх вэ? Миний харснаар маркетингд нэг л үүрэг даалгавар үлдээд байх шиг. Энэ нь ам дамжсан яриаг удирдах. Танай компанийн хамгийн үр өгөөжтэй зар сурталчилгааг хэн хийдэг гэж бодож байна. Мэдээж танай бүтээгдэхүүн үйлчилгээнд сэтгэл хангалуун байдаг хэрэглэгч болон түүнд итгэж үнэмшдэг ойр дотнынхон, тэгэхээр энэ ам дамжсан ярианд хэрхэн нөлөөлөх, түүнийг хэрхэн удирдах талаар ирээдүйн маркетерууд заавал суралцах ёстой. Нэг жишээ дурдая. Би виноны дэлгүүрийн эзэн байлаа гэж бодъё. Миний хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол хүмүүсийн виноны сонголтод хамгийн их нөлөөлдөг хүмүүсийг олж тогтоох Жишээ нь: Үнэтэй рестораны бартендэр ч юм уу виноны мэргэжилтэн байж болно шүү дээ. Би түүнд өөрийн виноны цуглуулгын хамгийн чанартайгаас нь сонгон илгээж хэрвээ түүнд таалагдвал миний ажил бүтлээ л гэсэн үг. Маркетинг ирээдүйд хүчтэй өөрчлөгдөнө. Маркетинг өөрөө 115 жилийн өмнө бий болсон шинэ залуу ойлголт. Харин зах зээл бол сая жилийн өмнө бий болсон эртний зүйл. Тэгвэл борлуулалт нь Адам евагын үеэс улбаатай гэж эрдэмтэд үздэг. Яагаад гэвэл могой еваг адамд алим идүүлэхийг ятгаж чадсанаар тэнд борлуулалт үүссэн. Гэвч борлуулалт нь маркетингийн өчүүхэн хэсэг нь. Аль хэдийн бэлэн болсон лангуун дээрх бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд зарах шиг амархан зүйл гэж үгүй. Харин маркетер хүн манай компани юугаараа бусдаас илүү давуу талтай вэ? Ямар бүтээгдэхүүнийг хэнд санал болгох вэ гэдгийг байнга санах ёстой. Маркетинг дэндүү хурдацтай өөрчлөгдөж байна. Шинэ санаанууд мөн шинэ ойлголтууд өдрөөс өдөрт төрөн гарсаар л. Тэгвэл бүгдээрээ маркетингийн түүхийг 10, 10 жилээр хувааж авч үзье. Яг үнэндээ би номоо 3н жилийн хугацаатай шинэчлэдэг. Яагаад гэвэл бүх зүйл өөрчлөгдөж хуучин санаа кэйс жишээнүүд хоцрогдоод байна. Хамгийн анх компаниудын гол зорилго бол сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж тэрийгээ тасралтгүй бусдад сурталчлах байлаа. Гэтэл нэг өдөр Procter and Gamble болон Unilever компаниуд, үгүй ээ бид бүтээгдэхүүн үйлчилгээгээ илүү үйлчлүүлэгчийн хүсэл шаардлагын дагуу нийцүүлэх ёстой юм байна хэмээн шийдсэнээр үйлчлүүлэгч төвтэй компаниуд бий болсон. Түүний дараа брэндинг гэх гайхамшигтай ойлголт төрөн гарсан. Нэг өгүүлбэрээр хэлэхэд таны брэнд хүмүүсийн сэтгэлийг ямар нэгэн хэлбэрээр хөдөлгөж байх ёстой. Маш олон бүтээгдэхүүн дундаас яагаад заавал танай бүтээгдэхүүнийг сонгох ёстой гэж брэндинг өөрөө үнэ цэнийн баталгаа гэж хэлж болно. Энэ бол маш чухал ойлголт.
БРЭНДИЙН талаар эндээс уншаарай.
Хүмүүс таны бүтээгдэхүүнийг сонгох шалтгааныг хараахан олж тогтоож чадаагүй байгаа бол том асуудалтай тулгарчээ гэж та ойлгоорой. Үнэ цэнийн баталгаа гэдэг өрсөлдөгч компанийн авч чадаагүй байр суурийг хэрэглэгчийн зүрх сэтгэлд эзэгнэгч гэж хэлж болно. Жишээ нь: Мак доналдсын үнэ цэнийн баталгаа бол хямд үнээр амттай түргэн хоол. Гэхдээ энэ нь нийт зах зээлийг хамарсан том шүхэр. Тэд нийгмийн давхарга болгонд өөр өөр үнэ цэнэ санал болгодог. Настай хүмүүсийн хувьд Мак доналдс бол тав тухтай орчинд эрүүл мэндийн баталгаатай хоол зооглох газар юм. Гэхдээ яг энэ үнэ цэнээр өсвөр болон бага насныханд хүүхэдтэй ээжүүдэд хүрнэ гэвэл болохгүй л дээ. Тиймээс хамгийн гол хийх ёстой зүйл бол таргет буюу зорилтод зах зээлээ олж түүнд зориулсан үнэ цэнийг тодорхойлох юм. Энэ бол маркетинг.
Сошиал болон технологийн хувьсгалаар маркетингд ч гэсэн өөрчлөлт гарч байна. Дижитал маркетинггүй компаниуд цаашид амьд явахад бэрх болоод байна.
ДИЖИТАЛ МАРКЕТИНГАА САЙЖРУУЛАХ АЛХАМУУД эндээс уншаарай.
Хэрэглэгчдийг танай дэлгүүрт ирэхийг хүлээх биш гэрээсээ ч юм уу ажлаасаа ч юм уу танай бүтээгдэхүүнийг худалдан авах сувгийг байгуул. Манай эхнэр дэлгүүр огт явахаа больсон. Тэр бүгдийг амазоноос захиалаад авчихдаг. Тэр бол орчин үеийн хэрэглэгч хүмүүс маш завгүй болсон. Тийм учраас борлуулалтын сувагт тань онлайн худалдаа, эрт орой хэзээ нэгэн цагт бий болсон байх шаардлагатай. Шинэ үеийн маркетерууд 3н зүйлийг хийнэ. Энэ нь Great, Communicate, Deliver буюу бүтээ, харилцан холбогд, мөн түгээ. Маркетерийн хийдэг олон чухал зүйлсийн нэг нь зах зээлээ тэлж томруулах. Тэд хэрэглэгчиддээ хамгийн ойр ажиллаж зах зээлээ тэлэх боломжийг тасралтгүй эрэлхийлж байдаг. Яг үнэндээ бусдын хараагүй боломжуудыг тэд л анх анзаарч бүтээгдэхүүн худалдан авалтад муугаар нөлөөлж буй бэрхшээлүүдийг тэд л нэн түрүүнд мэдэрдэг. Шинэ үеийн маркетингийн бүтцийг 5н хэсэгт хуваана. Энэ нь хэрэглэгчид компани түншүүд өрсөлдөгчид болон орчин юм. Маркетингийн төлөвлөгөө эдгээр 5н зүйлийг заавал дурдсан байх ёстой. Маркетингийн төлөвлөгөөг хэрхэн гаргах вэ? Хэрвээ та шинэ бизнес эхлүүлэх гэж байгаа бол бүх зүйл зах зээлийн судалгаанаас эхэлнэ. Үүний дараагаар сегментэйшн буюу зах зээлийн адил төстэй шинж чанараар нь бүлгүүдэд хуваана. Эдгээр бүлгүүдээс таны бүтээгдэхүүнд хамгийн их сэтгэл ханамж өгч чадах хэсгийг онилоод түүндээ зориулж STP буюу байршуулалтыг хийх ёстой. Та хэчнээн ч зах зээлийн бүлгийг онилсон бай, тус бүрчлэн өөр хоорондоо адилгүй төлөвлөгөө боловсруулах нь зүйтэй. Хамгийн сүүлд нь мэдээж үнэ цэнийг бүтээх түгээх ажил үлдэж байна. Ингээд таны маркетингийн төлөвлөгөө бэлэн боллоо. Одоо энэхүү төлөвлөгөөгөө зах зээл дээр хэрэгжүүлж явцыг байнга хянана. Борлуулалт сайнгүй байгаа нөхцөлд энэхүү төлөвлөгөөгөө урвуу байдлаар шалгаарай. Бид санасан төвшинд борлуулалтаа хийж чадахгүй байгаа нь сайн төлөвлөгөөний муу хэрэгжүүлэлт байв уу эсвэл ажиллах хүчнээ буруу сонгосон уу, хэт өндөр үнийн дүн санал болгож муу зар сурталчилгааг хийв үү. Эсвэл анхнаасаа энэ зах зээлийн бүлгийг сонгох ёсгүй байсан уу. Гэх мэтээр араас нь урагшил. Би компанийн CEO нарыг биширдэг. Тэд төвөгтэй том бизнесийн прецессийг цогцоор нь удирдаж түүний ашигт ажиллагааг цаг ямагт хангаж байдаг. Гэхдээ би хувьдаа компани болгоны CEO нар маркетингийн хүн байгаасай гэж хүсдэг. Харамсалтай нь гайхамшигтай маркетерууд санхүүгийн эсвэл хуулийн мэдлэггүйгээс болоод CEO болж чаддаггүй. 4н төвшний CEO байдаг. Нэгдүгээрт бүтээгдэхүүний үнийг голчилдог CEO, Хоёрдугаарт 4P-д төвлөрдөг CEO, Гуравдугаарт STP-г шүтдэг CEO, Дөрөвдүгээрт маркетинг бол бүх юм гэсэн CEO. Компанийн нэн тэргүүнд хийх ёстой зүйл бол сонгосон зах зээлийн бүлэгтээ үнэ цэнийг түгээх юм. Энэ бол Проктер энд Гэймблийн модель. Хуучинсаг зах зээл бол ихэвчлэн масс зах зээлийг ихэвчлэн хамардаг байсан. Нөгөө л нэг улиг болсон 30 секунд рекламыг бүх сувгуудаар цацахыг хэлж байна. Энэ аргачлал тийм ч үр өгөөжтэй биш ч хийх ёстой алхамуудын нэг хэвээр л байна. Бүх нийтэд үнэ цэн түгээсний дараагаар зорилтод хэрэглэгчиддээ фэйсбүүк болон инстаграмм гүүглийг ашиглан тэднийг боловсруулна гэсэн үг. Эндээс юуг ойлгож болох вэ гэвэл эндээс хуучинсаг маркетингийг шинэ цагийн маркетингтай хослуулан ажиллуулах нэн шаардлагатай болоод байна. Үнэндээ хамгийн их өөрчлөгдөж байгаа зүйл бол хэрэглэгчдийн зан төлөв. Тэд маш ухаантай болж мэдээ мэдээллийн хязгааргүй орчинд оршин тогтонож байна. Түгээлтийн сувгууд ч мөн адил маш хурдацтайгаар өөрчлөгдөж байна. Шатахуун түгээх станц дээр зогсоод сүү тараг худалдаж авч болно гэж хэн бодох билээдээ. Миний хамгийн сүүлд бичсэн маркетинг 4.0 ном бол маркетинг хэрхэн уламжлалт хэлбэрээс дижитал хэлбэрлүү шилжиж байгааг бичсэн байгаа. Энэхүү номын гол ойлголтуудын нэг нь үйлчлүүлэгчийн аливаа бүтээгдэхүүний худалдан авах аялал юм.
Маркетинг 4.0 номыг та эндээс татаж аваарай.
Жишээ нь зарим хүмүүсийн аялал маш богинохон байдаг. Машинтай болоё гэж ерөөсөө бодоогүй байтал шилэн цонхоор гоё машин олж хараад дэлгүүрт ороод худалдааны зөвлөхтэй ярилцсаны үндсэн дээр тэр автомашин худалдан авах шийдвэр гаргадаг. Үүнийг маркетингийн ямар нэгэн арга аргачлалтай холбон тайлбарлахад хэцүү. Ихэнх хүмүүс яадаг вэ? Тэд машинтай болох талаар удаан хугацаанд бодож бүх машинуудыг судална. Найзуудаасаа зөвлөгөө авна. Дилер дээр очиж санал болгосон машинуудыг унаж үзнэ. Эцэст нь сонголтоо хийдэг. Энэ мэтчилэн машин худалдаж авах 5н төрлийн аялал байдаг гэж бодоё. Тэгвэл худалдан авагч таны бүтээгдэхүүнтэй аль цэгүүд дээр холбогдож болохыг олж тогтоох хэрэгтэй. Хэрэв тэгж чадахгүй бол та зорилтод хэрэглэгчийнхээ оюун санаанд байр суурь эзэлж чадахгүй. Гэхдээ үүнийг маш үр өгөөжтэй хийж чадвал зөв болно. Та бүх цэгүүдэд сайн байлаа ч дутуу сургасан муу худалдааны зөвлөх чинь бүх төлөвлөгөөг нурааж орхино. Өөр компанийг худалдан авч өөрийн компанитай нийлүүлэн өргөждөг компаниуд бий. Харин би органик өргөжилтийг илүүд үздэг. Органикаар өсөж хөгжсөн байгууллага илүү урт хугацаанд оршин тогтнодог гэсэн судалгаа ч байдаг. Би яг одоо фүжифильм хэмээх нэг сонирхолтой компанитай хамтран ажиллаж байгаа. Кодакыг санаж байна уу? Кодак одоо устаж үгүй болсон. Түүний адилаар фүжифильм ч гэсэн дампуурсан байх атал өнөөдөр тэд урьд хожид байгаагүйгээр томорч байна. Фүжифильмын захирал 75 мянган ажилчиддаа хандаж ажлаа битгий орхиорой. Бидэнд хэнд ч байхгүй маш олон сайн технологи байна. Бид хэзээ ч гаргаж байгаагүй тийм их амжилтыг үзүүлэх болно. Бид бусад зах зээл дээр өрсөлдөж өөрсдийн технологиор эм тариа гоо сайханы салбарт хүч үзэх болно. Таван жилийн дараа та өнөөдөр байгаа төвшиндөө байсаар байгаа бол та энэ бизнесээ орхихоос өөр гарцгүй л болно. Учир нь дэлхий өөрчлөгдөж байхад та нэг ч алхам урагшлаагүй л байна шүү дээ.
Танайд тулгамдаж байгаа маркетингийн асуудлууд байна уу? Та яг одоо 7211-9211 дугаарт залгаж бидэнтэй холбогдоод уулзалт товлож, үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл аваарай.