LOADING

БИД ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН BASIC БАГЦЫГ ХЭРХЭН ҮЗҮҮЛДЭГ ВЭ?

БИД ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН BASIC БАГЦЫГ ХЭРХЭН ҮЗҮҮЛДЭГ ВЭ?

by admin March 31, 2020

Юуны өмнө, манай үйлчилгээг сонирхон ирж уулзсан хүмүүстээ  бид дижитал инбаунд маркетингийн талаар тайлбарлаж яагаад дижитал маркетингийг сонгох нь зөв бэ? Энэ нь бизнесд ямар үр өгөөжийг өгдөг талаар ярилцаж зөвлөгөө өгдөг.

Бидний Basic багцын үйлчилгээнд юу ордог вэ?

basic

/1 сар/1 month
  • Дижитал & Инбаунд маркетинг зөвлөгөө
  • Маркетингийн ажлын зорилго тодорхойлох
  • Segment, Target, Position (Persona, Buyer's Journey)
  • Фото зураг авалт /Нэмэлт/
  • Постер - 4ш
  • Reels - 1ш
  • Сошиал медиа маркетинг төлөвлөгөө /1 сар/
  • Сошиал медиа сувгуудын идэвхжүүлэлт /1 сар/
  • Чатбот - 1ш /Вебсайттай холбох/
  • Сургалт (Чатбот дээр хэрхэн ажиллах)

Манай Basic багцад ордог үйлчилгээнүүдийг тайлбарлавал мэдээж Дижитал инбаунд маркетинг гэж юу вэ? гэдгээс эхэлнэ.

Дижитал маркетинг гэдэг бол компьютер, ухаалаг гар утас, энгийн гар утас, таблет, телевиз, гэх мэт электрон төхөөрөмжүүдийг ашиглан сурталчилгаа явуулах маркетинг юм. Дижитал маркетинг нь бизнесийн байгууллагуудын хувьд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хайлтын систем, сошиал медиа, имэйл, өөрийн вэб хуудас гэх мэт дижитал сувгуудыг ашиглан одоогийн болон боломжит хэрэглэгчиддээ мэдээлэл хүргэж, харилцаа үүсгэдэг маркетингийн аргачлал. Дижитал сувгуудад зөвхөн интернэтээр хязгаарлахгүй бидний өдөр бүр ашигладаг гар утас, зөөврийн компьютер, суурин компьютер, таблет, телевизийн сувгууд, видео тоглоом, апп, дижитал брошур гэх мэт зүйлсийг ч хамруулж болно. Уламжлалт маркетингийн хэрэгслүүд нь хэрэглэгчийг тогтсон цагт хэрэгцээт мэдээллээ авахад тусалдаг бол дижижал маркетинг нь ухаалаг төхөөрөмжөөр дамжуулан хэрэглэгчид хэзээ ч, хаанаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээлэл, контентыг хүлээн авах боломж олгодог. Дижитал маркетингийн бас нэгэн гол давуу тал нь харьцангуй бага зардал, хэмжиж болох үр дүн гэж хэлж болох юм. Дижитал сувгууд хурдацтай хөгжих болсноор маркетинг, сурталчилгааны шинэ боломж, арга хэрэгслүүд гарч ирсээр байгаа. Дижитал сувгуудыг хүлээн авч дамжуулах төхөөрөмж, хэрэгслүүд хурдацтай тархсанаар дижитал сурталчилгаа асар хүчтэй хөгжих боломж ч бүрдсэн. 2010-2018 оны статистикаас харахад л дижитал маркетинг дэлхий нийтэд маш өсөлттэй талбар болоод байгаа нь харагдана. 2019 онд дижитал сувгуудад зарцуулсан сурталчилгааны зардал 48 хувиар өссөнөөр 7.5 триллион онлайн сурталчилгаа явагджээ. Интернэт хэрэглэгчдэд нийцсэн сурталчилгаа явуулахын тулд онлайн зан төлөвт суурилсан сурталчилгаа ч хурдацтай хөгжиж байна. Дижитал маркетингийн онцлог нь технологиос шууд хамааралтай. Тиймээс технологи тасралтгүй хөгжихийн хэрээр дижитал маркетингийн дэвшил, стратеги нь байнга өөрчлөгдөн, шинэчлэгдсээр байдаг. Мөн энэхүү маркетинг нь өөрийн гэсэн хэд хэдэн онцлогтой. Тухайлбал, сегментчлэл. Энэ нь зорилтот хэрэглэгчид рүү чиглэсэн сурталчилгаа явуулах боломж илүү өргөн байдаг гэсэн үг.

Тэгвэл Инбаунд маркетинг гэж юу вэ? Энэ нь татах маркетинг буюу блог, подкаст, видео, цахим ном, мэдээллийн и-мэйл, хайлтын системийн оновчлол, сошиал медиа маркетинг болон контент маркетингийн бусад аргачлалуудыг ашиглан маркетинг хийснээр худалдан авалтын янз бүрийн үе шатандаа байгаа хэрэглэгчдийг татах маркетингийн аргачлал юм. Эсрэгээрээ радио, телевизийн сурталчилгаа, тараах материал, спам, телемаркетинг, шууд утасдах зэрэг уламжлалт зар сурталчилгаа нь аутбаунд маркетингт тооцогдоно. Уламжлалт маркетинг нь боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилготойгоор маркетингийн мессежийг хүргэдэг, маркетер төвтэй байдаг бол инбаунд маркетинг нь боломжит хэрэглэгчдэд хэрэгтэй, сонирхолтой контентыг бүтээх замаар вэб хуудас руугаа татдаг, хэрэглэгч төвтэй байдаг.

Одоо үүнийг бизнесдээ хэрхэн хэрэгжүүлэх вэ? Хамгийн түрүүнд МАРКЕТИНГИЙНХАА ЗОРИЛГОЫГ тодорхойлохоос эхэлнэ. Маркетингийн зорилго нь:

  •  Брэндийн талаархи мэдлэгийг нэмэгдүүлэх.
  • Зах зээлийн хувийг өргөжүүлэх.
  • Оролцогч талуудтай илүү хүчтэй харилцаа холбоог хөгжүүлэх.
  • Шинэ зах зээл эсвэл нутаг дэвсгэрт оруулах.
  • Шинэ үзэгч эсвэл хүн ам зүйд хүрэх.
  • Илүү их орлого нэмэгдүүлэх гэх мэт байж болно.

Маркетингийн зорилгыг SMART болгохыг бид зөвлөдөг.
SMART (Specific, Measurable, Attainable, Relevant, Timely) буюу тодорхой, хэмжигдэхүйц, хүрж болохуйц, хэрэгцээтэй, цаг хугацаатай зорилтуудыг тодорхойлохыг хэлнэ.

Specific: Таны зорилго тодорхой тодорхой хэмжигдэхүүн дээр төвлөрөх ёстой.
Measurable: Таны нийтэлсэн хэмжигдэхүүнийг хэмжих арга зам байх ёстой.
Attainable: Таны зорилго нь тухайн хэмжигдэхүүнийг байгалийн эсвэл органик байдлаар бий болгох үр дүнгээс гадна таныг түлхэх ёстой.
Relevant: Нэг амьсгаагаараа өөрийнхөө бэлэн байгаа (эсвэл боломжтой) нөөцийг үндэслэн хийж чадах зүйлээ сайтар шалгаж үзээрэй.
Timely: Таны зорилго нь тухайн хэмжигдэхүүн дээр хүрэх дуусах өдөртэй байх ёстой.

Маркетингийyхаа зорилгыг тодорхойлсоны дараа ЗОРИЛТОД СЕГМЕНТ буюу хэрэглэгч, үйлчлүүлэгчээ тодорхойлох хэрэгтэй.

Сегментчилэл нь одоогийн болон боломжит үйлчлүүлэгчдээс бүрдэх өргөн хэрэглээний эсвэл бизнесийн зах зээлийг зарим төрлийн хуваалцсан шинж чанар дээр үндэслэн хэрэглэгчдийн дэд бүлэгт (сегмент гэж нэрлэдэг) хуваах үйл ажиллагаа юм.

Зах зээлийг хуваах буюу сегментлэхдээ ихэвчлэн хүмүүсийн хэрэгцээ, нийтлэг ашиг сонирхол, ижил төстэй амьдралын хэв маяг эсвэл ижил төстэй хүн ам зүйн профайл гэх мэт нийтлэг шинж чанаруудаар хуваах нь  үр дүнтэй байдаг. Сегментчилэлтийн ерөнхий зорилго нь өндөр өгөөжтэй, өөрөөр хэлбэл хамгийн ашигтай эсвэл өсөлтийн боломжит сегментүүдийг олж тогтоох юм. Зах зээлийг сегментлэх олон янзын арга замууд байдаг. Бизнесээс бизнес рүү чиглэсэн (B2B). Бизнесээс хэрэглэгчрүү чиглэсэн (B2C).

Бид зорилтод сегмент буюу хэрэглэгч, үйлчлүүлэгчээ сонгохдоо хэрэглэгчдийн түгээмэл зан төлвөөр зохиомол дүр болох персона хөгжүүлэн уг персонад зориулан зорилготой контентыг бүтээхийг зөвлөдөг. Өөрөөр хэлбэл персона гэдэг бол та өөрийн зорилтот хэрэглэгчээ тодорхойлон түүний зохиомол дүрийг бүтээсэн зураглал гэж хэлж болно.

Хүмүүсийг хүн ам зүйн мэдээлэл, зан чанарын болон сэдэлжих байдлын төсөөтэй чанар, зорилгоор нь бүлэглэн үзэх боломжтой. Хувь хүмүүс хоорондоо ялгаатай ч худалдан авалт хийхдээ эдгээр үзүүлэлтээрээ төсөөтэй байдаг бөгөөд тухайн төсөөт бүлэг хүрээ ижил үг хэллэг хэрэглэх, зорилгынхоо хүрээнд ижил зан үйлийн тогтолцоотой болсон байдаг. Тиймээс бид ямар нэг маркетингийн мэдээлэл хүргэхийнхээ өмнө заавал ХЭНД гэдгээ маш сайн тодорхойлон гаргах хэрэгтэй. Персона гаргах гэдэг нь үүнийг хэлж байгаа хэрэг. ЗОРИЛТОТ ХЭРЭГЛЭГЧДИЙН ПЕРСОНАГ тодорхойлох темплэйтыг эндээс татаж аваарай.

Боломжит худалдан авагчийн персонаг гаргаснаар маркетингийнхны хувьд юун дээр илүү төвлөрөх, ямар үг хэллэг түлхүү ашиглах зэргээр ажлаа илүү хөнгөвчилж, илүү ойлгомжтой болгоод зогсохгүй, ХЭНД гэдгээ маш сайн ойлгосон учир үр дүнтэй байж чадна.

Өөрөөр хэлбэл Худалдан авагчийн персонаг нарийвчлан гаргаснаар илүү үнэ цэнтэй хэрэглэгчийг татаж, тэдэнд хүрч, нөхцөл байдалд тохирсон мэдээлэл хүргэх боломж бүрддэг.

Зорилтод хэрэглэгчдийнхээ персона дүрээ гаргачихлаа. Одоо яах вэ? Дараагын алхам тэдэнд хүргэх КОНТЕНТОО ТӨЛӨВЛӨХ хэрэгтэй.

Контент маркетингийг Маркетингийн стратегийн зорилгод тулгуурласан үнэ цэнэтэй, ач холбогдолтой, хүнд хэрэгцээтэй, тогтмол контент бүтээх замаар тодорхой зорилтот бүлгийн анхаарлыг татан, цаашлаад ашиг өгөгч хэрэглэгч болгоход чиглэсэн маркетингийн нэг арга барил юм”  хэмээн тодорхойлсон байдаг.

Таны маркетингийн төлөвлөгөөний нэгэн зайлшгүй хэсэг нь контентын стратеги юм. Контентын стратеги нь танай байгууллагын хэрэглэгчиддээ өгүүлэх түүхийг хэлнэ. Чухам ямар түүхийг, ямар контентуудаар хэнд, хаана өгүүлэх вэ гэдэг нь контент маркетингийн стратеги төлөвлөгөөнд тодорхойлогддог. Контентын стратегиа зөв тодорхойлоогүй байх нь зорилтот хэрэглэгчдэд сонирхолгүй, хэрэгцээгүй өөрөөр хэлбэл үр дүн муутай контентууд олноор хийхэд хүргэдэг.

Контентын стратегиа тодорхойлоход хамгийн чухал нь хэнд гэдэгт оршдог. Контент маркетерууд персона маркетингийн аргачлалыг энд ашиглахыг зөвлөдөг. Мөн өөрийн персона бүрийн худалдан авалтын замналыг тодорхойлсноор танай өгүүлэх түүхийн “араг яс” нь босно гэсэн үг. Доорх нийтлэлүүдээс та контент маркетингийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Хүмүүсийн сонирхол, хэрэгцээ, шаардлагад нийцсэн контент бүтээх, улмаар өөрийн хэрэглэгч болгох стратеги барин ажиллах нь таны нэн тэргүүнд хийх ёстой маркетинг юм.

Бидний хийсэн зарим постеруудыг эндээс хараарай.

Бидний хийсэн зарим слайдер видеог та эндээс хараарай.

Маркетингийнхаа зорилгыг тодорхойлчихлоо, зорилтод сегмент персона дүрээ бүтээчихлээ, тэдэнд хүргэх контентын төлөвлөгөөгөө гаргасаны  дараа тэдэнд хүргэх хамгийн зөв суваг буюу СОШИАЛ МЕДИАГАА сонгох хэрэгтэй.

Хэрэглэгчид тань хэрэгтэй зүйлээ хайх ажлыг сошиал медиа тун хялбар болгосоор байгаа. Ихэнх байгууллага, брэндүүд сошиал медиа ашиглан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилж, хэрэглэгчид нь ч худалдан авалт хийхээсээ өмнө тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг заавал авдаг болсон.

Гэхдээ сошиал медиа нь худалдан авалтын замналын зөвхөн брэндийн танигдсан байдлыг нэмэгдүүлэх, боловсрол олгох, харилцаа үүсгэх хэсэгт хамрагдахаа хэдийнэ больсон. Харин ч илүүтэйгээр асуудлаа хэрэгсэх, шийдвэр гаргах, худалдан авалт хийх шатны хэрэгсэл болж өөрчлөгдөж байна.

Internet Trends in 2018 судалгааны үр дүнгээс харахад нийт судалгаанд хамрагдагсдын 55% нь сошиал медиагаас анх олж мэдсэн бүтээгдэхүүнээ дараа нь худалдан авсан гэж хариулсан байна. Facebook дараа нь Instagramm Twitter нь хүмүүсийн шинэ бүтээгдэхүүний талаарх мэдээлэл олж авдаг гол сувгууд гэсэн үр дүнг ч мөн эндээс харж болно. Доорх нийтлэлүүдээс илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг аваарай.

Бидний зөвлөдөг маркетингийн өөр нэгэн аргачлал бол ИНБАУНД МАРКЕТИНГ юм. Энэ нь

  • Хэрэглэгчдэд хэрэгтэй, сонирхолтой контент бүтээн зорилтот хэрэглэгчиддээ зөв сувгаар, зөв цаг үед хүргэснээр тэдний анхаарлыг татаж
  • Боломжит хэрэглэгчид вэб хуудсанд хандалт хийх үед түүнд хэрэгтэй, сонирхолтой, үнэ цэнэтэй байж болох контентыг (цахим ном, сэтгүүл, видео хичээл, судалгаа, үнэ төлбөргүй зөвлөгөө, г.м.) татаж авахыг санал болгосноор сэжим болгон бүртгээд
  • Худалдан авалтын судалгаанд хэрэгтэй контентыг хүргэх замаар сэжмийн арчилгаа хийснээр худалдан авалтын шийдвэр гаргахад бэлтгэн улмаар амжилттай борлуулалт хийснээр өөрийн хэрэглэгчээ болгож аваад
  • Хэрэглэгчидтэйгээ байнгын харилцаа, холбоотой байж, бүтээгдэхүүн,  үйлчилгээг хэрэглэхэд бий болж буй хэрэглэгчийн туршлагад анхаарах, хэрэглэгчдийн санал сэтгэгдлийг нь сонсох, судлах, хэрэгтэй мэдээлэл, контентуудыг хүргэснээр дараа, дараагийн дахин худалдан авалтуудыг хийдэг төдийгүй бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай мэдээ, мэдээллийг найз нөхдөдөө хүргэж, түгээж, зөвлөж байдаг брэнд эванжелистууд буюу танай байгууллагын үнэнч хэрэглэгчдийг бий болгодог. Илүү дэлгэрэнгүйг та доорх нийтэлүүдээс хараарай.

 

Бидний үзүүлдэг basic багцад ордог үйлчилгээ бол ЧАТБОТ.

Фэйсбүүкийн хэрэглээ жилээс жилд улам нэмэгдэж байгаа энэ үед бизнесийн байгууллагууд ч мөн энэ орчинд үр дүнтэй ажиллах асуудал зүй ёсоор тулгарч байна. Танай байгууллага өөрийн хуудсанд хандсан бүх хэрэглэгчиддээ мэдээллийг цаг алдалгүй өгч чадаж байна уу? Хэрэглэгчдээс ирэх асуултууд, тусламж хүссэн хүсэлтүүд мөн сонирхосон бүтээгдэхүүнүүд, захиалга өгөх, худалдан авалт хийх нь нэмэгдсэн үү?

ЧатБот гэж юу вэ? Бот гэдэг нь интерфэйсээр дамжуулан хэрэглэгчтэй харилцах, мэдээлэл хүргэх, захиалга авах гэх мэт тодорхой үйлдэлүүдийг автоматаар гүйцэтгэж чаддаг программ юм. Сүүлийн үеийн хамгийн дэвшилтэт ботууд нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар нарийн төвөгтэй хүсэлтийг ойлгох, хариу урвалыг тохируулах, харилцан уялдааг сайжруулах зэрэгт тусалж чаддаг болтол хөгжиж байна.

Бид танайд Чатботыг хэрхэн хийж өгөх вэ?

  • Автомат хариулагч – Бүтээгдэхүүн үйлчилгээний талаар хэрэглэгчдээс ирсэн асуултанд оновчтой хариулах
  • Захиалга, Бүртгэл – Аливаа бүтээгдэхүүн үйлчилгээний цаг авах, үнийн санал авах, захиалга хийх боломжтой
  • Мэдээлэл хүргэх суваг – Урамшууллын болон бүтээгдэхүүний талаарх мэдээллийг масс мессеж хэлбэрээр явуулах боломжтой.
  • Хэрэглэгчдийн сегментчлэл – Үйлчлүүлэгчдийг сегментчилж зорилтот хэрэглэгчиддээ хүссэн байдлаар хандах боломжтой.
  • Төлбөр төлөх хэрэгсэл – Дотоодын онлайн төлбөрийн хэрэгслүүдийг ашиглан төлбөрөө төлөх боломжтой.
  •  Тайлан болон дата шинжилгээ – Чатбот нь өгөгдөл цуглуулах нэг арга хэрэгсэл болох ба цуглуулсан өгөгдлөө хүссэн байдлаар шинжлэж болно.
  • Хэрэглэгчдийн санал гомдол хүлээн авах шугам – Чатбот нь байнгын найдвартай ажиллагаатай тул хэрэглэчдийн гомдол саналыг авах үндсэн шугам болох боломжтой.
  • Масс мэдээлэл түгээх – Танай хуудасруу бичиж байсан бүх хүнд массаар нь мэдээлэл хүргэх гэх мэт давуу талуудтай.

Мөн танай чатботруу хандсан хүмүүсийг танай зорилтод хэрэглэгч гэж үзэн автоматаар фэйсбүүкийн custom audience-рүү хийх гэх мэт интеграцилалиудыг хийж өгдөг. Фэйсбүүк дээр зорилтод бүлэг буюу custom audience яагаад үүсгэх хэрэгтэй? Яагаад дахин чиглүүлэх маркетинг хийх хэрэгтэй талаарх мэдээллүүдийг доорх нийтлэлүүдээс уншаарай.

Холбоотой мэдээ: ИНБАУНД МАРКЕТИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ADVANCED БАГЦЫГ БИД ХЭРХЭН ХҮРГЭДЭГ ВЭ?

Танайд тулгамдаж байгаа маркетингийн асуудлууд байна уу? Та яг одоо 7211-9211 дугаарт залгаж бидэнтэй холбогдоод уулзалт товлож, үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл аваарай.

Social Shares