LOADING

ИНБАУНД МАРКЕТИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ADVANCED БАГЦЫГ БИД ХЭРХЭН ХҮРГЭДЭГ ВЭ?

ИНБАУНД МАРКЕТИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ADVANCED БАГЦЫГ БИД ХЭРХЭН ХҮРГЭДЭГ ВЭ?

by admin February 17, 2020

Бид инбаунд маркетингийн үйлчилгээгээ харилцагч байгууллагууддаа нэвтрүүлээд багагүй хугацааг ардаа орхижээ. Инбаунд маркетинг дан ганц сошиал медиа маркетинг хийснээр үр дүнтэй хэрэгждэггүй. Харин сошиал медиа, контент маркетинг, вэб, и-мэйл маркетинг, хайлтын систем зэрэг дижитал маркетингийн арга хэрэгсэл, сувгуудыг цогцоор нь ашигласнаар жинхэнэ утгаараа инбаунд маркетингийн үр өгөөж бий болдог.

Энэхүү нийтлэлээрээ харин инбаунд маркетингийн Advanced багцаар бид хэрхэн үйлчилгээгээ хүргэдэг тухайгаа танилцуулъя.

Инбаунд маркетинг үр дүнтэй байхын тулд төлөвлөгөө, шат дараалал, зохион байгуулалттай ажиллах шаардлагатай. Үүнд:

1. Персона тодорхойлох

Инбаунд маркетингийн үндэс нь контент бөгөөд ялангуяа тухайн байгууллагын зорилтот хэрэглэгчдийн нийтлэг хэв шинжийг агуулсан персона хэмээх дүрд тохирсон контент гаргах нь чухал. Иймээс хамгийн түрүүнд бид персонаг тодорхойлохоос эхэлдэг.

ХОЛБООТОЙ: Та зорилтот хэрэглэгчдийнхээ ПЕРСОНА-г тодорхойлсон уу?

Персонаг хэр оновчтой тодорхойлсноос шалтгаалан инбаунд маркетинг амжилттай хэрэгжих үндэс бүрдэнэ. Иймээс гараа сайн бол бариа сайн гэдэг шиг персона тодорхойлох бол хамгийн чухал эхний алхам юм. Бид тухайн байгууллагын маркетинг, борлуулалт, харилцагчийн үйлчилгээний багуудтай хамтран персона тодорхойлох уулзалтыг хийдэг. Үүгээр дараах ажлууд хийгдэнэ:

  • Инбаунд аргачлал, персона, худалдан авалтын замналын аргачлалыг танилцуулах
  • Багийн хэлэлцүүлэг, асуулга
  • Өмнө хийгдсэн судалгаа шинжилгээний мэдээлэл
  • Нэгтгэн цэгцлэх, персонагийн түүх гаргах

Инбаунд маркетинг цогцоор хийхийн тулд байгууллагын вэб сайт, сошиал медиа платформууд, аналитик, хайлтын систем гэх мэт дижитал хэрэгслүүдийн хоорондын интеграцчилал, харилцан уялдан холбоо хамааралтай ажиллах тохиргооны ажлыг хамгийн эхэнд хийж гүйцэтгэдэг.

Мөн тухайн байгууллагын онцлогт тохируулсан, хэв шинжийг агуулсан хэрэглэгчийн мэдлэг, зөвлөгөө мэдээллийн булангууд бүхий портал вебхуудас хийж гүйцэтгэдэг. Вэб дизайныг голдуу тухайн байгууллагын онцлогт хэв загварт тохируулан хөгжүүлдэг.

2. Контентын төлөвлөгөө гаргах

Персонаг тодорхойлсны дараа түүнд зориулан контентын төлөвлгөгөөг гаргадаг. Дээр дурдсанчлан нэг байгууллага хэд хэдэн персонатай байж болох бөгөөд персона бүрд тохирсон контентын төлөвлөгөөг гаргана. Ингэж гаргахдаа тухайн персонаг худалдан авалтын замналын дагуу удирдан чиглүүлэхэд анхаардаг. Тодруулбал:

  • Асуудлыг анзаарах шат буюу Awareness шат. Энэ шатны контентууд нь персонад асуудлаа анзаарахад нь эсвэл боломжийг олж харахад нь туслах зорилготой.
  • Асуудлыг хэрэгсэх шат буюу Consideration шат. Энэ шатны контентууд нь персона өөрийн асуудалдаа шийдэл олж харахад нь туслах зорилготой.
  • Шийдвэр гаргах шат буюу Decision шатны контентууд нь манай бүтээгдэхүүн үйлчилгээ яагаад зөв шийдэл болохыг ойлгуулах, худалдан авалтын шийдвэр гаргахад нөлөөлөх зорилготой.

3. Контент бүтээх

Харилцагч байгууллагатай харилцан тохиролцож контентын төлөвлөгөөг баталсны дараа бид контент бүтээх ажил руу ордог. Контентын багцаас хамааран 2-3 маркетер, 1-2 дизайнер томилогдон ажиллана. Маркетеруудаас нэг нь ахлах ба баг хоорондын хамтын ажиллагааг хариуцан ажиллана. Контент тус бүр ямар форматтай байхыг төлөвлөгөөг гаргахдаа хамтарч шийдвэрлэдэг ба контентыг илүү үр өгөөжтэй, персонад илүү тохируулахын тулд тухайн байгууллагын мэргэжилтэн, менежерүүдээс зөвлөлдөн контент бүрийн чанарт маш анхааран ажилладаг.

Сар бүр хийгдэх контентын тоо хэмжээ, цар хүрээ нь маркетингийн үйлчилгээний хүрээнд сонгосон контентын багцаас хамаарна. Хийгдэж буй контентын агуулга, дизайн дээр хурдан шуурхай санал, сэтгэгдэл авах зорилгоор фэйсбүүкийн нууц групп үүсгэн тэнд нооргуудыг оруулан коммент авах, комментын дагуу засвар оруулах, эцсийн байдлаар батлах зэрэг өдөр тутмын ажлуудыг түргэн шуурхай хийдэг. Тодорхой өдрүүдэд багийн уулзалтуудыг зохион байгуулснаар зөвлөлдөх, шийдвэр гаргах, тулгарч буй асуудлуудыг шийдэх зэрэг ажлуудыг хийдэг.

Зарим контент шууд сошиалд зориулагдан хийгддэг бол зарим нь вэб хуудасны нийтлэлийн форматтай хийгдэнэ. Вэбийн контентыг ч бид сошиалд давхар шейр хийдэг нь сошиал сувгуудаа хөгжүүлэх, вэбийн хандалтыг өсгөхөд тусалдаг.

Бидний хийсэн зарим постеруудыг та эндээс үзээрэй.

Бидний хийсэн зарим видеог та эндээс үзээрэй.

4. Хайлтын системийн оновчлол хийх

Бэлтгэсэн вэбсайтийн контент, блогуудыг хайлтын системийн оновчлолыг хийдэг. Энэ нь хайлтын системд дээгүүр байрлах боломжийг нэмэгдүүлэх, гол түлхүүр үгнүүдэд өрсөлдөх боломж хэр байгааг харах, ямар түлхүүр үгс дээр дагуу байгаа гээд хайлтад илрэх түвшинг дэмжиж өгдөг. Органик хайлтаас бий болсон сэжмүүд илүү чанартай, худалдан авалтын процесс харьцангуй түргэн хийгддэг нь практикаас харагддаг.

5. Контентуудаа түгээх

Бэлэн болсон контентуудаа сошиал болон имэйлээр түгээх ажлуудыг гүйцэтгэдэг. Сошиалын хэрэгслээр бид нэгэн зэрэг олон сошиал медиа сувгуудаар түгээдэг ба цагийн хуваарьт оруулан нийтэлдэг.

Контентын түгээлтийг илүү үр өгөөжтэй, оновчтой байлгахын тулд бид зорилтот бүлгүүдийг олж тогтоох төрөл бүрийн аргачлалуудыг ашиглан фэйсбүүкийн чиглүүлсэн сурталчилгаануудыг хариуцан хийдэг.

Бид бүх контактууд руугаа бус харин тухайн хэрэглэгч хэн бэ гэдгийг тодорхойлон и-мэйлүүдийг сегментчилэн илгээдэг, мөн зөв и-мэйл хүлээж авахаар бүртгүүлсэн хүмүүст и-мэйл илгээдгээрээ спамчдаас эрс ялгаатай. Манай харилцагчдын хувьд и-мэйлийн нээлт 15-аас 25 хувь байж чаддаг нь үүнтэй холбоотой. И-мэйл маркетинг  нийтлэлтэй мөн танилцаарай.

Блогийн хэрэгслийг ашиглан бид нийтлэл хоорондын холбоосууд, үйлдэлд дуудах холбоос, товч, баннер, блогийн хажуу багана зэргээр нэг контентоос нөгөө контент руу шилжих урсгалуудыг үүсгэдэг. Татан авахад зориулсан контентыг бид газардах хуудсаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг ба үүгээр дамжуулан борлуулалтын сэжмүүдийг бий болгодог.

6. Борлуулалтын сэжим үүсгэх

Тухайн байгууллагын персонад зориулан контент бэлтгэснээр зөв урсгалыг татан тэндээс ирээдүйд борлуулалт авчирч болох сэжүүр буюу сэжмийг (англиар lead) үүсгэдэг. Борлуулалтын сэжмийг үүсгэж болох хэд хэдэн аргачлалыг бид ашигладаг бөгөөд  CRM буюу харилцагчийн менежментийн системд суурилан ажилладаг тул сэжмийн контактын өгөгдлийн сан үүсгэх, удирдах, улмаар борлуулалтад өгөх сэжмийн өгөгдөл мэдээлэл үүсгэх байдлаар ажилладаг.

ХОЛБООТОЙ: Боломжит хэрэглэгчдийн мэдээллийг бүртгэх аргууд

Сэжим үүсгэдэг хэрэгслүүдээс дурдвал:

  • Үйлдэлд дуудах /Call-to-Action/
  • Газардах хуудас /Landing page/
  • Баярлалаа хуудас /Thank you page/
  • Сэжмийн урсгал /Lead Flow/
  • Сэжмийн сурталчилгаа /Facebook Lead Ads/ гэх мэт аргачлалыг ашиглан сэжмүүдийг үүсгэж өгдөг.

Сошиал медиа, контент маркетингийн үйлчилгээний үед сэжмийн буюу контактын өгөгдлийн сан үүсдэггүй бол инбаунд маркетингийн үйлчилгээний хувьд контактад суурилсан маркетинг хийгддэгээрээ илүү цогц маркетинг хийгддэг.

7. Үнэлгээ, анализ хийх

Тухайн байгууллагадаа сар, улирал бүр нийт хийгдсэн ажлын анализ, тайланг гарган өгдөг. Жишээлбэл:

  • Нийт хандалтын мэдээ – Аль аль сувгуудаас хэчнээн хүмүүс хандсан
  • Тухайн сард хийгдсэн блогууд болон хамгийн хандалт сайтай блог, хамгийн сайн борлуулалтын сэжим үүсгэсэн блог
  • Хайлтын системийн түлхүүр үгс
  • Илгээсэн и-мэйлийн тоо, түүнээс нээж үзэлтийн хувь, и-мэйлээр илгээсэн мэдээлэлд дарсан эсэх
  • Сошиал медиа маркетингийн үр дүн, шинжилгээ
  •  Нийт үүссэн сэжмийн тоо гээд маркетингийн өгөөжөө тооцон үнэлгээ, анализ хийх мэдээллийг цаг тухай бүрд нь харж тайлагнадаг.

8. Гарах үр дүн

Инбаунд маркетингийн үйлчилгээг авснаар манай харилцагчдад дараах үр дүн, ахиж дэвшлүүд бий болдог:

  • Маркетингийн үр өгөөжийг хэмжих, шинжлэх, дүгнэх боломжууд нэмэгддэг.
  • Вэб, блог, газардах хуудас, баннер, и-мэйл, хайлтын системийн оновчлол, CRM гэх мэт маркетеруудад өмнө нь ашиглахад хүндрэлтэй эсвэл байгаагүй боломжуудыг өдөр тутмынхаа ажилд түргэн шуурхай ашиглах боломжтой болдог. Гуравдагч этгээдийн маркетингийн сувагт найдах шаардлагыг багасгадаг.
  • Бид өөрсдийн мэдлэг, туршлага, нөү-хауг харамгүй хуваалцахыг эрмэлздэг. Хандлага, хичээл зүтгэлээс хамтын ажиллагааны үр дүн хамгийн их хамаардаг.
  • Нарийвчилсан зорилтот бүлгүүдийг олон хэлбэрээр үүсгэснээр онлайн сурталчилгааны үр өгөөжийг өсгөдөг.
  • Хамгийн гол нь хэрэглэгчдийн өгөгдлийн сан, контакт мэдээлэл, зан төлөв ба үйлдлийн өгөгдлүүдтэй болсноор дунд, урт хугацаандаа хэрэглэгчиддээ байнга хүрсэн маркетинг хийх, борлуулалтаа тогтвортой өсгөх боломжуудыг бий болгодог.
  • Инбаундын багцыг CRM нэвтрүүлэх үйлчилгээтэй хослуулан авах нь үр өгөөжийг улам өсгөдөг. Учир нь энэ тохиолдолд бид маркетингийнхаа үр өгөөжийг бодит борлуулалтын үр дүнгээр хэмжих, дүгнэх боломжтой байдаг.

9. Амжилтын хүчин зүйлс

Амжилттай ажиллахад дараах хүчин зүйлс гол чухал:

  • Манлайлагчид өөрчлөлтөд нээлттэй байж манлайлах
  • Багуудад ажлаа хийх “орон зай”, бүтээлчээр сэтгэх, турших, хөгжих боломжуудыг өгөх
  • Хийгдэж буй ажлын үр дүнг хэмжиж, шинжилж, байнга сайжруулах
  • Төлөвлөгөөний дагуу тогтвортой ажиллах
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллээр маркетингийн багийг хангах
  • Борлуулалтын чиг хандлага, явцын мэдээллээр маркетингийн багийг хангах

Амжилттай ажиллахад дараах зүйлс саад болдог:

  • Уламжлалт арга барил, сэтгэлгээтэйгээ хэт зууралдах
  • Хийгдэх ажлыг нэмэлт ажил, илүүц зүйл, ажлын саад гэж үзэх
  • Хийгдэж буй контентонд санал өгөхөд хангалттай цаг гаргахгүй байх
  • Гэнэтийн гайхалтай амжилтанд хүргэх арга замыг хайх
  • Фэйсбүүк сурталчилгааны төсвийг хэмнэх, гаргахгүй байх

Холбоотой мэдээ: БИД ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН BASIC БАГЦЫГ ХЭРХЭН ҮЗҮҮЛДЭГ ВЭ?

Танайд тулгамдаж байгаа маркетингийн асуудлууд байна уу? Та яг одоо 7211-9211 дугаарт залгаж бидэнтэй холбогдоод уулзалт товлож, үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл аваарай.

Social Shares