LOADING

СОШИАЛ МЕДИА ХЭРЭГЛЭЭ МОНГОЛД

СОШИАЛ МЕДИА ХЭРЭГЛЭЭ МОНГОЛД

by admin January 14, 2020

Мэдээллийг хил хязгааргүйгээр, хурдан хугацаанд авахад ашиглагддаг байсан интернэт сүлжээ, хүмүүсийн өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөн, цаг хэмнэхэд зориулагдан бүтээгдсэн гар утас гэхчилэн медиа хэрэгслүүд, сошиал сүлжээнүүд өдгөө бидний амьдралын салшгүй хэсэг болжээ. Сошиал медиагийн хэрэглээ Монголд ямар байгааг та доорх зургаас харна уу.

Дэлхийн нийт хүн 7.676 тэрбум байгаагаас хотжиж, нийгэмшсэн буюу urbanization болсон нь 56%, Интернэтэд холбогдсон дэлхийн 4.388 тэрбум иргэний 57% -ийнх нь хувьд энэ сүлжээ өдөр тутмынх нь амьдрал болсон.

Гар утас хэрэглэгчдийн тоо 5.112 тэрбум, уг төхөөрөмжийг амьдралын салшгүй хэсэг болгогчид 67%.

Сошиал медиаг идэвхтэй ашигладаг хэрэглэгч 3.484 тэрбум, тэдний 45% нь сошиал сүлжээтэй “хүйн холбоо”-той мэт байдаг.

Гар утсаараа сошиал сувгуудад ордог 3.256 тэрбум хэрэглэгч байдгийн 42% нь үүндээ донтсон гэхэд болно.

Дэлхий даяарх интернэт хэрэглэгчийн тоо 4.388 тэрбум, энэ тоо жилээс жилд 9.1%-иар өсч буй.

Даян дэлхийн сошиал медиачдийн тоо 3.484 тэрбум, жил тутам 9%-иар өсөж  буй. Ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо 5.112 тэрбум бөгөөд жилд 2%-иар өсөж байна.

Монгол Улсад сошиал медиа идэвхитэй хэрэглэгч 2 156 000 байна.  Нийслэлийн иргэдийн 84%, орон нутгийн иргэдийн 77% нь буюу 1 724 767 иргэн фэйсбүүкчин. Тэгвэл 15-60 насны 10 хүн тутмын 8 нь буюу 1,7 сая гаруй хүн сошиал медиа ашигладаг. Тэдний 95% нь гар утаснаас холбогддог. Ухаалаг гар утасны хэрэглээ 80 хувь болж нэмэгдсэн. 14-21 хүртэлх насны залуус ажлын өдрийн 6 цагийг буюу ухамсарт амьдралынхаа 50 хувийг сошиалд зарцуулж, амьдралынх нь 50 хувь сошиалд өрнөж байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд фэйсбүүк идэвхитэй хэрэглэгчдийн дийлэнх нь 18-34 насны залуучууд болсон.

Фэйсбүүк хэрэглэгч эмэгтэйчүүд эрчүүдээс даруй 2 дахин илүү идэвхтэй байдаг. 1 сарын хугацаанд эрэгтэйчүүд дунджаар 4 сэтгэгдэл бичдэг бол эмэгтэйчүүд 9, эрэгтэйчүүд 3 удаа нийтлэл хуваалцдаг бол эмэгтэйчүүд 6 удаа share-лэдэг.

Монголын фэйсбүүкчид

15-65 насны хүмүүсийн 80% нь сошиал медиа буюу дийлэнх нь ФЭЙСБҮҮК-чид. 2017 онд Монгол дах Фэйсбүүк хэрэглэгчдийн тоо 25% өссөн бол Монгол Улсын нийт хүн амын өсөлт 1.9% байсан. 96% гар утсаараа, 21% компьютерээс ордог. Фэйсбүүк хуудас удирддаг админууд 270’000 гаруй байдаг. 18-аас дээш насны фэйсбүүкхэрэглэгчдийн 39 хувь нь гэрлэсэн, 36 хувь нь ганц бие, 18 хувь нь In Relationship, долоон хувь нь сүй тавьсан. Интернэт, сошиал медиа хэрэглээ 15-65 насны идэвхтэй хүн амын 80 хувь байна.

Танайд тулгамдаж байгаа маркетингийн асуудлууд байна уу? Та яг одоо 7211-9211 дугаарт залгаж бидэнтэй холбогдоод уулзалт товлож, үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл аваарай.

Social Shares