LOADING

ЖИЖИГ ДУНД БИЗНЕСИЙН ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ МАРКЕТИНГ БОЛ ИНБАУНД МАРКЕТИНГ

ЖИЖИГ ДУНД БИЗНЕСИЙН ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ МАРКЕТИНГ БОЛ ИНБАУНД МАРКЕТИНГ

by admin April 15, 2020

Жижиг дунд бизнес эрхлэгчид хамгийн эхэнд зорилтод хэрэглэгч тань яг юу хүсэж байна вэ? гэдгийг мэдэх нь хамгаас чухал. Ихэнх хүмүүст бодитоор өөрт нь үзүүлэхээс нааш юу хүсэж байгаагаа мэддэггүй. Мөн хүмүүс санал асуулга зах зээлийн судалгаанд оролцохдоо логикоор ханддаг, харин яг бодит худалдан авалт дээр сэтгэл хөдлөлөөрөө үйлдэл хийдэг. Тиймээс та ажиглалтан дээрээ  үндэслэн нэмэлт асуултууд тавих хэрэгтэй. Хэрэв та хүмүүсээс люкс зэрэглэлийн үнэтэй машинуудаас сонголт хийх талаар нь асуувал та гол төлөв логик хариултууд авах ба тэд чанар, найдвартай байдал, тав тух гэх мэтийг чухалчилна. Үнэндээ тэдний жинхэнэ хүсэж байгаа зүйл бол статус юм.  Хенри Фордын хэлсэн үг байдаг. “Хэрэв би хүмүүсээс юу хүсэж байгааг нь асуусан бол тэд илүү хурдан морь гэж хариулах байсан”

Мөн ихэнх жижиг дунд бизнесийн сурталчилгаанууд үр дүн муутай байдаг. Учир нь сурталчилгааны бүтэц нь Компанийн нэр, Лого, Хамгийн сайн чанар, үйлчилгээ үнэ, холбоо барих гэх мэт мэдээллүүд байдаг. Сурталчилгаа явуулсан өдрөөсөө эхлээд л шууд хэрэгцээ нь үүссэн боломжит хэрэглэгчид нь хариу үйлдэл хийнэ гэж хүлээдэг. Энэ бол тохиолдолын маркетинг юм. Тохирсон боломжит хэрэглэгч яг тухайн цаг мөчид уг сурталчилгааг үзээд худалдан авалт хийх нь тохиолдолын шинж чанартай.

Одоо маркетингийг зорилготой хийх цаг нь болсон. Маркетингийг зорилготой хийхийн тулд хоёр чухал элементийг мэдэх хэрэгтэй.

  • Таны сурталчилгааны зорилго юу вэ?
  • Таны сурталчилгаа юуг онцолж байна вэ?

Жижиг дунд бизнесийнхээс сурталчилгааны зорилгыг нь асуухад:

  • Брэндинг
  • Нэрээ сурталчилах
  • Өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах
  • Борлуулалт хийх
  • Бүтээгдэхүүн үйлчилгээг нь асууж холбоо барих гэж мэтээр хариулдаг.

Эдгээр нь бүгд хоорондоо асар их ялгаатай бөгөөд та энэ бүгдийг ганц сурталчилгаанд багтаах боломжгүй юм. Бүх зорилгоо нэг контент дээр төвлөрүүлэх нь зорилгынхоо алинд ч хүргэхгүй. Манай агентлагын хувьд шалгарсан дүрэм бол нэг сурталчилгаанд нэг л зорилго тавих юм. Мэдээж нэг удаагын оролдлогоор маркетингаа төгс зөв хийх нь хэцүү. Туршлагтай маркетерууд ч анхны оролдлогоор алддаг. Хэд хэдэн оролдолгууд хийж үзсэний дараа л хэмжиж байж мэддэг.  Хамгийн сайн маркетинг бол боломжит хэрэглэгчийн асуудлыг танилцуулдаг ба шийдэл нь эцсийн нотолгоо нь болж өгдөг.

Энийг томъёолбол: Та асуудлаа мэдэх үү! Бид шийдэл санал болгоно. Нотолгоо нь энэ байна, гэх юм. Энэ нь инбаунд маркетингийн аргачлал юм.

Инбаунд маркетинг нь боломжит хэрэглэгчдийг контентоор татах, сэжим болгон хувиргах, борлуулах, халамжлах гэсэн үндсэн дөрвөн үе шаттай. Эдгээр үе шатуудад чиглэсэн контент маркетинг хийснээр танихгүй хэрэглэгчийг өөрийн үнэнч хэрэглэгч болгоход чиглэдэг.

Боломжит хэрэглэгчдийг татах. Хэрэглэгчид танайх руу өөрсдөө ирж болно. Хэрэгтэй, сонирхолтой контент бүтээн зорилтот хэрэглэгчиддээ зөв цаг үед хүргэснээр тэдний анхаарлыг татаарай. Чухам хэн танай хамгийн төгс худалдан авагч болохыг мөн тулгардаг асуудлуудыг олж тодорхойлсноор тэдний чухам хайж буй үнэ цэнэтэй контентыг нь бүтээж болно. Өөрөөр хэлбэл тулгарч буй асуудлуудыг нь хөндсөн төдийгүй шийдлийг ойлгуулсан контент гэсэн үг. Хүмүүст хэрэгтэй сайн контент вэб хуудсанд органик хайлтын урсгал татдаг. Бизнесийн блог, сошиал медиа, и-мэйл зэрэг олон төрлийн сувгуудаар контентоо түгээснээр нь зорилтот хэрэглэгчдээ татна.

Сэжим бүртгэх. Боломжит хэрэглэгчид вэб хуудсанд хандалт хийх үед түүнд хэрэгтэй, сонирхолтой, үнэ цэнэтэй байж болох контентыг (цахим ном, сэтгүүл, видео хичээл, судалгаа, үнэ төлбөргүй зөвлөгөө, г.м.) татаж авахыг санал болгосноор сэжим болгон бүртгэнэ. Санал болгож буй контентын авахын тулд хэрэглэгч өөрийн нэр, и-мэйл хаяг гэх мэт мэдээллийг оруулснаар сэжим үүснэ.

Борлуулах. Худалдан авалтын судалгаанд хэрэгтэй контентыг хүргэх замаар сэжмийн арчилгаа хийснээр худалдан авалтын шийдвэр гаргахад бэлтгэн улмаар амжилттай борлуулалт хийснээр өөрийн хэрэглэгчээ болгоно. Орчин үед хэрэглэгчид эхлээд өөрийн хэрэгцээ шаардлагаа ойлгох, дараа нь шийдлүүдийг хайх, эцэст нь бүтээгдэхүүн үйлчилгээний сонголтуудыг судлаж үзээд шийдвэрийнхээ дийлэнх хувийг борлуулалтын ажилтан, худалдагчтай уулзахаас өмнө гаргадаг болсон. Энэхүү худалдан авалтын замналд хийх судалгаанд хэрэгтэй контентуудыг бүтээн хүргэж худалдан авалтын шийдвэр гаргахад нь бэлтгэхийг сэжмийн арчилгаа гэнэ.

Халамжлах. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ амжилттай борлуулах дангаараа хангалтгүй. Судалгаагаар хуучин хэрэглэгчид шинэ хэрэглэгчдээс даруй 67%-аар илүү өндөр ахиуц ашгийг авчирдаг. Хэрэглэгчидтэйгээ байнгын харилцаа, холбоотой байж, бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэхэд бий болж туршлагад анхаарах, хэрэглэгчдийн санал сэтгэгдлийг нь сонсох, судлах, хэрэгтэй мэдээлэл, контентуудыг хүргэснээр дараа, дараагийн дахин худалдан авалтуудыг хийдэг төдийгүй бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай мэдээ, мэдээллийг найз нөхөддөө хүргэж, түгээж, зөвлөж байдаг брэнд эванжелистуудыг бий болгодог.

Инбаунд маркетингийн автоматжуулалт

Орчин үед маркетингийн автоматжуулалтын програм хангамжууд зах зээл дээр олноор бий болж үүлэн тооцооллын технологийн дэвшлийн ач тусаар үнэ өртөг нь эрс буурч өргөн дэлгэр хэрэглэгдэх болсонтой инбаунд маркетингийн автоматжуулалтыг өргөн хэрэглэх болсон. Инбаунд маркетингийн автоматжуулалтын шийдлүүд нь контент менежмент систем, хайлтын системийн оновчлолсошиал медиа маркетинг, сошиал мониторинг, онлайн зар сурталчилгаа, и-мэйл маркетинг, контакт менежмент систем, маркетингийн аналитик, сэжмийн арчилгаа, сэжмийн үнэлгээ зэрэг арга, хэрэгслүүдийг агуулсан байдаг.

Инбаунд маркетинг нь дижитал маркетингийн аргачлал тул хэрэглэгчдийн мэдээлэл, хийсэн үйлдэл, зан төлөв зэрэг их хэмжээний өгөгдөл бий болдог. Автоматжуулснаар эдгээр мэдээллийг цуглуулах, шинжлэх, дүгнэлт гаргах зэрэг боломжууд бий болно. Хэрэглэгчдийн эдгээр мэдээлэл нь тухайн хэрэглэгчид тохируулсан ухаалаг контентыг хүргэх, хэрэглэгчдийг сегментчлэх, зорилтот бүлгүүдийг үүсгэхэд ашиглагддаг. Мөн өгөгдөлд суурилсан сэжмийн үнэлгээ хийснээр нь чанартай борлуулалтын сэжмүүдийг цаг тухай нь автоматаар тодорхойлон борлуулалтын ажилтнуудад мэдээлэх боломжтой. Инбаунд маркетингийн автоматжуулалтын шийдлүүдийг харилцагчийн менежментийн шийдлүүдтэй интеграцчилснаар маркетинг, борлуулалт, харилцагчийн үйлчилгээний функцүүдийг харилцан уялдаа, эргэх холбоог хангах, маркетингийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг тооцох боломж нэмэгдэнэ.

Танайд тулгамдаж байгаа маркетингийн асуудлууд байна уу? Та яг одоо 7211-9211 дугаарт залгаж бидэнтэй холбогдоод уулзалт товлож, үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл аваарай.

Social Shares