ФЭЙСБҮҮК ДЭЭР ЗОРИЛТОТ СЕГМЕНТЭЭРҮҮГЭЭ ЧИГЛЭН СУРТАЛЧИЛГААГАА ХИЙХ ЭХНИЙ АЛХАМУУД
Дижитал маркетингийн амжилтын нэг гол хүчин зүйл бол сошиал медиагаар өөрийн зорилтод сегментрүү сурталчилгаагаа хэрхэн зөв хүргэхэд оршдог. Зөв хэрэглэгчийг зөв цаг үед олж контентоо хүргэвэл маш бага зардлаар өндөр үр дүнтэй маркетинг хийх боломжтой. Харин Фэйсбүүкд бүртгэлтэй 2 сая гаруй хэрэглэгч дундаас хэрхэн зорилтот сегментийн хэрэглэгчээ олж чиглэх вэ?
Бид өдөр тутам ашигладаг, үр өгөөжтэй нь практикт шалгарсан арга техникүүдээс та бүхэнтэй хуваалцъя. Туршаад үзэхэд энгийн мөртлөө шууд үр дүнгээ өгөх боломжтой тул та оролдоод үзээрэй.
1. Органикаар чиглүүлэх
Бид фэйсбүүк дээр хийж буй бүх постуудаа мөнгөөр сурталчлаад байдаггүй. Мөнгө төлөөгүй үед органикаар хэдэн хүнд хүрэх нь уг постыг хүмүүс хэр хүлээн авч байгаагаас хамаардаг. Тэгэхээр уг контентыг хэнд зориулсан гэдгээс нь хамааран чиглүүлэх нь илүү үр дүнд хүргэх боломжтой.
2. Газар зүйн байршлаар чиглүүлэх
Таны контент тухайн байршилд байгаа хэрэглэгчдэд илүү хамаатай бол ингэж чиглүүлж байгаарай. Бид Монгол гэсэн сонголтыг байнга хийдэг бол үүнийгээ илүү нарийвчилж болно гэсэн үг. Жишээ нь Улаанбаатарт байдаг ресторанууд өөрийн эргэн тойронд ойрхон байгаа хэрэглэгчдэд мэдээллээ хүргэх нь илүү үр дүнтэй байж болно. Байршлаар хэрэглэгчийг чиглэх нь Улаанбаатараас гадна орон нутагтай холбоотой мэдээллийг оновчтой хүргэх тун үр дүнтэй байдаг.
Та Drop pin товчийг ашиглан газрын зураг дээрээс тухайн байршлыг сонгоорой. Уг цэгээ эргэн тойрон хэр зайн дотор байхыг сонгохдоо miles гэсний өмнө зайгаа оруулна. Хамгийн багадаа 10 миль буюу 16км радиус оруулах боломжтой. Байршлаар тодорхойлсны дараагаар нас, хүйс, сонирхол, зан төлөв гэх мэт бусад шүүлтүүрийг ашиглан зорилтот сегментээ илүү нарийвчлах боломжтой.
3. Saved Audience хэрэглэж бүтээмжээ өсгөх
Та өөрийн зорилтот сегментийг тодорхойлохдоо маш олон шүүлтүүр, аргуудыг хослуулан хэрэглэж байгаа тэрийг зар сурталчилгаа хийх бүртээ дахин дахин оруулах шаардлагагүй. Нэг оруулснаа Save this audience сонголтыг хийн хадгалснаар дахин ашиглаж болно. Жишээ нь: Манайх фэйсбүүкийн бизнес пэйж хуудсуудын админуудруу чиглэсэн сурталчилгаагаа хадгалчихдаг.
4. Зараа хүргэх хурдыг тохируулах
Фэйсбүүк таны сурталчилгааг хоногийн туршид харуулж байдаг. Хэрэв та мэдээллээ илүү хурдан харуулах шаардлага байгаа бол Delivery Type – Accelerated гэсэн тохиргоог сонгож болно. Ингэхдээ зарынхаа оновчлолыг буюу Optimize For сонголтын мөн тохируулан хийх шаардлагатай.
Та өөрийн зорилтод сегментрүү сурталчилгаагаа хүргэх талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай доорх нийтлэлүүдээс уншаарай.
ФЭЙСБҮҮК ХУУДАСНЫ ПОСТ ЦӨӨН ХҮНД ХҮРДЭГ ШАЛТГААНУУД
ФЭЙСБҮҮК СУРТАЛЧИЛГААНЫ ОНОВЧЛОЛУУД БОЛОН ОНОВЧЛОХЫН АШИГ ТУСУУД
ФЭЙСБҮҮКИЙН ХУУДСАНД ИДЭВХТЭЙ БАЙСАН ХҮМҮҮСИЙГ ХЭРХЭН ОЛОХ ВЭ?
ФЭЙСБҮҮК ДЭЭР ЯАГААД ДАХИН ЧИГЛҮҮЛЭХ МАРКЕТИНГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
ФЭЙСБҮҮК МАРКЕТИНГИЙН ПРАКТИКТ ШАЛГАРСАН 5 АРГА
Танайд тулгамдаж байгаа маркетингийн асуудлууд байна уу? Та яг одоо 7211-9211 дугаарт залгаж бидэнтэй холбогдоод уулзалт товлож, үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл аваарай.