LOADING

ИНФОГРАФИК ГЭЖ ЮУ ВЭ? ТҮҮНИЙГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

ИНФОГРАФИК ГЭЖ ЮУ ВЭ? ТҮҮНИЙГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

by admin January 22, 2020
Information graphic /мэдээллийн график/ буюу мэдээлэл, дата, мэдлэгийг цогц байдлаар түргэн, тодорхой өгөхийн тулд бүтээж буй график, дүрслэлт илэрхийлэл юм. Сүүлийн жилүүдэд хялбар хэрэглээ илүү газар авч сонин сэтгүүл, тэр ч байтугай фэйсбүүк, твиттерээр зөвхөн зураг, линкүүд бус мэдээллийн графикууд ч мөн адил их ажиглагдах болсон. Инфографикын зориулалтыг дараах байдлаар тодорхойлдог үүнд:
    • Дата, тоон мэдээг харуулах
    • Хэрэглэгчдийг гол мөн чанарт хөтлөх
    • Их хэмжээний тоон мэдээллийг бага зайд өгөх
    • Том хэмжээний өгөгдлийг уялдаа холбоотой, цэгцтэй байдлаар хялбар дүрслэх
    • Тодорхой тайлбар, чимэг, хүснэгт, зургаар ялгах
    • Олон хэсэг мэдээлэл багтах ч, үзэх, хархад нүд ядрахгүй байх

Инфографик нь ихэвчлэн их мэдээлэл багтсан урт зураг байдаг тул Facebook page дээр ороход мэдээлэл нь жижиг харагддаг тул. Web дээр байршуулахад тохиромжтой байдаг.

Инфографикийн зорилго нь:
    • Дата мэдээллийн уялдаа холбоог цэгцлэх
    • Дата мэдээллийн гол мөн чанарт хөтлөх
    • Дата мэдээллийг гажуудуулахаас зайлсхийх
    • Тодорхой тайлбар, хүснэгтээс ялгаж өгөх
Инфографик бүтээхдээ:
    • Мэдээллээ боловсруул
    • Нэг л санааг тодорхой гарга
    • Олон тоог дүрслэх шаардлагагүй
    • Тодорхой л байлга
Дизайнаа бүтээхдээ:
Инфографикаа хийж дуусгаад хэрэглэгчдэд харуулахад ямар болох вэ? гэдгийг бодож дизайнаа төлөвлө.
    • Дата мэдээлэл ба тайлбарын зохимжтой харьцааг төлөвлө.
    • Уншигчийн нүд!!! зүүнээс баруун, баруунаас зүүн гэж шилжих буюу “Z” -н зарчим анхаар
    • Ямар нэгэн дүрс ашиглаж байвал харьцаан дээр анхаар
    • Аль болох зурган мэдээлэл ашигла
Инфографик хийх зарим санаанууд

Инфографик видео дизайныг эндээс хараарай. Мэргэжлийн багаар инфографик хийлгэхийг хүсвэл 7211-9211 дугаарт залгаж бидэнтэй холбогдоорой.

Social Shares