ГРАФИК ДИЗАЙНЫ ҮНДСЭН ЗАРЧИМ ГЭЖ ЮУ ВЭ?
by admin
April 02, 2021
Ямар загварыг муу, ямар загварыг сайн гэх вэ? Ta хараад ялгаж чадах уу? Дизайн нь урлаг, уран бүтээлээс тодорхой зорилгод чиглэж байдгаараа ялгаатай юм. График дизайн нь аливаа сахилга баттай адил ажлыг тогтвортой, үр дүнтэй, тэнцвэртэй бас сэтгэл татам болгохын тулд тодорхой дүрмийг баримталдаг. Эс чадваас тухайн дизайны ажлын тэнцвэр алдагдаж сул, үр дүнгүй болдог.
График дизайны зарчим гэдэг нь үр дүнтэй, анхаарал татсан зохиомж хийхийн тулд дизайнеруудын дагаж мөрддөг дүрмийг хэлнэ. Доорх постуудаараа дизайны үндсэн зарчмыг авч үзэх бөгөөд тэдгээрийг зөв ашиглаж сурснаар таны дизайны ажил илүү үр дүнтэй байх болно.
#ГРАФИК_ДИЗАЙНЫ_ҮНДСЭН_ЗАРЧИМ_/ #ОЙР_БАЙДАЛ
Анхлан суралцаж байгаа дизайнеруудын нэг алдаа бол хуудасныхаа зай болгоныг дүүргэх гээд байдаг явдал юм. Хэрэв хуудас болгоныхоо зайг дүүргэвэл хоорондоо хамааралтай хэсгүүд сарниж, энд тэнд тархсан элементүүд нь уншигчдад мэдээллийн харилцаа, холболтыг тодорхойлоход хэцүү болгодог.
#Ойр байдлын зарчим бол холбогдох ижил төстэй дизайны элементүүдийг хамтад нь байрлуулахыг хэлнэ. Энгийнээр хэлбэл, холбогдох элементүүдийг ойр байлгах нь уншигчдад энэ хэд хоорондоо холбоотой шүү гэдгийг нь харуулдаг.
#Ойр хөрш гэдгийг илтгэх бие биентэйгээ харилцан хамаарал, холбоотой зүйлүүд нь нэгдсэн нэг бүтэц зохион байгуулуулалтыг бий болгодог бөгөөд ямар ч хамааралгүй элементүүдийг аль болох бие биенээс нь хол байрлуулах хэрэгтэй.
Мөн элементүүдийн хоорондын зай нь тухайн хуудсан дээр тодорхой хөдөлгөөнийг дамжуулагч болдог.
#ГРАФИК_ДИЗАЙНЫ_ҮНДСЭН_ЗАРЧИМ_/ #ЗЭРЭГЦҮҮЛЭЛТ
#ЗЭРЭГЦҮҮЛЭЛТ нь дизайны элементүүдийг зохион байгуулж бүлэглэх, харааны холболт үүсгэхэд тусалдаг бөгөөд үзэгчид таны дизайны хамгийн чухал мэдээллийг олж авахад хялбар болгож, унших чадварыг сайжруулдаг.
#ЗЭРЭГЦҮҮЛЭЛТИЙГ муу ашигласан дизайн нь зохион байгуулалт муутай ширээтэй адилхан юм. Ажлын ширээ эмх замбараагүй байх нь хичнээн бухимдалтай болохыг та хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Зэрэгцүүлэлтийн зарчмыг зохих ёсоор нь ашиглаагүй тохиолдолд дизайны ажлууд эмх замбараагүй, харааны хувьд логикгүй харагддаг.
#КОНТРАСТ ЯЛГАРЛЫГ БИЙ БОЛГОДОГ.
Дизайны аливаа ажлуудын хувьд үзэгчийн нүдийг хамгийн түрүүнд татах гол элементүүд дээрээ төвлөрүүлэх нь маш чухал байдаг. #ЭРC ТЭС БАЙДАЛ БУЮУ КОНТРАСТ нь дизайны элементүүдийг онцлоход тусалдаг төдийгүй бидний харааны мэдрэмжийг өдөөн анхаарлыг татаж, харж буй зүйлээ ойлгоход хялбар болгодог. Зохиомж дахь хоёр буюу түүнээс дээш харааны элементүүд хоорондоо өөр байх үед ялгаатай байдал үүсдэг.
#ЭРC ТЭС БАЙДАЛ БУЮУ КОНТРАСТ-аар дамжуулан нөлөөллийг бий болгон ач холбогдлыг тодруулж, сэтгэл хөдөлгөм, сонирхолтой график дүрслэл, зохиомжийг бий болгодог.
Жишээлбэл, хоорондоо ижил зайтай, бүгд ижил хэмжээтэй дөрвөлжин дүрснүүд хуудас дүүрэн байвал ямар ч ялгарал үүсэхгүй учраас анхаарал татаж чадахгүйд хүрнэ. Харин аль нэг квадратыг дугуй дүрсээр солих үед ялгарал үүсч мөн дугуй дүрсэн дээр давхар анхаарал төвлөрнө.
#Эрс тэс байдал буюу контрастыг доорх элементүүдийг ашиглан бий болгодог. Үүнд:
• Өнгө
• Хэлбэр
• Текстур
• Хэмжээ
• Шрифт
Контраст муутай дизайны ажлууд уйтгартай, сонирхолгүй болох магадлалтай юм. Тиймээс аливаа ажилдаа юуг тодотгож ялгаруулах хэрэгтэй гэдгээ сайн тодорхойлж, түүндээ тохирсон контрастаа зөв гаргаж хийж байх нь чухал юм шүү.
ЯАГААД “СОНДГОЙ ТООТОЙНУУД” ГЭЖ?
Тэгш тоотой обьекттой ажлаас (бас фото зургууд) сондгой тоотой обьекттой ажлууд яагаад хүний анхаарал татаж, илүү тааламжтай харагдгийг та мэдэх үү? Учир нь таны тархи ухамсарлаж байгаа эсэхээс үл хамааран аливаа зүйлийг үргэлж групп болгон нэгтгэж, хос хосоор нь хуваах хандлагатай байдаг учраас тэгш тоотой зүйлүүд дээр төдийлэн анхаарал хандуулахгүй гүйлгэж хардаг байна. Харин СОНДГОЙ ТООНЫ ДҮРЭМ нь дизайнеруудад тодорхой нэг обьектыг зохиомжийнхоо төвд байрлуулж онцлох боломжийг бий болгодог. Зэргэлдээх обьектуудыг гол фокус болох обьектын 2 талд нь байрлуулж сондгой тоогоор групп бий болгосноор голд байрлах обьектод анхаарал төвлөрдөг. Хүний нүд байгалийн зөнгөөрөө тэнүүчлэх хандлагатай байдаг тул дизайны ажил болон фото зурган дээр сондгой тооны дүрмийг ашиглах нь үзэгчдийн анхаарлыг яг таны төвлөрүүлэхийг хүссэн зургийн хэсэг рүү татах гайхалтай, хялбар арга юм.
#2021 ОНЫ ГРАФИК ДИЗАЙНЫ ЧИГ ХАНДЛАГА
2020 онд гарсан цар тахалаас болж зайнаас суралцах, онлайн дэлгүүрээр үйлчлүүлэх, гэрээсээ ажиллахаас гадна онлайнаар зугаа цэнгэл хайх нь хүртэл маш хурдан өсч байна. Хүмүүс, бизнес эрхлэгчид урьд урьдынхаас илүү хурдан дасан зохицох шаардлагатай болж, эрс өөрчлөгдөж буй технологи, чиг хандлагад хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг тусгах нь нэн шаардлагатайг харуулсаар байна.
Илүү их өрсөлдөөн нь илүү их бүтээлч сэтгэлгээг бий болгодог бөгөөд 2021 онд дизайнерууд зөвхөн хил хязгаараа хязгаарлах бус харин түүнийг зөрчиж, улам гүнзгий, чөлөөтэй болох хандлагатай байна. 2021 оны график дизайны чиг хандлага нь баялаг, олон янз байхаас гадна гүн гүнзгий, бодит байдал руу чиглэсэн мөн хөгжилтэй, энгийн, эмх замбараагүй, уран сэтгэмж бүхий график дизайны хоёр чиг хандлагатай байна. 2021 оны график дизайны чиг хандлагатай танилцацгаая.
Эх сурвалж: @DesignDay