ХАЙЛТЫН СИСТЕМИЙН ОНОВЧЛОЛООР БОРЛУУЛАЛТАА ХЭРХЭН ТОГТМОЛ ӨСГӨХ ВЭ!
2020 оны судалгаагаар хүмүүст бараа бүтээгдэхүүн худалдан авах хэрэгцээ гарсан тохиолдолд хамгийн түрүүнд хийдэг үйлдлүүдийг жагсаавал:
- Фэйсбүүкээс хайлт хийдэг – 49%
- Дэлгүүр худалдааны төврүү явдаг – 37%
- Зарын сайтуудруу ордог – 18%
- Гүүглээс хайдаг – 15%
- Гэр бүлийнхнээсээ асуудаг – 12% гэж хариулсан байна.
Ямар бараа бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авах хэрэгцээ гарснаас мөн насны ангиллаас хамааран хүмүүс хаанаас хайх уу гэдэг нь дээрх судалгаанаас харагдаж байна. Залуучууд ихэвчлэн гүүгл болон фэйсбүүкээс хайлт хийдэг байхад нас ахих тусам хүмүүс дэлгүүрүүдрүү шууд гарахыг илүүд үздэг байна.
Интернет сошиал орчин хурдацтай өөрчлөгдөж дижитал шилжилт хурдацтай явагдаж байгаа энэ үед өмнө нь хэрэглэгчид бүтээгдэхүүн худалдаж авах шийдвэрээ дэлгүүрт ороод гаргадаг байсан бол одоо дэлгүүрт ирэхээсээ өмнө олон сувгаар мэдээлэл авч, цуглуулж, шийдвэрээ гаргачхаад очоод худалдан авдаг болчихсон. Худалдан авалтын шийдвэрийн 70% нь борлуулалтын ажилтантай нүүр тулахаас өмнө гарчихсан байдаг гэсэн судалгаа ч бий.
Иймд танай байгууллагын хамгийн эхэнд хийх ёстой зүйл бол интернет сошиал орчинд бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллээ зайлшгүй байршуулах, хоёрдугаарт тухайн мэдээлэл тань хайлтын системд дээгүүр байршиж бусад өрсөлдөгч компанийн бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллээс дээгүүр гарсанаар танай борлуулалт болон байгууллага брэндийн престиж нэмэгдэнэ.
Хүмүүс өөрт тулгарсан асуудалд шийдэл олох, асуултандаа хариулт авах зорилгоор өдөрт 5 тэрбум орчим хайлтыг google дээр хийдэг гэсэн судалгаа байдаг. Энэ дотор танай бүтээгдэхүүн үйлчилгээг хайж байгаа хүмүүс ч байгаа гэдэгт итгэлтэй байна. Хайлтын системээр орж ирсэн хүн борлуулалтруу хувирах магадлал маш өндөр байдаг. Учир нь тухайн хүн асуудал болон хэрэгцээгээ аль хэдийн ойлгочихсон зөвхөн түүнд бүтээгдэхүүн үйлчилгээгээ сонгох л үлдсэн буюу шийдвэр гаргалтаныхаа шатанд очсон хүн байдаг тул хайлтын системээр орж ирсэн хэрэглэгч танай хэрэглэгч үйлчлүүлэгч болох бүрэн боломжтой.
Танай бүтээгдэхүүн, үйлчилгээг авах хүсэлтэй хүмүүс таныг байнга хайж байдаг. Та яг одоо өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг Google-ээс хайгаад үзээрэй. Таны бизнес эхний хуудсанд гарч ирж байна уу?
Хайлтын эхний хуудсанд гарах аргачлал юу вэ?
Хайлтын үр дүнг жагсаахад 200 гаруй хүчин зүйлс байдаг. Үүнээс хамгийн чухал нь агуулга бөгөөд таны вэб сайт хүнд хэрэгтэй мэдлэг мэдээлэл болж чадахаар агуулгатай мөн хэр олон хүн хандаж байгаа хандалт нь эхний хуудсанд гаргахыг шийднэ.
Сошиал буюу фэйсбүүк, инстаграм олон нийтийн сүлжээгээр орж ирсэн хүмүүсийн 20% орчим нь худалдан авалт хийдэг бол хайлтын системээр орж ирсэн хүмүүсийн 70% нь худалдан авалт хийдэг гэсэн судалгаа байдаг. Өөрөөр хэлбэл хайлт хийж буй хүнд аль хэдийн бодит эрэлт үүссэн байдаг бөгөөд тухайн бүтээгдэхүүн үйлчилгээ сэтгэлд нь нийцвэл шууд худалдан авалт хийдэг.
Дээрх судалгаанд хүмүүсийн 10 хүн тутмын 4 нь интернетээр бараа бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авсан байна. Энэхүү онлайн худалдан авалт ковид цар тахалын нөлөөгөөр улам ихсэж хэрэглэгчдийн худалдан авах зан төлөвт маш ихээр нөлөөлж дижилталчилал маш хурдацтай явагдаж байна.
Манай байгууллагын хувьд чанартай сэжмийн эх үүсвэр болон борлуулалт өмнөх жилийхтэй харьцуулж үзэхэд:
- Органик хайлтаар – 282%
- Сошиал медиа сувгаас хандах байдал – 190%
- Шууд хайлтаар – 191% өссөн байна.
- Имэйл маркетингаар – 33% өссөн байна.
Мөн манай сайтруу хандаж байгаа хүмүүс ихэвчлэн хайлтын системээр дамжиж орж ирж байгаа хүмүүс байгаа нь доорх графикаас харагдаж байна.
Хайлтын эрэмбэ дээр органик байдлаар байршиж буй байгууллагуудад хүмүүс илүү итгэх, чанар сайтай гэж хүлээж авах хандлагатай байдаг. Органик хайлтаар вэбсайтруу хандсан хүмүүс үйлчилгээ авах магадлал илүү өндөр байдаг.
Манай байгууллагын үзүүлдэг үйлчилгээнүүдийг та хайлтын системээс хайгаад үзээрэй. Бүх үйлчилгээнүүд маань эхний хуудсанд гарч ирэх болно. Энэ нь манай борлуулалтыг сар улирал жилээр тогтмол өсгөдөг нэг шалтгаан юм. Доор өөрсдийн үзүүлдэг үйлчилгээнүүдийг жагсааж бичлээ.
- Хайлтын системийн оновчлол
- Дижитал Инбаунд маркетинг
- Дижитал маркетинг сургалт
- Нөлөөллийн маркетинг
- Контент маркетинг
- Видео контент
- Сошиал медиа маркетинг
- Чатбот хөгжүүлэлт
- Вебсайт
- Инбаунд маркетинг
- Олон нийтийн харилцаа
- Сонгуулийн маркетинг
- Хэрэглэгчтэй харилцах систем
- Брэнд гэх мэт
Хайлтын системийн оновчлол хэрхэн хийж эхлэх вэ?
Хамгийн эхэнд вебсайтаа гүүглийн хайлтын систем буюу google search console-той холбох хэрэгтэй. Ингэж холбохдоо баталгаажуулалт хийх 5н төрлийн аргачлал байдаг. Энэ аргачлалуудыг аль болох бүгдийг нь баталгаажуулсанаар хайлтын системийн оновчлолд илүү сайн оновчлогдоно.
- Html file upload – энэ арга нь гүүглээс өгөх html файлыг сайт дээрээ хуулж тавих арга
- Domain name provider – Гүүглээс өгсөн txt record-г вебсайт байрлаж байгаа хостынхоо dns дээр хуулах
- Google tag manager – Гүүглийн аккаунтаа ашиглаад Google tag manager холболт хийх
- Google analytics – Гүүглийн аккантаар гүүгл аналикстай холбогдож баталгаажуулалтын код авч вебсайттайгаа холбох
- Html tag – Вебсайт дээрээ meta tag нэмэх
Баталгаажуулалт хийсний дараа нь Google Search Console-д сайтын бүх линкийг зааж өгсөн сайтын газрын зураг sitemap.xml бүртгүүлэх хэрэгтэй.
Дараа нь URL Inspection буюу таны сайт гүүглийн хайлтын системд бүртгэгдсэн эсэхийг шалгаарай.
Дараагийн хийгдэх чухал зүйл бол Google хайлтын системд өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг түлхүүр үгүүдээр тодорхойлж өгөх юм. Тухайн тодорхойлж өгсөн үг өгүүлбэрээр хайхад танай сайт дээгүүр гарч, хэрэглэгч танай мэдээллийг үзсэний үндсэн дээр тэр нь танайд бодит борлуулалт болж байвал хайлтын системийн оновчлолоо зөв хийжээ гэсэн үг.
Танай байгууллага олон дахин зардал гаргахгүйгээр нэг удаа л бага хэмжээний зардал гаргаж чанартай хайлтын системийн оновчлолыг вебсайт дээрээ хийлгэсэнээр танай байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалт тогтмол 20-50% өсөх боломжтойгоос гадна хугацаа өнгөрөх тусам энэхүү хувь өсөх бүрэн боломжтой. Энэ бол таны дижитал маркетингдаа зайлшгүй хийх хамгийн эхний алхам юм.
Хэрэв танай байгууллагад хайлтын системийн оновчлол хийх хэрэгцээ байгаа бол бидэнтэй 7211-9211 утсаар болон info@dima.mn мэйл хаягаар бидэнтэй холбогдоорой.
Холбоотой мэдээ: БИЗНЕСҮҮД ЯАГААД ВЕБСАЙТТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ ВЭ? ВЕБСАЙТАА ХЭРХЭН МАРКЕТИНГ БОРЛУУЛАЛТЫН ЦӨМ БОЛГОХ ВЭ?
Холбоотой мэдээ: ХАЙЛТЫН СИСТЕМИЙН ОНОВЧЛОЛ (SEO) ГЭЖ ЮУ ВЭ? КОНТЕНТЫГ ХЭРХЭН АШИГЛАЖ БОЛОХ ВЭ?