LOADING

САЙН МАРКЕТИНГ ГЭДЭГ НЬ САНАМСАРГҮЙ ХИЙГДДЭГ ЗҮЙЛ БИШ 2

САЙН МАРКЕТИНГ ГЭДЭГ НЬ САНАМСАРГҮЙ ХИЙГДДЭГ ЗҮЙЛ БИШ 2

by admin December 15, 2020

САЙН МАРКЕТИНГ ГЭДЭГ НЬ САНАМСАРГҮЙ ХИЙГДДЭГ ЗҮЙЛ БИШ 1 эндээс уншаарай.

Контентийн төрөл:

Хорвоо ертөнцийг эмоци буюу сэтгэл хөдлөл удирдаж байна. Хамгийн их ашиг олсон хамгийн их борлуулалттай байгаа брэндүүдийн зар сурталчилгаанууд маркетингийн компанит ажлуудын сурталчилгаанууд нь сэтгэл хөдлөл дээр тоглосон контент сурталчилгаанууд байна.

Шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал Oxytocin, Dopamine гэсэн сэтгэл хөдлөлийн даавруудыг ихээр ялгаруулдаг тэр нь хүнийг маш их хамааралтай болгодог тул сэтгэл хөдлөл эмоци бидний шийдвэр гаргах процессд нөлөөлж байна.

  • Үг хэллэг:
      • Тархи ажиллуулах:
      • Сонирхол татсан үг хэллэг: Амнаас тань гал асаах, Хөлсийг чинь гол шиг урсгах улаан чинжүү.
      • Зорилгыг асуулт болгох: Ажлаа сольж кареераа өсгөхгүй юм уу? – Англи хэлний төв
      • Мэдрэмж: Японд бага насны хүүхэдтэй ээжүүдэд зориулсан кофе шоп байдаг.
          • Адилхан асуудал – Завгүй ээж та тавтай морилно уу!
          • Нийгмийн харилцаа – Тухайн дүүргийн ээжүүдийн кофе шоп
          • Бусдад хүлээн зөвшөөрөгдөх: Үргэлж завгүй байдаг ээжүүд минь одоо л тухтай амраад аваарай.
          • Дээд зэргийн мэдрэмж: Хүүхэд уйлвал кофе үнэгүй.
      • Хариултыг хэлэхгүйгээр төсөөлүүлэх: Шатам халуун зуны өдрүүдэд хөргөгч онгойлгоход зөрөг цэцэг арвайн буудайгаар исгэж таны амны цангааг тайлах алтан шаргал өнгөтэй, уухад уруул дээр хөөс нь үүл мэт тогтох цсс мөстэй бол бүүр ч янзтай.

Social Experiment

o The Hello Experiment – A social study by Nescafé – YouTube

Хамгийн чухал контентын төрөл бол Видео:

Видео контент бол сошиал медиа хэрэгслээр бусад бүх төрлийн контентийг бодвол илүү ирээдүйтэй төрлөөр шалгараад байгаа юм. Cisco-ийн хийсэн судалгаагаар 2022 он гэхэд бүх сошиал агуулгын 82% нь видео контент байх болно хэмээжээ. Энэ нь сошиал медиа-д видео контент ашиглаж эхлэх нь хичнээн чухал болохыг харуулж байгаа юм. Видео контентын хувьд дунджаар 44 секундээс ихгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Фэйсбүүкт илүү богино видео амжилт олох бол Youtube сувагт илүү түүх өгүүлсэн, үнэ цэнтэй видео ноёрхоно. Хэрвээ та видео ашигладаггүй бол одооноос эхлэн стратеги, төлөвлөгөөндөө тусгаж өгөх ёстой болж байна.

Эхний 3-5 секундэд хүний анхаарлыг татах ёстой. Хэрэв тэгж чадаагүй бол таны контентыг сонирхохгүй. Мөн гарчиг тайлбарт ашиглагдаж байгаа үг хэллэг өгүүлбэр маш чухал (Ийм байх боломжтой гэж үү! Гэх мэт зорилтод үзэгчдиийн анхаарлыг татсан) мөн thumbnail болон highlight end screen видео контентод маш чухал.  cannes lions – YouTube

Фэйсбүүк лайв: Фэйсбүүк Live бичлэг нь энгийн бичлэгтэй харьцуулахад 6 дахин их хандалт авдаг бөгөөд фэйсбүүк хэрэглэгчид үзэх дуртайгаас гадна олон хүнд хүрэх боломжтой байдгаараа онцлог контентийн төрөл юм. Товчхондоо бол Фэйсбүүк live бичлэг нь сошиал орчин дахь хандалтаа нэмэгдүүлэхэд сайн арга юм.

Илүү амьд мэдрэмж, мэдээллийг шуурхай халуун цэгээсээ нь хүлээн авах зэрэг LIVE-ын давуу тал олон. Мөн нэг удаагийн LIVE-ийг бид маш олон контент болгож хувиргах боломжтой. Тухайн өдөр LIVE видео хэлбэрээр цацна. Цацагдсаны дараа LIVE-аараа Watch Party хийж болно. Ингээд ч зогсохгүй таны хийсэн LIVE бэлэн видео контент болж үлдэнэ. Уг видео контентоо Youtubeийн сувагтаа ч оруулж болно.

Мөн видео контентоосоо дууг нь салгаж аваад Podcast, аудио нэвтрүүлэг хийх боломжтой. Мөн та блог хөтөлдөг бол LIVE-аар ярьсан сэдвээрээ блог нийтлэл болгон хувиргаж болно. Энэ мэтээр LIVE бидэнд маш их контент бэлтгэж өгөх ашигтай.

Фэйсбүүк лайв санаа:

  1.  Бүтээгдэхүүний танилцуулга гарын авлага
  2.  Шинэ бүтээгдэхүүний нээлт
  3. Инфлюенсертэй хамтарч бичлэг хийх
  4. Үйл ажиллагаа сурвалжлага
  5. Цаг үеийн мэдээ мэдээлэл
  6. Асуулт, хариулт
  7. Тренд

Фэйсбүүк лайв төлөвлөх:

  1. Төлөвлөх
  2. Засваргүй
  3. Дагагчиддаа урьдчилан мэдэгдэх
  4. Интернетийн хурдаа шалгах
  5. Нэмэлт микрофон – ярилцлага хийж байгаа тохиолдолд.
  6. Хөл – хөдөлгөөнгүй тогтвортой бичлэг хийх боломжийг олгоно.
  7. Бичлэгтээ сайн тайлбар хийх хэрэгтэй
  8. Үзэгчидтэйгээ харилцаа үүсгэх
  9. Дахин ашиглах
  10. Тогтмол давтамжтайгаар бичлэг оруулах

Бизнесийн блог:

Бизнесийн блог нь хобби, сонирхол бус харин компаний маркетингийн нэг суваг (яг л сошиал медиа, и-мэйл, сурталчилгааны самбар шиг) юм. Маркетингийн мессеж, контентыг зорилтот хэрэглэгчдэд сонирхолтой, өгөөжтэй байдлаар хүргэх төдийгүй вэб хуудсанд чанартай сайн хандалтуудыг авчирдаг. Бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулгаас ялгаатай нь хэрэглэгчийн боловсролд илүүтэй зориулагдсан байдаг. Жишээ нь: манай агентлагийн маркетингийн блог дээр бичигдсэн ФЭЙСБҮҮК ХУУДАСНЫ ПОСТ ЦӨӨН ХҮНД ХҮРДЭГ ШАЛТГААНУУД хэмээх нийтлэл нь фэйсбүүк маркетингийн зөвлөгөө.

Зураг эх сурвалж: Axiom Inc

Дээр байршсан логонуудаас зүүн булангаас эхлэн хараад хамгийн хүчтэй төвлөрсөн нь эхний 2 лого байна. 3 дахь логоноос эхлэн давтамж болон төвлөрөл нь  буурсан байна.

Зөвлөмж: Логогоо байршуулахдаа зүүн талаасаа эхний 2-3т байрлуулах нь  илүү тохиромжтой.

Хамгийн их хүчтэй төвлөрөл голын эмэгтэй дээр байгаа бөгөөд үүнээс дараах 2 төрлийн дүгнэлтийг хийх боломжтой.

  • Бүдэг саарал дэвсгэр дээр тод өнгө хүчтэй анхаарал татдаг
  • Зургийн голруу төвлөрч хардаг.

Зөвлөмж: Постер бэлдэхдээ дэвсгэр өнгө болон хамгийн чухал хүргэх гэж буй мессэжийн хоорондын өнгөний зохицлыг сайтар анхаарах

Зураг эх сурвалж: Axiom Inc

Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд ашигласан материалын хувьд цөөхөн текст байгаа тул гол хүргэх мессежид судалгаанд оролцогчид анхаарлаа хандуулсан байна. Үүнд :

  • Монгол ялна бичиг
  • Овог нэр
  • Ардчилсан нам лого
  • Хөдөлгөөнт зураг: Дүрс зургууд, лого, өөр бусад загварууд хөдөлгөөнтэй болсноор хүмүүсийг илүү татдаг. Сошиал медиа маркетингт зурагтай ялангуяа GIF буюу хөдөлгөөнт зурагтай постууд таны хэлэх гэж байгаа зүйлийг илүү сонирхолтойгоор хэрэглэгчдэд тань хүргэхэд тусладаг.
  • Инфографик

Холбоотой мэдээ: БИД ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН BASIC БАГЦЫГ ХЭРХЭН ҮЗҮҮЛДЭГ ВЭ?

 

B2B болон B2C контент маркетингийн ялгаа:

Төлөвлөлтийн ялгаа: B2B байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ олон удаагийн шат дараатай маркетингийн болон борлуулалтын харилцаа шаардах нь түгээмэл. Бүтээгдэхүүн нь нэг хараад, үзээд ойлгоод мэдчих боломжгүй байх нь элбэгтэй холбоотой. Шийдвэр гаргалтад олон хүн оролцож, шийдлийн болон үнийн харьцуулалт, танилцуулга болон хэлэлцээрийн уулзалтууд хийгддэг. Иймд маркетингийн контентын төлөвлөгөө илүү олон шаттай, илүү урт хугацаанд хэрэгжихээр хийгдэнэ.

Харин  B2C байгууллагуудын бүтээгдэхүүн илүү энгийн, ойлгоход хялбар байдаг тул цөөн шаттай контент маркетинг хийх бүрэн боломжтой. Жишээ нь шар буурцагаар хоол хийх жорын контентыг үзэж танилцсан хэрэглэгчдэд шар буурцагын сурталчилгааг хүргэх нь худалдан авалт хийлгэхэд хангалттай байж болно.

Агуулгын ялгаа: Дээр дурдсанаар B2B компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалтын процесс төвөгтэй тул маркетингийн контентын агуулга ч илүү нарийн төвөгтэй, боломжит функцүүд, шийдлүүдэд төвлөрсөн байдаг. Учир нь B2B худалдан авалтын шийдвэр гаргалтанд логик харьцуулалт, рациональ сэтгэлгээ илүү нөлөөдөг.

B2C худалдан авалтын процесст мэдээж хэрэглэгч үнэ болон үзүүлэлт харах хэдий ч шийдвэр гаргалтад брэндийн танигдах болон таалагдах байдал, хоногшилт, итгэл, хэрэглэсэн бодит түүх, хувь хүний үзэмж, мэдрэмж зэрэг нь хүчтэй нөлөөлдөг. Худалдан авалтын замнал нь харьцангуй богино тул агуулга илүү энгийн, товч, тодорхой, ойлгомжтой байх нь зүйтэй.

Гэхдээ эрүүл мэнд, үл хөдлөх гэх мэт илүү худалдан авалтын процесс удаантай буюу функционалаар шийдвэр гаргадаг олон үе шат, урт хугацаа шаарддаг бизнесүүд ч бийг бүү мартаарай.

Контентын хэлбэр, форматын ялгаа: B2C бизнесүүд хэрэглэгчийн анхаарлыг татах, шууд хараад мэдээллээ авч чадах боломжтой, энгийн контентын төрлийг сонгоно. Богино видео, фото зураг, постер, инфографик, богино нийтлэл, хөдөлгөөнт зураг, FB Live буюу шууд нэвтрүүлэг ч үр дүнтэй байж болох юм.

Уралдаан, таавар, сонжоо, челленж зэрэг сошиал медиа кампанит ажлууд ч B2C-д үр дүнтэй. Фэйсбүүк, инстаграм, мессенжер бүгд л стори буюу богино фото болон видео түүхүүд үүсгэж, ялангуяа залуу хүмүүс идэвхтэй хэрэглэх болсныг B2C бизнесүүд ашиглах нь үр дүнтэй байж чадна. Харин B2B контент маркетинг нь бүтээгдэхүүнийхээ үнэ цэнэ, боломж, шийдэл, технологи, инноваци, салбарын манлайллаа таниулах зорилготой.

Түгээлтийн ялгаа: B2C байгууллагуудын контентоо түгээх сувгууд илүү өргөн боломжтой. Сошиал медиад гэхэд фэйсбүүк, твиттер, инстаграм, ютүб, снапчат, пинтерест гээд боломжит олон сувгууд бий. Мөн зорилтот хэрэглэгчдийнхээ байнга зочилдог мэдээллийн сайтуудаар ч контентоо хүргэх боломжтой. Харилцааны маркетинг, чатбот сүүлийн жилүүдэд тун эрчимтэй хөгжиж буйтай холбоотойгоор мессенжер ч контентоо хүргэх тун үр дүнтэй суваг болж гарч ирж байна.

B2B байгууллагын хувьд дээрх сувгууд бүгд ашиглагдах боломжтой хэдий ч илүү нарийн сонголт хийх нь зүйтэй. Жишээ нь зарим B2B бизнесүүд инстаграм дээр байрших шаардлага харьцангуй багатай байж болно. Харин Линкедин бүх л B2B бизнесүүдийн хувьд үр дүнтэй суваг мөн. И-мэйл маркетингвэб маркетингблог маркетинг B2C бизнест ч үр дүнтэй ашиглагдаж болох боловч B2B бизнесүүдэд бүр илүү өндөр үр өгөөжтэй.

Холбоотой мэдээ: САЙН КОНТЕНТ МАРКЕТИНГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

Органик хүрэлтээ хэрхэн өсгөх вэ?

Ойролцоо тооны лайктай мөртлөө нэг нь олон хүнд хүрээд нөгөө нь цөөн хүнд хүрдэг ижил төрлийн хуудаснууд ажиглагддаг. Үүний гол шалтгаанууд нь:

Сонирхолгүй контент. Хийж буй постууд, контентууд фэнүүдийн сэтгэлд хүрэхгүй, сонирхол татахгүй эсвэл хэт цөөн байна гэсэн үг.

Идэвхгүй хуудас. Хүмүүст өмнөх контент нь хүрэхгүй байсан тул дараа дараагийн контентууд бас хүрэхгүй байгаа.

Худалдаж авсан хуудас. Зорилтот бус хэрэглэгчид лайк дарсан байх магадлалтай тул нэр өөрчилснөөс хойш тавигдаж буй контентууд огт сонирхлыг нь татахгүй тул органик хүрэлт нь мууддаг. Массын бүтээгдэхүүн, үйлчилгээний бизнес л биш бол хуудас худалдаж авах нь энэ шалтгаанаар үр дүн муутай байдаг.

Фэйсбүүк хуудас хөтлөх үед гаргадаг нийтлэг алдаанууд:

  1. Зөвхөн Boost Post товчоор л фэйсбүүк сурталчилгаа хийх.

Фэйсбүүк сурталчилгааг хамгийн хурдан, хялбараар үр дүнтэй хийх арга зам бол хуудсан дээрээ хийсэн пост буюу нийтлэлийг Boost Post буюу нийтлэлээ дэмжих товчийг даран сурталчлах юм. Гэхдээ энэ арга нь хуудсаа лайк дарсан хүмүүс, тэдний найзууд руу харуулахад л үр дүнтэй. Монголд байгаа тэдээс тэдэн насны, эмэгтэй эрэгтэй, ийм сонирхолтой хүмүүсийг чиглүүлэн сурталчилгаа хийх гэсэн хувилбар нь үр дүн муутай.

  1. Сурталчилгааны төсөвлөлтийн алдаа.

Зорилтот бүлгээ тодорхойлох үед Фэйсбүүк танд хэдэн хүн хүрэх боломжтойг гэсэн тоог харуулна. Фэйсбүүкийн сурталчилгаа тодорхой хугацааны дараа илүү оновчтой болоод эхэлдэг. Учир нь ямар хүмүүст уг сурталчилгаа илүү үр дүнтэй байна гэдэг мэдээдлэл бий болох тул дараа дараагийн хүмүүсийг сонгохдоо тэр хүмүүстэй илүү төстэй хүмүүсийг сонгох байдлаар оновчлоод эхэлдэг.

  1. Зөвхөн бүтээгдэхүүнийхээ сурталчилгааг л бүүст хийдэг

Бид бүтээгдэхүүнийхээ тухай контент бүтээгээд, фэйсбүүк хуудсандаа нийтлээд, сурталчилгаа хийчихдэг. Харин хэрэглэгчдийн боловсрол олгох, сонирхол татсан, урам зориг, баяр баясал өгөх контент бүтээх дээрээ хойрго талдаа. Гэтэл боломжит хэрэглэгч бүр худалдан авалт хийхэд бэлэн болсон байх огт албагүй. Манай бүтээгдэхүүн, үйлчилгээ ийм сайн, тийм мундаг гэсэн мэдээлэл хүргээд байдаг бол энэ мэдээллийг авч байгаа хэрэглэгч чухам яагаад танай бүтээгдэхүүн түүнд хэрэгтэй гэдгийг ойлгож амжаагүй байж мэднэ.

  1. Custom Audience ашигладаггүй

Хэрэв танд хэрэглэгчдийн контакт мэдээлэл бий бол өөрийн зорилтот бүлэг буюу Custom Audience үүсгэснээр сурталчилгаагаа маш сайн нарийвчлалтайгаар чиглүүлэх боломжтой. Фэйсбүүк дээр утасны дугаар, и-мэйл хаяг, мессенжерийн дугаар, пиксель код, апп зэргээр зорилтот бүлэг үүсгэж болдог. Өөрөөр хэлбэр танд хэрэглэгчийн эсвэл боломжит хэргэлэгчдийн контакт мэдээллүүд бий бол жагсаалт үүсгэн фэйсбүүк оруулснаар тэр хүмүүсээ фэйсбүүк дээрээс олж сурталчилгаагаа харуулж болно гэсэн үг.

ИНСТАГРАМЫН ХЭРЭГЛЭЭ 30%-ИАР НЭМЭГДЖЭЭ

Хаштагыг хэрхэн ашиглах вэ?

  • Hashtag generator ашиглах нь буруу. Учир нь хэт олон hashtag санал болгодог бөгөөд энэ нь хэрэглэгчдэд тухайн зургийг алгасах шалтгаан болдог.
  • Hashtag бол тухайн платформын өөрийн гэсэн хялбар хайлтын шийдэл бүхий алгоритм гэж ойлгож болно.
  • Hashtag нь анх зураг хайх зориулалтаар гарч ирсэн бөгөөд хөгжлийн явцад илүү болон боломжуудыг сошиал медиа маркетеруудад өгсөн байдаг.
  • Органик буюу цэвэр өөрийн хандалтыг зорилтод хүмүүст чиглэн цуглуулах хамгийн оновчтой арга бол #hashtag юм.

Location ?

  • Location заавал ашиглах хэрэгтэй. Учир нь Instagram хайлтын хэсэгт хэрэглэгч орох үед тухайн хэрэглэгчийн байгаа байршилд хамгийн эрэлттэй зургуудыг санамсаргүй байдлаар үзүүлдэг.
  • Энэ нь таны болон танай байгууллагын мэдээллийг байршил тохиргооны тусламжтай шинэ дагагчтай болгох чухал хэрэгсэл болдог.
  • Instagram хэрэглэгчдийн ихэнх буюу 63% нь location буюу байршил зааж өгдөггүй. Гэвч тад explore буюу хайлт хэсэгт шилжих үед гарч ирж буй илэрцүүдийн ихэнх нь location+hashtag+rate дүрмээр гардаг.
  • Санамсаргүй хэрэглэгч буюу шинэ дагагчийг татах түлхүүр аргачлалд энэ нь зүй ёсоор орно.

Engagement хэрхэн үүсгэх вэ?

  • Engagement үүсгэх хамгийн шилдэг арга бол тайлбар хэсэгт энгийн бөгөөд хүний сэтгэлийг хөдөлгөсөн зүйлийг бичих хэрэгтэй.
  • Бүтээгдэхүүний сурталчилгаа бүхий зураг байсан ч тайлбар хэсэгт анхаарал маш сайн хандуулж дэлгэрэнгүй байдлаар оруулж өгөх хэрэгтэй.
  • Instagram хэрэглэж байгаа нийт хэрэглэгчдийн ихэнх нь эмэгтэйчүүд, насжилтын хувьд залуу байдаг. Тийм учраас тэдний сонирхол болон сэтгэхүйд нийцэх нь чухал.
  • Хэт их сурталчилгааны зураг оруулах хэрэггүй. Инстаграм нь энгийн лайфстайлыг хүргэх платформ.

Стори ашиглах буюу лайв процесс

  • Instagram хэрэглэгчид 2 төрлөөр тухай платформыг үздэг. Энэ нь newsfeed гүйлгэх нөгөөх нь Стори үзэх юм.
  • 2016 оноос Сториг нээснээр хэрэглэгчид тухайн үйлчилгээг маш ихээр хэрэглэх болсон. Инстаграмд өнгөрүүлж байгаа нийт цагийн ихэнх нь зөвхөн стори үзэхэд зарцуулдаг.
  • Стори өөрөө тухайн лайв процесс тул бодит хүн өөрөө ярьж хөтлөх хэрэгтэй. Ихэнх хүмүүс сториноос урам авах дуртай, хандлагатай байдаг бөгөөд энэ нэг ёсондоо Influencer-үүдийн гол хэрэгсэл болсон.
  • Стори бодит бөгөөд тодорхой агуулгатай байх хэрэгтэй.

Хүмүүсийн үзэх дуртай контент нь богино, анхаарлыг нь татахаар, ойлгомжтой байх ёстой гэж үздэг. Өөрөөр хэлбэл таны оруулсан story богино, сэтгэл татам, хэрэглэгчээ донтуулдаг байх шаардлагатайтал бол танай Story-г үзсэн хүмүүс reaction  юм. Өөр нэг давуу болон санал хүсэлтээ шууд илгээж болдог тул та үүн дээр хангалттай тоглолт хийж болох юм.

Мөн story-гоо “Highlights” болгон хадгалж болно.

Үүнийг доорх үзүүлэлтээр харах боломжтой. Instagram Story-ийн өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо их хэмжээгээр нэмэгдсэн нь харагдаж байна.

Youtube marketing?

Thumbnail хийх 1920*780

Highlight

Intro

Endscreen

Monitaize

Social Shares