LOADING

САЙН МАРКЕТИНГ ГЭДЭГ НЬ САНАМСАРГҮЙ ХИЙГДДЭГ ЗҮЙЛ БИШ

САЙН МАРКЕТИНГ ГЭДЭГ НЬ САНАМСАРГҮЙ ХИЙГДДЭГ ЗҮЙЛ БИШ

by admin December 09, 2020

Маркетинг гэж юу вэ?

Маркетинг гэдэг нь зорилтод зах зээлийг сонгох тэдэнд зориулан дээд зэргийн үнэ цэнийг бүтээх, түүнийг түгээх болон харилцаа холбоо тогтоох замаар хэрэглэгчидтэй болох, тэднийг тогтоон барих, улмаар нэмэгдүүлэх урлаг болон шинжлэх ухаан юм.

Маркетер юуг зах зээлд гаргадаг вэ?

Маркетерууд дараах 10н зүйлийг зах зээлд гаргадаг.

Бараа – Бараа бүтээгдэхүүн

Үйлчилгээ – Агаарын тээвэр, Зочид буудал, Үсчин гоо сайхан, Банк санхүү, Эмнэлэг

Арга хэмжээ – Төрөл бүрийн эвент, Шоу, Компанийн ой, Спортын арга хэмжээ

Үйл явдал – Зуслан, Адал явдалт аялал жуулчлал, Хүүхдийн тоглоомын парк, Walt Disney

Хүн – Жүжигчид, Хөгжимчид, Дуучид, Алдартнууд

Байршил – Чуулга уулзалт, Орон сууц, Оффис

Өмчлөх эрх – Үнэт цаас, бонд, хувьцаа, Үл хөдлөх хөрөнгө

Байгууллага – Өөрсдийн зорилтод хэрэглэгчдийн ой ухаанд өвөрмөц дүр төрхийг суулгахаар хичээн ажилладаг.

Мэдээлэл – Ном зохиол, Лабораторийн шинжилгээ

Санаа – Яараад яахав дээ, Нэг хором, Нүдээ нээ, Хүн бай

Хэрэгцээ, Хүсэлт, Эрэлтийн ялгаа

Хэрэгцээ гэж агаар, хоол хүнс, ус, хувцас, хорогдох байр зэрэг үндсэн шаардлагыг хэлнэ. Харин амрах, боловсрох, зугаацах зэрэг нь онцлог хэрэгцээ юм. Эдгээр хэрэгцээ нь тодорхой обьект руу чиглэж, тэрхүү обьект нь хэрэгцээг нь хангаж байвал хүсэл болно.

Бидэнд хоол хүнс хэрэгцээтэй гэхдээ бид бяслагтай стэйк ба сайн чанарын дарс хүсч байж болно. Афганистанд амьдарч буй хүнд мөн л хоол хүнс хэрэгцээтэй. Тэд магадгүй будаа, хонины мах, лууван идэхийг хүсдэг байж болно. Бидний нийгэм хүслийг тодорхойлдог.

Эрэлт гэдэг нь худалдан авах чадвараар баталгаажсан тухайн барааг авах хүслийг хэлнэ. Олон хүн Mercedes Benz-тэй болохыг хүсдэг ч цөөн тооны хүн л түүнийг худалдан авч чаддаг. Компаниуд өөрсдийн барааг хичнээн хүн хүсч байгааг хэмжихээс гадна хичнээн хүн худалдан авч чадах вэ гэдгийг хэмжих ёстой.

Маркетерууд хэрэгцээг бий болгодоггүй, хэрэгцээ нь маркетеруудаас өмнө байсан. Маркетерууд нь нийгмийн бусад хүчин зүйлсийн хамт хүсэлд нөлөөлнө. Тэд Mercedes нь хүний нийгмийн статусын хэрэгцээг бүрэн хангана гэсэн санааг идэвхжүүлнэ. Харин тэд нийгмийн статусын хэрэгцээг бий болгохгүй.

Зорилтод зах зээл, хоногшуулалт, сегментчлэл

Хүн бүр ижил KFC, Кока кола, кинонд дуртай байдаггүй. Тиймээс маркетерууд зах зээлээ сегментүүдэд хуваан авч үздэг. Тэд худалдан авагчдыг хүн ам зүй, сэтгэл зүй, зан төлвийн ялгаатай шинжээр нь шинжиж, зах зээлд санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээний ялгаатай иж бүрдлийг илүүд үзэж байгаа болон хүсч байгаа худалдан авагчдын ялгаатай бүлгүүдийг тодорхойлон нарийвчлан авч үздэг.

Зах зээлийн сегментүүдийг тодорхойлсоны дараа маркетерууд аль сегментэд илүү боломж харагдаж байгаа буюу зорилтод зах зээлүүдийг сонгоно. Компани нь зорилтод зах зээл тус бүрт тохирсон, зорилтод худалдан авагчдын ой ухаанд хоногших, зах зээлд санал болгох зүйлийг хөгжүүлнэ.

Volvo нь автомашины аюулгүй байдлыг нэн тэргүүн зэрэгт тавьдаг худалдан авагчиддаа зориулан хэрэглэгчид худалдан авах хамгийн аюулгүй автомашин хэмээх хоногшуулалтыг бий болгодог.

Зах зээлд санал болгох зүйлс ба брэнд

Компаниуд хэрэглэгчдийн хэрэгцээг хангах ашиг тусуудын цогц буюу үнэ цэнийн амлалтыг биелүүлэхийг гол зорилго болгодог. Биет бус үнэ цэнийн амлалт нь бүтээгдэхүүн үйлчилгээ, мэдээлэл ба туршлагуудын нэгдэл болох зах зээлд санал болгож буй зүйлээр бодит биелэлээ олно.

Брэнд нь тодорхой мэдэгдэж буй эх үүсвэрээс санал болгож буй зүйл юм. KFC зэрэг брэндийн нэр нь олон хүмүүсийн ой ухаанд өөрийн өвөрмөц дүр төрхөөр хоногшсон байдаг. Бүхий л компаниуд аль болох илүү хүчирхэг, таатай өвөрмөц дүр төрх бүхий брэнд бүтээхийг хичээн чармайдаг.

Үнэ цэн ба сэтгэл ханамж

Худалдан авагч нь биет ба биет бус ашиг тусуудын нийлбэрээс бүрдэх үнэ цэнийг хамгийн ихээр агуулсан зах зээлд санал болгож буй бүтээгдэхүүн зүйлсийг сонгодог.

Маркетингийн үндсэн ойлголт болох үнэ цэн нь  чанар (quality), үйлчилгээ (service), үнэ (price)-ийн хослол юм.

Хэрэглэгч бараанаас хүсэн хүлээж байсан хүлээлтээ, тухайн барааны хэрэглээний бодит байдалтай холбон үзэж, шүүн тунгаасанаар сэтгэл ханамж тодорхойлогдоно.

Хэрэв барааны хэрэглээний бодит байдал нь хүлээлтээс доогуур байвал хэрэглэгчид сэтгэл ханамжгүй байдал үүснэ.

Хэрэв нийцэж байвал сэтгэл ханамжтай,

Харин хүлээлтээс дээгүүр байвал хэрэглэгч сэтгэл хангалуун болно.

Хэрэглэгчид хэрхэн шийдвэр гаргадаг вэ?

Хэрэглэгчдийнхээ тархины 95%-руу нь анхаарлаа хандуул. Бодол сэтгэл хөдлөл, суралцах үйл явцын 95% нь бидний ухамсарт сэтгэлгээний гадна байдаг. Ухамсарт сэтгэлгээ гэдэг нь юмс үзэгдлийн мөн чанарыг танин мэдсэний үндсэн дээр тэдгээрийг задлан шинжилж нэгтгэн дүгнэх мэдлэг юм.

Хүн шийдвэр гаргалтынхаа хэдэн хувийг бүрэн ухамсарлаж эсвэл ухамсарлалгүйгээр гаргадаг вэ?

Бид шийдвэрийнхээ 99,9%-г бүрэн ухамсарлалгүйгээр гаргадаг. Бидний тархи юмс үзэгдлийн мөн чанарыг бүрэн ойлгохоосоо өмнө аль хэдийн шийдвэрээ гаргасан байдаг.

Хэрэглэгчид тархины үйл ажиллагааг төдийлөн сайн мэдэхгүй мөн яагаад тухайн шийдвэрийг гаргаснаа ч бүрэн ухамсарлаагүй байдаг тул яагаад уг сонголтыг хийснээ тайлбарлаж чаддаггүй эсвэл ямар нэг шалтгаан зохиож хэлдэг. Тиймээс хэрэглэгчдээс асуулт асуух байдлаар мэдээлэл цуглуулах нь бүтэлгүйтэлрүү хөтөлдөг.

Brainfluence номноос

Зураг эх сурвалж: Axiom Inc

Нейромаркетинг

Нейромаркетинг гэдэг нь /neuromarketing/ маркетингийн нэг салбар бөгөөд маркетингийн өдөөгчид хэрэглэгчид хэрхэн хандах, хүлээн авах байдал, түүнд хандах итгэл үнэмшил, сэтгэл хөдлөлийн хандлага мэдрэмж болон танин мэдэхүй, сэтгэл хөдлөлийн хариу үйлдлийг судалдаг.

Түргэн хоолны ресторан шинэ бүтээгдэхүүн гаргахаар судалгаа авахад оролцсон нийт хүний 80% нь тураах шингэц сайтай салат байвал авч иднэ гэсний дагуу тухайн салатыг зах зээлд гаргахад, тухайн бүтээгдэхүүн борлуулалт бараг байхгүй муу байсан. Харин хүмүүсийн жинхэнэ хүсэж байсан зүйл нь том хэмжээний бургэрийг чийсийг нь гоожуулаад том том хазаж идэх байсан.

Мөн гоё амттай кофетой, кофе шоп болон дизайн гоё кофе шопуудыг харьцуулж судалахад хүмүүс гоё кофетой шопыг сонгох сонголт их хийж байсан ч начир дээрээ гоё дизайнтайг илүү сонгож үйлчлүүлж байсан.

Хэрэглэгч шийдвэр гаргахад маш олон хүчин зүйл, оролцогч талууд нөлөөлдөг. Судалгаа маш чухал. Нейромаркетингийн шинжлэх ухаан хүчтэй хөгжиж байна.

Маркетингийн долоон P(П]

Маркетингийн үндсэн дөрвөн P + үйлчилгээний гурван P гэдэгт дараах ойлголтууд багтдаг:

  • Бүтээгдэхүүн  (product)
  • Үнэ  (Price)
  • Идэвхжүүлэлт  (promotion)
  • Хуваарилалт  (place)

Дээрх үндсэн 4Р дээр зөвхөн үйлчилгээний маркетингэд

хамаарах дараах 3Р нэмэгдэж орсноор маркетингийн “7Р” бүрддэг.

  • Үйлчилгээ үзүүлж буй хүмүүс  (People)
  • Үйл явц  (Process)
  • Бодитоор илрэх шинж  (Physical evidence)

Аливаа байгууллага эдгээр “4 үндсэн Р”-г хэрхэн амжилттайгаар удирдан зохион байгуулснаас тухайн байгууллагын амжилт хамаардаг. Маркетингийн 4Р-г удирдах ухааныг Маркетингийн хольц буюу “Marketing Mix” гэж нэрлэдэг.

Маркетингийн үйл явц, хөгжил

Marketing 1.0 – Бүтээгдэхүүн төвтэй – Бүтээгдэхүүнийг илүү их борлуулахад төвлөрсөн

Marketing 2.0 – Хэрэглэгч төвтэй – Хэрэглэгчдийг илүү их сэтгэл ханамжтай болгоход төвлөрсөн

Marketing 3.0 – Хүн төвтэй –  Дэлхий ертөнцийг илүү сайхан газар болгоход төвлөрсөн

Marketing 4.0 – Технологийн хөгжилд суурилсан хэрэглэгч болон компанийн харилцаанд төвлөрсөн

Дижитал маркетинг ?

Дижитал маркетинг гэдэг бол компьютер, ухаалаг гар утас, энгийн гар утас, таблет, телевиз, гэх мэт электрон төхөөрөмжүүдийг ашиглан сурталчилгаа явуулах маркетинг юм. Дижитал маркетинг нь бизнесийн байгууллагуудын хувьд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хайлтын систем, сошиал медиа, имэйл, өөрийн вэб хуудас гэх мэт дижитал сувгуудыг ашиглан одоогийн болон боломжит хэрэглэгчиддээ мэдээлэл хүргэж, харилцаа үүсгэдэг маркетингийн аргачлал.

Дижитал маркетинг, Уламжлалт маркетинг ялгаа

Уламжлалт маркетингийн хэрэгслүүд нь хэрэглэгчийг тогтсон цагт хэрэгцээт мэдээллээ авахад тусалдаг бол дижитал маркетинг нь ухаалаг төхөөрөмжөөр дамжуулан хэрэглэгчид хэзээ ч, хаанаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээлэл, контентыг хүлээн авах боломж олгодог.

Дижитал маркетингийн бас нэгэн гол давуу тал нь харьцангуй бага зардал, хэмжиж болох үр дүн гэж хэлж болох юм. Дижитал сувгууд хурдацтай хөгжих болсноор маркетинг, сурталчилгааны шинэ боломж, арга хэрэгслүүд гарч ирсээр байгаа.

Сошиал медиа маркетинг?

Сошиал медиа маркетинг нь бүтээгдэхүүн үйлчилгээгээ зорилтод хэрэглэгчдээ хүргэхийн тулд контент бүтээж, Facebook, Instagram, Twitter зэрэг нийгмийн сүлжээнүүдээр дамжуулж, түгээх юм. Контентийн төрлүүдэд хэрэглэгч, үзэгчдийн сонирхолыг татах блог, зураг постер, видео гэх мэт төрлүүд орно.

Монголд хэрэглээ?

Монголд 1,8 сая хүн ямар нэгэн байдлаар сошиал медиа ашиглаж байгаа ба энэ нь Монголчуудын 84% нь ашигладаг гэсэн үг юм. Харин Улаанбаатарчуудын 88% нь ямар нэгэн сошиал медиа ашиглаж байна.

Монголд фэйсбүүк идэвхитэй хэрэглэдэг 1,7 сая, Youtube хэрэглэдэг 879 мянган хүн байна. Tik tok-ийн хэрэглээ 9%-тай байгаа бөгөөд 189 мянган залуус идэвхитэй хэрэглэж байна. Инстаграммын хэрэглээ 5%-иар нэмэгдэж 526,000 хүрсэн байна.

Сүүлийн жилүүдэд бизнесийнхэн болон маркетингийнханы дунд түгээмэл яригдаж буй зүйл бол Generation юм. Сүүлийн 5н жилийн хугацаанд техник, технологийн салбар хурдацтай өсөн нэмэгдэж байна. Энэ үүднээс шинэ эрнийхэн буюу Generation Z үеийнхний худалдан авалт, медиа хэрэглээ бидний өмнө нь мэддэг байсан хандлагаас эрс өөрчлөгдөж байна. Харин нийгэмд худалдан авах шийдвэрийг голлон гаргаж буй нь 1980 – 1996 оныхон буюу Millenial-ууд юм.

Зураг эх сурвалж: Монголын Маркетингийн Холбоо – Covid Online Forum

Хамгийн үр өгөөжтэй топ 10 маркетингийн сувагаар Фэйсбүүк – 95%, инфлүнсер буюу нөлөөлөгчдийг ашиглах – 62%, Телевизийн сурталчилгаа – 56%, Инстаграмм – 48% гэх мэт гарсан байна. Топ инфлүнсерүүдийг жагсаавал Фэйсбүүк дээр Big Gee, Urankholboo, Naransolongo хамгийн их дагагчтай байгаа бол Инстаграм дээр Uka, Dulguun Odkhuu, Ider-Od гурав байна. Харин Юүтүб дээр Mesmerism, Gremix, Youtuber Tushig орсон байна.

Дижитал маркетингийн амжилтын нэг гол хүчин зүйл бол сошиал медиагаар зорилтод сегментрүү сурталчилгаагаа хэрхэн зөв хүргэхэд оршдог. Зөв хэрэглэгчдэдээ зөв цаг үед зөв контентоо хүргэсэнээр маш бага зардлаар өндөр үр дүнтэй маркетинг хийх боломжтой.

Дижитал шилжилт хэрэглэгчдийн худалдан авах зан төлөвт хэрхэн нөлөөлж байна вэ?

Өмнө нь хэрэглэгчид бүтээгдэхүүн худалдаж авах шийдвэрээ дэлгүүрт ороод гаргадаг байсан бол Одоо харин дэлгүүрт ирэхээсээ өмнө олон сувгаар мэдээлэл авч, цуглуулж, шийдвэрээ гаргачихаад очоод худалдан авдаг болчихсон. Эсвэл хүргүүлээд л авчихдаг болсон. Худалдан авалтын шийдвэрийн 70% нь борлуулалтын ажилтантай нүүр тулахаас өмнө гарчихсан байдаг гэсэн судалгаа бий.

Контент маркетинг гэж юу вэ?

Зорилтот хэрэглэгчдийнхээ бүлэгт хандсан тэдний сонирхол, хэрэгцээнд нийцсэн уялдаа холбоо, үнэ цэн бүхий контентуудыг тасралтгүй нийлүүлсэнээр тэдэнтэй харилцаа холбоо тогтоох замаар тэднийг шууд бус замаар үйлдэлд уриалдаг стратеги бүхий маркетинг юм.

Зорилтод уншигч сонсогч, үзэгч

      • Ирээдүйн хэрэглэгч
      • Шийдвэр гаргалтанд нөлөөлөгч
      • Олон нийт
      • Байгууллагын хэрэглэгч
      • Эцсийн хэрэглэгч

Үнэ цэн бүхий агуулга

      • Сонирхол татах
      • Бүтээгдэхүүний шинж чанарыг гаргаж ирэх

Контентийн бодлого агуулга хэлбэр

      • Inform: Тодорхой зүйлийг мэдээллэх, мэдээлэл өгөх
      • Educate: Хүмүүсээ хэрэглэгч болгож бэлтгэхийн тулд боловсруулах
      • Entertain: Зугаацуулах буюу хөгжилтөй хошин төрлийн контентоор дамжуулан өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх
      • Emotional: Сэтгэл хөдлөлөөр дамжуулж брэндээ байршуулах

Контент бүтээх түүний давтамж

Харилцаа энгэйжмент

Тодорхой үйлдэлд хөтлөх

…………………………………………

Social Shares