БИД ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН ЯМАР ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ ВЭ?
Дижитал маркетинг нь бизнесийн байгууллагуудын хувьд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хайлтын систем, сошиал медиа, имэйл, өөрийн вэб хуудас гэх мэт дижитал сувгуудыг ашиглан одоогийн болон боломжит хэрэглэгчиддээ мэдээлэл хүргэж, харилцаа үүсгэдэг маркетингийн аргачлал. Дижитал сувгуудад зөвхөн интернэтээр хязгаарлахгүй бидний өдөр бүр ашигладаг гар утас, зөөврийн компьютер, суурин компьютер, таблет, телевизийн сувгууд, видео тоглоом, апп, дижитал брошур гэх мэт зүйлсийг ч хамруулж болно. Уламжлалт маркетингийн хэрэгслүүд нь хэрэглэгчийг тогтсон цагт хэрэгцээт мэдээллээ авахад тусалдаг бол дижижал маркетинг нь ухаалаг төхөөрөмжөөр дамжуулан хэрэглэгчид хэзээ ч, хаанаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээлэл, контентыг хүлээн авах боломж олгодог. Дижитал маркетингийн бас нэгэн гол давуу тал нь харьцангуй бага зардал, хэмжиж болох үр дүн гэж хэлж болох юм. Дижитал сувгууд хурдацтай хөгжих болсноор маркетинг, сурталчилгааны шинэ боломж, арга хэрэгслүүд гарч ирсээр байгаа. Интернэт хэрэглэгчдэд нийцсэн сурталчилгаа явуулахын тулд онлайн зан төлөвт суурилсан сурталчилгаа ч хурдацтай хөгжиж байна. Дижитал маркетингийн онцлог нь технологиос шууд хамааралтай. Тиймээс технологи тасралтгүй хөгжихийн хэрээр дижитал маркетингийн дэвшил, стратеги нь байнга өөрчлөгдөн, шинэчлэгдсээр байдаг. Мөн энэхүү маркетинг нь өөрийн гэсэн хэд хэдэн онцлогтой. Тухайлбал, сегментчлэл. Энэ нь зорилтот хэрэглэгчид рүү чиглэсэн сурталчилгаа явуулах боломж илүү өргөн байдаг гэсэн үг. Энэ удаагийн нийтлэл “Бид дижитал маркетингийн ямар ямар үйлчилгээнүүдийг үзүүлдэг вэ?” гэдгийг орууллаа.
1. Контент маркетинг
Зорилтот хэрэглэгчдийнхээ бүлэгт хандсан тэдний сонирхол, хэрэгцээнд нийцсэн уялдаа холбоо, үнэ цэн бүхий контентуудыг тасралтгүй нийлүүлэх замаар тэднийг шууд бус замаар үйлдэлд уриалдаг стратеги бүхий маркетинг юм.
2. Видео контент
Видео контент бол хамгийн сэтгэл татам агуулгатай контентийн нэг бөгөөд сошиал медиа хэрэгслээр бусад бүх төрлийн контентийг бодвол илүү ирээдүйтэй төрлөөр шалгараад байгаа юм. Cisco-ийн хийсэн судалгаагаар 2022 он гэхэд бүх сошиал агуулгын 82% нь видео контент байх болно хэмээжээ. Энэ нь сошиал медиа-д видео контент ашиглаж эхлэх нь хичнээн чухал болохыг харуулж байгаа юм. Видео контентын хувьд дунджаар 44 секундээс ихгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Фэйсбүүкт илүү богино видео амжилт олох бол Youtube сувагт илүү түүх өгүүлсэн, үнэ цэнтэй видео ноёрхоно. Хэрвээ та видео ашигладаггүй бол одооноос эхлэн стратеги, төлөвлөгөөндөө тусгаж өгөөрэй.
3. Сошиал медиа маркетинг
Сошиалын нэг том боломж бол бараг зардалгүйгээр эхлүүлж болдог. Та өнөөдөр Фэйсбүүк пэйж хуудас, Твиттер, Инстаграм, Юүтүбээ нээгээд маркетингаа хийж эхэлж болно. Хамгийн түрүүнд профиль зураг, ковер зураг, товч танилцуулга зэрэг мэдээллийг заавал оруулаарай. Мэдээлэл оруулаад эхлээрэй. Гэхдээ хэт цөөн фэнүүд (хуудас лайк дарсан хүмүүс), дагагчидтай үед хамаг сайн контентоо оруулбал бас хайран гэдгийг бодолцоорой. Өөрийн салбарын холбоотой мэдээ, мэдээлэл, зөвлөгөө бэлтгэн оруулж болно.
4. Чатбот хөгжүүлэлт
Бот гэдэг нь тодорхой ажлуудыг автоматжуулдаг компьютерийн програмаас өөр зүйл бөгөөд ихэвчлэн ярианы интерфэйсээр дамжуулан хэрэглэгчтэй чат үүсгэдэг. Сүүлийн үеийн хамгийн дэвшилтэт ботууд нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар нарийн төвөгтэй хүсэлтийг ойлгох, хариу урвалыг тохируулах, харилцан уялдааг сайжруулах зэрэгт тусалдаг.
Энгийн чат бот нь код бичих шаардлагагүйгээр тухайн хүний платформд бий болгосон дүрмэнд захирагдаж, хэрэглэгчдэд шаардлагатай хариултыг өгдөг. Тухайлбал, харилцагчдад бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл өгөх, жагсаалт явуулах, дараагийн алхмыг тайлбарлах гэх мэт. Жишээ нь: Харилцагч банкны карт захиалахад, форум бөглүүлэх, хүргүүлэх хаягийг нь авах, захиалгыг баталгаажуулах зэрэг ажлуудыг ботоор дамжуулан хөнгөвчилдөг болсон.
5. Мэйл маркетинг
Технологийн үсрэнгүй хөгжлийг дагаад хүн төрөлхтний мэдээллийг олж авах арга, хэрэгсэл, боломжууд өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдсөөр. Сүүлийн 10 жилд бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болон хүч түрэн орж ирсэн ухаалаг утас, сошиал медиа, 4G, үүлэн тооцоолол зэрэг технологийн дэвшлүүдтэй харьцуулахад 40 гаруй жилийн настай и-мэйл хуучирч мөхөж буй мэт санагдаж мэдэх л юм.
6.Хайлтын системийн оновчлол
Хайлтын системийн оновчлол (SEO) гэж юу вэ? Хүмүүс их олон зүйлүүдтэй холих эсвэл андуурах хандлагатай байдаг. Фэйсбүүкийн хайлтын эрэмбэ дээр өөрийн ФБ хуудсаа дээгүүр гаргах эсвэл хайлтын үгүүд нэг програм дотор оруулаад амархан болдог гэх мэт.
Хайлтын системийн маркетинг гэж юу вэ?
Хүмүүс жил ирэх бүр интернетээр өөрийн хэрэгцээт мэдээ мэдээллээ авдаг болж байна. Хайлтын системийн маркетинг гэдэг хайлт хийж буй хүмүүст зориулан өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар мэдээ мэдээлэл хүргэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ санал болгох процесс юм
7. Вебсайт
8. Хэрэглэгчтэй харилцах менежментийн систем буюу CRM
CRM (Customer Relation Management) буюу Хэрэглэгчтэй харилцах менежмент нь аливаа бизнесийн байгууллага хэрэглэгчтэйгээ хэрхэн харилцаж, улмаар борлуулалтын хэтийн төлвөө эерэг байлгах зорилгоор хэрэглэгддэг ухагдахуун бөгөөд мэдээллийн технологийн дэвшлийг (програм, техник хангамж) ашиглан энэхүү харилцаагаа үр ашигтай зохион байгуулж бизнесийн процессоо боловсронгуй болгодог юм. Тодруулбал ихэнх бизнесийн байгууллагад байдаг маркетинг, борлуулалт, үйлчилгээний үйл ажиллагаанд тохирсон програм хангамж бүтээгдэж эхэлсэн тэр цагаас энэхүү ухагдахуун бизнесийн ертөнцөд ихээр яригдах болсон хэрэг.
CRM хэрэглэж эхэлсэн компаниуд дараах давуу талуудыг олж авдаг байна:
- Борлуулалтын бүтээмж эрс өндөрснө.
- Маркетингийн үйл ажиллагааг удирдах, дүгнэх боломж сайн болно.
- Үйлчилгээний ажлын бүтээмж сайжирч ажилчдын бүтээмж өндөрсөнө.
- Хэрэглэгчийн талаарх бүх мэдээлэл төвлөрч түүнийг боловсруулахад хялбар болно.
- Байгууллага дотор бичиг цаасны урсгал бага болсоноор олон үр дүн авчирна. Үүнд: мэдээлэл алдагдахгүй болно, цаасны зардал буурна, механик алдаа байхгүй болно, ажлын орчин ая тухтай болно, бичиг цаас зөөх зардал ажил бага болно г.м
- Гол хэрэглэгчдийн хүсэлт шаардлагыг биелүүлэхийн тулд шинжилгээ хийх бололцоо бүрдэх бөгөөд энэ нь хэрэглэгчээ хадгалан үлдэх чухал ач холбогдолтой.
- Өрсөлдөгчийн үйл ажиллагааг нарийн хянаж түүнд тохирсон шийдвэр гаргаснаар шинэ хэрэглэгч олж авах бололцоо сайжирдаг
- Тухайн хэрэглэгчид тохирсон бүтээгдэхүүн үнийг санал болгох боломж бүрдэнэ
- Борлуулалтын таамаглал хийх бололцоо бүрдэнэ
9. Инбаунд маркетинг
Та өмнө нь Инбаунд маркетингийн талаар сонсож байсан уу? Яагаад Инбаундыг маркетингдаа ашиглах хэрэгтэй вэ?
Инбаунд маркетинг буюу татах маркетинг нь блог, подкаст, видео, цахим ном, мэдээллийн и-мэйл, хайлтын системийн оновчлол, сошиал медиа маркетинг болон контент маркетингийн бусад аргачлалуудыг ашиглан маркетинг хийснээр худалдан авалтын янз бүрийн үе шатандаа байгаа хэрэглэгчдийг татах аргачлал юм. Эсрэгээрээ радио, телевизийн сурталчилгаа, тараах материал, спам, телемаркетинг, шууд утасдах зэрэг уламжлалт зар сурталчилгаа нь аутбаунд маркетингт тооцогдоно. Уламжлалт маркетинг нь боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилготойгоор маркетингийн мессежийг хүргэдэг, маркетер төвтэй байдаг бол инбаунд маркетинг нь боломжит хэрэглэгчдэд хэрэгтэй, сонирхолтой контентыг бүтээх замаар вэб хуудас руугаа татдаг, хэрэглэгч төвтэй байдаг.
Дэвид Скотт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ худалдан авахыг “уриалсан, гуйсан, гувшсан” төлбөртэй зар сурталчилгаанд суурилсан уламжлалт аутбаунд маркетингаас илүүтэйгээр блог, цахим ном, инфографик гэх мэт хэрэглэгчдэд хэрэгтэй мэдээллийг хүргэх замаар итгэлийг нь хүлээхийг зөвлөсөн байдаг. Инбаунд маркетинг хэмээх нэр томъёо нь Сэт Годины гаргасан зөвшөөрөх маркетингтай ижил утгатай. Инбаунд маркетинг хэмээх нэр томъёог HubSpot компанийг үндэслэн байгуулагч, гүйцэтгэх захирал Брайн Халлиган анх 2005 онд томъёолон гаргажээ. HubSpot компаний үзэж байгаагаар инбаунд маркетинг нь ялангуяа өндөр үнэ цэнийг хүргэдэг, худалдан авалтын өмнөх судалгааны цикл урттай, мэдлэг мэдээлэлд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээтэй бизнесүүдэд илүү үр дүнтэй аргачлал юм.
10. Брэнд
Хэрэглэгчийн ой тойнд үлдэх онцгой нэгэн санаа эсвэл зарчим юм. Brand Үйлдвэрлэгчийн хувьд бүтээгдэхүүнийг таних, өрсөлдөгчдөөс нь ялгах нэр, лого, загвар, ямар нэгэн шинж чанар эсвэл эдгээрийн нийлбэр цогц. Хэрэглэгчийн хувьд өрсөлдөгч бүтээгдэхүүнүүдээс тодорхой онцлог шинжээр ялгаран хэрэглэгчийн сэтгэлд хоногшиж чадсан бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг илэрхийлдэг.
11. Нөлөөллийн маркетинг
Нөлөөллийн маркетинг гэсэн ойлголт өнөөдөр Уламжлалт маркетингийн арга хэрэгслүүдийг ардаа орхиж, маркетеруудын заавал сонгодог идэвхжүүлэлтийн томоохон хэрэгсэл болж хөгжөөд байна. Энэ нь дижитал технологийн олон шийдлүүд бий болж, хэрэглээ огцом өсч байгаатай холбоотой. Нөлөөллийн маркетинг гэдэг нь нэр нөлөө бүхий хүмүүсийг ашиглаж, түүний үзэл бодол, үйл хөдлөлийг нь дагадаг бүлэг хүмүүст нөлөөлөл үзүүлэх замаар брэндээ таниулах, нэр хүндийг өсгөх, тодорхой агуулга бүхий мессежийг зорилтот бүлэгтээ хүргэх арга, ажиллагааг хэлдэг. Нөлөөллийн маркетингийн гол амин сүнс нь “итгэлцэл” байдаг.
12. Олон нийтийн харилцаа
PR нь хүн төрөлхтний түүхэнд сүүлийн ганц хоёр зуун жилд үүссэн хэмээн бид батлах нь олонтаа. Агуйн хүйн нэгдлийн үед анчид өөрсдийн бүтээлээрээ онцлог байдлаа харуулах /буюу батлах/ зорилготой байсныг агуйн сүг зураг илэрхийлж байгаа хэрэг биш гэж үү? Эртний месопотамчууд барьж байгуулах чулуун хэрэм дээрээ эрх баригчдын нэр алдар, үйлс бүтээлийг магтан дуулсан бичээс үйлдэж байжээ. Эртний болон дундад зууны хотуудын гудамжинд мухлагуудад бараа таваар явуулын хүмүүсийн анхаарлыг татаж, урин даллах зорилгоор тусгай аман харилцааг ашиглаж байв.
Танайд тулгамдаж байгаа маркетингийн асуудлууд байна уу? Та яг одоо 7211-9211 дугаарт залгаж бидэнтэй холбогдоод уулзалт товлож, үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл аваарай.