ХЭРХЭН МАРКЕТИНГИЙН ФЕРМЕР БОЛОХ ВЭ?
Жо гэх залуу Гиннесийн амжилтын номонд “Дэлхийн хамгийн агуу борлуулалгч” гэдэг ангилалд шалгарсан. Тэр хүмүүст энгийн автомашин зардаг байсан бөгөөд 1963-1978 онуудад нийт 13.000 автомашиныг зарсан байна. Жо-гийн амжилтын нууц нь юу байв.
Тэр бусад борлуулагчаас ялгарч ганцхан хийдэг байсан зүйл нь худалдан авагчидтайгаа байнгын харилцаатай байдаг. Тэр хувийн мэндчилгээний ил захидалыг сар бүр өөрийнхөө гараар бичиж илгээдэг байсан. Энэ сард явуулна. Дараагийн сард бас явуулна. Дараа дараагийн жилүүдэд ч бас л явуулна. Ингэж явсаар нөгөө үйлчлүүлэгчид шинэ машин авах хэрэгцээ үүсэх үед хамгийн түрүүнд хэн санаанд нь орох вэ? Мэдээж Жо. Жо арав гаруй жил ажиллахад түүний борлуулалтын 3-ны 2 нь давтан худалдан авагчид байсан юм.
Борлуулагчид тухайн сэжмийн дагуу дунджаар хэдэн удаа холбоо барих гэж оролддог вэ? Борлуулалгч нарын 50% нь нэг удаагийн оролдлогийн дараа больдог бол 65% нь хоёр дахь оролдлогийн дараа, 79,8% нь гурван удаагийн оролдлогын дараа больдог. Тариа тарьчихаад түүнийгээ нэг, хоёр усалсаны дараа хаячихдаг фермер хангалттай ургац авч чадах нь юу л бол. Ихэнхдээ хүмүүс шууд худалдан авалт хийхэд бэлэн биш байдаг.
Сэжим бүрийг харилцагчын менежментийн системрүү хийж тэдэнтэй холбоо харилцаагаа тогтмол хадгалахын тулд мэдээ мэдээлэл илгээж тэднийг халамжлах хэрэгтэй. Фермер ургацаа хүлээдэг шиг өөрийн боломжит хэрэглэгчээ болц нь болтол нь хүлээ. Жо-гийн хийсэнтэй адилаар хугацаа өнгөрөх тусам худалдан авалт хийх хэрэгцээ гарахад, танай бүтээгдэхүүн үйлчилгээ хамгийн эхэнд санаанд нь орж ирэх болно. Тэдэнд урьдчилаад үнэ цэнэ хэдийн үүсгээд өгчихсөн байгаа учир тэд танайхруу ирэхдээ борлуулалтанд бэлэн ирнэ. Та тэднийг худалдан авалт хийлгэхэд ятгах шаардлагагүй, тэдний хувьд худалдан авалт бол ердөө л дараагийн логик алхам болсон байна.
Холбоотой мэдээ: ИНБАУНД МАРКЕТИНГ БУЮУ ТАТАХ МАРКЕТИНГ ГЭЖ ЮУ ВЭ?
Боломжит хэрэглэгчдийн дата болон тэдэнтэй үүсгэсэн харилцаа бол таны бизнесийн хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө юм. Боломжит хэрэглэгч худалдан авалтанд бэлэн болох үед таныг борлуулагч биш харин зочин шиг л тааламжтай хүлээн авах болно. Тэгэхээр та маркетингийн фермер шиг байх ёстой гэсэн үг. Энэ нь энгийн гурван алхамаас бүрдэнэ.
- Танай бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхох зорилтод сегментрүүгээ сурталчилгаагаа хий. Тэдэнд үнэ цэнэ өгөх үнэгүй зүйлсийг санал болго. Тэдний асуудлыг шийдсэн ямар нэг төрлийн үнэгүй мэдээлэл хүргэ. Ингэснээр та энгийн борлуулагч биш илүү мэргэжилтэний түвшинд очно.
- Харилцагчын менежментийн систем буюу CRM системд бүртгэ
- Тэднийг үнэ цэнээр тогтмол ханга. Жишээ нь: танай салбарын тухай мэдээлэл, танилцуулга дээрээ таны санал болгож буй зүйлээс хэрхэн хамгийн их үнэ цэнэ авах тухай тусгаарай. Байнга борлуулалт хийхээр улайрах хэрэггүй. Ингэвэл тэд дорхноо л уйдна. Байнга ашигтай мэдээлэл өгөхийн завсар үе үе борлуулалтын мэдэгдэл, онцгой санал явуул. Хамгийн чухал нь холбоо харилцаагаа тогтмолжуул, ингэснээр боломжит хэрэглэгч таныг мартахгүй. Хэрэв мартвал хэрэглэгч болоод борлуулагч хоёрын дунд хүйтэн уур амьсгал үүснэ. Та маркетингийн фермер болсоноор танай дата нэмэгдэж, чанар нь сайжирч байнгын арвин ургац хураадаг болно.
Сэжим олж авах гэдэг нэг хэрэг, харин түүнийгээ хэрхэн удирдах вэ? гэдэг бас өөр нэг хэрэг. Танайхаас ямар нэг бүтээгдэхүүн үйлчилгээний талаар асуусаны дараа тухайн хүнтэй эргээд холбоо бариагүй таг болсон тохиолдол танайд олон байдаг уу? Энэ бол маркетингийн буруу бүтэц. Тухайн хүний мэдээллийг CRM системд бүртгэж авах хэрэгтэй. Ингэснээр Нэгдүгээрт тухайн хүнд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл бүрийн үнэ цэн өгөх контентуудыг байнга хүргэх, байнгын харилцаа холбоотой байх боломжтой. Хоёрдугаарт тухайн хүнтэй эргэж холбогдох ажлын дийлэнхийг CRM систем ашиглан автоматжуулж болдог. CRM систем хэрэглэгчидрүү автоматаар мэйл илгээх, борлуулагч нарт утасны дуудлага хийхийг сануулдаг. Энэхүү автоматжуулалт нь боломжит хэрэглэгчийн хариу үйлдэлд үндэслэгдэх бөгөөд тухайн хүний урьдны хийсэн үйлдэл, харилцсан байдал зэргийг авч үзнэ. Одоо танд өндөр боломжтой хэрэглэгчийн дата бааз байна. Таны ажил тэднийг халамжлах, насан туршийн үнэнч хэрэглэгч болгох л үлдлээ.
Холбоотой мэдээ: ИНБАУНД МАРКЕТИНГИЙН СЭЖМИЙН АРЧИЛГАА ТҮҮНИЙГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?
Зарим хүмүүс шууд харилцагч болдог бол зарим нь хэдэн 7 хоног, сар бүр хэдэн жилийн дараа ч болж болно. Гол нь тэд худалдан авалт хийхэд бэлэн болох үед та хэдийнээ итгэл, үнэ цэнэ дээр тулгуурласан найдвартай харилцааг бий болгож амжсан байна. Харин дараа нь худалдан авалтын шийдвэр гаргах нь тэдний хувьд энгийн логик сонголт болдог.
Холбоотой мэдээ: ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ХЭРЭГЛЭГЧТЭЙ ХАРИЛЦАХ МЕНЕЖМЕНТИЙН СИСТЕМИЙГ ЯАГААД НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Холбоотой мэдээ: ХАМГИЙН ОНОВЧТОЙ МАРКЕТИНГ БОЛ “ИНБАУНД МАРКЕТИНГ”
Холбоотой мэдээ: ИНБАУНД БОЛОН УЛАМЖЛАЛТ МАРКЕТИНГИЙН ЯЛГАА
Танайд тулгамдаж байгаа маркетингийн асуудлууд байна уу? Та яг одоо 7211-9211 дугаарт залгаж бидэнтэй холбогдоод уулзалт товлож, үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл аваарай.