LOADING

ФЭЙСБҮҮК ДЭЭР ЗОРИЛТОД БҮЛЭГ БУЮУ CUSTOM AUDIENCE ХЭРХЭН ҮҮСГЭХ ВЭ?

ФЭЙСБҮҮК ДЭЭР ЗОРИЛТОД БҮЛЭГ БУЮУ CUSTOM AUDIENCE ХЭРХЭН ҮҮСГЭХ ВЭ?

by admin February 13, 2020

Фэйсбүүк дээр зорилтот бүлэг буюу custom audience үүсгэх олон төрлийн аргачлал байдаг бөгөөд Хүн ам зүй болон Сонирхол, Зан төлөв гэсэн үндсэн 3н бүлгээс сонгож зорилтод бүлэг үүсгэх боломжтой. Мөн танай байгууллагын вебсайт болон фэйсбүүкийн пэйж хуудсаар зочилсон, мессеж бичсэн, постууд дээр лайк дарсан, коммент бичсэн хүмүүсийг дахин чиглүүлсэн зорилтод бүлэг болгон сурталчилгаагаа хүргэж боломжтой. Танай хуудсыг өмнө сонирхож байсан хүмүүст дараа дараагийн маркетингийн мэдээ, мэдээлэл, контентыг хүргэвэл тун үр дүнтэй байж чадна.

Холбоотой мэдээ: ФЭЙСБҮҮК ДЭЭР ЯАГААД ДАХИН ЧИГЛҮҮЛЭХ МАРКЕТИНГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Харилцагчдын бүртгэл сайтай бол утасны дугаар эсвэл и-мэйл хаягаар нь зорилтод бүлэг үүсгэж болно. Танайхаас өмнө юм худалдан авч байсан бол дахиж авах магадлал өндөр шүү дээ. Хүмүүсийн бараг талаас илүү нь гар утасны бодит дугаараа Фейсбүүкт оруулсан байдаг. И-мэйл бол мэдээж бүр илүү үр дүнтэй.

Хуудас лайк хийсэн хүмүүстэй төстэй зан төлөвтэй хүмүүсийг бас олж custom audience үүсгэж ашиглаж болно. Бүгд утасны дугаараа Фэйсбүүк дээр оруулдаггүй тул ижил төстэй сонирхол, зан төлвөөр нь ийм хүмүүсийг олж болно.

Бас өөрийн видеонуудыг үзсэн хүмүүсийг фэйсбүүкийн чиглүүлэлтэй хослуулан ашиглаж болно.

Фейсбүүк нас хүйс, и-мэйл, утасны дугаар, вэб болон пэйж хуудасны хандалтаар зорилтот хэрэглэгчийг олохоос гадна өөр олон боломжууд байдаг.  Фейсбүүк хүмүүсийн төрсөн өдөр, сонирхлоос гадна гар утасны загвар, газар зүйн байршлыг маш сайн мэддэг. Ойр ойрхон гадаадад аялдаг хүмүүсийг онилж онгоцны билетны урамшуулал санал болгож болно. Экспатуудыг гэсэн сонголт ч бас байдаг.

Холбоотой мэдээ: ФЭЙСБҮҮК МАРКЕТИНГИЙН ПРАКТИКТ ШАЛГАРСАН 5 АРГА

Жишээ нь: Танд хэрэглэгч үйлчлүүлэгчдийн тань утасны дугаарын мэдээлэл байгаа бол хэрхэн зорилтод бүлэг үүсгэх вэ?

https://www.facebook.com/ads/audience_manager холбоосоор Audience хуудас руу ороод баруун дээд өнцгийн менюгээс Custom Audience сонголтыг хийнэ.

Customer File, Choose a file or copy and paste data, Upload file сонголтуудыг хийгээд Data Type талбарыг Phone Numbers гэж сонгоно. Upload a File товчийг дарж өөрийн файлыг сонгож оруулна. Файлаа upload хийж ачаалсны дараа Phone Number гэсэн талбар доорх зурган үзүүлсэн шиг баталгаажиж буй эсэхийг магадлаарай. Upload & Create товчийг дарж өөрийн зорилтот бүлгийг үүсгэнэ. Тодорхой хугацааны дараа (30 минутаас бага хугацаанд) боловсруулалт дуусч таны зорилтот бүлэг бэлэн боллоо гэсэн мэдээлэл ирнэ.

Сул тал байна уу?

Нэг л сул тал байдаг нь утасныхаа дугаараар бүртгүүлээгүй бол тухайн хүнд хүрэх боломжгүй. Жишээ нь: 9911 префикстэй дугаартай хэрэглэгчдийн 50 гаруй хувь нь буюу тал нь л уг дугаараараа бүртгүүлсэн байдаг. Гэхдээ л энэ нь орлого өндөртэй 5,500 хэрэглэгчид утсан дээр нь SMS ирүүлж дургүйг нь хүргэлгүйхэн контентоо хүргэчих боломж. Өөр үнэ цэнэ ихтэй префексүүдээс нэмээд байвал энэ мэтээр 50,000 – 60,000 болоод өсчихнө. Бүх дараа төлбөртэй дугаарууд гээд ирэхээр 200,000 хэрийн болох жишээтэй.

Мөн фэйсбүүк дээр ойрын үед төрсөн өдөр нь болж буй хүмүүсийг онилон зар сурталчилгаа хүргэх зорилтод бүлэг үүсгэж болно.

Яагаад төрсөн өдөр болж буй хүмүүсийг гэж?

Төрсөн өдөр нь болж байгаа хүмүүст эсвэл тэдний найз нарт ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ, урамшуулал хэрэгтэй вэ? Бэлэг, цэцэг, амтат бялуу, ресторан, караоке, кино, жүжиг гээд урт жагсаалт байж болно. Жишээ нь: төрсөн өдрөө тэмдэглэж буй хүнд манай ресторанд оргилуун дарс бэлэглэнэ гэсэн урамшуулал байж болж байна. Заавал зар сурталчилгаа гээд байхгүйгээр төрсөн өдөрт зориулсан цэцэг сонгох зөвлөмж гээд хүнд хэрэгтэй бөгөөд цаашлаад борлуулалт бий болгох контент байж болно.

Төрсөн өдрийн бэлэгний хувьд эзэн нь өөрөө авдаггүй тул яг тэр хүнд харуулах хэрэггүй юм биш үү гэж та асууж болох л юм. Төрсөн өдөр нь болох гэж буй хүн лайк дарж, коммент бичиж, шэйр хийвэл найзуудад нь харагдана. Тэр бүү хэл төрсөн өдрөө тэмдэглэж буй найзад минь энэ зүйл таалагдаж байна гэсэн бодол төрүүлэх өндөр магадлалтай. Төрсөн өдөр нь болох гэж буй хүмүүсийг найзуудыг чиглүүлэх гэсэн сонголт ч бас бий.

Яаж тэднийг онилох вэ?

Фэйсбүүк дээр зар үүсгэх үед хэнд харуулахаа сонгох хэсэгт More Demographics гэсэн сонголт дотроос Life Events гэдгийг сонгоно.

Үүний дараа Life Events дотроос Upcoming birthday гэдгийг + товч даран сонгоорой. Мөн үүнд “Close Friends of Women with a Birthday in 0-7 days” буюу төрсөн өдөр ойрын 7 хоногт болох гэж эмэгтэйчүүдийн ойрын найзууд, “Close Friends of Men with a Birthday in 0-7 days” буюу төрсөн өдөр ойрын 7 хоногт болох гэж эрэгтэйчүүдийн ойрын найзууд ч сонгох бүрэн боломжтой. Төрсөн өдрийн эзний танил, найз нөхөд, гэр бүл гээд төрсөн өдрийг хэн ч зохион байгуулж болно шүү дээ. Бас бэлгийн сонголт санал болгох сурталчилгаа хийж борлуулалтаа идэвхжүүлж болох юм.

Монголд байгаа нийт хэрэглэгчид гээд сонгоход 2,100,000* гэсэн тоо гарч байсан бол ойрын үед төрсөн өдөр нь болох хүмүүс гээд нарийвчлахад нийт 48,000 болж багасч байна. Та өөрийн зорилтот сегментээс хамааран дахин нарийвчлах нь зүйтэй. Жишээ нь: манай кинотеатр төрсөн өдөр нь болж буй 18 хүртэл насны хүүхдүүдэд 3D киног 3 найзын хамт 2D киноны үнээр үзэх урамшуулал зарлая гэвэл энэ тоо 9,500 болж багасна. Ийм тооны зорилтот бүлэгт сурталчилгаагаа хүргэхэд 5 доллар зарцуулахад хангалттай байж болно.

Танайд тулгамдаж байгаа маркетингийн асуудлууд байна уу? Та яг одоо 7211-9211 дугаарт залгаж бидэнтэй холбогдоод уулзалт товлож, үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл аваарай.

Social Shares